| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00387/И |
| Дугаар | 435 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 435
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Н.Наранчимэгийн нэхэмжлэлтэй, Ж.Ганболдод холбогдох “Гэрлэлт цуцлуулах” -ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1962 онд төрсөн, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны Хар усан тохой гудамж 4-61 тоотод оршин суух, Зам тээврийн хөгжлийн төвийн харъяа Дулаанхааны төлбөр авах цэгийн ахлагч ажилтай
Харчин овгийн Нямаагийн Наранчимэг
регистрийн дугаар:МД- 62040362
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Н.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн үндэслэл: Нямаа овогтой Наранчимэг миний бие 1986 онд Ж.Ганболдтой танилцаж, 1986 оны 11 дүгээр сарын 13-ны гэрлэлтийн 17 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хүү Г.Баясгалан 1986 онд, охин Г.Цолмон 1988 онд төрсөн. Хүүхдүүд насанд хүрч гэр бүлтэй тусдаа Улаанбаатар хотод амьдарцгаадаг.
Нөхөр Ж.Ганболдоос салах болсон шалтгаан:
-2014 оноос эхлэн захирагчийн албанд нягтлан бодогч ажилтай Ч.Оюунцэцэгтэй нэр холбогдсон. 2015 онд ч гэсэн энэ хоёрыг Дулаанхааныхан байнга цуг явдаг, баяр ёслол, Дархан, Улаанбаатар, Замын-Үүд, Эрээн, хөдөө малчдаар өдөр шөнөгүй, бүр бензин авахдаа ч цуг, “Оондог” машинаа барьчихсан явдаг гэж амтай болгон ярьдаг.
- 2016 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө 03 цаг, 30 минутанд Ч.Оюунцэцэгтэй суух гэж байгаа залуутай нь зодолдож цагдаад хүртэл тэмдэглэгдсэн. Тэгж энэ хоёрын эр, эмийн харьцааг баталсан. Мөн 2017 оны 2 дугаар сарын 7-ны шөнө 01:04-04.45 минут хүртэл Ч.Оюунцэцэгтэй явалдаж байгааг би өөрийн хоёр нүдээр харсан. Хэлж хэрүүл болоход “хохь чинь, чи ямар олигтой биш” гэж хэрэлдээд доромжлон 2 дугаар сарын 10-нд энэ хоёр хоёулаа улаан цагаандаа гарч Дархан явж хоноцгоосон. Тэр ч бүү хэл Ч.Оюунцэцэг нь надтай утсаар хэрэлдэж “та яагаад ганцхан намайг загнаад байгаа юм бэ? Баруун зүүн талдаа хэвтдэг банзалуудыг нь хэлэхгүй юу? Та намайг тэгээд үхүүлж миний хүүхдүүдийг өнчрүүлэх гээд байгаа юм уу? гээд хээв нэг хэрэлдсэн. Ж.Ганболд, Ч.Оюунцэцэг нарын эр, эмийн явдлыг олон баримтаар нотолж болно. Би одоо Ж.Ганболдоос тусдаа амьдарч байгаа. Цаашид ингэж өдөр, шөнөгүй энэ хоёрт доромжлуулан амьдрах хүсэлгүй байна. Иймээс гэрлэлтийг цуцалж өгнө үү!.
- Эд хөрөнгийн талаар бид 31 жил амьдрах хугацаанд хашаа байшин, граж машин гээд дундын хөрөнгө байгаа боловч Ж.Ганболдын хэлснээр өмссөн хувцастайгаа хөөгдөж доромжлуулж гарсан. Хөрөнгө булаацалдах шаардлага надад байхгүй.
- Гэрлэлт цуцлах хуулийн дагуу Шаамар сумын Улсын бүртгэлийн ажилтанд өргөдөл өгсөн боловч асуудлыг шийдвэрлээгүй. Хариуцагч тал утсаар хариулт өгсөн тул шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргав... гэжээ.
Нэхэмжлэгч: Н.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
…Би Ж.Ганболдтой 1985 танилцаад 1986 оны 11 дүгээр сард гэрлэлтээ батлуулаад улмаар Дулаанхаан тосгонд шилжин ирж амьдрах болсон. 1986 оны 10 дугаар сарын 09-нд охин Г.Баясгаланг төрүүлсэн, 1986 онд охин Б.Цолмонг төрүүлсэн. Бид хоёр нийт 31 жил хамт амьдарсан. Салах болсон шалтгаан нь Ж.Ганболд нь 2014 оноос эхлээд өөрийн нягтлан бодогч Ч.Оюунцэцэг гэдэг хүүхэнтэй явалдаад байна гэж Дулаанхааныхан ярьж эхэлсэн. Би тэр үед нээх тоодоггүй л байсан. Тэр хүүхэн нь миний хүүхдийн үеийнх 2017 оны 02 дугаар сарын 07-нд Ж.Ганболдын сонгуульт ажил болж байсан. Тэр өдөр хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Гэтэл тэр хоёрыг хамт явж байсан гэж хүн хэлэхээр нь гэрийнх нь гадаа зогсож байтал тэр хүүхнээ буулгачихаад гэртээ ирсэн. Тэгээд өглөө нь хэрүүл болсон. Би “Чи ингэж явахаасаа ичээч гэхэд” надад “хохь чинь” гэж хэлсэн. Ж.Ганболд ийш тийшээ аялал зугаалга томилолтоор яваад ирэх үед цүнхнээс нь левчик, трико, гарч ирдэг байсан. Тэр хүүхэн Алтанзул гэж залуутай бас уулздаг. Манай нөхөр тэр залууг нь утсаар дарамталж олон удаа мессеж бичсэн байхыг нь би харсан. Би тэр залуутай утсаар ярьж уулзсан. Тэгээд тэр залуугийн утсанд ирсэн мессежийг шалгахад Ж.Ганболд маш олон удаа дарамталж мессеж бичсэн байсан. Би Ж.Ганболдод хүнийг дарамтлахаа болиоч гэхэд” чамд ямар хамаатай юм хэрвээ чи олигтойхон байсан бол юу гэж ийм зүйл болох юм” гэж хэлж байсан. Би өөрийгөө яагаад олиггүй байсан гэж хэлэх хэмжээнд хүрснээ мэдэхгүй байна. Би Ж.Ганболдтой өдий 31 жил хамт амьдрахдаа зөвхөн амьдралынхаа төлөө л тэмцэж ирсэн. Би Ж.Ганболдыг дарга байхад нь биш армийн хувцастай цэрэг байхад нь л энэ хүнтэй гэр бүл болсон. Тэр хүүхнээ өмөөрөөд намайг зодож эрүү амыг нь минь хүртэл гэмтээж байсан. Би эхлээд Эвлэрүүлэн зуучлагчид ханддаг гэхээр нь тэнд өргөдөлөө өгсөн. Тэндээс дуудаж бид хоёртой уулзаад “эвлэрэх 14 хоногийн хугацаа” өгсөн боловч эвлэрэх нь битгий хэл эндээс очсон шөнөжингөө тэр хүүхэнтэй утсаар ярьж мессеж бичиж, намайг хүртэл гэрээсээ хөөх болсон. Ингээд би 2017 оны 05 дугаар сарын 07-ноос тусдаа амьдарч эхэлсэн. Хүүхдүүд маань ч гэсэн энэ асуудлыг сайн мэддэг болсон. Аавыгаа “яагаад ингээд байдаг юм бол” гэж ярьдаг. Би 7 хоногийн дараа өөрийнхөө гэсэн зүйлсийг авах гээд очтол гэрийнхээ цоожийг сольсон байхд нь ” Яагаад цоожоо сольсон юм бэ” гэхэд “цоож эвдэрчихсэн” гэж хэлсэн. Би удахгүй тэтгэвэртээ гарахаар Улаанбаатар хотод очиж хүүхдүүдийнхээ хажууд амьдрах бодолтой байгаа. Энэ хүн намайг энэ мэтээр байнга дарамталж, доромжилж байгаа учраас иймэрхүү байдлаар цаашид байх боломжгүй. Би энэ хүнтэй цааш хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Бидэнд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдүүд маань бүгд том болцгоож тусдаа гарсан. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү! ... гэв.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаан хаан тосгоны Хар усан тохой гудамж, 4-61 тоотод оршин суух, Дулаанхаан тосгоны захирагч ажилтай, Хайнагт овгийн Жижгээгийн Ганболд /регистрийн дугаар МД-62061878/ 2017 оны 06 дугаар сарын 22-нд шүүхэд гаргасан тайлбартаа:
... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны иргэн Жижгээ овогтой Ганболд миний бие нь Нямаа овогтой Наранчимэгтэй 31 жил хамтран амьдарсан бөгөөд сүүлийн нэг жил хамт ажилладаг Ч.Оюунцэцэгтэй байнга хардан, хэрүүл хийх, хамт ажилладаг бусад хүмүүс хов ярих зэрэг нь миний ажилд
дарамттай байгаа тул Н.Наранчимэгийн хүсэлтийг зөвшөөрч салахад татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй тул шүүх хуралд надыг оролцуулахгүйгээр салгаж өгнө үү! ... гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Н.Наранчимэгээс хариуцагч Ж.Ганболдод холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 1986 онд танилцан улмаар 1986 оны 11 дүгээр сарын 13-нд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд хоёр хүүхэд төрүүлсэн болон хүүхдүүд бүгд насанд хүрч тусдаа амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг, Шаамар сумын Дулаанхаан тосгоны АДХ Гүйцэтгэх захиргааны Иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэсэн ПА №17 дугаартай “Гэрлэлтийн баталгаа”-ны хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид нь 30 гаруй жил хамт амьдарсан бөгөөд сүүлийн 1-2 жилд гэр бүлийн таарамжгүй харьцаа үүссэнээс 2017 оны 04 дүгээр сараас эхнэр Н.Наранчимэг нь тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч Н.Наранчимэг нь шүүхэд “... Би энэ хүнтэй цааш хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Бидэнд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдүүд маань бүгд том болцгоож тусдаа гарсан. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү!...” гэх “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Ж.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “...Н.Наранчимэгтэй 31 жил хамтран амьдарсан бөгөөд сүүлийн нэг жил хамт ажилладаг Ч.Оюунцэцэгтэй байнга хардан, хэрүүл хийх, хамт ажилладаг бусад хүмүүс хов ярих зэрэг нь миний ажилд дарамттай байгаа тул Н.Наранчимэгийн хүсэлтийг зөвшөөрч салахад татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй...” гэх тайлбар гаргаж, эвлэрэх талаар ямар нэгэн санал гаргаагүй, хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, эд хөрөнгө, хүүхдийн маргаангүй гэсэн байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ж.Ганболд нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, хэргийг өөрийг нь байлцуулахгүйгээр шийдвэрлэхийг хүссэн хүсэлтийг гаргасан байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг цугларсан нотлох баримтын хүрээнд, зохигч талаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харчин овгийн Нямаагийн Наранчимэг Хайнагт овгийн Жижгээгийн Ганболд нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Зохигчдын хооронд хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн оролгод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ