Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

    2022          3          14                                       2022/ШЦТ/171

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, хохирогч З.Г-, шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110015591046 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй,  ам бүл 4, эхнэр, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, З овогт Ц-ийн Г,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г- өөрт нь багаж, ажилтан албан хаагч байхгүй атлаа байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон З.Г-ыг хуурч, хийх ажлын урьдчилгаа, багаж худалдан авсан төлбөр зэргээр 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 11,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулсан буюу хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон З.Г-д 11,000,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:   

 

Хохирогч З.Г-: “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр манайх “Тесо групп”-ийн “Альфа зон” барилга угсралтын ажлыг авч хийхээр тохирч гэрээ хийсэн. Гэрээний дагуу гүйцэтгэгчээр өөр бригад хайж Ц.Г-той уулзан үнэ хөлсөө тохирч хийлгэхээр болсон.  ...Ц.Г-од багаж байгаагүй, яаж миний ажлыг хийх гэж байсан нь тодорхойгүй. Ц.Г-ыг манай талбай дээр ажилла, бид нар өдрийн 60,000 төгрөгөөр бодоод сарын 1,800,000 төгрөгийн цалин өгнө, 30,000 төгрөгийг нь өрөндөө суутгана, өдрийн 30,000 төгрөг, сарын 900,000 төгрөг тул гэртээ талх, тариа, хоол ундаа ав гэж хэлсэн. Ажил хийхээр тохирч Ц.Г- нь хэдэн өдөр ирж ажилласан. Бид нарын ажлын цаг өглөө 8 цагаас орой 20 цаг, улирлын чанартай болохоор тэгж ажиллаж байсан. Энэ хүнийг ажлаа бүтээмжтэй хийсэн тохиолдолд цалинг бүтэн бодно, Ц.Г- байнга хоцорч ирдэг, ажлаас эрт гардаг. Хамгийн сүүлд манай эхнэр өнөөдөр амарч байгаа, би амарлаа гээд ажил хаяж явснаас хойш ирээгүй. 8 сараас хойш одоог хүртэл хохирлын мөнгийг өгөөгүй. ...Хохирол машин өгье гэсэн боловч манай зүгээс машиныг нь сонирхохгүй байна, бид мөнгөө бэлэн өгсөн тул үлдэгдэл мөнгөө бэлэн авмаар байна. Тэнд ажил хийж байсан бригадуудтай Ц.Г-ын асуудлаас болж мөнгө нь байнга дутуу явж байгаа. Миний ард талбай дээр 30-40 барилгачид байдаг, тэр хүмүүсийн мөнгөнөөс хороогоод байна гэсэн үг. ...Ц.Г- хохирол төлөх юм бол гомдолгүй..” гэв.

Шүүгдэгч Ц.Г-: “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр З.Г-ын оффис дээр очиж ажлын зараар танилцсан. Урд нь “Хурд групп”-ийн барилга болох “Хүннү 2222” дээр ажиллаж байсан. З.Г-ын ажлыг хийхдээ арматурын ажил хийж байгаа хүмүүстэй багажийг худалдаж авахаар тохирсон. Хамтарч ажил хийе,  мөнгө төгрөг нь найдвартай юм байна гэж багажийг нь авахаар тохироод багажаа аваачиж тавьсан. Ажил хийхгүй 25 хоног хүлээгдсэн тул Архангай руу ажлаар яваад ирсэн. З.Г-ын барилгын талбай дээр 4 хүнтэй ажилласан. Өвлийн хүйтэн болоод ажил зогссон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн З.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай ажилд арматурын тоног төхөөрөмж ажиллах хүч хэрэгтэй болсон. Ингээд зарын дагуу Г- гэх хүн надад ажилчид байгаа хамт ажиллахаар болж амаар тохиролцсон. ...Г- ажиллахад арматурын тоног төхөөрөмж авмаар байна гэж хэлээд дараа нь ажлаа хийж дуусаад гүйцэтгэлээсээ суутгая гэж хэлсэн. Арматурын багаж авах гэж байна гээд зургийн болон нийт 6,000,000 төгрөг болсон гэхээр нь түүний данс руу 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас Ц.Ганбодын данс руу шилжүүлсэн. ...Дахин урьдчилгаа хэрэгтэй байна гэхээр нь 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ажлаа эхлэхгүй байсаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр талбай дээр 4 ширхэг арматурын тоног төхөөрөмж буусан. ...2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Г- ирээд ажлаа эхэлсэн, асуудалгүй гэж хэлсэн боловч маргааш нь арматур төхөөрөмжийн эзэн Чулуунцэцэг ирээд манай төхөөрөмж байгаа юм, Г-ын ажлыг хийх гэж байсан боловч ажил эхлэхгүй байгаа болохоор өөр ажил хийхээр явах гэж байна, энэ багажийг Г-од зараагүй гээд маргаан үүссэн. ...Ц.Г- өөрийгөө “Шинэ их Холдолт” ХХК-ийн захирал гэж хэлсэн. ....Г-ын данс руу гурван удаагийн шилжүүлгээр нийт 11,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Г- өөрийн арматур мужааны бригад ажилчид бэлэн байгаа, 30 хүнтэй гэж хэлсэн. ...Ирж ажлаа хий гэхээр одоо очлоо, ажилчдаа аваад хөдөө явж байна гэдэг байсан...” /хавтас хэргийн 17-19, 22-23 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Нэргүйбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зар дээр Г- гэх хүн мужаан, арматурын бригадтай хамтарна гэсэн байхаар нь залгахад ...Яармагт “Хүннү Молл”-ын доор орон сууц барьж байгаа гэсэн, тэгээд багажаа авч очих гээд залгахад Яармагт биш Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын хашаанд буулгачих, Г- гэж менежер байгаа гэсэн. ...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Тесо групп” ХХК-ийн барилгын хашаанд 4 ширхэг арматур төхөөрөмж  буулгасан. ...2-3 хоног ажил эхлэхгүй байхаар нь багажаа авах гээд эхнэр Чулуунцэцэгийг явуулсан. Тухайн үед би хөдөө байсан. Эхнэр залгаад энэ компани багаж өгөхгүй гээд байна, манайх 11,000,000 төгрөгөөр Г-оос худалдаж авсан гээд байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 30-32 дахь тал/ гэсэн,

 

Гэрч З.Галсан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г- өөрийгөө мужаан, арматурын бригадтай энэ ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой гээд ....арматурын багаж авна гэж 6,000,000 төгрөг, урьдчилгаа цалин гэж 4,000,000 төгрөг, нэмээд 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг авсан. “Шинэ их холболт” ХХК болон “Тесо групп” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэлийн гэрээ байхгүй...” /хавтас хэргийн 36-37 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Надад арматурын тоног төхөөрөмж байхгүй болохоор тоног төхөөрөмж авах гэж байна гэхэд Г- 6,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Тус мөнгөөр тоног төхөөрөмж аваагүй, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. ...Нэргүйбаатартай зараар танилцаж хамт ажиллахаар болсон. ...Ингээд ажлаа эхлүүлж амжаагүй байхад Нэргүйбаатарын эхнэр барилга дээр очиж асуудал үүсгэсэн. ...5,000,000 төгрөгийн барилга дээр ажиллахаас өмнө урьдчилгаа гэж авсан, манай бригадын ажилчид ...тухайн барилгын ажил дээр огт ажиллаагүй, дээрх мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” /хавтас хэргийн 93-94 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд

 

- Өргөдөл /хавтас хэргийн 6 дахь тал/,

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 9-14 дэх тал/,

- Шүүгдэгч Ц.Г-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 64  дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 69 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтас хэргийн 22 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтас хэргийн 73 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ц.Г- өөрт нь арматурын багаж болон ажилтан байхгүй атлаа байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон З.Г-ыг хуурч, хийх ажлын урьдчилгаа хөлс, багаж худалдан авсан төлбөр зэргээр 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 11,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж залилсны улмаас З.Г-д 11,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Г-ын “...Манай ажилд арматурын тоног төхөөрөмж, ажиллах хүч хэрэгтэй болсон. Ингээд зарын дагуу Г- гэх хүн надад ажилчид байгаа гэж хамт ажиллахаар болж амаар тохиролцсон. ...Г- ажиллахад арматурын тоног төхөөрөмж авмаар байна гэж хэлээд дараа нь ажлаа хийж дуусаад гүйцэтгэлээсээ суутгая гэж хэлсэн. Арматурын багаж авах гэж байна гээд зургийн болон нийт 6,000,000 төгрөг болсон гэхээр нь түүний данс руу 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас Ц.Ганбодын данс руу шилжүүлсэн. ...Дахин урьдчилгаа хэрэгтэй байна гэхээр нь 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ажлаа эхлэхгүй байсаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр талбай дээр 4 ширхэг арматурын тоног төхөөрөмж буусан. ...2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Г- ирээд ажлаа эхэлсэн, асуудалгүй гэж хэлсэн боловч маргааш нь арматур төхөөрөмжийн эзэн Чулуунцэцэг ирээд манай төхөөрөмж байгаа юм, Г-ын ажлыг хийх гэж байсан боловч ажил эхлэхгүй байгаа болохоор өөр ажил хийхээр явах гэж байна, энэ багажийг Г-од зараагүй гээд маргаан үүссэн. ....Г-ын данс руу гурван удаагийн шилжүүлгээр 11,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Г- өөрийн арматур мужааны бригад ажилчид бэлэн байгаа, 30 хүнтэй гэж хэлсэн. ...Ирж ажлаа хий гэхээр одоо очлоо, ажилчдаа аваад хөдөө явж байна гэдэг байсан...” / хавтас хэргийн 17-19, 22-23 дахь тал/ гэсэн, гэрч Г.Нэргүйбаатарын “...2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зар дээр Г- гэх хүн мужаан, арматурын бригадтай хамтарна гэсэн байхаар нь залгахад ...Яармагт “Хүннү Молл”-ын доор орон сууц барьж байгаа гэсэн, тэгээд багажаа авч очих гээд залгахад Яармагт биш Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын хашаанд буулгачих, Г- гэж менежер байгаа гэсэн. ...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Тесо групп” ХХК-ийн барилгын хашаанд 4 ширхэг арматур төхөөрөмж  буулгасан. ...2-3 хоног ажил эхлэхгүй байхаар нь багажаа авах гээд эхнэр Чулуунцэцэгийг явуулсан. ...Компани багаж өгөхгүй гээд байна манайх 11,000,000 төгрөгөөр Г-оос худалдаж авсан гээд байна гэж хэлсэн...” /хавтас хэргийн 30-32 дахь тал/ гэсэн, гэрч З.Галсангийн “...Г- өөрийгөө мужаан, арматурын бригадтай, энэ ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой гээд ...арматурын багаж авна гэж 6,000,000 төгрөг, урьдчилгаа цалин гэж 4,000,000 төгрөг, нэмээд 1,000,000 төгрөг нийт 11,000,000 төгрөг авсан. “Шинэ их холболт” ХХК болон “Тесо групп” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэлийн гэрээ байхгүй...” /хавтас хэргийн 36-37 дахь тал/, шүүгдэгч Ц.Г-ын “...Надад арматурын тоног төхөөрөмж байхгүй болохоор тоног төхөөрөмжийн авах гэж байна гэхэд Г- 6,000,000 төгрөг шилжүүлсэн. ...Тус мөнгөөр тоног төхөөрөмж аваагүй, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. ...Нэргүйбаатартай зараар танилцаж хамт ажиллахаар болсон. ...Ингээд ажлаа эхлүүлж амжаагүй байхад Нэргүйбаатарын эхнэр барилга дээр очиж асуудал үүсгэсэн. ...5,000,000 төгрөгийн барилга дээр ажиллахаас өмнө урьдчилгаа гэж авсан, манай бригадын ажилчид ...тухайн барилгын ажил дээр огт ажиллаагүй, дээрх мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” /хавтас хэргийн 93-94 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 9-14 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Залилах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Ц.Г- нь хохирогч  З.Г-д өөртөө арматурын багаж, ажиллах бригад байгаа гэж итгүүлэн түүнээс багаж авна, урьдчилгаа цалин өгнө гэж 11,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Ц.Г- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ц.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирол бүрэн төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч З.Г-ын эд хөрөнгөд 11,000,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч нар маргаагүй тул төлөгдөөгүй үлдсэн 9,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2110015591046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Г- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.Г- гомдолтой гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Ц-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Г-ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүгдэгч Ц.Г-од оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-оос 9,000,000 /есөн сая/ төгрөг гаргуулж хохирогч З.Г-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2110015591046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Г- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.Г- гомдолтой гэснийг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР