Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 466

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дугаар баг ******** ******* гудамж ******** тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт ******* ******* /*******/  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын *** дугаар баг ******* тосгон ***** гудамж **** тоотод оршин суух, 42 настай, эмэгтэй, одоо ******* сумын “******* *******” *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай ******* овогт // /******* сумын “******* ******* *** дугаар цэцэрлэгт/  холбогдох         

 

“Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх ” тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч  М.Гансүх, хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хуучин цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар дунд бүлгийн 28 хүүхдийн хамт ангиараа шинэ цэцэрлэгт шилжин очсон. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д. 2017 оны 05 дугаар сарын 22-ны орой намайг илүү цагаар ажиллан “хөшиг оё” гэхээр нь би “бага насны хүүхэдтэй орой үдэш ажиллаж чадахгүй” гэсэн. Гэтэл маргааш нь намайг дуудаад ажлаас халсан тушаал гаргасан байсан. Ажлаас халсан тушаал гаргасан талаар тайлбарлахдаа мэргэжлийн багшлах эрхгүй гэж тайлбарлсан юм. Миний хувьд аймгийн Боловсрол, соёлын хэлтсийн мэргэжилтэн н.Намираад багшлах эрх авах курсэд суралцах талаар удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд надад “Та энд тэндхийн хамаагүй сургалтанд битгий суугаарай. Сургалт болохоор таньд мэдэгдэнэ” гэсэн юм. Иймд намайг цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгон ******* сумын “******* *******” 2 дугаар цэцэрлэгийн туслах багшаар эгүүлэн тавьж, 7 хоногийн цалин дутуу олгогдсон 198.000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэх.  

    

Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хуучин цэцэрлэгээс манай цэцрлэгт дунд бүлгийн нэг анги туслах багш , асрагч багш н.Амарсанаа нар ангитайгаа ирсэн. Манай цэцэрлэг нь шинэ тутам хийх ажил ихтэй учраас багш нараараа хааяа оройн цагаар шаардлагатай үед илүү цагаар ажиллуулдаг. Тухайн үед хүүхдүүдийн тайлан тоглолт хийхээр урлагийн заалаа тохижуулах, тайз хийх, хөшиг оёх зэрэг ажлыг ажлын бус цагаар хийлгэхээр ажилчидтайгаа ярьж тохиролцон шийдвэрлэсэн байсан. Ганцхан г ажлын бус цагаар ажиллуулаагүй юм. нь удаа дараа хүүхэдтэй харьцах харьцааны талаар ёс зүйн алдаа гаргаж байсан боловч тухайн үед нь би өөртөө нь уулзаж хэлж өгөөд л өнгөрдөг байсан. Тухайн үед нь арга хэмжээ авч байгаагүй нь миний буруу байсан байна.

нь тогооч мэргэжилтэй, туслах багшаар ажиллаад удаагүй. Ер нь Боловсролын шинэ хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулаад туслах багш нар нь заавал багшлах эрх авч багшлах ёстой гэсэн шаардлагыг дээд байгууллагаас тавьж байгаа. Үүнтэй холбогдуулаад тай уулзаж багшлах эрхээ авах эсвэл өөрийн мэргэжлийн ажил болох тогоочоо хийх талаар санал гаргаж байсан. Хэдийгээр миний хувьд ажлаас чөлөөлсөн тушаалаа буруу гаргасан ч гэсэн нь туслах багшаар ажиллах  эрх авсан мэргэжлийн багш биш учраас эгүүлэн ажилд нь тавих боломжгүй гэж үзэж байна. Би ажлаас чөлөөлөхөөс өмнө мэргэжлийн ажлаа хийх санал тавьсан. Цэцэрлэгийн багш хийнэ гэдэг бол өөрсдөө зөв төлөвшилтэй, хүүхдүүдтэй зөв харьцдаг, өөртөө  өндөр шаардлага тавьдаг тийм л хүн байх ёстой гэж үздэг. Х.******* хувьд дээрх шаардлагыг ханган ажилладаг гэж миний хувьд хэлэхгүй. Цалингийн хувьд 5 дугаар сарын цалинг бүтэн олгож, нийгмийн даатгалын дэвтэр бүрэн бичилт хийгдсэн, амралтын мөнгөө ч авсан байгаа гэх.   

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн *******р сумын “******* *******” 2 дугаар цэцэрлэгт /эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. / холбогдуулан “...******* сумын “******* *******” 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, туслах багшийн ажилд эгүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны 7 хоногийн цалин 198.000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Иймд миний шүүхэд гаргсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь :

нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 18 дугаар цэцэрлэгийн туслах багшаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байгаад тус сумын “******* *******” 2 дугаар цэцэрлэгт өөрийн даан ажиллаж байсан дунд бүлгийн ангийн хүүхдүүдийн хамт шилжин ирж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан туслах багшаар ажиллаж байгаад “******* *******” 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  Б/24 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн №А 0171065 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн 26-27 дугаар талд авагдсан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар цэцэрлэгийн туслах багшаар ажилд томилсон Б/22 дугаартай тушаалын бичилт болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

           г *******  сумын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  Б/24 дугаартай тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т тус тус заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзлээ.

          Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх заалт нь, хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй,  багшлах эрхгүй,  ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзсэн нь тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох, аттестатчиллын комиссын дүгнэлт, шийдвэр гарсан зэрэг үндэслэлийг зохицуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийг мэргэжлийн багшлах эрхгүй талаар гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй, ямар үндэслэл заан ажлаас чөлөөлсөн  болох нь тодорхойгүй байна.

            Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: ”... нь тогооч мэргэжилтэй, туслах багшаар ажиллаад удаагүй. Ер нь Боловсролын шинэ хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулаад туслах багш нар нь заавал багшлах эрх авч багшлах ёстой гэсэн шаардлагыг дээд байгууллагаас тавьж байгаа. Үүнтэй холбогдуулаад тай уулзаж багшлах эрхээ авах эсвэл өөрийн мэргэжлийн ажил болох тогоочоо хийх талаар санал гаргаж байсан. Хэдийгээр миний хувьд ажлаас чөлөөлсөн тушаалаа буруу гаргасан ч гэсэн нь туслах багшаар ажиллах  эрх авсан мэргэжлийн багш биш учраас эгүүлэн ажилд нь тавих боломжгүй гэж үзэж байна. Би ажлаас чөлөөлөхөөс өмнө мэргэжлийн ажлаа хийх санал тавьсан... Цалингийн хувьд 5 дугаар сарын цалинг бүтэн олгож, нийгмийн даатгалын дэвтэр бүрэн бичилт хийгдсэн, амралтын мөнгөө ч авсан байгаа...” гэх боловч нэхэмжлэгчийг багшлах эрхгүй гэж үзсэн талаар нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй, түүнийгээ нотолж чадаагүй болно.

           Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/91 дугаартай “Д.ыг ******* сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийг албан тушаалд томилох тухай” захирамж гарган ажиллуулсан байх бөгөөд ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх  эрх бүхий этгээд гэж үзнэ.

            Иймд г Сэлэнгэ аймгийн ******* сумын “******* *******” 2 дугаар цэцэрлэгийн туслах багшаар  эгүүлэн тогтоож, 7 хоногийн дутуу цалин 198.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Учир нь: Хэрэгт авагдсан 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн №А 0171065 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрийн 2017 онд төлсөн шимтгэл 12 талд авагдсан 1-5 дугаар сар хүртэл  шимтгэл төлсөн бичилт, 1-6 сар олгогдсон цалингийн карт зэргээр цалин олгогдсон, эрүүл мэндийн даатгалын бичилтийг бүрэн хэмжээгээр хийгдсэн гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй. 7 хоногийн цалин дутуу гарсан гэх боловч хариуцагч нь энэ талаар нотолсон нотолгооны ач холбогдол бүхий баримтыг гаргаагүй болно.

          Иймд г Сэлэнгэ аймгийн ******* сумын “******* *******” 2 дугаар цэцэрлэгийн туслах багшаар  эгүүлэн тогтоож, 7 хоногийн дутуу цалин 198.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж  шүүх дүгнэв.

          Хариуцагчийг  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тмэдэгтийн хураамжаас чөлөөлсөн байгааг дурдах  нь зүйтэй.

            

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар г Сэлэнгэ аймгийн ******* сумын “******* *******” 2 дугаар цэцэрлэгийн туслах багшаар эгүүлэн тогтоож, мөн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  Б/24 дугаартай  тушаалыг хүчингүй болгосугай.   

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Х.******* 7 хоногийн дутуу цалин 198.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.СОЁЛМАА