Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 

 

 

 

 

 

    2022          3          10                                       2022/ШЦТ/162

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Г.Цогтгэрэл, иргэдийн төлөөлөгч Б.Халиунаа, шүүгдэгч Б.Б.Б-, түүний өмгөөлөгч А.Бүдханд, Т.Золбоо, Н.Намжилцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ш- овогт Б-ийн Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802004810286 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, айти инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Ш- овогт Б-ийн Б,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 4.9740 грамм “шавар” гэх нэршилтэй дельта-9 тетрогидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад багтсан 0.5x0.5 см-ийн хэмжээтэй Лизергид /Lisergide LSD/-ийн агууламжтай 2 ширхэг марк мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2 удаа буюу нийт 4 ширхгийг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нидерланд улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан 0.9720 грамм MDMA /3, 4 Methylenedioxymethaphemine/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 удаа Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан 0.7x0.7 см-ийн хэмжээтэй 0.0390 грамм болон 0.0399 грамм тус тус хэмжээтэй Лизергид /Lisergide LSD/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Их Британи улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан гялгар уутны хамт 8.8126 грамм метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр бусаар нэвтрүүлсэн,

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нидерланд улсаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтсан гялгар уутны хамт 0,9207 грамм Метафетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээм ашиглан Монгол Улсын хилээр 8 удаагийн үйлдлээр нэвтрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн байнга тогтвортой үйлдсэн буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.9740 грамм жинтэй гашиш /Шавар/ гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, амыг нь тугалган цаасаар таглан цоолсон бохирлогдсон тетрагидроканнабинолын бодис агуулсан хуванцар сав болон хориглосон сэтгэцэд нөлөөт Лизергид /Lisergide LSD/ бодисын агууламжтай 0.5x0.5 см-ийн хэмжээтэй 4 ширхэг марк мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис зэргийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Гурван Оргил хорооллын 63 дугаар байрны гадаа 38-19 УНЯ улсын дугаартай Аудио А-6 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

З.Ануужингийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөсний дагуу З.Ануужин, Б.Бат-Өлзий, Э.Золбадрал нартай санаатай нэгдэж бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд “З.Ануужингийн эхнэр Ц.Одцацралийн холбогдсон хар тамхины хэргийг аргалж өгнө, З.Ануужинтай холбоотой олон жил цуглуулсан материалаа устгана” гэж Д.Золжавхлангийн З.Ануужингаас шаардсан хахуулийн мөнгийг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “гашиш, шавар” гэх нэршилтэй тугалган цаасанд боосон 100-120 орчим ширхэг З.Ануужингийн бодисоос бусдад худалдаж олж өгөх зорилгоор Б.Бат-Өлзийтэй хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн сав, “Мандала” хотхоны автомашины зогсоол, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МВ” гэх нэртэй үйлчилгээний төвийн 7 давхрын ариун цэврийн өрөө зэрэгт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, Б.Бат-Өлзий, Э.Золбадрал нартай хууль бусаар бусдад худалдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Б-: “...2018 оны хавар би өөрийн найз Б.Бат-Өлзийн хамт гудамжны гэрэлтүүлэг хийх ажил хөөцөлдөж байх үед Б.Бат-Өлзий ресторанд хүнтэй уулзахаар боллоо, хар тамхины хэрэгт холбогдсон хүнд туслах хэрэгтэй байна, хоёулаа тэр хүнд туслахгүй бол болохгүй нь гэсэн. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Б.Бат-Өлзий цүнхэндээ их хэмжээний мөнгө авч ресторанд ороод, буцаж ирсэн. Би юу болсон талаар асуухад хүний хэрэг аргалуулж байгаа юм, мөнгийг цаад талаас өгсөн гэж хэлсэн. Хэд хоногийн дараагаас мөнгө нь хүрэлцэхгүй байна, аргална гэсэн асуудал нь болохгүй байна гэж хэлж байсан. Б.Бат-Өлзийн харьцаад байгаа хүмүүс нь цагдаа нартай тохиролцоод цагдаа нар асуудалд орсон хүнийг хамгаална, асуудалгүй гэж шаардаж, тулгаад наадам болох гээд байна хурдан наадхаа зарж мөнгө болгож өг гэсэн зүйл болсон гээд явж байсан. Тэр явцад интернэт ашиглаад захиалга хийж болдог юм байна гээд над руу мөнгө шилжүүлээд би интернэт сайтаас захиалга хайж олоод бодис захиалж үзсэн. Зарим газраас захиалга ирснийг Б.Бат-Өлзий болон цагдаа нар аваад явсан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би шуудангаас захиалга авах гэж Гурван Оргил хорооллын шуудангийн гадна цагдаад баригдсан. Тухайн үед өмгөөлөгч Н.Намжилцогтыг авч хэргийн ажиллагаанд оролцохдоо, цагдан хоригдсон. Чинзориг прокурор надтай ирж уулзаад чиний ярьсан зүйл үнэн үү, ярьж байгаа зүйлээ нотолж чадах уу, худлаа хэлж хүн гүтгэвэл хариуцлага хүлээнэ гэдгийг надад тайлбарлаж өгсөн. Би бүх зүйлээ тайлбарлаж бичиж өгөөд цагдан хорих ангиас гараад Чинзориг прокурортой уулзах хүсэлт гаргасан. Прокурор миний хүсэлтийг хүлээж аваад Мөнхбаяр шүүгч намайг хамтран ажиллах этгээдээр тогтоосон шийдвэр гаргасан байсныг хүчингүй болсон. Тэгээд би болсон зүйлийн талаар өгсөн мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт өгсөн. Тэр асуудлаар 5 хавтастай хэрэг үүссэн ажиллагаа хийж байгаа гэж комиссар хэлсэн.  Цагдаагийн ажилтан болон манай найз Б.Бат-Өлзий нарын холбогдсон хэргийн шүүх хурал болох үед би гэрчээр оролцсон...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэрч Б.Өлзийхишиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбарт шуудан хүргэгчээр ажилладаг. ...Б.Б-ын гэр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Анома хотхоны 72 дугаар байрны 5 давхарт байдаг. Намайг ажилд орсноос хойш тухайн хүний гэрийн хаягаар олон удаа энгийн захиа, албан бичиг /Монгол улс болон гадаад улсаас ирж байгаа албан бичиг, захиаг ойлгоно/, баталгаат боодол /гадаад улсаас ирж байгаа илгээмжийг хэлнэ/, интернет дэлгүүрээс авсан онлайн захиалгын бараа зэргийг манай салбарт гэрийн хаягаар болон утасны дугаартай ирсэн тохиолдолд хүргэж өгдөг байсан. Мөн Б.Б-ын 88806600 гэсэн дугаар руу зарим тохиолдолд холбогдож илгээмж ирсэн байгаа талаар хэлэхэд өөрөө ирж авдаг байсан. Энэ байдлаас түүний гэрийн хаягийг нь сайн тогтоосон, мөн байнга л хүргэж өгдөг учраас зүс царайг нь мэддэг болсон.

Бид ирж байгаа илгээмжийг хаанаас ирсэн талаар шалгах боломжгүй, шууд л хаягаар нь хүлээлгэж өгдөг. Манай салбар дээр ирж байгаа илгээмжүүд бүгд төв салбараас гэрийнх нь хаягаар ирдэг. Б-ын гэрийн хаягаар ойролцоогоор 10 гаруй удаа энгийн захиа, албан боодол, албан бичиг зэргийг хүргэж өгч байсан. Энэ талаарх баримт нь бүртгэлийн дэвтэр дээр байгаа, заримдаа өөрөө ирж авдаг. Гэхдээ очиж өгсөн болон өөрөө ирж авсан бүх тохиолдолд бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулж баталгаажуулж авдаг учраас манайхаар дамжуулан нийтдээ хэдэн удаа илгээмж авсан нь харагдах байх.

...Б.Б- нь миний гар утасны дугаарыг мэддэг, мөн манай салбарын 70078953 гэсэн дугаарыг мэддэг учраас надаас болон манай салбарын утаснаас өөрийнхөө нэр дээр гэрийн хаягаар шуудан илгээмж ирсэн талаар асууж лавласан тохиолдол байдаг. Надаас асууж лавлахаар хариуг нь хэлдэг, учир нь өглөө бүр ажил дээрээ очиж ирсэн илгээмжүүдийг явах чиглэлдээ хувааж аваад гардаг учраас тухай бүр ирсэн ирээгүй талаар хариуг нь өгчих боломжтой байдаг...” /1 дэх хавтас хэргийн 136-137 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-ны хооронд би өөрийнхөө гар утсаар интернэтээр холбогдож “Dream market” гэх сайт руу орж хамгийн хямд авах боломжтой 5 грамм гашиш буюу шавар гэх бодисыг 25 доллар орчмоор, харин 2 ширхэг лсд гэх марк мэт цаасыг 8 доллароор буюу 1 ширхгийг нь 4 доллароор захиалахад бонус гэж 2 ширхэг лсд дагалдаж ирэх талаар мэдээлэл өгсөн, ингээд төлбөрөө өөрийнхөө цахим мөнгө /биткойн/ ашиглаж “Dream market” сайтын данс руу шилжүүлээд хүлээж авах хаягтаа өөрийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийг 11 дүгээр хороо, Анома хотхоны 72 дугаар байрны 20 тоот гэж бичээд өөрийн захиалсан бараагаа хүлээсэн. Надад тухайн сайтаас ямар нэгэн код өгөөгүй.

Харин 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Монгол шуудан” ХК-ийн Зайсан дахь гэрийн ойролцоох салбараас миний гар утас руу залгаад “шуудан илгээмж ирсэн байна, ирж аваарай” гэж хэлэхээр нь тухайн өдөр завгүй байна гэж хэлээд өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 11-12 цагийн үед гэрийнхээ ойролцоо байх Монгол шуудангийн салбар дээрээс очиж цаасан дугтуйтай ирсэн илгээмжийг аваад машинд орж суугаад цагдаагийн ажилтнуудад баригдсан. Би өөрийн авсан илгээмжийг задалж үзэж амжаагүй баригдсан. ...Dream market сайтаар орж мансууруулах бодис захиалахад худалдагч талын мэдээлэл харагдахгүй, ...Захиалсан бараа хүлээн авах хэсэгт би өөрийн гэрийн хаягаа оруулсан, гэрийн хаягаар шуудангийн салбарт хүргэгдэн ирээд хураагдсан. ...Би захиалж авсан шавар болон LSD гэх бодисыг өөрөө л хэрэглэж үзэх гэж байсан. Түүнээс хэн нэгэн хүнд худалдах, борлуулах санаа зорилго байгаагүй. ...Би мөс гэх нэршилтэй бодис болон шавар гэх бодисыг одоогоос 4-5 хоногийн өмнө гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хэрэглэсэн, их согтуу байсан болохоор ямар хүмүүстэй хамт хэрэглэснээ санахгүй байна. ...Бат-Өлзий ....600,000 төгрөг шилжүүлж каннабис өвсний үр, кокайн, LSD, MDMA, Экстази зэрэг бодисуудаас захиалж үзсэн  ...чи айх юм байхгүй, манай цагдаа найз зохицуулна гэж хэлсэн, ...Тэр найз нь өөрийгөө Золоо гэж танилцуулж байсан. ...Би хамтран ажиллах этгээдээр тогтоогдсон байгаа. ...шавар гэх бодисыг зарж өгч, мөнгийг нь Бат-Өлзий рүү бэлнээр болон дансаар шилжүүлдэг байсан. ...Хэзээ зарж болох, болохгүйг Золжавхлан хэлдэг байсан...” /1 дэх хавтас хэргийн 185-186, 187-188, 189-190, 2 дахь хавтас хэргийн 40-41 дэх, 4 дэх хавтас хэргийн 170-171,   тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №12332 дугаартай дүгнэлтэд: “... Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 42 дугаартай шавар мэт зүйл, 45 дугаартай хуванцар сав зэрэгт дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ тус тус илрэв. Шинжилгээнд ирүүлсэн 43 дугаартай эрээн цаас 2 ширхэг, 44 дугаартай эрээн цаас 2 ширхэг зэрэгт ЛСД /Lysergide LSD/ илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн “Б-ийн Б- РД:ЧС82122674” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ тус тус илрэв.

3. ЛСД /Lysergide LSD/, тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” /1 дэх хавтас хэргийн 147-150/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12835 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 1,3 грамм жинтэй цагаан цайвар өнгийн бодис шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд цайвар өнгийн талстлаг бодисоос MDMA /3, 4 Methylenedioxymethamphemine/ байна.  MDMA /3, 4 Methylenedioxymethamphemine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” /1 дэх хавтас хэргийн 153-154 дэх тал/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №61 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн №90, №91 гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай эрээн цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №90, №91 гэж хаягласан эрээн цаас тус бүрээс Лизергид /Lysergide LSD/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн Лизергид /Lysergide LSD/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно...” /1 дэх хавтас хэргийн 157-158 дахь тал/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №137 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б- 9,2 грамм мөс мэт бодис” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйл нь 8,8126 грамм, шинжилгээнд тэнцэнэ.

2. “Б.Б- 9,2 грамм мөс мэт бодис” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйлд метафетамин илэрсэн.

3. Метафетамин нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” /1 дэх хавтас хэргийн 161-162 дахь тал/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №190 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээтэй дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг цэнхэр өнгийн гялгар ууттай мөс мэт зүйл метафетамин /methamphamine/ илэрч байна.  Метафетамин нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” /1 дэх хавтас хэргийн 165-167 дахь тал/ гэсэн,

 

Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлт №92 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б- урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Б- нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй.

3. Б.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Б.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан.

5. Б.Б- нь ял эдлэх чадвартай.

6. Б.Б-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

7. Б.Б- нь одоогоор мансуурах донтой эсвэл мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” /1 дэх хавтас хэргийн  171-172 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 8-15 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 15-18 дахь тал/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай  тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 19-20 дахь тал/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 23-29 дэх тал/,

- Монгол Шуудан ХХК-ийн шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 35/,

- Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 36-39 дэх тал/,

- Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 40-48, 85, 113 дахь тал/,

- Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 56-61, 68-72, 73-78, 87, 89-92, 97-101, 107-110, 121-123, 125-127 дахь тал/,

- Прокурорын зөвшөөрлөөр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 62-66, 79-84, 93-95, 102-105, 111-112 дахь тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 116-120 дахь тал/,

- Шүүгдэгчийн Хаан банкны 5111ххх169 дугаартай дансанд үзлэг хийсэн тухайн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 202-220  дахь тал/,

- Б.Б-ын нэмэлт ажиллагаа хийлгэх талаар гаргасан хүсэлт /2 дахь хавтас хэргийн 36/,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 911 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтас хэргийн 214-218/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 20-61 дэх тал/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /3 дахь хавтас хэргийн 64-65 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Б-ын Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбарууд /3 дахь хавтас хэргийн 74-80 дахь тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 81-82 дахь тал/,

- Эрүүгийн 1802002190108 дугаартай Ё.Хулан, Н.Мөнхбаяр, Б.Золбаяр, Б.Насанбуян, Б.Номин нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /3 дахь хавтас хэргийн 90-131 дэх тал/,

 - Эрүүгийн 1802002190108 дугаартай хэргийн яллагдагч Д.Одцацралд таслан сэргийлэх араг хэмжээ авсан баримтууд /3 дахь хавтас хэргийн 159-165 дахь тал/,

- Эрүүгийн 1902000730180 дугаартай хэрэгт Б.Бат-Өлзийн Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 184-187 дахь тал/,

-  Эрүүгийн 1902000730180 дугаартай хэрэгт Д.Золжавхлан, Б.Бат-Өлзий нарыг яллагдагчаар татах тухай тогтоолын  хуулбар /3 дахь хавтас хэргийн 219-224, 229-232/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4 дэх хавтас хэргийн 177-185 дахь тал/,

- Эрүүгийн 1902000980143 дугаартай хавтас хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дэх хавтас хэргийн 186-200 дах тал/,

- Эрүүгийн 1902000000305 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хуулбар /5 дахь хавтас хэргийн 54-60 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 197/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 224/, төрөл садангийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 225-227/, боловсролын гэрчилгээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 239-250, 2 дахь хавтас хэргийн 1-2 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дахь хавтас хэргийн 3/, ажлын газрын тодорхойлолт /5 дахь хавтас хэргийн 51 дэх тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /5 дахь хавтас хэргийн 52 дахь тал/, зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрогидроканнабинол, лизергид /Lisergide LSD/, MDMA /3,4 Methylenedioxymethaphemine/, Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисуудыг Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Америкийн Нэгдсэн улс, Нидерланд улс, Их Британи улсуудаас нийт 8 удаагийн үйлдлээр Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,  

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.9740 грамм жинтэй гашиш /Шавар/ гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, амыг нь тугалган цаасаар таглан цоолсон бохирлогдсон тетрагидроканнабинолын бодис агуулсан хуванцар сав болон хориглосон сэтгэцэд нөлөөт лизергид /Lisergide LSD/ бодисын агууламжтай 0.5x0.5 см-ийн хэмжээтэй 4 ширхэг марк мэт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис зэргийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гурван Оргил хорооллын 63 дугаар байрны гадаа 38-19 УНЯ улсын дугаартай Аудио А-6 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2018 оны 5 дугаар сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд “З.Ануужингийн гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөсний дагуу З.Ануужин, Б.Бат-Өлзий, Э.Золбадрал нартай санаатай нэгдэн бүлэглэж, “З.Ануужингийн эхнэр Ц.Одцацралийн холбогдсон хар тамхины хэргийг аргалж өгнө, З.Ануужинтай холбоотой олон жил цуглуулсан материалаа устгана” гэж Д.Золжавхлангийн З.Ануужингаас шаардсан хахуулийн мөнгийг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “гашиш, шавар” гэх нэршилтэй тугалган цаасанд боосон 100-120 орчим ширхэг З.Ануужингийн бодисноос бусдад худалдаж, мөнгө олж өгөх зорилгоор Б.Бат-Өлзийтэй хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн сав, “Мандала” хотхоны автомашины зогсоол, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МВ” үйлчилгээний төвийн 7 давхрын ариун цэврийн өрөө зэрэгт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Өлзийхишигийн “...Би “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбарт шуудан хүргэгчээр ажилладаг. ...Б.Б-ын гэр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Анома хотхоны 72 дугаар байрны 5 давхарт байдаг. Намайг ажилд орсноос хойш тухайн хүний гэрийн хаягаар олон удаа энгийн захиа, албан бичиг, баталгаат боодол, интернэт дэлгүүрээс авсан онлайн захиалгын бараа зэргийг манай салбарт гэрийн хаягаар болон утасны дугаартай ирсэн тохиолдолд хүргэж өгдөг байсан. Мөн Б.Б-ын 88806600 гэсэн дугаар руу зарим тохиолдолд холбогдож илгээмж ирсэн байгаа талаар хэлэхэд өөрөө ирж авдаг байсан. Бид ирж байгаа илгээмжийг хаанаас ирсэн талаар шалгах боломжгүй, шууд л хаягаар нь хүлээлгэж өгдөг. Манай салбар дээр ирж байгаа илгээмжүүд бүгд төв салбараас гэрийнх нь хаягаар ирдэг. Б-ын гэрийн хаягаар ойролцоогоор 10 гаруй удаа энгийн захиа, албан боодол, албан бичиг зэргийг хүргэж өгч байсан. Энэ талаарх баримт нь бүртгэлийн дэвтэрт байгаа, заримдаа өөрөө ирж авдаг...” /1 дэх хавтас хэргийн 136-137 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ын “...2018 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-ны хооронд би өөрийнхөө гар утсаар интернэтээр холбогдож “Dream market” гэх сайт руу орж хамгийн хямд авах боломжтой 5 грамм гашиш буюу шавар гэх бодисыг 25 орчим доллароор, харин 2 ширхэг лсд гэх марк мэт цаасыг 8 доллароор буюу 1 ширхгийг нь 4 доллароор захиалахад бонус гэж 2 ширхэг лсд дагалдаж ирэх талаар мэдээлэл өгсөн, ингээд төлбөрөө өөрийнхөө цахим мөнгө /биткойн/ ашиглаж “Dream market” сайтын данс руу шилжүүлээд хүлээж авах хаягтаа өөрийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийг 11 дүгээр хороо, Анома хотхоны 72 дугаар байрны 20 тоот гэж бичээд өөрийн захиалсан бараагаа хүлээсэн.  ...Харин 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Монгол шуудан” ХК-ийн Зайсан дахь гэрийн ойролцоох салбараас миний гар утас руу залгаад “шуудан илгээмж ирсэн байна, ирж аваарай” гэж хэлэхээр нь тухайн өдөр завгүй байна гэж хэлээд өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11-12 цагийн үед гэрийнхээ ойролцоо байх Монгол шуудангийн салбараас цаасан дугтуйтай ирсэн илгээмжийг аваад машинд орж суугаад цагдаагийн ажилтнуудад баригдсан.  ...Би захиалж авсан шавар болон LSD гэх бодисыг өөрөө л хэрэглэж үзэх гэж байсан. Түүнээс хэн нэгэн хүнд худалдах, борлуулах санаа зорилго байгаагүй.

...Бат-Өлзий ....600,000 төгрөг шилжүүлж каннабис өвсний үр, кокайн, LSD, MDMA, экстази зэрэг бодисуудаас захиалж үзсэн, ...чи айх юм байхгүй, манай цагдаа найз зохицуулна гэж хэлсэн, ...тэр найз нь өөрийгөө Золоо гэж танилцуулж байсан. ...Би хамтран ажиллах этгээдээр тогтоогдсон, ...шавар гэх бодисыг зарж, мөнгийг нь Бат-Өлзий рүү бэлнээр болон дансаар шилжүүлдэг байсан. ...Хэзээ зарж болох, болохгүйг Золжавхлан хэлдэг байсан...” /1 дэх хавтас хэргийн 185-186, 187-188, 189-190, 2 дахь хавтас хэргийн 40-41 дэх, 4 дэх хавтас хэргийн 170-171,   тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны №12332 дугаартай дүгнэлтэд: “... Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 42 дугаартай шавар мэт зүйл, 45 дугаартай хуванцар сав зэрэгт дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ тус тус илрэв. Шинжилгээнд ирүүлсэн 43 дугаартай эрээн цаас 2 ширхэг, 44 дугаартай эрээн цаас 2 ширхэг зэрэгт ЛСД /Lysergide LSD/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Б-ийн Б- РД:ЧС82122674” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ тус тус илрэв.

ЛСД /Lysergide LSD/, тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” /1 дэх хавтас хэргийн 147-150/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн 2018 оны №12835 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 1,3 грамм жинтэй цагаан цайвар өнгийн бодис шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд цайвар өнгийн талстлаг бодисоос MDMA /3, 4 Methylenedioxymethamphemine/ байна.  MDMA /3, 4 Methylenedioxymethamphemine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” /1 дэх хавтас хэргийн 153-154 дэх тал/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны №61 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн №90, №91 гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай эрээн цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №90, №91 гэж хаягласан эрээн цаас тус бүрээс Лизергид /Lysergide LSD/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Лизергид /Lysergide LSD/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно...” /1 дэх хавтас хэргийн 157-158 дахь тал/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн 2018 оны №137 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б- 9,2 грамм мөс мэт бодис” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйл нь 8,8126 грамм, шинжилгээнд тэнцэнэ. “Б.Б- 9,2 грамм мөс мэт бодис” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйлд метафетамин илэрсэн. Метафетамин нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” /1 дэх хавтас хэргийн 161-162 дахь тал/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны №190 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээтэй дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг цэнхэр өнгийн гялгар ууттай мөс мэт зүйл метафетамин /methamphamine/ илэрч байна.  Метафетамин нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна...” /1 дэх хавтас хэргийн 165-167 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 8-15 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 15-18 дахь тал/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай  тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 19-20 дахь тал/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 23-29 дэх тал/, “Монгол Шуудан” ХК-ийн шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 35/,  хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 36-39 дэх тал/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 56-61, 68-72, 73-78, 87, 89-92, 97-101, 107-110, 121-123, 125-127 дахь тал/, прокурорын зөвшөөрлөөр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 62-66, 79-84, 93-95, 102-105, 111-112 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 116-120 дахь тал, 3 дахь хавтас хэргийн 81-82 дахь тал, 4 дэх хавтас хэргийн 177-185 дахь тал /, Б.Б-ын Хаан банкны 5111ххх169 тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 202-220  дахь тал/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрөл, хэмжээг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “...улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн...” гэх хүндрүүлэх шинжид оногдуулах ялын төрөл, хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааснаас дүгнэхэд Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн байна гэж үзнэ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.Б- нь бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал болон шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, эсхүл хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг илрүүлэхэд бодитой тусалсан хамтран ажиллах этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно...” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан тайлбарт: -Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б- нь өөрийн хүсэлтээр хамтран ажиллах этгээдээр тогтоогдсон, улмаар хамтран ажиллах этгээдээр тогтоогдсон цаг хугацаанд болон өөр ч цаг хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл, 22.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн 1902000730180, 1802002190108 дугаартай хэргүүдийг илрүүлэхэд бодитой тусалсан буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон дээрх эрүүгийн 1902000730180, 1802002190108 дугаартай хэргийн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн, холбогдох баримтыг гаргаж өгсөн зэргээр хамтран ажиллаж, цагдаагийн алба хаагч болон бусад этгээдүүдтэй холбоотой мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлж, тэдгээр гэмт хэргийг үйлдсэн хүнийг илчилсэн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 911 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтас хэргийн 214-218/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 20-61 дэх тал/, шүүгдэгч Б.Б-ын Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбарууд /3 дахь хавтас хэргийн 74-80 дахь тал/, эрүүгийн 1802002190108 дугаартай Ё.Хулан, Н.Мөнхбаяр, Б.Золбаяр, Б.Насанбуян, Б.Номин нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар /3 дахь хавтас хэргийн 90-131 дэх тал/ эрүүгийн 1802002190108 дугаартай хэргийн яллагдагч Д.Одцацралд таслан сэргийлэх араг хэмжээ авсан баримтууд /3 дахь хавтас хэргийн 159-165 дахь тал/, Б.Бат-Өлзийн Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хавтас хэргийн 184-187 дахь тал/, Д.Золжавхлан, Б.Бат-Өлзий нарыг яллагдагчаар татах тухай тогтоолын  хуулбар /3 дахь хавтас хэргийн 219-224, 229-232/, эрүүгийн 1902000980143 дугаартай хавтас хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дэх хавтас хэргийн 186-200 дах тал/, эрүүгийн 1902000000305 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хуулбар /5 дахь хавтас хэргийн 54-60 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 /тав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс /1 дэх хавтас хэргийн 176/, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр /2 дахь хавтас хэргийн 20/-ийг хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоног, шүүхийн шатанд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс /2 дахь хавтас хэргийн 150-160/ 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл /3 дахь хавтас хэргийн 6-7/ цагдан хоригдсон 234 /хоёр зуун гучин дөрөв/ хоног, нийт 293 /хоёр зуун ерөн гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож нийт 4,395,000 /дөрвөн сая гурван зуун ерөн таван мянга/ төгрөгийг түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн торгуулийн ялаас хасаж тооцон, биечлэн эдлэх торгуулийн ялыг 10,650 /арван мянга зургаан зуун тавь/ буюу 10,605,000 /арван сая, зургаан зуун таван мянга/ төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 1802004810286 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42 дугаартай хөх өнгийн судалтай зиплок түгжээ бүхий уутанд хийсэн дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн хар хүрэн өнгийн 4,9740 грамм жинтэй гашиш, шавар мэт зүйл, 43, 44 дугаартай зиплок түгжээ бүхий уутанд хийсэн болон дугтуйтай 90, 91 дугаартай тус тус Лизергид илэрсэн 6 ширхэг эрээн өнгийн цаас мэт зүйл, 45 дугаартай дугтуйтай, том зиплок түгжээ бүхий уутанд хийсэн амны хэсэгтээ тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан хар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, MDMA илэрсэн цагаан өнгийн уутны хамт 1.2 грамм жинтэй бодис, шинжилгээнээс 8.8 грамм жинтэй болж хорогдсон болон 1, 2 гэж дугаарласан тус бүр уутны хамт 0.4 грамм жинтэй цагаан өнгийн метафетамин илэрсэн бодис зэргийг /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа/ устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, нууцын тэмдэг дарагдсан дугтуйтай баримтыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Халиунаа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Золбоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт 2 жил 2 сарын хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Б.Б-ын хувьд хууль бусаар хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр нэвтрүүлсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Харин түүний онлайнаар бодис захиалсан үйлдэл энэ хуулийн үйлчлэлд хамаарах уу гэдгийг анхаарч үзэхээр байгаа. ...Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг Б.Б-ын үйлдэл хангаж байна уу гэдгийг харгалзан үзэж түүнийг ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ...улс хоорондын шуудангийн илгээмж...” гэж, Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "шуудангийн илгээмж” гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “...Улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарна...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Б- интернэт сүлжээ ашиглан Dream market сайтаас мансууруулах бодисыг өөрийн гэрийн хаягаар шуудангаар хүлээн авахаар захиалж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисуудыг “шуудангийн илгээмж” хэлбэрээр Монгол Улсын хилийг нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш- овогт Б-ийг Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусадтай бүлэглэн сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шийтгэсэн 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 293 /хоёр зуун ерөн гурав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож, нийт 4,395,000 /дөрвөн сая гурван зуун ерөн таван мянга/ төгрөгийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялаас хасаж, түүний эдлэх ялыг 10,605 /арван мянга зургаан зуун таван нэгж/ буюу 10,605,000 /арван сая, зургаан зуун таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

5. Шүүгдэгч Б.Б-т шийтгэсэн 10,605 /арван мянга зургаан зуун таван нэгж/ буюу 10,605,000 /арван сая, зургаан зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн 1802004810286 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 42 дугаартай хөх өнгийн судалтай зиплок түгжээ бүхий уутанд хийсэн дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн хар хүрэн өнгийн 4,9740 грамм жинтэй гашиш, шавар мэт зүйл, 43, 44 дугаартай зиплок түгжээ бүхий уутанд хийсэн болон дугтуйтай 90, 91 дугаартай тус тус Лизергид илэрсэн 6 ширхэг эрээн өнгийн цаас мэт зүйл, 45 дугаартай дугтуйтай, том зиплок түгжээ бүхий уутанд хийсэн амны хэсэгтээ тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан хар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав, MDMA илэрсэн цагаан өнгийн уутны хамт 1.2 грамм жинтэй бодис, шинжилгээнээс 8.8 грамм жинтэй болж хорогдсон болон 1, 2 гэж дугаарласан тус бүр уутны хамт 0.4 грамм жинтэй цагаан өнгийн метафетамин илэрсэн бодис зэрэг /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа/-ийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, нууцын тэмдэг дарагдсан дугтуйтай баримтыг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн 1802004810286 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.БАТБОЛОР

 

 

 

             ШҮҮГЧ                                                                                   Т.АЛТАНТУЯА