Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 184/øø2017/00932

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны  4 сарын 24 өдөр            Дугаар184/ШШ2017/00932             Улаанбаатар  хот

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****тоотод оршин суух, Тулгат овогт ******* ******* /регистрийн дугаар: *****/-гийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг, ********тоотод оршин суух, Тайж цэвээн овогт ******* ******* /регистрийн дугаар: КЮ68101315/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** өөрийн байранд байрлах, “Уран-******* *******” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаа /-д  холбогдох,

 

“Ажлын хөлс, барилгын материалын зардал нийт 458,146,236 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, хариуцагч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч Х.*******ын өмгөөлөгч Ж., хариуцагч “Уран ухаан *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч “Уран ухаан *******” ХХК-ийн өмгөөлөгч А., гэрч Л., Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                  

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь анх 2009 оны 9 дугаар сард Х.*******тай танилцсан. Би Өлзийт хороололд саравч барьж өгсөн. Надад 2010 оны 9 дүгээр сард Х.******* хаус бариулах ажил санал болгосон. Адууны чүчээндээ хаус бариулах санал тавихад би зөвшөөрөөд эхлээд зураг үзүүлсэн. Энэ дагуу 2010 оны 11 дүгээр сараас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны дэвсгэрт 7*10-ын хэмжээтэй торх угсарсан. Үүний дараа 2011 оны  3 дугаар сарын 23-ны өдөр Г.Оргил гэдэг хүний машинаар угсарсан торхыг ******* ******* Цогт цэций суманд Х.******* аваачсан. Дараа нь Х.******* 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энэ байшингаа энд бариулахаа болилоо ******* ******* Даланзадгадын төвөөс 35 км-ын зайтай газар жуулчны баазад аваачиж бариулъя гээд тийшээ зөөж барьсан. Х.******* захирал надад жуулчны баазад яг ийм торхоор ресторан бариулмаар байна гэж дахин ажлын санал хэлсэн. Үүний дагуу би зураг төсөл гаргаад танилцуулсан. Түүнийг хүлээн зөвшөөрөд 2011 оны  06 дугаар сарын 17-ны өдөр бид барилгуудынхаа суурийг цутгаж эхэлсэн. 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос эхний дүнзэн моднуудаа зөөж эхэлсэн. Эхний машинаар Цогт Цэций суманд байсан 7*10-ын хэмжээтэй байшингаа задалж авчирсан. 2011 оны 09 дүгээр сарын дундуур рестораны барилгаа эхэлсэн. 2012 оны 4 дүгээр сарын сүүлээр намайг “Уран ухаан *******” ХХК-ийн байранд дуудаж уулзсан. Намайг очиход гүйцэтгэх захирал н., одоо гэрчээр асуугдах гэж байгаа н., “Уран *******” компанийн нягтлан н., Х.******* нар байсан. -2 баазын ресторан гологдоод байна. Үүнийг бас өөрчлөх саналтай байна гэсэн. Тэгэхээр нь би мөнгөний асуудалтай байгаа гэсэн чинь эхлүүлж бай би бага багаар төлөөд явна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд зургаа гаргаад үзүүлсэн.

захирал гоё болсон байна наад зураг төслөөрөө эхлүүлчих гэж хэлсэн. Тэгээд би тэр барилыг барьж эхэлсэн. 2012 оны 7 дугаар сарын сүүлээр санхүүгийн ямар ч үүсгэвэргүй болоод 7*10, 22*8 урагшаа хойшоо 4*4-ийн харьцаатай өргөтгөлтэй 20*16-ын харьцаатай барилга зэргийг дуусгах ямар ч боломжгүй болсон. Үүний талаар хэлээд санхүүгийн боломжгүй болчихлоо гэхэд тэгвэл өөр хүнээр бариулъя орхичих гэж хэлсэн. 7*10 хэмжээтэй байшин болон дүнзэн ресторан зэргийг бол 8 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусгаад Улаанбаатар хотруу ирсэн.

Ингээд дуусгаад Х.******* захиралтай уулзах гээд үнэхээр болоогүй. Утсаа авахаа больсон. Уулзахаас зайлсхийсэн. Хэсэг хүлээсэн тэгээд 2013 оны 11 дүгээр сараас шүүхэд гомдол гаргасан. Иргэн Г.******* миний бие Х.*******тай харилцан тохиролцсоноор түүний захиалгаар амаар хэлцэл байгуулж нийтдээ ********етр харьцаатай нийт 98 м.кв талбайтай, саравч нь  24 м.кв талбайтай 2 давхар мансардтай орон сууц үйлчилгээний зориулалттай дүнзэн барилгыг өөрөө материалаа гаргаж, өөрийн ажилчдаар бариулсан.

Мөн********22 метр квадрат 8 метр урттай, урагшаа хойшоо 4 метр, 4 метр сунасан нийт 280 метр квадрат талбайтай, гадагшаагаа гарсан 68 метр квадрат саравчтай мансардтай 2 давхар үйлчилгээний зориулалттай дүнзэн барилгыг өөрөө материалаа гаргаж өөрийн ажилчдаар бариулсан. ******* ******* багт 2 ширхэг дүнзээр хийсэн сүүдрэвч, дүнзэн хаалга,******** орших жуулчны бааз дээр үйлчилгээний зориулалттай 20 метр 16 метр харьцаатай гадагшаа гарсан 108,5 метр квадрат саравчтай модон краказан бүтэцтэй рестораныг ажлын 80 хувийн гүйцэтгэлтэй барьж, материалыг бүрэн бэлдсэн. Эдгээр барилгуудын дүнзэн мод, бусад материалуудыг худалдан авч, тээврийн хөлсийг төлж, ажилчид хөлсөлж, зарим ажлыг мэргэжлийн хүмүүсээр гүйцэтгүүлэн цалин хөлс болон бусад зардлуудыг өөрөөсөө гаргасан болно.

Г.*******, Х.*******, “Уран ухаан *******” ХХК-ууд яагаад холбогдсон бэ гэхээр Х.*******ын хувийн хаусанд саун зэрэг зүйлийг барьж танилцсан. Дараа нь Х.******* дахин ажлын санал тавьсан байдаг. ******* нь итгэл үнэмшлээр хүлээн зөвшөөрч их хэмжээний ажлыг хийсэн. Хэдийгээр хоорондоо гэрээ байгуулаагүй ч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар тухайн хэлцэл маань энэ шинжийг агуулж байна. Одоогийн байдлаар тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн нь эд хөрөнгийг ашиглаад ашиг орлого олж байгаа. Тиймээс Г.******* шүүхэд хүсэлт гаргаад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт авсан. Тэгэхэд хариуцагч нар энэ арга хэмжээгээ зогсоогоод өгөөч манайх ашиг орлогоо олохгүй байна гэж тайлбарласан байдаг. Г.******* нь Х.*******, “Уран ******* *******” ХХК-аас тодорхой хэмжээний мөнгө нэхэмжлээд байна вэ гэхээр Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагчийн үүрэг байдаг. Гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрх нь Г.*******д байгаа. Х.*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу Х.******* нь ажил гүйцэтгэх явцад тухай бүрд нь мөнгийг өгч байсан байдаг. Мөн “Уран ухаан *******” ХХК-аас 12,500,000 төгрөгийг авсан байдаг. Энэ нь ажлыг гүйцэтгэх явцад төлбөрийг тухай бүрд төлөөд явна гэдгийг илэрхийлж байна. “Уран ухаан *******” ХХК-тай яагаад холбогдоод байна вэ гэхээр анх Г.*******тай энэ хэлцэлийг хийхдээ өөрийгөө “Уран ухаан *******” ХХК-ийн ерөнхий захирал гэж танилцуулсан байдаг мөн Х.*******ын ажлыг гүйцэтгэж байх үед “Уран ухаан *******” ХХК-аас Х.*******ын төлбөрийг хийж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.  

Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа барилгын материалын зардал 238,459,670 төгрөг, барилгын ажлын хөлс үйлчилгээний зардал 238,578,424 төгрөг, нийт 477,038,094 төгрөгөөс Х.*******ын өгсөн 62,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 415,038,094 төггрөгийг Х.*******аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар “Уран ухаан *******” ХХК-ийг  татан оролцуулсан.

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардлыг 691,763,933 төгрөг гэж тогтоосон бөгөөд Х.*******т барьж өгсөн 7*10-ын хэмжээтэй байшинг 157,892,938 төгрөгөөр үнэлсэн тул уг төлбөрөөс түүнээс авсан 49,500,000 төгрөг, Даваазагдад өгсөн 7,000,000 төгрөгийг хасаад нийт 101,392,938 төгрөгийг Х.*******аас нэхэмжилж байна.

“-1” жуулчны баазад барьсан 22*8 хэмжээтэй ресторан, 2 ширхэг сүүдрэвч, 1 ширхэг хашааны хаалга, -2 баазад барьсан 20*16 хэмжээтэй карказан байшин зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр 533,870,995 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс “Уран ухаан *******” ХХК-иас 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрүүдэд нягтлан н.аас авсан 12,5000,000 төгрөг, дүнзэн рестораны дээврийн ажлын хөлсний үлдэгдэл 1,710,000 төгрөг, барилга барьж байхад “Уран ухаан *******” ХХК машинаараа материал зөөсөн тээврийн хөлс 18,560,800 төгрөг, -2 жуулчны баазын рестораны ажлын үлдэгдэл 20,000,000 төгрөг, -2 баазын рестораны гадна пасатны үлдэгдэл замаскны үнэ 1,134,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул зочид буудлын няраваас бэлнээр авсан 3,550,000 төгрөг, “Уран ухаан *******” ХХК нь Макс өргөө компаниас худалдаж авсан модны 5,741,500 төгрөг, “Уран ухаан *******” ХХК нь “Макс өргөө” компаниас худалдаж модон хаалгануудын үнэ 12,528,459 төгрөг зэргийг хасаад 458,146,236 төгрөгийг “Уран ухаан” ХХК-аас нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.******* нь хамгийн анх 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сум дундын 15 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлд дурьдсан барилгуудыг барихад нийт 477,038,094 төгрөгийн зардал гаргаж барьсан гэж нэхэмжилдэг ба хариуцагчаас авсан мөнгийг хасаж тооцоход үлдэгдэл 415,038,094 төгрөгийг хариуцагч надаас гаргуулахаар нэхэмжилдэг. Гэтэл 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин сум дундын 15 дугаар шүүхэд 153,501,080 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлэн нийт 568,539,174 төгрөгийг нэхэмжилж байгаа юм шиг боловч  нэхэмжлэлд дурьдсан зүйл нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Г.******* нь анхны нэхэмжлэлдээ хариуцагчаас барилгыг барихад нэг ч төгрөг авалгүйгээр барилгаа барьсан гэсэн тайлбарыг хавтаст хэрэгт удаа дараалан тайлбарладаг боловч сүүлийн нэхэмжлэлдээ хариуцагчаас нилээдгүй хэдэн төгрөгийг авсан гэж хүлээн мэдүүлж байгаа нь өнөөдрийн бодит байдал, тухайн үед авсан мөнгөө хагасхан ч гэсэн үнэн зөвөөр мэдүүлж хүлээж байгаад хариуцагч миний хувьд баяртай байна.

Цаашид нэхэмжлэгчийг энэхүү хэргийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр мэдүүлэх, бидний хооронд ямар нэгэн өр авлагны асуудал байхгүй гэдгээ хүлээж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж асуудлыг эцэслэн шийдвэрлүүлээсэй гэдгийг хүсэх байна. Нөгөөтэйгүүр Г.******* нь ямар ч үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж улайран тэмцэж байгаа үйлдэл нь шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлээс тодорхой харагдаж байгаа тул шүүгч та бүхэн ялган зааглаж өгнө гэдэгт миний бие итгэж байна. Энэ талаарх нотлох  баримтыг өөрийн эрх хэмжээний хүрээнд гарган өгч шийдвэрлүүлнэ. Г.*******гийн хүсэлтээр шүүх хөрөнгийн үнэлгээг “” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг хариуцагч би хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл “” ХХК-ний үнэлгээ нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан үнэлгээ болж чадаагүй. Би Г.******* гэх иргэнтэй зах зээлийн үнэлгээний дагуу ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж барилга бариулахаар тохиролцоогүй байхад хөрөнгийн үнэлгээний дагуу мөнгө нэхэмжлээд байгаа нь хуульд хэр нийцсэн, иргэд хоорондын хийгээгүй хэлцэлд хэр холбогдолтой вэ гэдэг асуулт урган гарах нь тодорхой тул ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн нь үүгээр тодорхойлогдох юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ болон тохиролцсон тохиролцоо байдаггүй. Х.******* руу 2009 оны 10 дугаар сард Г.******* яриад торх байна үүнийг зармаар байна та авах уу гэж асуусан байдаг. Үүний дагуу Х.******* нь дүнзийг авсан байдаг. Тухайн үед жолооч нартай очиж торхыг авсан. Торхыг 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. 2011 оны 4 сарын үед Цогт цэцийн суманд аваачиж өгсөн байдаг. Ингэхдээ зүгээр л аваачаад буулгачихсан. 2011 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ******* ******* говь-1 жуулчны баазад хүргэж өгсөн. Эгч нь бас ажлын санал тавьсан байдаг. Х.******* нь нэхэмжлэгчээс худалдаж аваад өөрийн өмчлөлд шилжүүлсэн зүйл байдаггүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Уран-******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., өмгөөлөгч А. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд зайлшгүй тусгагдах зүйлийг хуульд дэлгэрэнгүй заасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.******* хариуцагч “Уран ухаан *******" ХХК, Х.******* нараас "" Хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээ болох 691,763,933 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа "Уран ухаан ******* " ХХК-иас хэдэн төгрөг, Х.*******аас хэдэн төгрөг, юун тухай, ямар шаардлага гаргасан нь тодорхой бус байна.

Мөн "" Хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээ болох 691,763,933 төгрөгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 96 дугаар шинжээч томилох тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад ""  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ гаргах шинжээчид Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлтэй урьдчилан танилцаж, түүнийг баталгаажуулахыг даалгасан байхад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт  дугаар 10 "Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх үүргийг нь тайлбарлан өгсөн тухай" баримт хэрэгт авагдаагүй, шинжээч урьдчилж дээрх хуультай танилцаагүй байна. Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын дээд шүүхийн тайлбарт шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхдээ шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол захирамжийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэжээ.

Түүнчлэн шинжээч томилох тухай шүүгчийн захирамж 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хөрөнгийн үнэлгээний тооцоог тухайн өдөрт нь хийсэн гэж компани тайландаа тусгасан нь үндэслэлгүйгээс гадна уг тайланд бичсэнээр "захиалагч талын төлөөлөгч Г.*******тай уулзаж, түүнээс өгсөн материалд үндэслэж дүгнэлт гаргалаа" гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг зөрчжээ. Энэ талаар “” ХХК 2014 оны 03 дугаар сарын 06, 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрүүдэд өөрийн санаачилгаар залруулга, тайлбар гаргаад байгаа нь нэхэмжлэгч талтай холбоотой, энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэх хардалтыг төрүүлж байна. Шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлтээ дутуу, эсхүл эргэлзээтэй гаргасан тохиолдолд шүүх нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай болдог.

Иймд хууль зөрчиж, үндэслэлгүйгээр гаргасан "" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээ болох 691,763,933 төгрөгт үндэслэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, хариу тайлбар өгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ямар гэрээ хэлцэл хийсэн, аман хэлцэл нь ямар байх ёстой талаар тодорхой байдаг. Хавтаст хэргийн 6-50 хуудсанд авагдсан анхан шатны нотлох баримтуудаас аль хэсэг нь Х.*******, “Уран-******* *******” ХХК нарт холбогдох хэсэг гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн үнэлгээний байгууллагын үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжилж байна. Шинжилгээ хийх хуулийн заалтыг зөрчсөн. Үнэлгээ нь хуулийн этгээдээр хийсэн. Маргаан бүхий объект болох барилгад очиж үнэлгээ хийгээгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан зохицуулалт байдаг. Энэ нь гэрээний талууд гэрээний нөхцлийг тодорхой тохиролцсон байх ёстой. Хэрвээ тохиролцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж заасан байдаг. Хэрвээ гэрээ хэлцэл хийсэн бол үнийн дүн нэг байх ёстой. Тэгтэл хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгадаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Уран ухаан *******” ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй. Х.******* санхүүгийн хувьд асуудалтай байгаа учраас “Уран ухаан *******” ХХК-ийг хариуцагчаар татсан гэж үзэж байна. Учир нь Х.******* нь хоригдох магадлалтай буюу төлбөрийн чадваргүй болж магадгүй гэсэн үндэслэээр хариуцагчаар татсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Х.*******ын 415,000,000 төгрөгийг хасаад “Уран ухаан” ХХК-ийн 194,222,759 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хассан. “Уран ухаан” ХХК-аас 533,780,955 төгрөгийг нэхэмжлэхээс нэхэмжлэхийн шаардлагын зарим хэсгийг хасаад  458,146,000 төгрөг нэхэмжилж байна. Ингэж нэхэмжлэхдээ шинжээчийн үнэлгээг үндэслэж нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарладаг. Бодит гарсан зардлаа нэхэмжилж байгаа юу эсвэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд гэрээний үүргийн дагуу шаардаж байгаа гэж байна. Үүн дээр тайлбар гаргах нь зүйтэй. Өмнөх шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчсөн байдаг. Үүний үндсэн дээр дараагийн шинжээчийг томилсон. Г.*******гийн өгсөн материалын дагуу шинжээчийн дүгнэлт  гарсан гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлт бол ямар ч үндэслэлгүй байна. Талуудын гаргаж өгсөн баримт дээр үндэслэж хэргийг шийдвэрлэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шүүх хэргийг тал бүрээс нь үнэн бодитоор шийдвэрлэхэд энэ дүгнэлт нь хууль зөрчиж байна. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна. Гэхдээ гэрээний эрх зүй талуудын хооронд үүссэн үү гэдэг нь асуудал. Хэрвээ энэ харилцаа үүссэн гэж үзвэл түүнийг тогтоох хэрэгтэй. “Уран ухаан *******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй н. Г.******* нарын хооронд амаа болон бичгээр тохиролцоо хийгдээгүй. Мөн Х.*******тай тохиролцсон гэх зүйл ч нотлогддоггүй. Х.*******тай тохиролцсон яриаг “Уран ухаан *******” ХХК-тай тохиролцсон болгож болохгүй. Г.******* нь “Уран ухаан *******” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. ”Уран ухаан *******” ХХК нь Г.*******гийн өмнө ямар хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй байна. Г.******* нь Х.*******тай тохиролцсон бол Х.******* нь “Уран ухаан *******” ХХК-ийг компанийн тухай хуульд зааснаар төлөөлөх эрхгүй этгээд юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу зарцуулсан барилгын материалын зардал, ажлын хөлс, үйлчилгээний зардал нийт 415,038,094 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Уран ухаан *******” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч Х.*******аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу зарцуулсан барилгын материалын зардал, ажлын хөлс, үйлчилгээний зардал 101,392,938 төгрөг гаргуулахаар, хариуцагч “Уран ухаан *******” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний дагуу зарцуулсан барилгын материалын зардал, ажлын хөлс, үйлчилгээний зардал 458,146,236 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ ” ХХК-ийн ****** баазад барьсан:

  • 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууц,
  • 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин,
  • 2 ширхэг дүнзэн сүүдрэвч,
  • Хашааны дүнзэн хаалга,

“ ” ХХК-ийн ******* ******* Сэврэй т байрлах “” жуулчны баазад барьсан:

- 20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилгуудад зарцуулсан барилгын материалын зардал 238,459,670 төгрөг, барилга барьсан ажлын хөлс, үйл ажиллагааны зардал 238,578,424 төгрөг, нийт 477,038,094 төгрөгөөс Х.*******ын өгсөн гэх 62,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх 415,038,094 төгрөгийг Х.*******аас гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн гаргасан хүсэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шүүхээс “” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь дээр дурдсан хөрөнгүүдийг 691,763,933 төгрөг гэж үнэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хасагдах зардлыг 123,224,759 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг 568,539,174 төгрөг болгон, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 153,501,080 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу “Уран ухаан *******” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд хамтран хариуцагч татагдсантай холбогдуулан нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодруулга хийсэн байна /4-р хавстас /

Үүнд: 1\ Хариуцагч Х.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

- “ ” ХХК-ийн ******* ******* т байрлах “” жуулчны баазад барьсан 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууцыг Х.*******ын захиалгаар барьсан гэж үзэж уг барилгыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ болох 157,892,938 төгрөгөөс Х.*******аас авсан 49,500,000 төгрөг, Даваазагдад өгсөн гэх 7,000,000 төгрөгийг тус тус хасаж, үлдэх 101,392,938 төгрөгийг Х.*******аас нэхэмжилсэн байна.

 

2\ “Уран ухаан *******” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

- “ ” ХХК-ийн ******* ******* т байрлах “” жуулчны баазад барьсан 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалга, ******“” жуулчны баазад барьсан 20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилга зэргийг “Уран ухаан *******” ХХК-ийн захиалгаар барьсан гэж үзэж уг барилгуудыг үнэлсэн шинжээчийн үнэлгээ болох 533,870,995 төгрөгөөс “Уран ухаан *******” ХХК-ийн нягтлан бодогч  н.аас 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрүүдэд авсан 12,5000,000 төгрөг, дүнзэн рестораны дээврийн ажлын хөлсний үлдэгдэл 1,710,000 төгрөг, барилга барьж байхад “Уран ухаан *******” ХХК машинаараа материал зөөсөн тээврийн хөлс 18,560,800 төгрөг, -2 жуулчны баазын рестораны ажлын үлдэгдэл 20,000,000 төгрөг, -2 баазын рестораны гадна пасатны үлдэгдэл замаскны үнэ 1,134,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул зочид буудлын няраваас бэлнээр авсан 3,550,000 төгрөг, “Уран ухаан *******” ХХК-ийн Макс өргөө компаниас худалдаж авсан модны үнэ 5,741,500 төгрөг, мөн компаниас худалдаж авсан модон хаалгануудын үнэ 12,528,459 төгрөг зэргийг хасаж, үлдэх 458,146,236 төгрөгийг “Уран ухаан *******” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч Г.******* болон түүний өмгөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д  заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж тайлбарладаг бөгөөд энэхүү хуульд зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлс, материал, үйлчилгээний зардлыг нэхэмжилжээ.

 

Хариуцагч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэгч Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... Г.*******тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж барилга бариулахаар тохиролцоогүй, Г.******* 7х10 метрийн хэмжээтэй торх байна та авах уу гэж асуусны дагуу Х.*******т  нь дүнзийг авсан боловч уг торхыг Х.*******ын өмчлөлд шилжүүлээгүй. Торхыг 2011 оны 7 дугаар сарын 13-ны өдөр “ ” ХХК-ийн ******* ******* т байрлах “” жуулчны баазад хүргэж өгсөн. Х.******* нь өөрийн эгч Х.т Г.*******г зуучилж өгсөн байдаг. Уг барилгууд нь бүгд “ ” ХХК-ийн өмчлөлийн жуулчны баазад байдаг. Х.*******ын өмчлөлд нэг ч хөрөнгө шилжүүлээгүй ...” гэж тайлбарлаж маргасан байна.

 

Хариуцагч “Уран ухаан *******” ХХК нь нэхэмжлэгч Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... Г.******* нь “Уран ухаан *******” ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй. “Уран ухаан *******” ХХК нь Г.*******гийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй ...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлд дурдсан барьсан гэх дүнзэн барилгууд нь хариуцагч Х.*******, “Уран ухаан *******” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр баригдсан барилга мөн эсэх, хариуцагч Х.******* болон “Уран ухаан *******” ХХК нь нэхэмжлэгч Г.*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх, Г.******* барьсан гэх барилгуудыг Х.*******, “Уран ухаан *******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэрэгт барилгын материал худалдан авсан санхүүгийн баримтууд, барилгын материал тээвэрлэсэн тээвэрлэгч нарын тодорхойлолт, тээврийн зардал төлсөн баримт, барилгын туслан гүйцэтгэгч нарын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн боловч тухайн баримтууд нь Х.******* болон “Уран ухаан *******” ХХК-тай байгуулсан гэх ажил гүйцэтгэх гэрээний дагуу гарсан зардалтай холбоотой баримт гэж үзэхээргүй байна.

 

Хэрэгт авагдсан дээр дурдсан барилгын туслан гүйцэтгэгч нараас гаргасан тодорхойлолтод “... “ ” ХХК-ийн жуулчны баазад баригдсан дүнзэн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон ...” гэж тодорхойлолт гаргасан байна.

 

Зохигчдын хэн аль нь маргааны зүйл болох дүнзэн барилгууд нь “ ” ХХК-ийн “”, “” нэртэй жуулчны баазуудад баригдсан талаар маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдээр энэхүү байдал мөн тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан байна.

 

Хуульд зааснаар ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлд заасан захиалагч гэх хариуцагч Х.*******, “Уран ухаан *******” ХХК-ийн өмчлөлд барьсан дүнзэн барилгуудыг Г.******* нь шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд гэрчээр дуудагдсан Х. нь мэдүүлэгтээ “... ******* ******* т байрлах “” жуулчны баазад барьсан 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууц, 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалга, ******* ******* Сэврэй т байрлах “” жуулчны баазад барьсан 20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилга зэрэг нь “ тур” ХХК-ийн өмч бөгөөд би тус компанийн захирал. Компанийн зардлаар барилгуудыг барьсан. Г.******* нь уг барилгыг бариагүй ба барилгын материал нийлүүлж байсан ...” гэж мэдүүлжээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж үндэслэл болгон тайлбарлаж буй хэрэгт нотлох баримтаар авагдсан “Уран ухаан *******” ХХК болон “ ” ХХК-иудын хооронд 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд “ ” ХХК-ийн эзэмшлийн газар дээр байрлах “”, “” нэртэй жуулчны баазуудад “Уран ухаан *******” ХХК нь хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар заасан боловч энэхүү гэрээ нь Г.*******г хариуцагч Х.*******, “Уран ухаан *******” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, эдгээр хариуцагч нарын захиалгаар барилга барьсан болохыг нотлохгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр “ ” ХХК-ийн ******* ******* т байрлах “” жуулчны баазад барьсан 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууц, 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалга, ******* ******* Сэврэй т байрлах “” жуулчны баазад барьсан 20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилга зэргийг нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******, “Уран ухаан *******” ХХК-ийн захиалгаар барьсан, баригдсан барилгууд нь хариуцагч Х.*******, “Уран ухаан *******” ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдохгүй байх тул Г.*******гийн хариуцагч Х.*******, “Уран ухаан *******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Х. нь нэхэмжлэгч Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн маргааны зүйл болох дүнзэн байшингуудыг өөрийн захирлаар ажилдаг “ тур” ХХК-ийн өмч, уг барилгуудыг компанийн зардлаар барьсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Х. нь хуульд заасан журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлүүдэдтэй танилцаж, хэргийн талаар мэдүүлэг өгсөн байна.

 

Гэрчийн мэдүүлэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* нь ******* ******* т байрлах “” жуулчны баазад барьсан 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууц, 22х8 метрийн хэмжээтэй, урагшаа болон хойшоо 4х4 метрийн хэмжээтэй сунасан хэлбэртэй, гадагшаа гарсан 68 м.кв талбай бүхий саравчтай, монсардтай, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалга, ******* ******* Сэврэй т байрлах “” жуулчны баазад барьсан 20х16 метрийн хэмжээтэй, гадагшаа гарсан 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилга зэргийг өөрийн зардлаар барьж гүйцэтгэсэн бол тухайн хөрөнгүүдийг өмчлөлдөө авсан этгээдээс холбогдох зардлаа нэхэмжлэх эрх нь шүүхийн энэ шийдвэрээр хязгаарлагдахгүй болохыг дурдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан хүсэлтээр шүүх “” ХХК, “Итгэлт-Эстимэйт” ХХК, “Тэгш сонголт эстимент” ХХК-иудыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу шинжээчээр томилогдсон шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоох, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагааг хийж гүйцэтгэлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан тул хуульд заасан журмыг зөрчиж гаргасан шинжээчдийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлээгүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтээр шүүх шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчээр томилогдсон байгууллага нь шинжээчийн дүгнэлт гаргасантай холбоотой 11,880,000 төгрөгийн зардлын нэхэмжлэхийг шүүхэд ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгч Г.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Г.*******гаас шүүхийн зардалд 11,880,000 төгрөг гаргуулж, “Лэндс” ХХК-д олгож олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Х.*******, “Уран ухаан *******” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний хөлс, материал, үйлчилгээний зардалд Х.*******аас 101,392,938 төгрөг гаргуулах тухай, “Уран ухаан *******” ХХК-иас 458,146,236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид ******* ******* Татварын хэлтсийн 5585042119 тоот дансанд төлсөн 3,223,596 төгрөгөөс илүү төлсөн 222,951 төгрөгийг буцаан олгож, үлдэх 3,000,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гаас шүүхийн зардалд 11,880,000 төгрөг гаргуулж, “Лэндс” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОНБААТАР