Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 004/2014/0002/З |
Дугаар | 221/МА2014/0196 |
Огноо | 2014-05-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2014/0196
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 05 сарын 21 өдөр Дугаар 196 Улаанбаатар хот
Ш.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрт хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ш.О ийн нэхэмжлэлтэй, Говь-Аптай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ\ “Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа'. “Би тус сумын Засаг даргаар 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдон ажилласан. Ш.О-ийн нөхөр нь миний нагацын хүүхэд. Төсвийн ерөнхийлөн захирагч, шууд захирагч хоёр нь садан төрлийн хүмүүс байж болохгүй хуультай. Хуулиа дээдэлж, төрөө хүндлэх сонирхолын үүднээс томилогдсон даруйдаа энэ тухай аймгийн Засаг даргад мэдэгдэж байсан. Энэ талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас асуулга тавьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиг сонирхолын зөрчилтэй байна гэж мэдээлж байсан. Авилгатай тэмцэх газраас шалгалт явуулж, 2013 оны 10 сарын 28-нд албан бичиг ирүүлж, үүрэг даалгавар өгсний дагуу Б/13 дугаар шийдвэрийг гаргасан. ” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг баримтлан Говь-Алтай аймгийн
сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжпэгч Ш.Оийг Халиун сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.От 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3.389.774 төгрөгийг Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 4 дугээр шүүхийн 2014 оны 03 сарын 19-ний өдрийн... дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул танай шүүхэд гомдол гаргаж байна. Миний бие Говь-Алтай аймгийн Халиун сумын засаг дарга Эрдэнэдалай нь Халиун сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Оийг ажлаас халахдаа Авилгатай тэмцэх газрын шийдвэрийг үндэслэж халсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр Авилгатай тэмцэх газрыг оролцуулж өгөхийг хүсч байна.” гэжээ.
Ш.Оийг төрийн албанаас халсан шийдвэр нь холбогдох хуулийн зохицуулалтыг баримталж, зүйл, заалтыг зөв хэрэглээгүйгээс хариуцагч албан тушаалтны тушаал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Оийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгүүдийг үндэслэл болгожээ.
1. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-д “хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглоно” гэжээ.
Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 /"төрлийн хүн" гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг/, 3.1.6. /"садангийн хүн" гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг/ заасан төрөл, садангийн хүмүүст нэхэмжлэ1"ч, хариуцагч нар хамаарахгүй талаар зөв дүгнэсэн, өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн заалт үндэслэлгүй болохыг тогтоосон байна.
2. Хариуцагч албан тушаалтан Ш.Оийг Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 /Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно/ заалтыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн агуулгатай тушаал гаргасан нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна.
Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийн санаачлагаар эсхүл тэтгэвэр тогтоолгох болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд төрийн албанаас чөлөөлөхөөр заасан бөгөөд Ш.Оийн тухайд дээрх үндэслэл алга байна.
Харин Ш.Оийн их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй зөрчилд хариуцагч нь Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 /их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй нь албан тушаалаас нь огцруулах, ажлаас халах/ зааснаар түүнийг албан тушаал бууруулах, халах байтал маргаан бүхий захиргааны акгаас харвал хуулийн дээрх заалтыг баримтлан албан тушаалаас нь халах эсхүл огцруулсан гэж үзэхээргүй байна.
Дээрх байдал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан гэх үндэслэл болох ба энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
|
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэ