| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00399/И |
| Дугаар | 148/2017/00399/И |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 148/2017/00399/И
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг 5 дугаар хорооны 4 дүгээр байрны 173 тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын 1 дүгээр ангийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ажилтай, Баатад овогт Дамдины Гүнсмаа /РД: МА-69021506, Боржигин овогт Бадарчийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 6 дугаар баг Орхон 1 дүгээр хэсгийн 149 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт, Батхуягийн Бат-Очирт /МЮ-93031732/ холбогдох
“Худалдах худалдан авах гэрээний дагуу бэлэн хувцасны төлбөр 1.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнсмаа, хариуцагч Б.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие Б.Эрдэнэчимэг нь “Дархан савхи” ХХК-д захиралаар ажилладаг. 2015 оны 12 сард ОХУ-н “Иркутск” хотноо болох Олон Улсын үзэсгэлэнд явж байхдаа Б.Бат-Очиртой тааралдаж 3 ширхэг куртик, Б.Бат-Очирыг гуйгаад байхаар нь зарсан. “Таны куртикнууд надад таалагдаж байна. Өөртөө болон ахдаа авнаа би найдвартай санаа зоволтгүй сарын дараа өгчихнө” гэж хэлээд үнийг нь бага зэрэг буулган тохиролцож авсан. Надаас булган захтай нэхий дотортой савхин дээл 1 ширхэг 700.000 төгрөгөөр, нэхий дотортой савхин гадартай эмэгтэй дээл 1 ширхэг 440.000 төгрөгөөр, нэхий дотортой савхин гадартай богино куртик 1 ширхэг 360.000 төгрөгөөр тохиролцож авсан. Би тухайн үед куртикнүүдээ 30-50.000 төгрөгөөр үнийг нь буулгаж өгсөн. Итгэлтэй хүүхэд өгчих байх гэж бодоод өдий хүрсэн. Сураг чимээгүй утасдахаар утсаа авахгүй хааяа нэг ярихаар шалтаг, шалтгаан тоочсоор байх юмаа. Иймд Б.Бат-Очироос 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! ... гэжээ
Зохигчид 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Д.Гүнсмаа, нөгөө талаас хариуцагч Б.Бат-Очир бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Б.Бат-Очироос 1,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Бат-Очир нэхэмжлэлийн шаардлагын дагуу Б.Эрдэнэчимэгт 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцож гэрээ байгуулав. Эвлэрэлийн гэрээ байгуулсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнсмаа, хариуцагч Б.Бат-Очир... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Б.Бат-Очирт холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээний дагуу бэлэн хувцасны төлбөр 1.500.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар “...1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгах...” гэж эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19.475 төгрөг , нийт 19,525 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 19,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Б.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй Б.Бат-Очирт холбогдох “Худалдах худалдан авах гэрээний дагуу бэлэн хувцасны төлбөр 1.500.000 төгрөг гаргуулах” тухай зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19.475 төгрөг , нийт 19,525 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, үлдэх тал хувь болох 19,475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА