Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0192

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 21 өдөр             Дугаар 192                                    Улаанбаатар хот

 

“М” компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Р.Э, гуравдагч этгээд “И” ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхцэцэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжпэгчийн давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Соёл, спорт, аялал X              жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын

илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ 2012 оны 11 дүгээр сард аймгуудын сумын номын санд номын баяжилт хийх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “Номын шууд худалдан авалт”-ыг зохион байгуулсан. Гэвч Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2012 онд уншигчдыг ном, мэдээллээр хангах, мэдээллийн хангамжийг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн номын санд номын баяжилт хийхдээ

  1. Нээлттэй тендер зохион байгуулаагүй,
  2. Шаардлагатай номын жагсаалтыг сонгон шалгаруулж нийтэд мэдээлж шалгаруулаагүй, ихэнхдээ танил тал харсан хэдэн хүний зарагддаггүй, хуучирсан агуулгатай, чанар муутай номнуудыг нэр зоож худалдан авалт явуулсан. Зарагддаггүй номоо шууд худалдан авалт нэрийн дор улсын байгууллагад “шахах” үйл ажиллагаа тус яаманд хавтгайрч байгааг зогсоох нь зүйтэй.
  3. Хэдэн төрлийн ямар номыг хэдий хэмжээгээр худалдаж авсан нь

дараах тайлбарыг хүргүүлж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасны дагуу сумын номын санд ном худалдан авах ажиллагааг зохион байгуулах “Үнэлгээний хороо”-г 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын А/67 тоот тушаалаар томилон ажиллуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь заалтад заасан “оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол” гэсэн заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэн номын зохиогч болон бүтээл ашиглах эрхийг шилжүүлэн авсан этгээдэд үнийн санал авахаар мэдэгдэл хүргүүлж заасан хугацаанд ирүүлсэн баримтын дагуу гэрээ байгуулж ном худалдан авсан.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/83 тоот тушаалаар “Сумын номын сангийн сан хөмрөгийг баяжуулах хөрөнгө хуваарилах аргачлал”-ыг батлан мөрдөж байгаа бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/93 тоот тушаалаар томилогдсон “Номын санд байвал зохих номын жагсаалт” гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж номын жагсаалтыг гаргахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 2010 оны 155 дугаар зарлиг, “Уламжпалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс хичээлийн тухай" 2010 оны 103 дугаар зарлиг, Улсын Их хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ийн 2.1 дэх хэсэгт заасан зорилт болон аймгийн номын сангаас ирүүлсэн татгалзлын бүртгэлийг үндэслэн 28 номыг төсөвт өртөгт багтаан сонгосон.

Номын худалдан авалтыг хамгийн бага үнэтэйгээс нь сонгох боломжгүй бөгөөд ном сонгох сонголтыг “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-той уялдуулан сайдын тушаалаар баталсан журмын дагуу шалгаруулдаг.

Иймд “М” ХХК-ийн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “И” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Манай “И” ХХК компани номын худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Нэхэмжпэгч “М” ХХК, хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд холбогдох, 2012 оны 11 дүгээр сард

 

хариуцлагатай байх зарчмыг баримтална гэсэн өрсөлдөх тэгш боломжтой байх” гэсэн заалтыг зөрчсөн байна/ гэж тусгажээ. Гэвч манай компанийг уг үйл ажиллагаанд оролцсон тул эрх ашиг нь зөрчигдөөгүй гэж үзсэн байна. Гэтэл манай компани хохироогүй юм аа гэхэд цаашид яамнаас удаа дараа ийм шударга бус, хууль зөрчсөн үйл ажиллагааг явуулсаар байхыг шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Шүүхээс илт хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээлгэлгүй хэргийг хүчингүй болгосныг эсэргүүцэж байна. Захиргааны шүүх бол нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах байтал хувь хүмүүс, аж ахуй нэгж рүү хандсан шийдвэрийг гаргаж манай компани л хохироогүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

  1. Тендерт оролцогчдоос ном бүрийг “Оюуны өмчийн зөрчилгүй” байх шаардлага тавьсан нь манай компанийн өрсөлдөх тэгш боломжийг илт хаасан гэж үзэж байна. Оюуны өмч гэдэг бол тухайн зохиолч, орчуулагчийн эзэмших өмч мөн

билээ. Харин бараа бүтээгдэхүүн бол тусдаа ойлголт. Өөрөөр хэлбэл тендерийн

*

хороо нь аж ахуйн нэгжүүдээс ном худалдаалах гэрчилгээ буюу бараа бүтээгдэхүүн худалдах эрхийн гэрчилгээг шаардах учиртай. Гэтэл оюуны өмчийн гэрчилгээг нэхэж байгааг эсэргүүцэж байна. Иймд уг асуудлыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 34.1.2 дахь заалтаар зохицуулах үндэсгүй гэж үзэж байна.

  1. Мөн хариуцагч тал номын санд байвал зохих номын жагсаалт гаргах тухай 2012 оны 11 сарын 12-ны “Ажпын хэсгийн хуралдааны протокол” гаргаж номын нэрсийг баталсан байна. Уг протоколд ямар судалгаа, ямар үндэслэл журмаар уг номуудыг сонгосон, ямар хуулийг зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байгаа юм.

Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны нээлттэй тендер зарлахгүй, улсын төсвийн хөрөнгөөр “Номын шууд худалдан авалт”-г хууль бусаар зохион байгуулсан шийдвэрийг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжпэгч “М” ХХК-ийн “2012 оны 11 дүгээр сард Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас “Номын шууд худалдан авалт”-ыг улсын төсвийн хөрөнгөөр, ямар ч шалгаруулалт явуулалгүй, хууль бусаар зохион

 

номын шууд худалдан авалтад манай компанийг оролцож номоо худалдсан тул тухайн компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд бидний энэ нэхэмжлэлийн шаардлага бол нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа зүйл, тиймээс захиргааны хэргийн шүүх нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах ёстой, захиргааны байгууллага энэ номын шууд худалдан авалттай холбоотой журмыг боловсруулан гаргах ёстой” гэсэн гомдлын үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэл нь иргэн, хуулийн этгээдийн субъектив эрхийг хамгаалах шаардлага бүхий эрх зүйн хамгаалалтын хэрэгсэл мөн бөгөөд тэр утгаараа Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож, эрхээ хамгаалуулахаар иргэд, хуулийн этгээдээс гаргасан гомдол, нэхэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх замаар тэдний эрхийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тиймээс захиргааны хэргийн шүүх нь хэрэг маргааныг нэхэмжлэлийн зүйлийн хүрээнд буюу нэхэмжлэгч “М" ХХК, хариуцагч Соёл, спорт аялал жуулчлалын яамны хоорондын маргааны үйл баримтын шалтгаант холбооны тодорхой хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, түүнд дүгнэлт өгөх хуулиар олгосон эрх хэмжээтэй.

Мөн “М” ХХК нь хэдийгээр “нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа, мөн манай компани энэ үйл ажиллагаанд оролцсон ч гэсэн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, номын шууд худалдан авалттай холбоотой журмыг захиргааны байгууллагаас гаргуулах шаардлагатай” гэж байгаа боловч хариуцагч байгууллага болон шүүхэд “Номын шууд худалдан авалт” хийх тухай журмыг гаргуулах талаар шаардсан, даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй.

Иймд нэхэмжлэгчийн “тендерт оролцох бидний эрхийг хязгаарлаж, номын шууд худалдан авалт хийсэн нь буруу” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд “нэхэмжлэгч “М” ХХК-ийг номын шууд худалдан авалтад оролцох боломжоор хангаагүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон