Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Жаргал

шүүгдэгч Ц.Цогбадрах, түүний өмгөөлөгч Д.Ганбат

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021197 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4: эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-808 А тоотод оршин суух, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, УШ97112057 дугаарын регистртэй, Олхунуд овогт Цэвээнсүрэнгийн Цогбадрах

 

Шүүгдэгч Ц.Цогбадрах 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 хороо, 50 дугаар байрны урд хэсэг, төв замын хажууд хохирогч У.Адъяасүрэнгийн гар утсыг нь авах зорилгоор амь биед нь аюултай хүч хэрэглэж, түүний гарыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, Самсунг Эс-4 загварын гар утсыг дээрэмдэн авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Цогбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад миний ярьсан зүйл бүгд үнэн. Тийм болохоор дахин мэдүүлэхгүй. Модны 2-ын замын хойд талд замын хажуугаар согтуу ах утсаараа яриад явж байсан. Би өөрийн гар утсаа алдсан байсан учир аав ээждээ хэлэхээс айгаад тэр ахын ард нь очоод түлхэж унагаагаад гар утсыг нь аваад зугтсан. Надтай хамт явсан хүүхдүүд энэ хэрэгт оролцоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогчийн хохирлыг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Ц.Цогбадрахын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 69/,

иргэний үнэмлэхийн хуулбар /хх-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт /хх-н 71/,

Дашдэлэгийн Цэвээнсүрэнгийн ... миний том хүү Цогбадрах 1997 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн. Нийслэлийн 47 дугаар сургуулийг төгсөөд Хасу мегабайт клубт чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн. Гэртээ аав, ээж, дүүгийн хамт амьдарч байгаа. Нийтэч, буруу зан аашгүй гэсэн мэдүүлэг /хх-н 17/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Цогбадрах 2016 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 хороо, 50 дугаар байрны урд хэсэг, төв замын хажууд хохирогч У.Адъяасүрэнгийн гар утсыг нь авах зорилгоор амь биед нь аюултай хүч хэрэглэж, түүний гарыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан, Самсунг Эс-4 загварын гар утсыг дээрэмдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Уранбилэгийн Адъяасүрэнгийн ... 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би найз Мөнгөнсарнайн төрсөн өдрийг Нарны гүүрний баруун талд байдаг Ворлд Вайн ресторанд тэмдэглэж байгаад гараад найзуудынхаа найзуудтай хамт машинтай нь хөдлөөд явсан чинь замд замын цагдаа машин барьж байсан залууг архи уусан байна гээд журамласан. Тэгэхээр нь би гэр рүүгээ такси барьж явахад хамт тэр өдөр танилцсан найзынхаа найзтай хамт яваад, тэр охин Баруун 4 замд буухаар нь би гадаа гоё байсан болхоор хамт таксинаасаа буугаад, нөгөө охиныг найз залуу нь ирж аваад, би алхаад гэр рүүгээ явсан. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байрны урд төв зам дагуу замын хойд талдаа алхаад явж байсан чинь ард хэдэн залуучууд намайг нилээн холоос дагаж шуугилдаж явсан. Тухайн үед би ямар нэг юм бодолгүй эхнэртэйгээ утсаар ярьчихаад, утсаа зүүн энгэрийнхээ халаасанд хийгээд, алхаж байтал араас толгой руу ямар нэг юмаар цохьсон. Би толгой руугаа цохиулаад ухаан балартаад унасан. Хэсэг хугацааны дараа ухаан ороход тэдгээр залуучууд 50 дугаар байр дагаад дээшээ гүйж байсан. Би боссон чинь нуруу, гар хүндүүр болсон байсанд цагдаагийн байгууллагад хандсан. Намайг явж байхад миний араас түлхсэн үү, яасан сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн би урагшаагаа унасан. Тэгэхдээ тулж унасан юм шиг байна лээ. Миний баруун гарын шуу хугарсан. Би яг хэдэн хүн намайг яаж цохиж зодож дээрэмдсэнийг хэлж чадахгүй. Дээрэмдүүлсэн гар утсаа буцааж авсан. Эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ /хх-н 7-10/ гэсэн,

гэрч Уранбилэгийн Хишигсүрэнгийн ... 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө ах Адъяасүрэн ажилдаа явахаар надаас түрүүлээд гэрээс гарсан. Тэр өдрөө ахтай тааралдаагүй байгаад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд ээж, хүү 2 байсан бөгөөд хоол ундаа идээд унтсан. Маргааш өглөө нь боссон чинь ах ирж хоноогүй байсан ба ах над руу 12 цагийн үед залгаад, өчигдөр шөнө хүмүүст дээрэмдүүлээд гар утсаа хугалуулаад, цагдаа, эмнэлгээр явсаар байгаад таарлаа. Одоо шүүх эмнэлэг рүү явж байна гэж ярьсан. Орой нь би 21 цагийн үед гэртээ ирэхэд ах гэртээ баруун гараа гипсдүүлсэн, эм ууж байсан /хх-н 11-12/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Адъяасүрэнгийн биед баруун шуу ясны далд хугарал, баруун гарын хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 5139 тоот дүгнэлт /хх-н 22/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Олхунуд овогт Цэвээнсүрэнгийн Цогбадрахыг амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Адъяасүрэнд нийт 585.400 төгрөгийн бодит хохирол учирсан нь Эд зүйлийн үнэлгээний болон хохирлын тооцооны баримтанд тусгагджээ. /хх-н 5, 96/

Түүнчлэн хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд дээрх байдлууд нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Нөгөөтэйгүүр мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Ч.Цогт-Очир, Б.Батжил, М.Даваабанди гэх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байх ба тэдгээрт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хх-н 112/

Иймд шүүх шүүгдэгч Ц.Цогбадрахад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэсэн заалтын баримтласан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Цогбадрахад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, тухайлбал үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч У.Адъяасүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Цогбадрах цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон