Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
Хэргийн индекс | 106/2016/0094/э |
Дугаар | 97 |
Огноо | 2016-09-02 |
Зүйл хэсэг | 153.1., |
Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч Н.Мөнхцэцэг
шүүгдэгч Э.Ариунболд, түүний өмгөөлөгч А.Нацагдорж
нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021429 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 5-нд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2; эхнэрийн хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Зүүннарангийн 13 дугаар гудамж, 343 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЗЮ88080537 дугаарын регистртэй, Боржигон овогт Эрдэнэхүүгийн Ариунболд
Шүүгдэгч Э.Ариунболд 2016 оны 5 дугаар сарын 5-нд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Lion tower зочид буудлын 1 дүгээр давхарт буюу урамшуулалт, шагналт тоглоомын газарт автомат тоглоомын машинаар тоглож, мөнгөө алдлаа гэх шалтгаанаар өөрийн тоглож байсан автомат тоглоомын машиныг санаатайгаар цохиж дэлгэцийг нь гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2016 оны 4 дүгээр сарын дундуур Lion tower анх эхэлж орж тоглоод 1 сая төгрөг алдсан. Энэ үедээ тэр тоглоомын газарт тоглож байсан нэг залуутай танилцсан. Мөнгөө алдсан талаар хэлсэн чинь тэр залуу зүгээрээ нэг өдөр алдаад нэг өдөр авдаг юм, маргааш дараа дахиж тоглоод мөнгөө эргүүлээд авчих гэж хэлсэн. Надад манай ээж машин аваарай гэж 9.500.000 төгрөг өгсөн байсан. Энэ тухайгаа ч тэр залууд ярьсан. Мөнгөөр зодож байгаад алдсан мөнгөө эргүүлээд олоод авчихдаг юм гэсэн үгэнд нь итгээд би дахин тоглоод нийтдээ 10 гаруй сая төгрөгөө алдчихсан. Тэгээд би бүх мөнгөө алдсан болохоор уур хүрээд тоглоомын автомат машиныг цохисон чинь хагарчихсан.
Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алхам хийхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Э.Ариунболдын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 37/,
иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 35, 38/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 39/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-н 40/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 45/, цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-н 46/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 46-49/,
гэрч Цэндрагчаагийн Ариун-Одын ... манай нөхөр Ариунболд 1988 онд Дундговь аймаг төрсөн. Эхээс тавуулаа, айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Ариунболд нь бүрэн дунд боловсролтой. Одоо хувиараа хувийн том машины жолоочоор ажилладаг. Зан байдлын хувьд уур уцааргүй, хүний үгнээс гардаггүй, төлөв даруу зантай. Тоглоомын газар нээгдсэнээс хойш тэнд бооцоотой тоглох болсон. Архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй /хх-н 23-24/ гэсэн мэдүүлэг,
гэрч Чимэдсүрэнгийн Магсаржавын … Ариунболд бид хоёр найзууд, 9 жилийн өмнөөс найзалж нөхөрлөх болсон. Ариунболд нь эхнэр Ариун-Одтойгоо хороололд байр түрээслэн амьдардаг. Одоогоор ямар ажил эрхэлж байгааг нь мэдэхгүй. Ариунболдын эхнэр хорооллын Өрнөлт төвд барилгын материал, гэр ахуйн бараа худалдаалдаг. Ариунболд зан байдлын хувьд уур уцааргүй, цагаахан сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, хүн чанар сайтай, сайн залуу байгаа юм. Мөн элдэв муу зуршилгүй, архи хааяа нэг найз нөхдийн хүрээнд баяр наадмын үеэр л хэрэглэдэг. Архи дарс хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй. Миний мэдэж байгаагаар Ариунболд урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Харин 2016 оны эхэн үеэс эхлэн автомат тоглоомын газарт тоглох болсон. Мөнгөө алдаад л, шарлахаад буцаагаад авчихна гээд тоглоод байх болсон /хх-н 25/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ариунболд 2016 оны 5 дугаар сарын 5-нд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Lion tower зочид буудлын 1 дүгээр давхарт буюу урамшуулалт, шагналт тоглоомын газарт автомат тоглоомын машинаар тоглож, мөнгөө алдлаа гэх шалтгаанаар өөрийн тоглож байсан автомат тоглоомын машиныг санаатайгаар цохиж дэлгэцийг нь гэмтээсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан
хохирогч Ринчиндоржийн Саруулын ... би хувиараа Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Lion tower зочид буудлын 1 дүгээр давхарт урамшуулалт, шагналт автомат тоглоомын газрыг ажиллуулдаг юм. Манайх Очир-Эрдэнэ гэдэг нэртэй харуул хамгаалалтын албатай гэрээгээр хамтарч ажилладаг. 2016 оны 5 дугаар сарын 5-ны орой намайг гадуур явж байхад манай гэрээт харуул хамгаалалтын ажилтан над руу утсаар яриад тоглоомын газраар үйлчлүүлж байсан хүн автомат тоглоом эвдэлчихсэн, бид нар уг хүнийг нь цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж ярьсан. Яг тухайн үед би ямар хэрэг явдал болсон талаар мэдэхгүй. Тэгээд би маргааш нь билүү нөгөөдөр нь ажил дээрээ очиж үзэхэд зүүн хана дагуу байрлуулсан автомат тоглоомнуудын хойноосоо 7 дахь автомат тоглоомын дэлгэц нь гэмтээд тал нь харлаад гарахгүй болсон байсан. Уг тоглоомын дэлгэцийг шинээр солиход 300.000 төгрөг болно. Би уг эвдэлсэн гэх хүнийг нь таньж мэдэхгүй. Би өөрөө уг тоглоомын газар дээрээ байнга байгаад байдаггүй. Хааяа л эргэж тойрч байдаг юм. Хэрэг гарах үед Пүрэвхүү гэх залуу тоглоомын газрыг хариуцан ажиллаж байсан ба үйлчилгээний ажилтнаар Цэрэндэжид болон харуул хамгаалалтын ажилтан байсан байх. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хяналтын байгууллага энэ асуудлыг шийдвэрлэхдээ хууль зүйн хувьд аль болох хөнгөрүүлэх талаар нь харж үзээч гэж хэлмээр байна /хх-н 17/ гэсэн,
гэрч Палигын Цэрэндэжидийн ... 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Lion tower зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах ажил дээрээ байж байсан. Гэтэл 17-18 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна, манай тоглоомын газрын зүүн талын хана дагуу байрласан тоглоомуудын хойноосоо 7 дахь автомат тоглоомон дээр тоглож байсан, манайхааар байнга үйлчлүүлдэг Ариунболд гэх залуу тоглож байсан автомат тоглоомынхоо дэлгэцийг гараараа цохичихоод гарах гээд үүд рүү явахаар нь би тоглож байсан тоглоом руу нь хартал дэлгэцийнх нь тал нь харалчихсан байсан юм. Тэгэхээр нь би хамгаалагчдаа хэлээд Ариунболдыг саатуулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Ариунболдыг уг тоглоомон дээр тоглож эхлэхэд тоглоом хэвийн ажиллагаатай зүгээр байсан. Тухайн үед Ариунболд гараараа цохиод эвдэлчихсэн юм. Манай тоглоомын газар 2015 оны 11 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба би хоёр ээлжээр ажилладаг байсан. Харин Ариунболд нь манай нөгөө ээлжинд орж ирж манайхаар үйлчлүүлдэг байсан гэсэн. Би хэрэг гарахаас өмнөхөн Ариунболдыг манайхаар үйлчлүүлдэг байсныг мэдсэн. Ариунболдыг хэдэн төгрөг тоглоомонд тоглож алдсаныг мэдэхгүй байна. Хүмүүс эхэлж автомат тоглоомонд уншуулах картаа аваад уг картандаа өөрийн хүссэн хэмжээгээр оноогоо цэнэглүүлдэг 10000 төгрөгөнд 5000 оноогоор цэнэглэж тоглодог юм. Би Ариунболдыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг мэдэхгүй байна /хх-н 18-20/ гэсэн,
гэрч Дамдинхүүгийн Хишигдалайн ... би тухайн үед Есөн-Эрдэнэ харуул хамгаалалтын албанд ажилладаг байсан ба манай харуул хамгаалалтын алба Lion tower-ын нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газарт гэрээгээр үүрэг гүйцэтгэдэг байсан юм. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хамгаалагч Ганбаярын хамт уг автомат тоглоомын газарт үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд үдээс хойш цагийг нь мэдэхгүй байна, уг тоглоомын газрын урд хэсэгт би, Ганбаяр хойд хэсэгт хяналт тавиад явж байтал тоглоомын заалны хойд хэсэгт юм цохих чимээ гарсан. Тэгээд би яваад очтол уг тоглоомын газраар байнга үйлчлүүлдэг Ариука гэх залуу өөрийн тоглож байсан автомат тоглоомынхоо дэлгэцийг гараараа цохиод, дэлгэцийн тал хэсгийг нь харлуулаад бяцалсан байсан. Тэгээд нөгөө хамгаалагч Ганбаяр цагдаа дуудаж уг хүнийг хүлээлгэх өгсөн. Ариунболд тоглож байгаад мөнгөө алдаад л цохиод хагалсан байх. Пиво жоохон уучихсан байх шиг байсан, амнаас нь архи үнэртэж байсан. Гэхдээ согтуу байгаагүй /хх-н 21-22/ гэсэн,
гэрч Цэндрагчаагийн Ариун-Одын ... Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Lion төвийн автомат тоглоомын газар 2016 оны 4 дүгээр сарын эхээр ашиглалтад орж үйл ажиллагаа явуулах болсон юм. Тэгээд манай нөхөр Ариунболд уг тоглоомын газар өдөр болгон орж бооцоотой тоглох болсон юм. 2016 оны 5 дугаар сарын 5-ны 20 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад уг тоглоомын газар нөхөр Ариунболдтойгоо уулзах гээд яваад очтол Ариунболд уг тоглоомын газрын зүүн хойд хана дагуу байрласан, хойноосоо 7 дахь автомат тоглоомон дээр тоглож байсан юм. Тэгээд би тэр тоглоомын газраар үйлчлүүлж байсан хүмүүсийн тоглож байхыг хараад явж байтал гаднаас цагдаа нар орж ирээд, уг тоглоомын газрын үйлчилгээний ажилтантай уулзаад Ариунболдын тоглоод сууж байсан автомат тоглоомын дэлгэцийг хагалсан гээд уг тоглоомын газрын хамгаалагчийн хамт Ариунболдыг аваад явсан. Тэгээд тухайн автомат тоглоомыг харахад тал хэсэг харласан байсан. Намайг анх Ариунболдтой уулзахад уг тоглоомын дэлгэц ямар нэг гэмтэлгүй, зүгээр ажиллаж байсан.
Ариунболдын ээж Наранцэцэг нь 2016 оны 4 дүгээр сарын эхээр машин аваарай гэж 9.500.000 төгрөг өгсөн байсныг 1, 2 саяаар нь тоглосоор байгаад бүгдийг нь алдчихсан юм /хх-н 23-24/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13-15/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул
Боржигон овогт Эрдэнэхүүгийн Ариунболдыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хүндрүүлэх нөхцөлгүйгээр Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх заалт нь хохирлын хэмжээ шаарддаггүй бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.
Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан, гэмтээснээр уг гэмт хэрэг төгсдөг.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Гэхдээ хохирогч Р.Саруулын эд хөрөнгөнд 300.000 төгрөгийн хохирол учирсан байгааг дурдах нь зүйтэй. /хх-н 10/
Шүүхээс шүүгдэгч Э.Ариунболдод ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ үүнд; хохирогч гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзав.
Хохирогч Р.Саруулын хувьд ... Ариунболд 300.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, хохиролгүй болгосон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан нь хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагджээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Ариунболд цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон