Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0305

 

2014 оны 07 сарын 24 өдөр                    Дугаар 305                           Улаанбаатар хот

 

Н.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Н.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л, гуравдагч этгээд Ц.П, гуравдагч этгээд К.Э-н өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээд И.И-н өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 94А дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Э, гуравдагч этгээд К.Э, Ц.П нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу, Н.Э-н нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн 23-р хороонд 600 ам доллароор хашаа бариулсан. Манаач Ж.Б хашааг маань залилангийн аргаар 3 хувааж зарсан. Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07-р сарын 06-ны өдрийн 685 тоот шийдвэрээр хууль бус наймааг таслан зогсоосон. Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн... Баянзүрх дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Ц.О нь хашааны эзэн Н.Э, манаач Ж.Б бидний нэр дээр байдаггүй хашааг гуравдагч этгээд К.Э, Б.Ц нарт бусдын өмчийг бас дахин өмчлүүлсэн. Үлдсэн 1212 тоот хашааг 2005 онд Баянзүрх дүүргийн Газрын албаны компьютерт “маргаантай” гэж тэмдэглүүлсэн байхад 2009 онд маргаантай гэдгийг арилгаж, И.И-д бусдын өмчийг бас дахин эзэмшүүлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01-р сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн 155-д Б овогтой Ц, 156-д К овогтой Э нарын газар Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн 1213А, 1213Б тоот хашааны газар өмчлөх эрхүүдийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04-р сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн И.И-д өмчлүүлсэн

Р:\Ма гадл ал\Н. Э рхб‘1\^§}ч р. с! осх

 

Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн 1212 тоот хашааны газар өмчлөх эрх, Баянзүрх дүүргийн 23-р хороо, Сургуулийн 1212, 1213А, 1213Б тоот хаяг бүхий хашаануудын газруудыг эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн газрын албаны дэд дарга Э.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн 10-р хороо, сургуулийн 1213А, 1213Б тоот хашааны газрыг Б.Ц, К.Э нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчлөн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.. Нэхэмжлэгчийн шаардлагаар маргаантай гэх тэмдэглэлийг мэдээллийн санд бүртгэсэн боловч өнөөдрийг хүртэл хууль ёсны эзэмшигч, өмчлөгч мөн болохоо нотлоогүй, мөн 1212 тоот хашааны газрын асуудлаар шүүх дээр хэлэлцэгдэж байгаагүй тул И.Идэргаравын эзэмших, өмчлөх эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байсан. Дээрх хашааны газар манай газрын мэдээллийн санд И.Идэргаравын нэр дээр бүртгэлтэй, хашааны дугаар 1212 тоотоор өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байх бөгөөд давхардуулан өмчлүүлсэн захирамж байхгүй... гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар К.Э-д 700 м.кв, Б.Ц-д 610 м.кв газар, дүүргийн Засаг даргын 2009 оны 415 дугаар захирамжаар И.И-д 543 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн. Дээрх 3 иргэнд газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан шинээр газар эзэмших тухай хүсэлт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмын 3.4.1-д заасан материалын бүрдлийг үндэслэн мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу олгогдсон байх тул К.Э, Б.Ц, И.И нарт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

Гуравдагч этгээд К.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2004 оны 09-р сард хашаа зарна гэсэн зарын дагуу иргэн Ж.Б-с 4 тал хашааг 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн газар нь ямар ч гэрчилгээ, бүртгэлгүй байсныг зохих журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж газрыг өөрийн нэр дээр болгосон. Дараа нь 2007 оны 05-р сард Х.Н-д зарсан. Иймээс энэ газар надад хамааралгүй гэжээ.

Гуравдагч этгээд Ц.П шүүхэд гаргасан тайлбартаа: ...2004 оны 09-р

 

з

сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хорооны 1213А, Б тоот газрыг миний аав Б.Ц, найз К.Э нар Ж.Б гэдэг хүнээс ямар нэгэн бичиг баримтгүй байхад авсан... Баянзүрх дүүргийн Газрын албанд хуульд заасан журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01-р сарын 08-ны өдрийн 03 тоот захирамж гарч, тус дүүргийн 10-р хороо, сургуулийн 1213А тоотыг Б.Ц-д, 1213Б тоотыг К.Э-д өмчлүүлэх шийдвэр гарсан... Миний аав Б.Ц 2007 онд бэлэглэлийн гэрээ байгуулж, надад бэлэглэснээр уг хашаа миний өмчлөлийнх болж 000089951 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.. Би Х.Н-с 2012 оны 03-р сарын 13-ны өдөр 1213Б тоот газрыг худалдан авч дээрх хоёр газрын хууль ёсны өмчлөгч нь болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд И.И шүүхэд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 23-р хороонд 2008 оноос хууль ёсоор амьдарч байгаа бөгөөд 2009 онд тус дүүргийн иргэн Ж.Б-с тус хорооны Улиастай 1212 тоот хашааг 2.500.000 төгрөгөөр худалдан авсан... 2009 оны 07-р сард газар эзэмших хүсэлтээ дүүргийн Газрын албанд өгч, 2009 оны 09-р сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар надад дээрх хашааны талбар газрыг эзэмших хууль ёсны эрх үүссэн... Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04-р сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар надад дээрх газрыг өмчлүүлэх эрх олгосон. Улмаар өөрийн өмчлөлийн газартаа 2012 оноос эхлэн хувийн байшин барьж, 2013 онд байшингаа барьж дуусган Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхээр зохих журмын дагуу хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нөхөр К.Э-н өмнө гаргасан тайлбаруудыг дэмжинэ... гэжээ.

Гуравдагч этгээд Э.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Аав К.Э-н урьд нь гаргасан тайлбарыг дэмжиж байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ц.П-н байр суурь болон тайлбар, хүсэлтийг дэмжиж байх тул бичгээр тайлбар гаргахгүй. Би оюутан, миний ээж С.Ц өндөр настай тул өөрсдийн биеэр шүүх хуралдаанд оролцохгүй... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 94А дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтуудыг баримтлан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжийн иргэн Б.Ц, К.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжийн К.Э, Б.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн иргэн И.И-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Э давж заалдах гомдолдоо: ...захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06-р сарын 10-ны өдрийн 94А тоот шийдвэр болон шүүх хуралдааныг даргалагч шүүгч Б.А, шүүгч О.О, шүүгч Д.Х нарт гомдолтой байна. Учир нь, хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцаагүй, хэрэг маргааны гүнд нь орж бүрэн ойлголт аваагүй, гаргасан шийдвэр нь “Тэнэг хүн тэг дундуур нь' гэдэг шиг эсвэл “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэдэг шиг эсвэл “Голио шиг азаа үзнэ” гэдэг шиг бүдүүн тойм, дутуу дулимаг, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг /94А шийдвэрийн 12-р хуудсанд нэхэмжлэгч Н.Э нь гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлэхээс өмнө маргаан бүхий нийт 1853 м2 газарт өөрийн өмч болох хашааг барьж...” гэж бичсэн мөртөө “...өмчийн эзэн өөрөө хашаагаа хуваагаагүй байхад хулгайч нарын 3 хуваалтаас, 2 хуваалт нь буруу, 1 хуваалт нь зөв” гэж шийдвэрлэж байгаа шүүгчийг “эрүүл ухаантай шүүгч гэж ойлгож болох уу, ийм шийдвэр гаргадаг шүүгч нар 21-р зуунд ажиллаж байна гэдэгт үнэхээр харамсаж байна.

Би 2007 оны 08-р сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл захиргааны хэргийн шат шатны шүүхээр тасралтгүй 6 жил явж, нэг хашааг дотор нь 3 хувааж зарсны 2 хашааны газар эзэмших, өмчлөх хууль бус авлигал, ашиг сонирхлын улмаас гарсан захирамжуудыг хүчингүй болгуулж, шийдвэрлүүлж чадаагүй байхад /үлдсэн нэг хашааг 2005 онд БЗД-ийн Газрын албаны компьютерт маргаантай гэж тэмдэглүүлсэн/, 2009 онд маргаантай гэдгийг арилгаж И.И-д бусдын өмчийг бас дахин эзэмшүүлсэн байсныг зогсоож, дахин маргаантай гэж тэмдэглүүлснийг 3 удаа арилгасан байсныг болиулсан. Гэтэл 2013 оны 04-р сарын 22-нд эзэмшигч И.И-д бас дахин өмчлүүлсэн байна. Өмчийн эзэн би 2009 оны 10-р сарын 11-ний өдрийн 15 цагт И.И-н гэрт очиж, БЗД-ийн шүүхийн 685 тоот шийдвэрийг аавд нь өөрийн гараар “Маргаантай хашаа шүү” гэж хэлж өгөөд, 5 хоногийн дараа И.И-н өөрийнх нь гараас, эхнэрийнх нь нүдэн дээр 685 тоот шийдвэрийг буцааж авсан. Энэхүү маргаантай гэдгийг хэлсээр байхад буюу 4 жилийн дараа 2013 оны 04-р сарын 22-нд иргэн И.И нь бусдын өмч хөрөнгийг хууль бусаар санаатай өмчилж авсан нь эрүүгийн ноцтой гэмт үйлдэл юм. Миний хашаа байшин баригдаад 14 жил болж байна. Миний уур хүрч цухалддаг. Гэтэл дээрх эмэгтэй шүүгч нар, ялангуяа шүүгч Д.Х “Уурласан бүхэн дайсан биш, инээсэн бүхэн нөхөр биш” гэдгийг мэддэг баймаар юм. Мөн 14 жил болж байна гэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэдийнээс эхэлж тооцохыг мэдэхгүй, ухвар мөчид шүүгч байна шүү дээ. Би аргаа барахдаа 10 жил болоогүй, 2004 оны 12-р сарын 01-нд нэхэмжлэгч би Газрын албанд хандсанаас эхэлж тооцно шүү гэж хаанаас хэдийд тооцохыг, мөн төрийн байгууллагуудын буруутай үйлдлүүдээс болсон цаг хугацааг, хөөн хэлэлцэх хугацаанд тооцдоггүй шүү гэж хэлсэн. Дээрх байдлаас дүгнэлт хийхэд дараах 4 зүйлд гомдолтой байна.

1 Газрын албаны /системээрээ/ авлига, ашиг сонирхлын зөрчилд

  1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх БЗД-ийн 23 хороо, сургуулийн 1212, 1213А, 1213Б гэж нэг хашааг дотор нь хулгайч нар Газрын албатайгаа нийлж 3 хуваасан, залилангийн үйлдлүүдийг олж харж чаддаггүй, дээрх 3 хашаанд холбогдох нотлогдох баримтуудыг өнөөдрийг хүртэл бүрэн цуглуулж, татан авч чадахгүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүгч Б.А нь БЗД-ийн шүүхийн 2011 оны 02-р сарын 17-ны өдрийн 909 тоот шийдвэрийг татаж аваад гуравдагч этгээд И.И-н НЗД-ын 2013 оны 04-р сарын 22-ны өдрийн А/414 захирамжтай цаг хугацааг нь харьцуулж, үнэлэлт дүгнэлт өгч зөв шийдвэрлэж чадахгүй байна. Эмэгтэй шүүгч нар бол ажил мэргэжлийн ур чадвар муу, мэдлэг маш нимгэн, шүүгчийн энэ мэдлэг нимгэний эсрэг талд хохирогч хүн цаг хугацаа, ажил амьдрал бүхий л зүйлээрээ хохирч, хохирсон дээрээ улам ихээр хохирол нь нэмэгдэж, дахин давтан, давхар хохирсоор байдаг.
  2. Шүүгч Б.А нь нэхэмжлэгч миний хэдийд төлсөн ямар тэмдэгтийн хураамж шийдвэрлэж байгаа гэдгээ мэддэггүй, маш их алдаатай бичдэг шүүгч төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, буруу шийдвэр гаргаж, бусдын хувь заяагаар тоглож байгаад маш их харамсаж байна.
  3.  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эмэгтэй шүүгч нарт /эмэгтэй шүүгч нар нь дахин давтан буюу олон үйлдэлтэй мөнгө, өмч хөрөнгө орсон залилангийн хэрэгт үнэхээр ухаан нь хүрдэггүй, үүнийг би олон хэрэгт явсан туршлагаараа шууд мэддэг. Ахмадууд “эмэгтэй хүн үс нь урт, ухаан нь богино” гэдэг, Шинжлэх ухаанд “эмэгтэй хүний тархинд 40 гаруй сая эс, эрэгтэй хүний тархинд 60 гаруй сая эс байдаг гэдэг/ гомдолтой байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 02-р сарын 28-ны өдрийн 85 тоот магадлалын “хянавал” хэсгийн 1, 2, 3 дахь заалтууд бүгд шударгаар хэрэгжсэн. Танай шүүх залилан, ашиг сонирхлын далд хэсгийг олж хараад, ил гарган шударгаар шийдвэрлэсэн байдаг. Нотлох баримт болон нэмэлт ажиллагаанд буцаасан 85 тоот магадлал гарах үед БЗД-ийн 23-р хороо, сургуулийн 1212 тоот хашааг эзэмших, өмчлөх асуудал огт хөндөгдөөгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн 94А тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон, БЗД-ийн 23 хороо, Сургуулийн 1212 тоот хашаа буюу БЗД-ийн Засаг даргын 2009 оны 09-р сарын 30-ны өдрийн 415 дугаартай газар эзэмшүүлэх захирамжийн И.И-д, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04-р сарын 22-ны өдрийн А/414 дугаартай газар өмчлөх захирамжийн И.И-д, Улсын бүртгэлийн ерөнхий газраас И.И-н барьсан байшинд

 

Гуравдагч этгээд К.Э давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ гуравдагч этгээд, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас болон баталгаат шуудан, харилцах утас зэрэг хуульд заасан хугацаанд ямар нэг хэлбэрээр мэдэгдээгүй атлаа уг хэргийг нэхэмжлэгчийн хүсэл зориг, таашаалд нийцүүлэн хийж, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Тодруулбал: Миний бие зальт этгээд Н.Э-н нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Б.А даргалж, шүүгч Б.Х, Н.О нарын бүрэлдэхүүнтэй хийсэн хурал 2014 оны 06-р сарын 10-ны өдөр товлогдсон байсан. Миний бие хөдөө ээлжийн ажилтай учир хурал болох өдөр ажилдаа явахаар бэлдэж байтал шүүхээс шүүгчийн туслах залуу утасдаж өнөөдөр шүүх хуралтай яаралтай ир гэж мэдэгдсэн. Би түүнд ...шүүх хуралдаанд оролцох боломжгүй, миний өмгөөлөгч оролцоно, түүнд хурлын зар мэдэгдсэн эсэхийг лавлахад, та өөрөө оролцохгүй бол болохгүй гэсээр ажлын унаанаас маань хоцроож хуралд оролцуулсан, Миний өмгөөлөгч Б.Г-д хурлын тов мэдэгдээгүй, хурал эхлэх үед надаар өмгөөлөгчөө одоо дууд гээд утсаар залгуулаад байсан.

Өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалтай хангалттай танилцуулаагүй байсан. Энэ талаар өмгөөлөгч шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд буюу 7-10 хоногийн өмнө мэдэгдээгүй, мөн Шихихутуг хууль зүйн сургуулийн шалгалт давхцаж байгаа талаар нотлох баримтын хамт хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн боловч шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 16 цаг хүртэл хойшлуулж шүүх хуралдааныг хийлгэсэн. Энэ бүх зөрчлүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ" гэсэн хуулийн заалтыг зөрчиж... өмгөөлөл хийх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн талаар мэтгэлцэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх миний өмгөөлөгчид шүүх хуралдааны зарыг хурал эхлэхээс 2 цагийн өмнө мэдэгдсэн. Энэ талаар хэрэгт байгаа баримтуудаас харагдана. Ингэж хэлбэрийн төдий хурлын товыг мэдэгдсэн болж, нэхэмжлэгчийн ааш аянд нийцүүлэн хурал хийсэн явдал нь хууль бус юм.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцох, тайлбар өгөх зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацааны өмнө шүүх хуралдааныг товыг өмгөөлөгчид

 

&

мэдэгдээгүй тул миний өмгөөлөгч Р.Г-г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

  1. Нэхэмжлэгч Н.Э нь өөрийгөө “Ш***” ТББ-ийн Б-н зөвлөх гэх нэрээр шүүгч нарыг элдвээр доромжилж, удаа дараа шүүх хуралдааны дэгийг зөрчин үймүүлж, хэргийн оролцогч болон шүүхийн туслах, нарийн бичгийн ажилчдыг дарамталдаг. Энэ бүгд сүүлийн шүүх хуралдаан болон өмнөх хуралдааны бичлэгээс тодорхой харагдана... Шүүгч ажилчид Н.Э-с үнэхээр айх юм. Ямар ч нотлох баримтгүй мөртөө амаараа шүүгч нарыг АТГазарт шалгуулна, дээд газарт чинь мэдэгдэнэ, телевиз, радио, сонинд мэдээлнэ гэж айлгасаар өөрийн талд бүх зүйлийг ашигтайгаар шийдүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхээс илүү Н.Э-н амаар хэргийг шийдээд байна. Жишээ нь шүүх бүрэлдэхүүн завсарлахаас өмнө Н.Э “...та нар миний мэдэхгүй тэр түдгэлзүүлэх, хариуцагч өөрөө шийднэ гэсэн чирэгдүүлсэн шийдвэр битгий гаргаарай, шууд эд нарын гэрчилгээг хүчингүй болгоорой...” гэх бичлэг хуралдааны соронзон хальсанд бичигдсэн. Энэ талаар видео бичлэгийг тус шүүхээс нотлох баримтаар гаргуулахыг хүссэн боловч бичигдээгүй гэсэн хариу өгч Н.Э-н хууль бус үйлдлийг хаацайлж байна. Гуравдагч этгээд миний зүгээс хүсэхэд соронзон бичлэгийг сайтар сонсоорой. Н.Э гэдэг хүн шүүгч, шүүхийг хэрхэн доромжилж, тэдгээрийн хараат бус байдлыг хэрхэн зөрчиж байгааг тодоор харах болно.
  2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт газар зохион байгуулагч Г.Б, н.О нарын гэрчийн мэдүүлгээр Н.Э нь газар эзэмших хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байна гэж дүгнэжээ. Газрын тухай хуулиар иргэн нь газар эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагаас батлагдсан маягтын дагуу гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь албан ёсоор газар эзэмших хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй байхад хүсэлт гаргаж байсан гэж дүгнэсэн нь хууль бус, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Нөгөөтээгүүр Н.Э-н хашааг Ж.Б зарж үрэгдүүлсэн гэх эрүүгийн хэргийн талаарх баримтуудад дүгнэлт хийсэн, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй үйл баримтыг дүгнэсэн. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн оролцогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй захиргааны хэргийг шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 94А дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Цаашид бусдын нэрийг барьж, шүүхийн хараат бус байдалд халдаж өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулдаг хүмүүст хэрхэн арга хэмжээ авч байх талаар анхан шатны шүүгч нарт зөвлөгөө өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.П давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүх талаас үнэлээгүй, илт гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг зөрчиж, нотлох баримтуудыг нэхэмжлэгчид

 

ашигтай байдлаар үнэлж 6 хүний эрх ашгийг зөрчиж шийдвэрлэсэнд үнэхээр их гомдолтой байна. Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь нэхэмжлэгч Н.Э шүүхийг шүүдэг гэх төрийн байгууллагынхаа нэрийг барьж шүүгч нарыг дарамталж байж энэ шийдвэрийг гаргуулсан. Тэрээр хэрвээ энэ хэргийг өөрийнх нь талд шийдвэрлэхгүй бол Авлигатай тэмцэх газар шалгуулна гэж айлган сүрдүүлдэг, улмаар шүүгч, шүүхийн ажилтнуудыг элдвээр доромжилж байж өөрийн талд ашигтайгаар хэргийг шийдвэрлүүллээ.

Бид Н.Э-д шүүгч нарын адил бүтэн жил элдвээр хэлүүлж доромжлууллаа. Шүүх үнэнийг олох байх гээд дуугүй яваад байтал номхон морь ноолоход амар гэдэг шиг биднийг хэл ам гаргах биш гэсэн шиг үндэслэл муутай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Бодит байдлаас авч үзвэл талийгаач Ж.Б нь нэхэмжлэгч Н.Э-н эмээ гэх хөгшнөөр овоглодог хууль ёсны цорын ганц өв залгамжлагч ба амьд ахуй цагт нь асарч халамжилдаг байсан. Яагаад тэр хөгшний газар Н.Э-н газар болох ёстой юм бэ. Тухайн үед уг хороог хариуцан ажиллаж байсан дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч Г.Б-г гэрчээр “...Тухайн үед буюу 2004 онд иргэд газрын гэрчилгээг авахад тухайн газарт дүүргийн газрын албаны мэргэжилтэн хашаа барьсан эсэх болон бусад хүний газартай давхцаж байгаа эсэхийг шалгадаг. Улиастайд очиход Н.Э-н үзүүлсэн хашаанд гэр байсан. Тэр гэрт байсан хүнтэй Н.Э тус газрын асуудлаас болж маргаж байсан тул миний зүгээс Н.Э-д хандаж, энэ асуудлаа эхний ээлжид холбогдох байгууллагаар шийдүүлээд, дараа нь манайд хандаж хүсэлтээ гаргахыг хэлж байсан” гэж шүүхэд мэдүүлснээс үзэхэд Ж.Б амьд байхдаа уг газрыг Н.Э-н газар биш гэдгийг баталж байгаа юм.

Нөгөө талаас Баянзүрх дүүргийн шийдвэр гараад талууд бүгд дүүргийн газрын албанд газар эзэмших талаар хандах эрх нээлттэй байсан. Бид хууль ёсны дагуу баримтаа бүрдүүлж өгөөд зохих шалгуурыг хангаад газраа өмчилж авсан. Н.Э-н хувьд бол тухайн үед Ж.Б амьд сэрүүн байсан учир өөрийгөө энэ маргаанд ялж чадахгүй гэдгийг мэдээд эрүүгийн журмаар буюу өөрийн эрүүгийн цагдаад ажиллаж байсан танил талаа ашиглаж Ж.Б-г элдвээр гүтгэж, удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан, бүр өөрийнх нь эд зүйлийг хулгайлсан гэж гүтгэж шалгуулж байсан нь хэрэгт байгаа материалаас харагддаг. Энэ нь тухайн үедээ ямар ч тус болоогүй, учир нь Ж.Б өөрөө амьд байсан учир хөөрхий залуу нас бартлаа түүнд бууж өгөлгүй үнэнийг ярьсаар байгаад зуурдаар нас барсан. Түүнийг нас барсан даруй Н.Э захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх 2004 онд байгуулагдсан, бүтэн 7 жил Н.Э хуульч хүн байж яагаад тус шүүхэд хандаагүй байдлаас харахад дээрх боломжийг хүлээж байсан нь хэнд ч ойлгомжтой.

Ийм тодорхой зүйлүүд байсаар байхад шүүх “Н.Э-н эрх ашиг хөндөгдсөн байна" гэж дүгнэх юм. Н.Э хуучин цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан танил талаа ашиглаж үнэн худал нь мэдэгдэхгүй баримт гаргуулчхаад

 

шүүхээр эрх ашиг хөндөгдөж байсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж итгүүлэх юм. Хэрвээ ингэж болдог юм бол дагнасан шүүх байхын хэрэг юу байна вэ. Дээрх бүх нөхцөл байдлыг сайтар нэг бүрчлэн нягтлан шалгаж, анхан шатны шүүхийн 94А дугаар шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

  1. Иргэн Б.Ц, К.Э нар нь маргаан бүхий, одоогийн хаягаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1213А, 1213Б тоот хашааны газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болж улмаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжаар өмчлөх, И.Идэргарав нь Сургуулийн 1212 тоотод байрлах 543 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 415-р захирамжаар эзэмших, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 захирамжаар тус тус өмчлөх эрхтэй болжээ.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчим, нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж иргэн Б.Ц /талийгаач/, К.Э нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжийн, дээрх иргэдэд газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заажээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь иргэн Б.Ц, К.Э нарын газар өмчлөхийг хүссэн хүсэлт, түүнд хавсаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийн 10-392-084, 10-392-085 тоот гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, газрын байршлын кадастрын зураг болон холбогдох бусад материалыг үндэслэн тэднийг тухайн газрыг өмчлөх эрхтэй нь нотлогдсон гэж үзээд Монгол Улсын иргэнд

 

 

 

газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1 дэх заалтад “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн газрыг эзэмшиж байсан Б.Ц, К.Э нарын хүсэлтийн дагуу уг газрыг өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

  1. Харин анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 415 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн А/414 захирамжийн И.И-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг дарга И.И-д газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа газар өмчлөхийг хүссэн хүсэлт, түүнд хавсаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 415 дугаар захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, хорооны Засаг даргын тодорхойлолт, газрын байршлын

кадастрын зураг болон холбогдох бусад материалыг үндэслэн И.И-д Баянзүрх

 

дүүргийн 10 дугаар хороо, Сургуулийн 1212 тоот хаягт орших 543 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамжаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дугаар захирамжаар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

  1. Нэхэмжлэгч Н.Э нь маргаан бүхий 1212, 1213А, 1213Б тоот хашааны газрыг өөрийн газар гэж маргаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар

              нэхэмжлэгч уг маргаан бүхий газрыг эзэмшихээр гуравдагч этгээдүүдээс өмнө хүсэлт

гаргасан, мөн газрыг эзэмшиж байсан зэрэг нь тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Н.Э нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2004 онд өргөдлөө өгөх гэхэд хэзээний хүн авсан байсан” гэж, мөн шүүх хуралдаан даргалагчийн “2002 онд та байсан гэсэн, гуравдагч этгээдүүдийн тайлбараар 2004 оны 9 дүгээр сард газрыг авахаар явж байсан байна. Та тэгэхэд өөрийн газрын талаар лавлагаа авч байгаагүй юм уу? Гуравдагч этгээд хүсэлт гаргаад явж байсан, та бас хүсэлт гаргаад явж байсан гэлээ. Өмнө нь гаргасан юм уу, хойно нь гаргасан юм уу? Энэ үед таны хүсэлтийг хүлээж аваагүй юм уу? Яагаад шийдвэрлээгүй вэ?” гэсэн асуултад 2004 оны 12 дугаар сард Г.Б гэдэг

 

байцаагч дээр өргөдлөө бариад очиход “наад газар чинь маргаантай байгаа, та шүүхээр шийдүүл гэсэн” гэж, 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд “өргөдлийг маань авчхаад гуравдагч этгээдүүд маргаан үүсгэхээр буцаагаад өгсөн” гэж, мөн өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгчийн “...гуравдагч этгээдүүд 2006 онд газар эзэмших гэрчилгээ авах хооронд та газрын албанд газар авахаар өргөдөл өгөөгүй юу?” гэсэн асуултад “өгөөгүй, гуравдагч этгээдүүдийн газрын албанд өргөдөл өгсөн он, сарыг нь үзвэл надаас нэг сарын өмнө өгсөн байсан” гэж хариулснаас дүгнэхэд тэрээр тухайн газрыг эзэмших, өмчлөх хүсэлтийг Б.Ц, К.Э нараас өмнө гаргаж байгаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хэдийгээр тэрээр 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон өргөдлийг Г.Б байцаагчид өгч байсан гэж мэдүүлдэг боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Н.Э-н гаргасан гэх өргөдөл архивд огт байдаггүй талаар удаа дараа хариу тайлбар гаргаж байжээ. Хэрэгт авагдсан Прокурорын газрын тогтоол, хариу мэдэгдэх хуудас болон нэхэмжлэгчийн өөрийн гаргаж буй тайлбараар тэрээр цагдаагийн байгууллагаар иргэн Ж.Б-г шалгуулсан болох нь тогтоогдож байна. Түүнийг “Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж /хөдлөх хөрөнгө болох хашаа, машины толь, каркас төмөр зарсан гэх мэт/ эрүүгийн журмаар шалгуулж байсан нь захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн тухайн захиргааны акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжийг гаргасан Э.М, 2009 оны 416 дугаар захирамжийг гаргасан Б.Б, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийг гаргасан Ц.Б, 2013 оны А/414 дүгээр захирамжийг гаргасан Э.Б нарт холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд иргэнд холбогдуулан өөрийн эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, хулгайлсан гэж өргөдөл гаргаж байсан явдал нь “захиргааны акт’’-д гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

  1. Нэхэмжлэгч Н.Э нь “...2000 онд би ээждээ 600 ам доллар Солонгосоос явуулсан бөгөөд уг мөнгөөр ээж Дүгэржав нь Баянзүрх дүүргийн /тухайн үеийн хаягаар/ 10 дугаар хороонд хашаа бариулсан. Иймд миний явуулсан мөнгөөр энэ хашааг бариулсан тул уг газар нь минийх байх ёстой” гэсэн агуулгаар маргаж байна.

Н.Э-н Солонгосоос явуулсан мөнгөөр 2000 онд хашаа барьсан гэх тухайн үед 1994 оны Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Уг хуулийн 27 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнд ... төрийн өмчийн газрыг энэ хуульд заасан хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ" заасан бөгөөд иргэд газар эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 30, 31, 32, 33 дугаар зүйлд заасны дагуу эхлээд тухайн иргэн газар эзэмших хүсэлт гаргах, түүнийг хүлээн авах, дараа нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, шийдвэрийн дагуу гэрээ байгуулах гэсэн дарааллын дагуу явагдаад эцэст нь газар эзэмшигчийн эрх, үүрэг үүсэхээр байна.

Н.Э нь тухайн хашаа баригдах үед буюу 2000 онд газар эзэмших хүсэлт гаргаагүй, гэрээ байгуулалгүй төрийн өмчийн газар дээр хашаа барьсныг тухайн газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй болсон гэж үзэхгүй. Харин ч энэхүү үйлдэл нь 1994 оны Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “...эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр газрыг ашигласан” зөрчил бөгөөд тухайн газрыг чөлөөлүүлж, хууль бусаар олсон орлогыг хурааж иргэнийг 50000 төгрөгөөр торгохоор заасан байна. Хууль бусаар газар эзэмшсэн явдал нь тухайн газрыг шаардах эрхийг үүсгэхгүй юм.

Хөдлөх эд хөрөнгө болох хашааг Н.Э "миний явуулсан мөнгөөр барьсан тул миний өмч, Ж.Б уг хашааг манаж байсан манаач...” гэж, Ж.Б нь 2005 онд Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан тайлбартаа “энэ газарт 1997 онд анх буусан, Н.Э нэг ч хадаас хадаагүй, би хашааг барьсан...’’ гэж тайлбарласан болно

Дээрх хашааны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор Н.Э нь Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан байх бөгөөд тус шүүхийн 2010 оны 2012 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Э-н нэхэмжлэлтэй Ж.Б-д холбогдох Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212, 1213А, 1213Б тоот хашаануудын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрт мөн “нэхэмжлэгч нь хашааг буулган авах буюу үнийг гаргуулж болохоор байна" гэж дүгнэсэн байхад тэрээр өөрийн зөрчигдсөн гэх хашаа өмчлөх эрхээ хамгаалахын тулд дээрх хашаагаа буулган авах, үнийг нэхэмжлэх зэрэг ажиллагааг хийгээгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Монгол Улсын иргэн бүр 1 удаа газар үнэгүй өмчлөн авах эрхтэй бөгөөд Н.Э-н энэхүү эрхийг хязгаарласан ямарваа нэгэн захиргааны акт гараагүй, тэрээр Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамжаар газар өмчлөн авсан байгааг дурдах нь зүйтэй.

  1. Н.Э нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг Н.Э-н хашаа мөн болохыг тогтоосон шийдвэр гэж тайлбарлаж байгаа боловч дээрх шийдвэрээр Н.Э-н “өөрийн хашаанаас Ж.Б, К.Э нарыг албадан нүүлгэн гаргах” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд шүүхийн шийдвэрт түүнийг маргаан бүхий хашаа болон газрын өмчлөгчөөр тогтоосон агуулга, зүйл, заалт алга байна. Мөн дээрх шийдвэрээр газрын наймааг таслан зогсоосон гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч уг шийдвэрт төрийн өмчийн газрыг худалдсан талаар дурдсан зүйлгүй, ямар нэг хэлцлийн талаар дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ...төрийн өмч мөн” гэж заасан тул Н.Э-н “миний өмчийг бусдад өмчлүүлсэн” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй бөгөөд иргэн Б.Ц, К.Э, И.И нар нь хэн нэгний эзэмших, өмчлөх эрх үүсээгүй, төрийн өмчийн газрыг эрх бүхий Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 2013 оны А/414 дүгээр захирамжийн дагуу өмчлөн авсан болох нь тогтоогдож байна.

  1. Э нь “миний газрыг бусдад өмчлүүлсэн” гэж маргадаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх хуралдаанд “Яг ганцаараа эзэмшинэ гэсэн зүйл байхгүй. Дүү Н-н нөхөртэй гурвуулаа нийлж Солонгосоос машин оруулдаг байсан. Миний өргөдлийн ард 2 хүний анкет байгаа” гэж, мөн “Зохих хэмжээний зөвшөөрлийг ээж маань авч байсан. Ээж маань өрх толгойлсон эмэгтэй ба 10 литр цусаа өгсөн хүндэт донор байгаа. Үүний үндсэн дээр манай ээж зөвшөөрөл аваад газар заалгаж авсан байгаа...” гэж, мөн “Улиастайд манай ээж ганцаараа очиж буусан. Тэндхийн хороон даргаас газрыг заалгаж очиж буусан юм билээ...” гэх зэргээр мэдүүлснээс дүгнэхэд тэрээр энэ 1853 м.кв газрыг өмчлөх, эзэмших эрхтэй нь тогтоогдохгүй, түүний газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Н.Э-н давж заалдах гомдлоор гуравдагч этгээд Б.Ц, К.Э нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамж, тухайн газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамж, И.И-д газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 415 дугаар захирамж, газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 94А шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-н “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар захирамжийн иргэн Б.Ц,

&

К.Э нарт, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийн 415 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн иргэн И.И-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

  1. 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд К.Э, Ц.П нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.