Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0126 |
Огноо | 2015-03-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2015/0126
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Э.О, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.З, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Н.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 595 дугаар шийдвэрт гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 171 дугаар захирамж, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/27 дугаар захирамжийн Г" ХХК-д холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар захирамжийн Б.Ц-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ийн өдрийн 686 дугаар захирамжийн Б.Ц-д холбогдох хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Г-2202009138 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргайтын 5-55 тоотод 700 м.кв газрыг Б.Ц-д эзэмшүүлсэн. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан баримтыг бүрдүүлсний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 300+ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой. гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б.Ц-д Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргайтын 5-55 тоотод 700 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар эзэмшүүлсэн. Нийслэлийн газрын мэдээллийн сангаас гаргасан Б.Цгийн кадастрын зурганд Гангаа Арвижих ХХК-ийн эзэмшил гэх газар тэмдэглэгдээгүй байна. гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргайтын 5-55 тоотод 700 м.кв газрыг анх Б.Цгийн өмчлөлд бүртгэж, Улсын эрхийн бүртгэлийн Г-2202009138 дугаар олгосон. Энэ бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан баримт, мэдүүлгийг үндэслэсэн бөгөөд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул хуулийн дагуу хийгдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд Д.Б, Б.Ц нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...А.Гангаа нь манай дэлгүүрийг түрээслэж байгаад гурил будуугаа нөөцлөнө гэж чингэлэг тавихаар болсон. Дараа нь 36 м.кв газрыг өөрийнхөө нэр дээр гэж бичүүлвэл гурилын үйлдвэрээс зээлээр бараа авах боломжтой болно гэж намайг хууран зөвшөөрлийн бичиг хийлгүүлж авсан. Хороо даргаас үүнийгээ баталгаажуулан тодорхойлолт гаргуулсан. Мөн нотариатыг залилан худалдах худалдан авах гэрээг батлуулсан. Ингэхдээ ам бүл хоёр байхад хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрт шинжилгээ хуулбарласан баримтаас хийгдэж, шийдвэр хэт нэг талыг барьж гарсан. Кадастрын зураг гэх зургийн байршилд манай нүүрсний амбаар байдаг. Ингэж миний өмчид халдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 595 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 38 дугаар зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-1.2, 13 дугаар зүйлийн 13.9-т заасныг баримтлан Тангаа арвижих" ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/27 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг бүхэлд нь; Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжийн иргэн Б.Ц-д холбогдох хэсгийн, мөн эрхийн улсын буртгэлийн Г-2202009138 дугаарт бүртгэгдсэн Б.Цгийн өмчлох эрхийн 2010 оны 4 дугээр сарын 30-ны өдрийн 000054786 тоот гэрчилгээний тус тус 36 м2-тай давхцсан хэсгийг хучингүй болгож,
2. 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дугээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүургийн Засагдаргын 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 171 дугээр захирамжийн Ганган арвижих" ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээи зөвшөөрч шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 595 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд Д.Бгийн өмгөөлөгчөөс дараахь үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Уг хэргийн нэхэмжлэгч нь Гангаа арвижих" ХХК бөгөөд шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. /Шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Б, Б.Ц нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд Б.Ц нь Д.Бгийн хүү нь юм/. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн талд ашигтай нотлох баримтуудад илэрхий ач холбогдол өгснөөрөө маргаж буй газрын хууль ёсны өмчлөгчид болох Д.Б, Б.Ц нарын эрх ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаад бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг илт үндэслэлгүй шийдвэрлэлээ. Тухайлбал: 1. Гуравдагч этгээд Д.Бгийн аав Балжирын Дондов нь 1977 оноос эхлэн уг хашааны газар болох 0,3 га газрыг хашааны зориулалтаар эзэмшиж байгаад нас барсан тул хүү Д.Б нь үргэлжлуүлэн уг үнэмлэхний нэрийг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр өөрийн нэр дээр солиулж өнөөдрийг хуртэл хууль ёсоор эзэмшиж ирсэн болох нь амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэхээр тогтоогдож байна. Түүнчлэн Д.Б нь эхнэр Пүрэвсүрэнгийн хамт уг хашаандаа 41 жилийн турш / хүү Б.Ц 1973 онд, охин Оюун 1978 онд төрсөн/ ам бул 4-үүл амьдарч ирсэн. Ийнхүү хууль ёсоор эзэмшиж байгаад Монгол улсын иргэнд газар өмчлуүлэх тухай хуулийн дагуу Д.Б нь уг хашааны газраа үнэ төлбөргүй өмчлөн авч газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан бөгөөд мөн хуульд зааснаар түүний гэр бүлийн гишүүн Пүрэвсүрэн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн түүний өмчлөх эрх баталгаажсан байдаг. Д.Б, түүний эхнэр Пүрэвсурэн нар нь хашаандаа төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэний мод ургуулж газрын ур өгөөжийг ашиглах талаар санал, санаачлагатай ажиллан "Нийслэлийн шилдэг өрх"-өөр шалгарсан зэргийг харгалзан энэ зориулалтаар газраа сунгахыг хүссэн Д.Бгийн хүсэлтийг үндэслэн хашааны газрыг нь сунгах зөвшөөрлийг Дүүргийн засаг даргаас олгосноор тэрээр гэр бүлийн хэрэгцээндээ 1400 м.кв газар өмчлөх эрхтэй болж /2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн кадастрын зургаар тогтоогдоно/ өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг өмчлөх эрхийн гэрчилгээ нь эхний удаад Нийслэлийн засаг даргын 2004 оны 152 дугаар шийдвэрийг үндэслэсэн 2004 оны 4 дугээр сарын 09-ний өдрөөр огноолон хэлбэржихдээ өмчлөх эрхтэй газрын хэмжээг 477.02 м.кв гэж ташаа бичсэн байсан тул Д.Б уг алдааг засуулах хүсэлтээ Нийслэлийн газрын албаны ажилтан Загдсамбар гэгчид гаргаснаар 2007 оны 8 дугаар сарын 17-нд 700 м.кв газрын хэмжээтэйгээр зөв бичигдэж гарсан. Гэтэл шүүх дээрхи байдалд огт үндэслэлгүй дүгнэлт хийж газрыг 2 удаа үнэгүй өмчлүүлсэн мэтээр буруу дүгнэсэн байна. Түүнчлэн иргэн Д.Б нь хүү Б.Цг гэр бүл болоход нь өөрийн өмчлөлийн 1400 м.кв газраас 700 м.кв газрыг хувааж Б.Ц-д эзэмшүүлэх хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар захирамжаар түүний Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоот хашаанд 700 м.кв газар эзэмших эрх нь зохих журмын дагуу шийдвэрлэгдэж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжаар Б.Ц нь уг газраа өмчлөн авч хууль ёсны өмчлөгч болсон. Монгол улсын Иргэний хуулийн 103 дугаар зүйлд "өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана" гэж заасан байхад шүүх хууль ёсны өмчлөгч Д.Б, түүнээс зохих журмын дагуу газрын тодорхой хэсгийг шилжүүлж авсан Б.Ц нарын гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх эрхийг ямар ч хуулийн үндэслэл заалгүйгээр хүчингүй болгосон байна. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газрын алба, Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албанаас Захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт Б.Ц нь зохих журмын дагуу хүсэлтээ гаргасны дагуу хууль ёсны өмчлөгч болсон гэдгийг тодорхойлдог ба харин "Гангаа арвижих" ХХК-ийн хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд нь зөрчилтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг атал эдгээр тайлбаруудыг шүүх ямар үндэслэлээр няцааж байгаа нь ойлгомжгүй үлджээ. 2. Энэхүү захиргааны маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд иргэн Д.Бгийн эхнэр Пүрэвсурэн нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд иргэн А.Гангаа Д.Б нарын хооронд хийгдсэн гэх "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Б.Цгийн нэр дээр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хууль ёсны эсэхийг тогтоохын тулд уг бүртгэлийг хийх үндэслэл болсон материаллаг эрхзүйн маргаан болох гэрээний маугаан түрүүлж шийдвэрлэгдэх нь процессийн эрх зуйн маргаан болох бүртгэлийн маргаантай хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Гэтэл шүүх бүртгэлийн маргааныг түрүүлж шийдвэрлэснээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. 3. "Гангаа Арвижих" ХХКомпанийн хувьд Чингэлтэй дүүргийн газрын албанд Д.Б өөрөө биечлэн оролцож хийгээгүй /хэдэн жилийн тууш маргаж байгаа Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ иргэн А.Гангаатай хийсэн/, Д.Бгийн эзэмшихийг зөвшөөрч эзэмших зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлт зэргийг нотлох баримтаар хавсаргаж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 5-55 тоот хашаанд 36 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр гаргаж өгөхийг хүссэнээр дүүргийн газрын алба уг газрыг "Гангаа арвижих" ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Хэрвээ компанид газар эзэмших эрх шинээр олгож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 31 -р зүйлд заасан "хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байх"-ыг, хүсэлт болгосон газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байхыг, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус зөрчөөгүй байхыг шаарддаг. Шүүх хуулинд заасан эдгээр нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй зөвхөн талуудын хооронд байгуулагдсан гэх "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-нд анхаарал хандуулсан нь "шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэсэн ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчсөн. Түүнчлэн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан ...аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ" гэж заасан байхад "Гангаа арвижих" ХХК нь байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй байхдаа гэрээ байгуулснаар барахгүй, эрх үүссэнээс хойш 2-хон хоногийн дотор гэрээг байгуулсанд шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Мөн "Гангаа арвижих" ХХК-ийн хүсэлтэндээ хавсаргаж өгсөн кадастрын зураг нь кадастрын сангийн нэгдсэн бүртгэлд тусгагдаагүй, гараар зурсан хуурамч баримт гэдгийг хариуцагч байгууллага нотолсоор байгааг ч анхаарсангүй. Ийнхүү хамтран өмчлөгч этгээдийн зөвшөөрлийг аваагүй атлаа бусдад газраа эзэмшүүлэх хүсэлт гаргасан Д.Бгийн хүсэлт нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байхад Дүүргийн газрын алба нь уг хүсэлтийг хүлээн авч Гангаа арвижих" ХХК-д газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь анхнаасаа захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болсон. 5. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Чингэлтэй дүүргийн засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 171 дүгээр захирамжийг "маргаан бүхий захиргааны акт болохыг тогтоож хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад уг актыг илт хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэн шүүх санаачлагаараа нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлийг тогтоосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан диспозитив зарчим, мэтгэлцэх зарчим, тэгш байдлын зарчмуудыг тус тус зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ. ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Г ХХК-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар захирамжийн болон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ийн өдрийн 686 дугаар захирамжийн Б.Ц-д холбогдох хэсэг, мөн тухайн газрыг улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Г-2202009138 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулах, түүнчлэн тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 171 дугаар захирамж, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/27 дугаар захирамжийн Г" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 5 дугаар гудамжны 55 тоот хаягт байрлах 477 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаар захирамжаар Д.Бд өмчлүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь 2004 оны 04 дүгээр сарын 15-нд Д.Бгээс маргаан бүхий газарт орших дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд ингэхдээ гэрээнд суурийн талбай болох 36 м.кв газрын гэрчилгээ, холбогдох баримтыг бүрдүүлэн авах эрхтэй гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн газрын албанд Д.Бгийн гаргасан хүсэлтийг үндэслэн Г ХХК Чингэлтэй дүүргийн Засаг 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон гэжээ.
Гуравдагч этгээд Д.Бгээс нэхэмжлэгч компанийн захирал А.Гангаа нь хууран мэхлэн замаар газрыг шилжүүлэн авсан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2008 оны 1561 дугаар прокурорын тогтоол, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 1985 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүдээр Гангаа Арвижих ХХК-ийг төлөөлж А.Гангаатай байгуулсан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээнд зурагдсан гарын үсэг нь Д.Бгийнх мөн болох нь нэгэнт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, Д.Б нь газрын эрхийг шилжүүлсэн дээрх гэрээнд өөрөө гарын үсэг зурж үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогджээ.
Мөн гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг өөрөө бичсэн болохыг хүлээн зөвшөөрчээ.
Тиймээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг ханган ирүүлсний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар захирамжаар Гангаа Арвижих ХХК нь маргаан бүхий 36 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Гэтэл тухайн захирамж хүчинтэй байхад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар захирамжаар Д.Бгийн төрсөн хүү болох Д.Цолмонд хашааны бусад газрыг оруулан нийт 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 686 дугаар захирамжаар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ.
Түүнчлэн гуравдагч этгээд Д.Бгийн давж заалдах гомдолд газар эзэмших эрхийг Гангаа Арвижих ХХК-д шинээр олгож байгаа тул Газрын тухай хуулийн 31, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий газрыг шинээр эзэмшүүлээгүй, харин Д.Бгийн хүсэлтээр түүний өмчилсөн газраас 36 м.кв-ыг шилжүүлсний үндсэн дээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмших эрх үүссэн тул газар шинээр эзэмшүүлсэнтэй ижил хуулийн шаардлага тавигдахгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
|