Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: Р.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чих овгийн Рүүбазарын Мандахад холбогдох 2226001240077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Чих овгийн Рүүбазарын Мандах /РД:ВВ73082512/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Мандах нь 2021 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг “Хүн толгойн өлгөөч” гэх газарт хаваржаан дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цэрэндуламтай тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэн эрүүн тус газарт нь гараараа нэг удаа цохиж доод эрүүний 1 шид хөдөлгөж булгарсан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Р.Мандах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч Ц.Цэрэндулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 6 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2-р баг “Хүн толгойн өлгөөч” гэх газар хаваржаан дээр нөхөр Р.Мандах бид хоёр байж байгаад хоорондоо маргалдаж би нөхрөө элдвээр хэлж доромжилсон чинь нөхөр Р.Мандах гараараа миний эрүүн тус газар цохиж, миний доод эрүүний 1 шүд хөдөлчихсөн байж байгаад хэд хоногийн дараа унаж байсан. 2021 оны 6 дугаар сард шүд рүү цохисон асуудал дээр гэмтэл гарахгүй байх гэж бодсон. Би нөхөр Р.Мандахыг хардаж, уурандаа дайрч, хэл амаар доромжилсноос болж нөхөр Р.Мандах уурлаад намайг цохиж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 30-31 хуудас/,

 

Гэрч   Э.Хүрэлсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Ц.Цэрэндулам нөхөр Р.Мандахад зодуулсан талаар надад үзүүлж байсан. Үзүүлэгч Ц.Цэрэндуламын биед доод эрүүний зүүн хэсэг буюу 4 дүгээр хэсгийн 3 дугаар шүд бүрэн булгарсан гэмтэл тогтоогдсон. Хүний амны хөндийн шүдийг дээд, доод, баруун, зүүн гэсэн байдлаар 4 хувааж үздэг. Үзүүлэгч Ц.Цэрэндуламын хувьд доод эрүүний 4-р хэсгийн 3-р шүд бүрэн булгарсан гэмтэл тогтоогдсон. Дүгнэлтэд дурдагдсан 4.3 дугаар шүд гэдэг нь 4 дүгээр хэсгийн 3 дугаар шүд гэсэн үг бөгөөд үзүүлэгч Ц.Цэрэндуламын хувьд доод эрүүний 1 шүд бүрэн булгарсан гэсэн үг. Шүдний оношийг бичихдээ 43, 13, 23, эсхүл 4.3, 3.3 гэх байдлаар бичдэг. Үзүүлэгч Ц.Цэрэндуламын дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох, мөргөх, мөргөгдөх гэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ц.Цэрэндуламын биед үзлэг хийхэд хуучин гэмтэл байсан бөгөөд үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. /хх-ийн 34 хуудас/,

 

Шүүгдэгч Р.Мандах мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Би 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ унтаж байтал эхнэр Ц.Цэрэндулам намайг янз бүрээр хэлээд үглээд байсан. Би дуугүй байсан. Ц.Цэрэндуламыг дуугүй болохгүй болохоор нь би дуугүй байгаач гээд чангаар 2 удаа хашхирсан чинь Ц.Цэрэндулам гэрээс гараад явсан. Тэгээд би босоогүй гэртээ хэвтэж байтал цагдаа ороод ирсэн. Би өмнө нь Ц.Цэрэндуламтай маргалдан гар хүрч байсан. Би 2021 оны 6 сард эхнэр Ц.Цэрэндуламтай хэрэлдэж маргалдан түлхэн унагааж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 47-48 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №141 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч Ц.Цэрэндуламын биед доод эрүүнд 4.3 дугаар шүд бүрэн булгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. /хх-ийн 21-22 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Цэрэндуламын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1 хуудас/,

 

Шүүгдэгч Р.Мандахын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын  02 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн а/32 тоот тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50, 54, 57 хуудас/,

 

Шүүгдэгч Р.Мандахын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Р.Мандахад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Р.Мандах, хохирогч Ц.Цэрэндулам нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын  02 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн а/32 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Мандах нь 2021 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг “Хүн толгойн өлгөөч” гэх газарт хаваржаан дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цэрэндуламтай тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас эрүүн тус газарт нь гараараа нэг удаа цохиж доод эрүүний 1 шүд хөдөлгөж булгарсан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч Р.Мандах нь 2021 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг “Хүн толгойн өлгөөч” гэх газарт хаваржаан дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цэрэндуламтай тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас эрүүн тус газарт нь гараараа нэг удаа цохиж доод эрүүний 1 шүд хөдөлгөж булгарсан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Мандахын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Цэрэндуламын 2021 оны 6 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2-р баг “Хүн толгойн өлгөөч” гэх газар хаваржаан дээр нөхөр Р.Мандах бид хоёр байж байгаад хоорондоо маргалдаж би нөхрөө элдвээр хэлж доромжилсон чинь нөхөр Р.Мандах гараараа миний эрүүн тус газар цохиж, миний доод эрүүний 1 шүд хөдөлчихсөн байж байгаад хэд хоногийн дараа унаж байсан.  Гэрч    Э.Хүрэлсүхийн Ц.Цэрэндулам нөхөр Р.Мандахад зодуулсан талаар надад үзүүлж байсан. Үзүүлэгч Ц.Цэрэндуламын биед доод эрүүний зүүн хэсэг буюу 4 дүгээр хэсгийн 3 дугаар шүд бүрэн булгарсан гэмтэл тогтоогдсон. Хүний амны хөндийн шүдийг дээд, доод, баруун, зүүн гэсэн байдлаар 4 хувааж үздэг. Үзүүлэгч Ц.Цэрэндуламын хувьд доод эрүүний 4-р хэсгийн 3-р шүд бүрэн булгарсан гэмтэл тогтоогдсон. Дүгнэлтэд дурдагдсан 4.3 дугаар шүд гэдэг нь 4 дүгээр хэсгийн 3 дугаар шүд гэсэн үг бөгөөд үзүүлэгч Ц.Цэрэндуламын хувьд доод эрүүний 1 шүд бүрэн булгарсан гэсэн үг. Шүдний оношийг бичихдээ 43, 13, 23, эсхүл 4.3, 3.3 гэх байдлаар бичдэг. Үзүүлэгч Ц.Цэрэндуламын дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох, мөргөх, мөргөгдөх гэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ц.Цэрэндуламын биед үзлэг хийхэд хуучин гэмтэл байсан бөгөөд үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Р.Мандахын үйлдлийн улмаас хохирогч Ц.Цэрэндуламын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №141 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ц.Цэрэндуламын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Р.Мандахын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Р.Мандах нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №141 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ц.Цэрэндуламын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Р.Мандахын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч Р.Мандах нь 2021 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг “Хүн толгойн өлгөөч” гэх газарт хаваржаан дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Цэрэндуламтай тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас эрүүн тус газарт нь гараараа нэг удаа цохиж доод эрүүний 1 шүд хөдөлгөж булгарсан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Чих овгийн Рүүбазарын Мандахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Р.Мандах нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Р.Мандахын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Р.Мандахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Р.Мандахын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Р.Мандах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Р.Мандах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Цэрэндулам нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мандахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Мандахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Шүүгдэгч Чих овгийн Рүүбазарын Мандахыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мандахыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мандах нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч Р.Мандах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мандахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Мандахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ