Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч С.Чинзориг

шүүгдэгч П.Амартүвшин, түүний өмгөөлөгч Ч.Ням

гэрч Т.Баянжаргал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020579 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч-япон судлал мэргэжилтэй, ам бүл 3; эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-2 тоотод оршин суух,

ял шийтгэл:

1. 2001 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

2. 2001 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 303 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдэлсэн,

3. 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 621 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

4. 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн,

ХБ84052079 дугаарын регистртэй, Шарнууд овогт Пионерийн Амартүвшин

 

Шүүгдэгч П.Амартүвшин 2016 оны 2 дугаар сарын 14-ний орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Солонгыг куртик шидэхэд уурлалаа гэх үл ялих зүйлээр шалтаглан баарны гадна болон таксинд, мөн зочид буудал дотор зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч П.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэгтэй таарч байгаа учир дахин мэдүүлэхгүй.

Тэр өдөр Валентин-ы баярын өдөр байсан. Солонго намайг дуудахаар нь би мөнгө төгрөг байхгүй, хоёулаа дараа уулзая гэхэд надад мөнгө байгаа, санаа зоволтгүй хүрээд ир гэхээр нь бид хоёр уулзаад Tse нэртэй бааранд ороод хоол идэж, пиво уусан. Дараа нь Солонго би дуулмаар байна, караоке оръё гэхээр нь хоёулаа хамт хонох юм чинь эхлээд зочид буудалд өрөөгөө захиалчихъя гээд буудалд очиж Солонго өрөө захиалсаны дараа UB паласын урд талд байдаг караоке орсон. Солонго бүх тооцоог өөрөө хийсэн.

Ингээд тэр газраасаа гарахдаа намайг куртика шидэж өгсөнөөс болоод бид хоёр маргалдсан юм. Хажууд хүмүүс байсан ба тэр хүмүүстэй маргалсан зүйл байхгүй. Солонго жаахан гуйваад байсан болохоор би дахин ууж яах юм гээд гараад явсан. Би Солонгыг цохиж зодоогүй. Түүнийг газар суугаад байхаар нь өндийлгөх гэж куртикнээс нь заамдаад татсан. Татаад босгохоор буцаж суучихаад байсан. Солонгыг таксины жолоочтой хамт өргөж таксинд суулгасан. Таксинд суугаад Солонго над руу салаавч гаргахаар нь түүнийг нь болиулах гэж хальт гар хүрсэн. Түүнээс биш зодох гэж цохиогүй. Таксины жолоочийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй. Худлаа ярьж байна. Тийм зүйл болоогүй.

Гэхдээ тухайн өдөр ийм зүйл болсонд харамсаж, гэмшиж байгаа. Солонго бид хоёр эр эмийн харьцаатай. Би түүнтэй сууна гэж сүй тавих маягаар бөгж өгсөн. Даанч ээж, аав нь зөвшөөрөхгүй байгаа юм. Я аж танилцсан гэхлээр Солонго манай найзын эхнэр нь байсан. Энэ хоёр салаад сүүлд Солонго бид хоёр үерхэх болсон гэв.

 

Гэрч Т.Баянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний охин Солонгыг Амартүвшин байнга дарамталдаг. Дарамтаас нь болж охин маань айдастай, сэтгэл санааны түгшүүртэй, өвчтэй юм шиг болчихоод байна. Амартүвшин манай охины нөхрийнх нь найз гэж явж байгаад эхнэр, нөхрийг салгачихсан. Тэгээд одоо охиныг маань байнгын дарамтлаастай. Өмнө нь манай охины гэрээс хулгай хийгээд шүүхээр ял шийтгүүлсэн. Тэр үедээ мөн манай гэрт түлхүүр тааруулж ороод хулгай хийх гэж байгаад орхиод зугтааж байсан юм.

Амартүвшин, Солонго хоёр хувийн харьцаатай эсэхийг хэлж мэдэхгүй. Ер нь бол охиныгоо энэ хүнээс холдуулах, хамгаалалтанд байлгамаар байна гэв.

 

Шүүгдэгч П.Амартүвшингийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 55/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38, 51, 52/, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны тодорхойлолт /хх-н 54/, бакалаврын дипломны хуулбар /хх-н 70-71/, сертификат /хх-н 72/,

гэрч Данзандоржийн Гэрэлмаагийн ... миний хүү Амартүвшин 1984 оны 5 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод, айлын гурав дахь хүү болж мэндэлсэн. Би хүүгээ төлөв даруу зантай, томоотой гэж боддог. Надтай болсон үйл явдлаа илэн далангүй хэлдэг. Солонго гэх эмэгтэйтэй сүүлийн 2-3 жил хамт амьдарч байсан.

2015 онд Амартүвшинг ял аваад явахад нь манайхаар огт ирээгүй. Миний хүүг 461 дүгээр ангид байхад нь ганц удаа эргэж очиж байсан ба бид хоёртой огт утсаар ярьдаггүй байсан. Амартүвшинг суллагдаад гараад ирэхэд ах нь та хоёр битгий хамт амьдар, таарахгүй юм байна гэж хэлэхэд Солонго нь чамайг хүлээсэн, чамтай хамт амьдарна гэж хэлсэн гэсэн. Амартүвшин одоо аав, ээжтэйгээ буюу нөхөр бид хоёртой хамт байгаа.

Урьд нь Солонгын гэрээс эд зүйл хулгайлсан гээд ял эдэлж байсан. Тэрний өмнө нь Цэргийн музейд 2 найзтайгаа пиво ууж байгаад компьютер авч гарсан гээд баривчлах ял эдэлж байсан. Солонгын гэрээс эд зүйл авахдаа Солонгын хуучин нөхөртэй архи ууж байгаад эд зүйл авч гарсан юм байна лээ. Цэргийн музейгээс эд зүйл авахдаа бас хоёр найзтайгаа хамт явж байгаад хэрэгт холбогдсон байсан /хх-н 15-17/ гэсэн мэдүүлэг,

гэрч Чимэддоржийн Пионерийн ... миний хүү Амартүвшин төлөв даруу, зөөлөн зантай. Эцэг эхийнхээ өөдөөс нэг ч удаа үг хэлж, муухай ааш гаргаж байгаагүй. Ажлынх нь газрын дарга, цэргүүд нь манай хүүхдэд ам сайтай байдаг. Нэг өдөр надад дуудлага иртэл хүү маань ухаан алдаад, сэхээнд байсан. Тэгээд эмчтэй нь уулзахад зүрхний шигдээс болсон байна гэж хэлсэн ба тайван байлгаж байгаарай гэсэн юм. Тэгээд нэг их үг хэлээд байдаггүй. Одоо эцэг, эхтэйгээ гурвуулаа амьдарч байна. Солонго гэх эмэгтэйн гэрээс хулгай хийж ял эдлээд саяхан суллагдсан. Солонго нь манайд 1 жил гаруй амьдарсан /хх-н 18-19/ гэсэн мэдүүлэг,

гэрч Тойвгоон Баянжаргалын ... урьд өмнө нь Амартүвшин манай охины гэрээс хулгай хийж байсан. Мөн манай гэрт түлхүүр тааруулан орж хулгай хийх гэж байсан. Тэр үед дотор нь хүн байсан болохоор Амартүвшин зугтаагаад манай гэрээс хулгай хийж чадаагүй. Манай охины гэрээс зөндөө эд зүйл хулгай хийж байсан ба миний санаж байгаагаар булган шуба, хавар намрын гутал, монетон бөгж, компьютерийн hard, хүүхдийн РС тоглуулагч, tab зэргийг хулгайлсан. Манай түлхүүрийг хулгай хийх зорилгоор хувилж авсан байх. Манайх руу орохдоо бүх түлхүүрээ хаяаад зугтсан. Тэр түлхүүрийг цагдаад өгөхөд Амартүвшингийн таньдаг мэддэг бүх айлын түлхүүр байсан /хх-н 20-22/ гэсэн мэдүүлэг,

 

П.Амартүвшинд холбогдох эрүүгийн хэргийн:

2001 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 165 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 59-62/,

2001 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 303 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-н 63-64/,

2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 621 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 65-66/,

2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 494 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 67-69/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Амартүвшинг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллажээ.

 

Хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүх дүгнэвэл шүүгдэгч П.Амартүвшингийн үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй,

харин тэрээр 2016 оны 2 дугаар сарын 14-ний орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Солонгын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

хохирогч Мандахын Солонгын … 2016 оны 2 дугаар сарын 14-ний орой 23:30 цагийн орчим Амартүвшинтэй уулзаад бид хоёр хорооллын Ц пабад орж пиво уугаад тэндээсээ гараад хороололд байдаг Парис гэдэг бааранд ороод тэнд бид хоёр жаахан муудалцсан юм. Би гарч ирээд гэртээ харина гэхэд Амартүвшин явуулахгүй гээд байсан. Тэр баарны гадаа бид хоёр хэсэг зууралдаж байгаад хоёулаа таксинд суугаад Рич зочид буудалд очоод тэнд бас бид нар өглөө 7 цаг хүртэл зууралдсан. Удалгүй манай ээж, таксины жолоочтой хамт орж ирсэн. Тэгээд цагдаа дээр ирсэн. Амартүвшин намайг зодсон. Гараар хоолой боогоод ам руу нэг удаа цохисон. Чирээд байсан ба миний өмсөж явсан хувцас урагдчихсан. Миний хүзүүн дээр болон биеийн зарим хэсгүүдээр хөхөрсөн байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Амартүвшин миний хуучин нөхрийн найз байсан. Одоо бид хоёр заримдаа уулздаг юм. Таксины жолоочийг танихгүй. Ямар ч холбоогүй хүн. Бид хоёрыг баарны гадаа ноцолдож байхад зогсож байсан ба бид хоёр суугаад буудалд очсон. Би сэтгэл санаагаар хохирсон. Мөн миний хувцас урагдсан.

Амартүвшин миний куртикийг өгөхдөө надад шидээд өгчихсөн юм. Тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэхдээ орчноо мэдрэх чадвартай, тэгтлээ их согтоогүй байсан. Амартүвшин миний хоолойг боосноос өөрөөр цохиж зодоогүй. Урьд өмнө нь намайг зодож байгаагүй. Намайг сүрдүүлж, дарамталж байгаагүй. Бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байсан, танилууд байгаа юм. Бид хоёрыг маргалдаж байх үед яг хажууд хүн байгаагүй. Би тэр таксины жолоочийн утсаар дүү рүүгээ залгасан байсан учир манай гэрийнхэн мэдсэн байх. Тэр жолооч бид хоёрыг буудалд хүргэж өгсөн. Одоо миний биед учирсан гэмтэл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Миний биед учирсан гэмтэл нь бид хоёрыг ноцолдож байхад авсан байх. Би бас газар унасан юм. Одоо надад гомдол санал, хүсэлт байхгүй.

Би Амартүвшингээс хохирлын мөнгө болох 500.000 төгрөг хүлээж авсан. Хэзээ өгснийг сайн санахгүй байна, 460.000 төгрөг миний дансанд хийсэн, 40.000 төгрөг бэлнээр өгсөн. Би шүүх хуралд оролцохгүй. Амартүвшинд ямар нэгэн ял эдлүүлэх хүсэлгүй байна /хх-н 12-14/ гэсэн,

гэрч Данзандоржийн Гэрэлмаагийн ... Амартүвшин Валентин-ы баярын орой гарах гэхээр нь би хаачих гэж байгаа юм гэж асуутал Солонгоо дуудаад байна гээд гараад явсан. Маргааш нь над руу утасдаад би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явж байна гэж хэлсэн. Яасан бэ гэтэл Солонгоо согтчихоод надад агсам тавиад байсан, Солонгоогийн хүргэн ах нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн машинтай ирээд аваад явж байна гэж ярьсан. Амартүвшин өөрөө надад ярихдаа би Солонгоог зодоогүй, газар унахаар нь би татаад босгох гээд куртикнээс нь татахад хоолой нь хөхөрсөн байсан гэж ярьсан. Би өөр юу болсон талаар мэдэхгүй. Надад ийм л юм ярьсан. Солонго хохиролд гэж надаас нэг сая төгрөг мессежээр нэхэж байсан. Амартүвшин Солонгод 500.000 төгрөг өгсөн. Аав нь тэтгэврийн зээлээ авч өгсөн /хх-15-17/ гэсэн,

гэрч Чимэддоржийн Пионерийн ... Амартүвшин надад холбогдоод байгаа хэргийнхээ талаар ярьсан. Солонго нь согтуу утсаар дуудаад уулзая гэсэн юм байна лээ. Валетин-ы баярын өдөр гээд уулзсан гэсэн. Тэгээд нэг хоёр шил пиво ууж байгаад Солонго агсараад газар хэвтчихээд босохгүй байхаар нь таксины жолоочтой хамт машинд өргөж суулгасан гэж байсан /хх-н 18-19/ гэсэн,

гэрч Тойвгоон Баянжаргалын ... 2016 оны 2 дугаар сарын 15-ны өглөө 88190981 гэсэн дугаараас над руу яриад би таксины жолооч байна, танай охиныг Солонго гэдэг үү, би өчигдөр таксинд явж байгаад таарсан юм. Танай охиныг нэг залуу зодоод байсан, өөрийнх нь утас цэнэггүй, миний утсаар ярьсан. Тэгэхэд та нар утсаа аваагүй олон удаа залгасан. Өглөө нь би дахиад залгахад танай бага охин авсан гэж хэлж байсан. Тэгээд би охиноосоо асуухад танихгүй дугаар залгаад байхаар нь би аваагүй юм гэж хэлж байсан. Би эргээд 88190981 гэсэн дугаар руу залгаад намайг тэр буудалд нь хүргээд өгч чадах уу гэж асуухад чадна, би тань руу яваад очъё гээд намайг ажлаас ирж авсан. Хамт явах хооронд таксины жолооч надад ярихдаа нэг залуу байсан, би нөхөр нь юм байх гэж бодож байтал биш байсан. 3, 4-н цаг таксин дотор зодсон. Танай охин би гэртээ харъя гэхэд тэр залуу явуулахгүй байсан. Тэгээд би тэвчихээ байгаад зөндөө шаардлага тавьсан. Гэтэл миний шаардлагыг үл тоогоод буудал руу чирээд орсон. Тэгээд би цагдаа дуудсан юм. Цагдаа ирэхийг нь хүлээж байгаад ирэхээр нь явсан гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр буудалд нь очоод решепшнээс нь өрөөг нь асуухад өчигдөрийн гарсан хүн буусан гээд өрөөг нь хэлж өгөхгүй байсан. Гэтэл таксины жолооч хоёр давхрын булангийн цонхын гэрэл ассан гэж хэлж байсан болохоор нь би тэр өрөөнд орж үзье гээд номерийг нь заалгаад орохдоо би цагдаа дуудаад таксины жолооч залууг дагуулаад ороход тэр өрөөнд байж байсан. Удалгүй цагдаа ирээд Баянгол дүүргийн цагдаа дээр хүргэж өгсөн. Намайг ороход хоёулаа байсан ба Амартүвшин сандал дээр, манай охин орон дээр сууж байсан. Амартүвшин хаалгаа тайлж өгсөн.

Манай охины хуучин нөхрийнх нь найз гээд гэрт засвар хийж өгсөн юм. Тэгэхдээ бүх түлхүүрийг хувилж авсан байсан. Одоо манай охин Амартүвшин хоёр ямар харьцаатай байгааг мэдэхгүй байна. Амартүвшин манай охиныг байнга дарамталдаг. Үүнээс болоод манай охин нөхрөөсөө салсан /хх-н 20-22/ гэсэн,

гэрч Балжиннямын Загдсүрэнгийн ... би сүүлийн 6 жил үйлчилгээнд явж байна. Хэрэг явдал болдог орой Модны хоёрын уулзвар дээр байрлах Парис баарны урдаас хөдлөөд явж байтал уулзварын наана хоёр хүн гар өргөж байгаа юм шиг харагдаад би дөхөөд очтол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан ба тэр хүмүүс хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд би цонхоо онгойлгоод унаа авах уу гэж асуухад түр хүлээж бай, явна гэсэн. Хоорондоо хэрэлдээд нилээд удаан зогссон. Нэг хартал эрэгтэй нь эмэгтэйгийнхээ цүнхийг аваад хашаа давуулаад шидчихсэн. Сонсоод байхад эмэгтэй нь гэр рүүгээ явна гээд, эрэгтэй нь өөр тийшээ явна гээд байгаа бололтой байсан. Би нилээн зогсож байгаад энэ ч явахгүй юм байна гэж бодоод хөдлөх гэж байтал намайг эрэгтэй нь дохиод, хашаа давуулсан цүнхээ өөрөө давж аваад нөгөө эмэгтэйтэйгээ машинд орж ирж суусан. Би хаа хүрэх үү гэж асуутал Бичил хорооллын ар талын Рич нэртэй зочид буудал явна гээд тийшээ очсон. Тэр хоёр миний машинд суусан цагаасаа хойш хэрэлдээд байсан. Гэтэл гэнэт тас гээд дуугарсан. Нөгөө эмэгтэйгээ алгадаж байгаа бололтой байсан. Ингээд очих газартаа буулгүй ямар нэгэн зүйлийн тухай маргалдаад байсан. Тэгж байгаад эрэгтэй нь эмэгтэйгийнхээ үснээс татаад нүүр рүү цохьчихсон. Эмэгтэй нь урдаас тусламж гуйгаад би тэгэхээр нь нөгөө залууг чи яаж байгаа юм бэ, боль гээд болиулсан. Би тайвшруулах зорилгоор үг хэлэхэд миний үгэнд орж байсан. Эмэгтэй нь гэр рүүгээ явна, намайг гэрт хүргээд өг, манайх Андууд-ын урд байдаг гээд байсан. Гэтэл эрэгтэй нь заавал энд бууна, энд өрөө авчихсан байгаа, мөнгийг нь өгчихсөн байгаа, чи надаас салаад хаашаа хэнтэй банзалдах гээд байна гээд байсан. Тэгээд нөгөө залуу буухад эмэгтэй нь ахаа хаалгаа цоожил гээд байсан. Нөгөө залуу буухдаа цүнхийг аваад буусан юм. Тэгэхэд хойд цонх онгорхой байсан ба эмэгтэй нь цүнх өг гэхэд эрэгтэй нь чи буугаад ир гээд байсан. Тэгж байгаад цонх хагалчих гээд, хаалга эвдэлчих гээд 2 талаас нь татаад байсан. Тэгж байгаад нөгөө эрэгтэй нь эмэгтэйгийнхээ нүүр рүү цохиод авахад эмэгтэйгийн хамраас цус гараад байсан. Би тэр эмэгтэйд сальфетка өгөөд нөгөө залууг тайвшруулах гээд хэсэг ярилцсан юм. Тэгээд би цагдаа дуудахгүй бол болохгүй гэж бодоод гудамжны үзүүрт очоод 102 руу залгасан. Хэсэг хугацааны дараа Хөдөлгөөнт эргүүл ирсэн. Тэр хооронд нөгөө хоёр чинь зодолдоод байсан. Эмэгтэй нь өөр такси барих гэхээр эрэгтэй нь эмэгтэйгийнхээ үснээс зулгаагаад явуулахгүй байсан. Тэгж байгаад хоёулаа буугаад яваад өгсөн. Би араас нь харахад Рич нэртэй буудал руу орох шиг болсон. Удалгүй цагдаа нар ирээд над руу залгаж байсан. Би цагдаа нарт юу болсон талаар хэлээд орсон газрыг нь зааж өгтөл нөгөө залуу зам дээр шагийн архи зардаг хүмүүстэй хэрэлдээд зогсож байсан. Би цагдаа нарт тэр залуу гээд зааж өгөөд хараад зогсож байтал цагдаа нар тэр хүнтэй юм ярьж байгаад яваад өгсөн. Тэгээд би явсан. Тэр эмэгтэй машинд сууж байх хугацаандаа миний утсаар нэг дугаар руу зөндөө залгасан. Харин тэр дугаар нь утсаа авахгүй байсан. Би явж байхдаа нөгөө дугаар руу залгаж үзсэн.

Гэрийнхэн нь байж магадгүй гэж бодоод 4-5 удаа залгасан. Гэтэл дуудаад байгаа хэрнээ авахгүй байсан. Эрэгтэй нь эмэгтэйгээ Соко гээд байсан. Маргааш өглөө нь унтаж байтал нөгөө утаснаас залгаад хэн бэ шөнө залгасан байна гэхээр нь би Соко гэж хүн таних уу, өөрөө юу нь вэ гэхэд би дүү нь байна гэж байсан. Тэгээд би болсон явдлын талаар хэлсэн. Тэгсэн би ажил дээрээ байна, та тэр буусан газрыг нь мэдэх үү гэж асуухад би тэр газрыг нь харсан гэхэд удалгүй ээж нь гэж хүн миний утас руу залгаад би ээж нь байна, байгаа газарт нь хүргээд өг гэсэн. Би ажлаасаа чөлөө аваад ээжийг нь Рич буудал руу авч явсан. Тэнд очоод ресепшнээс нь асуухад тэр өрөөнд байж магадгүй гээд нэг өрөө зааж өгөөд хаалгыг нь тогшиход нөгөө эрэгтэй хэн бэ гэхэд ээж нь би буудлын үйлчлэгч байна гэж хэлэхэд тэр залуу хаалгаа онгойлгосон. Тэгэхэд нөгөө залуу мөн байсан. Тэр хоёр унтаж байсан ба ээж нь ороод чи намайг таньж байна уу гээд загнаад, уурлаад байсан. Тэр хоёр эрэгтэй, эмэгтэй хоёр машинд анх орж ирж суухад эрэгтэй нь чи намайг бааран дотор нүдний булай болголоо гээд байсан. Би эрэгтэйг эмэгтэйгээ цохиж байхыг нь харсан. Эд зүйлээр бол цохиогүй. Гараараа нүүр рүү нь гурван удаа цохиж байсан. Мөн үснээс нь зулгаагаад хөлнөөс нь чирч байсан. Машинд өөрсдөө орж ирж суусан ба надтай хамт тэр эрэгтэй эмэгтэйгээ өргөж суулгасан. Цаанаас нь өргөөд өг гэсэн юм. Эрэгтэй нь чи намайг нүдний булай болголоо гээд байсан. Хоёулаа халамцуу согтуу байсан. Гэхдээ тийм айхтар согтуу байгаагүй, орчноо мэдрэх чадвартай байсан. Эрэгтэй нь нэг хүн рүү залгаад Соко намайг баахан хүмүүсээр зодуулаад гэж хэлж байсан ба та нар хурдан хүрээд ир гээд байгаа газраа зааж өгч байсан. Гэхдээ тийм асуудал болоогүй. Тэр залуу зохиогоод байсан /хх-н 23-25/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Солонгын биед хүзүү, цээж, зүүн тохой, баруун өвдөг, баруун ташаанд цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 5 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 2581 тоот дүгнэлт /хх-н 27/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл танхайрах гэмт хэргийн үйл явцыг харсан гэх цорын ганц гэрч Б.Загдсүрэнгийн мэдүүлгээс илүүтэйгээр бусад гэрчүүд шүүгдэгч П.Амартүвшин, хохирогч М.Солонго нарын хоорондын харилцаа, тэдгээрийн хувийн байдлын талаар тодорхой мэдүүлсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодотгох үндэслэл бүхий баримт болно.

 

Түүнчлэн шүүгдэгч П.Амартүвшин, хохирогч М.Солонго нар хувийн харьцаатай байсан нь тэдгээрийн өөрсдийнх нь мэдүүлэг, тайлбаруудад тусгагджээ.

 

Прокурорын яллаж байгаачлан олон нийтийн газар ... үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэх боловч мөрдөн байцаалтын явцад энэ байдлыг бүрэн тогтоож чадаагүй тул ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг баримтлан шүүх шийдвэрлэлээ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас П.Амартүвшинд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Шарнууд овогт Пионерийн Амартүвшинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч П.Амартүвшинд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал үүнд; үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Солонго гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзлаа.

 

Харин шүүгдэгч П.Амартүвшингийн үйлдсэн гэмт хэргийг ... хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй.

Учир нь; П.Амартүвшин урьд өмнө буюу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 494 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялаас өршөөн суллагджээ.

Хэдийгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан ч түүний ялтай байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар үргэлжилнэ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтын зохицуулалт нь ... шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн ... байхыг шаарддаг.

 

Нөгөөтэйгүүр хохирогч М.Солонгын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг түүнийг шүүгдэгч П.Амартүвшинтэй сайн дураараа эвлэрсэний илэрхийлэл гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч П.Амартүвшин цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон