| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00383/И |
| Дугаар | 433 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 433
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Х.М******* нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б, аймгийн З, суманд 1, онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, С, аймгийн Т, сум, Ж, 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, , тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй
У******* овгийн Х******* М*******
регистрийн дугаар: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Х.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1962 онд төрсөн. Тэтгэврийн хуулийн дагуу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл хангасан. Би 1,, оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2003 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд Сэлэнгэ аймгийн З, “Сангийн аж ахуйн үр тарианы бригад”-д тракторч-комбайнчаар тасралтгүй ажиллаж байсан.
Хөдөлмөрийн дэвтэрт тракторч-комбайнчаар хавсарсан тушаал гаргасан зөрүүтэй байгаа учир “З,”-н даргын 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 229 тоот тушаал олдохгүй байгаа тул хамт ажиллаж байсан бригадын дарга Г.Б*******, тракторчин С.Т******* нарын тодорхойлолт хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Сэлэнгэ аймгийн “, Сангийн аж ахуй”-д 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2003 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд тракторч-комбайнчаар ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү! ... гэжээ.
Нэхэмжлэгч: Х.М******* шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2003 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн “, Сангийн аж ахуй”-н үр тарианы бригадад тракторч комбайнчаар тасралтгүй ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт “тракторч- гагнуурчин” гэсэн тушаал гаргасан нь зөрүүтэй байгаа учраас 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2003 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн “, Сангийн аж ахуйн үр тарианы бригад”-д тракторч комбайнчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Миний хувьд тракторчнаар ажиллаж байсан ба заримдаа комбайн барьдаг байсан...гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Х.М******* нь 1984-2003 онд Сэлэнгэ аймгийн “З******* Сангийн аж ахуй”, “Т,”, “З,” ХК-уудад тракторч-комбайнчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Х.М******* нь 1984 оны 07 дугаар сарын 30-наас 2003 оны 09 дүгээр сарын 20-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн “З******* Сангийн аж ахуй”, “Т*******” ХК, “Зэлтэр” ХК-уудад тракторчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид Сэлэнгэ аймгийн “Зэлтэр Сангийн аж ахуй”-н захиргаанаас 1979 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон №521346 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 02 дугаар сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон №0, дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэрэгт бичигдсэн Сэлэнгэ аймгийн З******* Сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 229 дүгээр тушаалаар “Үтрэмийн слесерээс чөлөөлж, таркторчин, гагнуурчнаар ажиллуулав” гэх, мөн “Т*******” компаний Ерөнхий захирлын 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №01 тоот тушаалаар “Т*******” компанид гагнуурчин, тракторчнаар авч ажиллуулав” гэх, “Зэлтэр” компаний захирлын 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №05 тоот тушаалаар “Зэлтэр” ХК-д тракторчин, гагнуурчнаар компанид гагнуурчин-тракторчнаар авч ажиллуулав” гэх тушаалуудын бичилт болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай “Цалингийн тодорхойлолтонд “Х******* М*******, албан байгууллага З******* Сангийн аж ахуй албан тушаал тракторчин” гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Г.Б*******, Н.Э, С.Т******* нарын шүүхэд гаргасан “...1984 оны 07 дугаар сарын 30-наас 2003 оны 09 дүгээр сар хүртэл “З******* Сангийн аж ахуй”-д тракторчнаар ажиллаж байсан...” гэх тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан авсан гэрчийн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч нь тракторч-комбайнчнаар ажиллаж байсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнд холбогдсон тушаалууд нь “тракторч, гагнуурчин” гэж гарсан байх тул “комбайнчнаар” ажиллаж байсан болохыг тогтоох боломжгүй байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Х.М*******ыг Сэлэнгэ аймгийн Т******* сумын “З******* Сангийн аж ахуй,” “Т*******” Хувьцаат компани, “Зэлтэр” Хувьцаат компаниудад 1984 оны 07 дугаар сарын 30-наас 2003 оны 09 дүгээр сарын 27-ныг хүртэл тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, комбайнчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар У******* овгийн Х******* М*******ыг 1984 оны 07 дугаар сарын 30-наас 2003 оны 09 дүгээр сарын 27-ныг Сэлэнгэ аймгийн Т******* сумын З******* Сангийн аж ахуй, “Т*******” Хувьцаат компани, “Зэлтэр” Хувьцаат компанид тракторчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, комбайнчнаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.М******* улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ