| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00375/И |
| Дугаар | 458 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 458
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* эрэг 1 дүгээр хэсэг ******* тоотод оршин суух, эмэгтэй, 29 настай, одоо “******* банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарт тооцооны төв хариуцсан менежер ажилтай ******* овогт ******* ******* /*******/ /”******* банк” ХХК /Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг Орхон гудамж тоотод оршин суух, эрэгтэй, 45 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй овогт , //
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг Орхон гудамж тоотод оршин суух тоотод оршин суух, эмэгтэй, 44 настай овогт // нарт холбогдох:
“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6.485.53950 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :
Зээлдэгч Ц., Л. нар нь Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/ТТЗХ/179 тоот зээлийн гэрээ байгуулан 13.600.000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан юм. Зээлдэгч нар нь төлбөрт нийт 11.662.314.92 төгрөгийг төлж барагдуулж, гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 580 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд Ц., Л. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4.704.54567 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.531.41699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 249.57684 төгрөг нийт 6.485.53950 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд
барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг ******* сум 2 дугаар баг Орхоны 1-3 тоотод байрлах , тоот дугаартай орон сууцны зориулалттай байшин, , дугаартай газар, , тоот дугаартай газар, хөрөө, мужааны иж бүрдэл зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэх.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь гэр бүлийн хамт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “*******” банк Сэлэнгэ салбар ******* тооцооны төвөөс 13.600.000 төгрөг зээлсэн. Графикт заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулж байгаад 2016 оны 08 дугаар сараас хойш бизнесийн үйл ажиллагаа зогсож, зээлээ төлж чадахаа байснаас хугацаа хэтрэлтэнд орсон. Энэ зээлийн үлдэгдлийг боломжоороо төлж барагдуулна. Миний хувьд газар дээрээ ногоо тарьсан 10 сараас 12 сарын хооронд зээлийнхээ үлдэгдлийг төлж барагдуулна. Барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр бэлэн мөнгөөр нь төлж барагдуулмаар байна гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Ц., Л. нар нь Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/ТТЗХ/179 тоот зээлийн гэрээ байгуулан 13.600.000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан юм. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 580 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд Ц., Л. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4.704.54567 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.531.41699 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 249.57684 төгрөг нийт 6.485.53950 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг ******* сум 2 дугаар баг Орхоны 1-3 тоотод байрлах , тоот дугаартай орон сууцны зориулалттай байшин, , дугаартай газар, , тоот дугаартай газар, хөрөө, мужааны иж бүрдэл зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг Орхон гудамж тоотод оршин суух иргэн Ц. “******* банк”-ны /Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвтэй/ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа үүссэн, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л. оролцсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
“******* банк” /Сэлэнгэ салбар ******* тооцооны төвөөс 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/ТТЗХ/179 дугаартай “Зээлийн гэрээ” хийн 13.600.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Барьцааны гэрээ” хийж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй -т бүртгэсэн Ц.ийн өмчлөлийн ******* сумын *** дугаар багийн **** дүгээр гудамж *** тоот хувийн сууцны зориулалттай *** талбай бүхий үл хөдлөх
хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000118058 дугаартай гэрчилгээтэй Л.ийн өмчлөлийн ******* сумын 1 дүгээр багийн Ишгэнтийн 14-6 тоотод байршилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний 1200м2 талбай бүхий дугаарт бүртгэлтэй газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000092666 дугаартай гэрчилгээтэй Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн Орхоны тоотод байршилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний ***** талбай бүхий дугаарт бүртгэлтэй газрыг тус тус барьцаа хөрөнгө болгосон болох нь нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэгч бүртгэн баталгаажуулсан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн ЗГ/ТТЗХ/179 “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4.704.54567 төгрөг, зээлийн хүү 1.531.416.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249.57684 төгрөг нийт 6.485.53984 төгрөгийг төлөөгүй болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Зээлийн явцын хяналтыг газар дээр нь хийж гүйцэтгэсэн актууд, 2015 оны 11 дүгээр 25-ны өдрийн 10 дугаартай “Зээлийг төлүүлэх болон буцаан дуудах, хөрөнгө битүүмжлэх мэдэгдэл” зэргээр нотлогдож байгаа нь хариуцагч Ц., хамтран үүрэг гүйцэтгэгч Л. нар нь гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгчээс зохигчдын хооронд хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй -т бүртгэсэн Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн Орхоны *** дүгээр гудамж ** тоот хувийн сууцны зориулалттай *** талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000118058 дугаартай гэрчилгээтэй Л.ийн өмчлөлийн ******* сумын 1 дүгээр багийн Ишгэнтийн 14-6 тоотод байршилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний 1200м2 талбай бүхий дугаарт бүртгэлтэй газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000092666 дугаартай гэрчилгээтэй Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн Орхоны тоотод байршилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний 1552.4м2 талбай бүхий дугаарт бүртгэлтэй газрыг зохигчдын хооронд тохиролцсон хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/ТТЗХ/179 дугаартай “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хугацаа нь дууссан болно.
Иймд Ц., хамтран үүрэг гүйцэтгэгч Л. нараас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 4.704.54567 төгрөг, зээлийн хүү 1.531.416.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249.57684 төгрөг нийт 6.485.53984 төгрөгийг гаргуулан “******* банк” ХХК /Сэлэнгэ салбарын ******* тооцооны төв/-д олгож, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй -т бүртгэсэн Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн Орхоны 1 дүгээр гудамж 03 тоот хувийн сууцны зориулалттай 42м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000118058 дугаартай гэрчилгээтэй Л.ийн өмчлөлийн ******* сумын 1 дүгээр багийн Ишгэнтийн 14-6 тоотод байршилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний 1200м2 талбай бүхий дугаарт бүртгэлтэй газар, Газар өмчлөх эрхийн
улсын бүртгэлийн 000092666 дугаартай гэрчилгээтэй Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн Орхоны тоотод байршилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний 1552.4м2 талбай бүхий дугаарт бүртгэлтэй газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118.719. төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 118.719 төгрөг гаргуулан “******* банк” ХХК /Сэлэнгэ салбар ******* тооцооны төвд/ олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зйүлийн 453.1-д тус тус зааснаар 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/ТТЗГ/179 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр үлдэгдэл нийт 6.485.53984 төгрөгийг Ц., Л. нараас гаргуулан “******* банк” ХХК /Сэлэнгэ салбарын ******* тооцооны төв/-д олгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн ЗГ/ТТЗГ/179 дугаартай “Барьцааны гэрээ”-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй -т бүртгэсэн Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн Орхоны **** дүгээр гудамж *** тоот хувийн сууцны зориулалттай *** талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000118058 дугаартай гэрчилгээтэй Л.ийн өмчлөлийн ******* сумын **** дүгээр багийн Ишгэнтийн **** тоотод байршүилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний **** талбай бүхий дугаарт бүртгэлтэй газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000092666 дугаартай гэрчилгээтэй Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн /***** тоотод байршилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний **** талбай бүхий дугаарт бүртгэлтэй газрын хамт худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй -т бүртгэсэн Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн Орхоны 1 дүгээр гудамж 03 тоот хувийн сууцны зориулалттай 42м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000118058 дугаартай гэрчилгээтэй Л.ийн өмчлөлийн ******* сумын 1 дүгээр багийн Ишгэнтийн 14-6 тоотод байршүилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний 1200м2 талбай бүхий дугаарт бүртгэлтэй газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000092666 дугаартай гэрчилгээтэй Ц.ийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар багийн Орхоны тоотод байршилтай дугаартай Гэр бүлийн хэрэгцээний 1552.4м2 талбай бүхий дугаарт бүртгэлтэй газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 118.719 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118.719 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА