Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч А.Цолмонхүү, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн

хохирогч Д.Тулга

гэрч Б.Болор-Эрдэнэ

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020823 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 15-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Онцгой байдлын 10 дугаар ангид гал сөнөөгч ажилтай гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 12-21 тоотод оршин суух, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ГЮ91051532 дугаарын регистртэй, Боржигон овогт Ариунгэрэлийн Цолмонхүү

 

Шүүгдэгч А.Цолмонхүү олон нийтийн газар танхайрч, танхайрах явцдаа догшин авирлан 2016 оны 3 дугаар сарын 06-ны орой  20 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аз хүүхдийн их дэлгүүрийн ойролцоо хохирогч Д.Тулгыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Цолмонхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр манай аав нас барсан юм. Тэгээд талийгаачийн ажил явдлыг хөөцөлдөх явцад Солонгост байдаг манай авга эгчийн охин Солонго 3-4 хоног гэртээ ирэхгүй алга болчихсон. Эмэгтэй хүүхэд хэд хоног сураггүй алга болчихоор нь хайж эхэлсэн. Мөн талийгаачийн алтан савыг нээлгэхэд лам танай талын нэг хүн талийгаачтай гар барилцсан байна, түүнийг салгах шаардлагатай гэж хэлсэн. Тэгсний дараа манай ах эгч нар хайж байгаад Солонгоог Тэмүүжин, Тулга нартай хамт явсан гэдгийг олж мэдсэн. Тэмүүжинтэй холбогдоод Тэмүүжингээр дамжуулж Тулгыг дуудуулсан. Харин би орой нь 21 цагийн үед гэртээ байж байсан чинь манай авга ах нар гар утсаар залгаад, ахын дүү гараад ир, Солонготой хамт явж байсан хүмүүсийг олчихлоо, нэгийг нь аваад Голден парк руу явах гэж байна. Харин нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байгаа учраас авч явах боломжгүй байна. Ахын дүү гарч ирээд хараад байж бай гэж хэлсэн. Би гараад очтол хүргэн ах Болор-Эрдэнэ, авга эгч Одбаяр, авга ах Билгүүн, хохирогч Тулга, Тэмүүжин нар байж байсан. Тэгээд манай авга ах, эгч нар Тэмүүжинг аваад Голден парк руу явсан. Харин би Тулгыг харж үлдсэн. Тэгэхдээ талийгаачийн араас шашны зан үйл үйлдэж байсан чинь Тулга цаашаа зугтаагаад хашлага даваад гүйсэн. Харин зам халтиргаатай байсан учраас хашлага давахдаа зам дээр унаж байсан. Гурван гал эмнэлгийн хажуугаар гараад Өндөр дэнжийн тийшээ зугтаасан. Тэгэхээр нь би араас нь хайгаад очтол хогийн функерын ард нуугдчихсан байж байсан. Би дэргэд нь очоод манай дүүг яасан юм бэ гэж хэлээд баруун талын гуя хэсэг рүү нь өвдгөөрөө нэг удаа өвдөглөсөн. Тэгээд би Билгүүн ах руу гар утсаар яриад учир байдлыг асуусан чинь дагуулаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь машин бариад Голден парк дээр очсон. Тэгээд 24 цагийн үед Тэмүүжин Тулга хоёрыг унаанд суулгаж өгч явуулаад бид нар буцаад гэртээ ирсэн. Түүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 10-нд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс залгасан гэв.

 

Хохирогч Д.Тулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлээд Эверест бааранд угтагчийн ажилд орсон. Тэгээд 3 дугаар сарын 04-нд найз Галбадрах над руу гар утсаар залгаад төрсөн өдөр болж байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очоод Галбадрахтай хамт пиво уугаад байж байсан чинь Галбадрахын найз Тэмүүжин гар утсаар залгаад чи хаана байна гэж асууж байсан. Харин Галбадрах би гэртээ байна гэж хэлсэн чинь 3, 4 дүгээр хороололд хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн чинь Галбадрах би найз Тулгатай хамт байсан гэж хэлсэн чинь хамт хүрээд ир гэж хэлсэн. Харин Галбадрах чи хэнтэй байгаа юм бэ гэж асуухад нь найз охин Солонготой хамт байна гэж хэлж байсан. Яваад очсон чинь нэг пабд сууж байсан. Тэгэхэд би анх удаа Солонгоог харсан. Бид нар тэр пабаас гараад караокед орсон. Тэнд хэсэг байж байгаад гараад Галбадрахын гэрт очиж хоносон. Маргааш нь буюу 3 дугаар сарын 05-ны орой ажилдаа явах гэтэл манай найз нэг пиво хувааж уугаад яв гэж хэлэхээр нь хамт нэг пиво уучихаад ажилдаа гараад явж байтал манай найз Галбадрахын найз Тэмүүжин утсаар яриад чи хаана байна гэж хэлсэн. Харин би ажилдаа явж байна гэж хэлсэн чинь Тэмүүжин би Аз хүүхдийн их дэлгүүрийн урд байна чи хүрээд ирэх юм уу гэж хэлэхээр нь ажилд явах зам дагуу байсан учраас уулзахаар тохироод очиж уулзсан. Уулзаад байж байтал хэдэн залуучууд тойрч ирээд үгийн зөрүүгүй нэг залуу нь цохисон. Гэрэлгүй харанхуй хэсэгт байсан учраас хэн цохисон гэдгийг нь харж амжаагүй. Харин би яасан юм бол гэж бодоод их айсан. Тийм учраас би зугтаасан. Тэгэхэд зам халтиргаатай байсан учраас нэг удаа халтирч унасан. Тэгээд цаашаа зугтааж яваад хогийн функерын араар орж нуугдсан. Гэтэл Цолмонхүү намайг олж аваад үстэж гаргаж ирээд, юундаа зугтаагаад байгаа юм ийшээ суу гэж хэлээд нэг машинд суулгасан. Тэгээд намайг авч явах замдаа би Солонгоогийн ах нь байна. Манай аав нас барчихсан. Харин би Солонгоог хайгаад явж байна чи ямар учиртай хүн юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Солонгоотой 1, 2 хоногийн өмнө танилцсан гэж хэлсэн чинь чи Солонгоог хаана байгааг мэдэж байгаа юм байна, хаана байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үйл явдлаас хойш 24 цагийн үед надад хандаж чи маргааш Тэмүүжинтэй хамт ирээрэй гэж хэлээд машиндаа суугаад явсан. Харин би Тэмүүжингээр таксинд суулгуулаад гэр рүүгээ явсан гэв.

 

Гэрч Б.Болор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Тухайн үед бид нар манай охин Солонгоог хайж байсан. 10 дугаар хорооллын Голден парк хотхонд Солонгоог хайгаад явж байтал Цолмонхүү, хохирогч Тулга хоёр бид нарын араас хүрч ирсэн. Тэгээд тэр хотхоноор хайж байгаад сүүлдээ хохирогч Тулга, Тэмүүжин хоёрыг явуулсан гэв.

 

Шүүгдэгч А.Цолмонхүүгийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 46/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 472/, бакалаварын дипломын хуулбар /хх-н 43-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 45/,

гэрч Мөнхбатын Батмөнхийн ... Цолмонхүү нь их тайван дөлгөөн, хүнтэй маргалдаад байдаггүй, хэлсэндээ байдаг, хүнд худлаа хэлдэггүй, шудрага, хүнд тусархуу, спортод авяъастай, хоккей тоглодог, их өрөвч нинжин сэтгэлтэй. Аварга биеийн тамирын дээд сургуулийг 2012 онд биеийн тамирын багш дасгалжуулагч  мэргэжилээр, 2015 онд ИЗОУИС-ын хууль зүйн сургуулийг төгссөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

гэрч Баярсайханы Лхагвасүрэнгийн  ... Цолмонхүү 1991 онд Булган аймагт төрсөн бөгөөд 10 жилдээ Улаанбаатар хотын Аврага лицей сургуулийг 2009 онд төгссөн. Төлөв даруу, дөлгөөхөн, бусадтай хэрүүл маргаан зодоон хийдэггүй, шудрага, хамт олны дунд нэр хүндтэй, нийтэч, нөхөрсөг, чөлөөт бөх, үндэсний бөхөөр барилддаг байсан. Архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв муу гаж зуршилгүй гэсэн мэдүүлэг /хх-н 28/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Цолмонхүү 2016 оны 3 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах Аз хүүхдийн их дэлгүүрийн ойролцоо хохирогч Д.Тулгыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Даваадэлгэрийн Тулгын … 2016 оны 3 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед оройгоор ажил хийдэг баарны угаагчийн ажил руугаа ганцаараа Аз хүүхдийн их дэлгүүрийн тэнд явж байтал манай найз Галбадрахын найз Тэмүүжин утсаар яриад би үйлчилгээн дээр байна, хүрээ ирээ нэг яриа байна гэж хэлээд, би зам дагуу юм байна гээд Аз хүүхдийн дэлгүүрийн хажууд Тэмүүжинтэй уулзаад, гар барьсан чинь баруун талаас 7-8 залуучууд бид хоёр дээр ирээд, хагас түрийтэй цэрэг гуталтай, 176 см өндөртэй, бага зэрэг махлаг, хар куртиктэй, цэнхэр өнгийн өмдтэй залуу шууд ирээд, үгийн зөрүүгүй нүүр рүү нэг удаа цохихоор нь би хүн зодох хуультай байдаг шүү дээ гэсэн чинь тэр хууль чинь би байна гэхээр нь би яасан гэж зодож байгаан бэ гэсэн чинь цаанаас нь өөр залуу наад гөлгийг чинь алаад хаячихъяа гэж хэлсэн. Тэгсэн чинь анх намайг цохидог залуу хоёр хөлийн шилбэ рүү ээлжлээд 10 гаруй удаа өшиглөсөн. Тэр үед хамт байсан залуучууд нь тойроод зогсоод байсан ба Тэмүүжин зүгээр л хараад зогсоод байсан. Тэгсэн чинь нөгөө өшиглөж байсан залуу би төрийн тусгайд ажилладаг гэж хэлээд байж байхад цаанаас нь нөгөө нэг залуу дахиад наад гөлгөө битгий явуулаарай, байлгаж байгаарай гэж хэлээд 5-6 минут орчим нөгөө банди нар намайг тойрч зогсчихоод явуулахгүй байсан. Тэгээд нэг пит  маркийн машин ирж зогсоод, намайг зодоод байсан залуу нь ийшээ суу гэж хэлсэн ба тэр үед Тэмүүжинг намайг байлгаж байгаарай гөлөг минь гэдэг залуу Тэмүүжинг дагуулаад явсан байсан. Тэгээд би машинд суухгүй гэсэн чинь тэр залуу үлдээд чирээд, машинд суулгаад, 10 дугаар хорооллын урд талын Голден парк явж байхад миний хоёр талд хоёр хүн суугаад, урд хоёр хүн байсан. Тэгээд байрнуудын дунд ороод машинаас буулгаад надаар хүн харуулна гээд байсан ба би мэдэхгүй танихгүй гэсэн чинь юм ярих болгондоо тэр залуу чи муу худлаа шаагаад байгаарай гээд зүүн хөлийн шилбэ рүү өшиглөөд байсан. Ингээд тэнд бараг 1 цаг гаруй болчихоод бид нараас гадна 3-4 эрэгтэй хүн, 2 эмэгтэй ирчихсэн хүн хайгаад байгаа бололтой байсан. Тэгээд залуу миний нокиа маркийн гар утсыг аваад, маргааш 14 цаг гэхэд яг эндээ Тэмүүжинтэйгээ цуг ирээрэй гэж хэлсэн ба тэр үед Тэмүүжин тэнд ирчихсэн байсан. Тэгээд тэр залуучууд бүгдээрээ машиндаа суугаад яваад өгөхөөр Тэмүүжингээс юу болоод байгаа талаар асуухад Солонгоогийн ах нар гэж хэлээд, намайг түшиж автобусны буудал хүргүүлчихээд, Тэмүүжин явлаа гээд яваад өгсөн. ... Миний ойлгосноор би тэр Солонго гэх охиныг нь 4-5 хоног гадуур дагуулаад явлаа гээд тэр ах нар ирээд намайг зодсон гэж бодсон. ... Намайг хагас түрүүтэй гуталтай залуу учир зүггүй нүүр рүү нэг удаа цохиод хөлийн хоёр шилбэ рүү маш олон удаа өшиглөсөн. Бусад залуучууд нь тойроод зогсоод байсан. Зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Ойролцоогоор 500,000 төгрөгийн эмчилгээний баримт гарсан байгаа /хх-н 14-15/ гэсэн,

гэрч Ганхуягийн Тэмүүжингийн … Сэлэнгэ гээд Солонгоогийн найз охин  залгаад Солонгоо хаана байна гэрт нь ажил явдал гараад байна ш дээ гэхээр нь би Эверест баарны гадаа байна наашаа ирнэ гэж байсан гэсэн гэж хэлэхэд Солонгоогийн ээж нь яриад над руу ирэхдээ Билгүүнээ гээд ах бас нэг машинтай ах байсан. Тэгээд ээж нь миний охиныг яаж танидаг юм бэ гэхээр нь би 10-д хоногийн өмнө танилцсан, 2-3 удаа уулзсан гэж хэлсэн. Тэгээд Солонгоогийн найз Сэлэнгээ бид тав Золоогийн паб дээр очиход Золоо байхгүй байсан. Тэгэхээр нь би Тулга руу утсаар ярьсан чинь Гандан дээр найзынхаа төрсөн өдөр дээр байна гэсэн. Тэгээд Тулгаа намайг Золоогийн паб дээр байж бай яваад очъё гээд бид тав Аз их дэлгүүрийн зогсоол дээр Тулгааг хүлээж байхдаа Солонгоогийн ээжид охинтой чинь хамт явсан гэж хэлээд, Тулгаа Азын урд ирээд, Билгүүн ах нь намайг Тулгаатай очоод уулз гэж хэлээд яваад очиход араас Билгүүнээ дагаад, хажуу талаас гэрээсээ Цолмонхүү, Нямаа гэх хоёр ах нь ирээд, Тулгатай юу байна гээд мэндэлсэн чинь намайг Билгүүнээ ах нь хойшоо байж бай гэж хэлээд, Тулгааг тэд нар тойроод зогсож байхад, Цолмонхүү ах нь Тулгаагийн шилбэ рүү нэг удаа өшиглөөд байж байхад Солонгоо утсаар ярихаар нь би хаана байгаа юм гэсэн чинь Голден паркед гэхээр нь би гэрийнхэн чинь чамайг хайгаад байна гэж хэлээд Билгүүнээд утсаа өгсөн чинь Солонгоо утсаа салгасан. Тэгээд Билгүүнээ, ээж нь, жолооч Сэлэнгээ бид нар машинд суугаад, Голден парк руу яваад, Тулгаа Цолмонхүү, Нямаа хоёртой үлдээд, Билгүүнээ ах нь Тулгааг явуулахгүй байлгаж байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд Голден парк дээр ирээд нөгөө дугаар руу нь залгаад ярихад явуулын хүн байна, утсаар ярьчихаад Голден паркдаа үлдсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар Голден паркын зогсоол дээр очоод, баахан хайж байгаад 105-р байрны орц руу орсон чинь жижүүр нь өдөр нэг охин түлхүүр үлдээх гээд байсан гэж хэлэхээр нь бид нар тэр айл руу нь очоод олоогүй. Эргээд гараад ирэхэд Тулгааг Цолмонхүү Нямаа хоёр аваад ирсэн байсан ба тэр үед Тулгаа бүр доголсон явж чадахгүй байсан. Нүүр нь зүгээр байсан. Тэгээд орой болоод тэд нар нэг машиндаа суугаад явахдаа Билгүүнээ 1000 төгрөг үлдээгээд явсан. Тэгээд би Тулгаагаас яасан юм бэ гэсэн чинь нээх юм ярихгүй миний утсаар ээжтэйгээ яриад, би таксинд суулгаж өгөөд явуулсан. Тулгаа хөл яасан талаараа юм яриагүй доголоод арай гэж яваад байсан /хх-н 21/ гэсэн,

гэрч Пүрэвийн Одбаярын … Аз хүүхдийн их дэлгүүрийн хажууд би, Билгүүн, Цолмонхүү, Тэмүүжин бид нар Тулгаатай уулзаад Билгүүнээ за яасан юу болсон юм бэ гэсэн чинь Тулгаа юм ярихгүй байхаар нь асуусаар байгаад Тулгаа Солонгоог Номин охинтой хамт явсан, би мэдэхгүй гэж хэлээд Номингийн гэрийг заалгаад, Номин руу Тэмүүжинг яриулсан. Тэр үед Цолмонхүү Тулгааг хараад зогсож байсан. ... Би Билгүүн Тэмүүжин нартай Голден парк руу яваад, араас Цолмонхүү Тулгааг дагуулаад Билгүүнээгийн найзтай хамт машинтай ирэхэд Тулгаа хазаганаад алхаад байхаар нь би та нар наадхаа яасан юм бэ гэсэн чинь энэ өөрөө эх нялхасын тийшээ зугтаж байгаад унасан юм аа гэсэн. Тулгаа ч гэсэн гүйж байгаад хазгай гишгээд унасан гэж хэлсэн /хх-н 24/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Тулгын биед баруун, зүүн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн 3392 тоот дүгнэлт /хх-н 30/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Боржигон овогт Ариунгэрэлийн Цолмонхүүг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Цолмонхүүд ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Хохирогч Д.Тулгын ... Цолмонхүүгээс эмчилгээний зардал болох 530.000 төгрөг бэлнээр авсан. Цолмонхүүд гомдол, санал байхгүй гэсэн хүсэлт хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд авагджээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ... А.Цолмонхүүд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасныг хүлээж авах боломжгүй юм.

Учир нь; хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч А.Цолмонхүү, хохирогч Д.Тулга нарын хооронд хувийн сэдэлттэй маргаан үүссэн гэх ямар ч шалтгаан нөхцөл үгүй, харин энэ байдал нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэхээсээ илүүтэйгээр бусдыг илтэд үл хүндэтгэсэн байдлаар танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.

Улмаар хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан байгаа нь танхайрах гэмт хэргийн догшин авирласан гэх бүрэлдэхүүний шинжийг хангана.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Цолмонхүү цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон