Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: С.Баярчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *******, урьд ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай , регистрийн дугаар: /*******/,

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 33-08 тоот хашаанд иргэн ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хөл рүү нь өшиглөж баруун тахилзуур ясны доод хэсэгт ташуу хугарал, баруун шаант ясны доод арын ирмэг сэлтэрсэн хугарал, дотор хавчаар яс хугарал, шаант шагайн үений хагас мултрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... намайг Өмнөговь руу ажлаар явахаас өмнө гэртээ очиж зуухныхаа гадуур хашлага гагнуулах гэсэн юм гээд манай эхнэр , дүү бид гурвыг аваад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 33-8 тоотод гэртээ очсон. эхнэр , манай эхнэр дүү бид 5 пиво уусан. Шөнө 22 цаг өнгөрч байхад гийн хамт ажилдаг хүн гээд 2 танихгүй залуу ирсэн. Тухайн хоёр залуу 0.5 литрийн Хараа нэртэй нэг шил архи, 2.5 литрийн нэг пиво авч ирсэн. Тэгээд бид нар тухайн хоёр залуугийн авч ирсэн пиво, архинаас ууж байхад нөгөө хоёр залуугийн нэг нь чанга чанга дуугараад янз бүрийн юм яриад байсан. Тэгэхээр нь би дотроо дургүй хүрээд байсан. Би нөгөө хоёр залууг одоо ингээд яв. Бид нар хамаатнуудаараа сууж юм яримаар байна гэхэд миний үгийг тоохгүй пээдэлзээд байсан. Би хэд хэдэн удаа хэлэхэд намайг гарах уу, үзэх үү, барах уу гээд байсан. Тэгээд хоёулаа хамт босоод би нөгөө залууг айлд битгий муухай аашлаад бай гээд байшингаас хамт гарсан. Би тухайн залуугийн урд талд гараад байшингийн довжоон дээрээс буухад миний араас баруун хөлийн шагайн ар хэсэгт өшиглөсөн. Тэгээд би газар унасан. Би тухайн залууд миний хөлийг хугалчихлаа гэхэд хугалаагүй гээд байсан. Тухайн залуу миний баруун хөлийн шагайн ар хэсэгт нэг удаа өшиглөсөн. Өөр миний биед халдсан зүйл байхгүй. Би тухайн залууг гэрт байхдаа гар гэж куртикнээс нь нэг удаа дугтарсан. Өөрөөр биед нь халдсан зүйл байхгүй. Гэрт , эхнэр , манай эхнэр , дүү нар байсан. Намайг хөл хугарчихлаа гэхэд бүгд гарч ирсэн. Тухайн залуутай би анх удаа уулзсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 71-72 хуудас/,

 

 Гэрч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед би гэртээ нөхөр рын хамт байж байхад манай нөхрийн хамаатан гэх залуу эхнэр ын хамт ирсэн. манай нөхрийг гэртээ дагуулж очоод юм гагнуулъя гээд нөхөр р, миний төрсөн дүү бид нарыг дагуулаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 33-8 тоотод гийн гэрт ирсэн. 2.5 литрийн 2 пиво аваад , манай нөхөр р, миний төрсөн дүү , бид 4 хувааж уусан. Орой 21 цагийн орчим гаднаас хоёр танихгүй эрэгтэй хүн орж ирсэн. Тэр хоёр той хамт ажилдаг хүмүүс гэсэн. Тэр хоёр ирэхдээ 2.5 литрийн нэг пиво 0.75 литрийн нэг шил хараа нэртэй архи авч ирсэн. Тэгээд тэр хоёр залуугийн авч ирсэн архийг ууж байхад гэх залуу нь би өдөржин архи уулаа гээд гэрт энд тэнд гарч гүйгээд, архинаас нэмж уугаад согтоод байсан. Тэгэхээр нь манай нөхөр р чи бага насны хүүхэдтэй айлд ирсэн байж зүгээр байгаач гэхэд би найзындаа ирсэн шүү дээ тоглож байна гэсэн. Манай нөхөр р, тай хамт ирсэн танихгүй залуутай хамт гарч тамхи татчихаад буцаж гэрт орж ирэхэд хамт байсан залуу манай нөхөр рт танай дүү г үнсчихлээ гэсэн. Тэгэхээр бид нар тухайн хүнд юу яриад байгаа юм гэсэн. р д яаж байгаа юм гэхэд би үнсээгүй гэж хэлсэн. Тэрнээс болоод нь рыг гараад ир гэж байсан. Манай нөхөр р, хоёр гэрээс гарсан. Байшингаас гарахдаа өмнө нь манай нөхөр р араас нь гарсан. Байшингийн таамбарт юу болсон талаар хараагүй. Удахгүй р намайг өшиглөчихлөө гэж гэж орилсон. Тэгэхээр нь би гэрээс гарахад байшингийн довжооны зүүн урд талд манай нөхөр р хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад миний хөл рүү өшиглөөд хугалчихлаа гэж хэлсэн. Би г яаж байгаа юм гэхэд би өшиглөөгүй гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд миний утсыг булааж аваад цагдаа дуудаж яах юм хоорондоо тохиролцъё гэсэн. Би хүний хөл хугарсан байхад юу яриад байгаа юм гээд цагдаа дуудсан. /хх-ийн 18-19 хуудас/,

 

 Гэрч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Би тамхи татчихаад орж ирээд тоглоомоор д энэ эмэгтэйг үнсчихлээ гэж хэлэхэд гэрт байсан хүмүүс бүгд сонссон. Тэгэхэд гэрт байсан нэг ах тэр яахаараа миний дүүг үнсдэг юм гээд гийн мөрөн дээр нэг алгадаад дагуулаад гарсан. Удалгүй хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээс гарахад тай хамт гарсан ах байшингийн довжооны зүүн урд хэсэгт хөл нь гэмтсэн хэвтэж байсан. /хх-ийн 20 хуудас/,

 

 Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... намайг гэх эмэгтэйг үнсчихлээ шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ. Хүмүүс харж байхад чинь гээд хэлсэн чинь р гэх хүн алив гараад ир гээд бид хоёр гарсан. Тэгсэн чинь р намайг заамдаад авсан. Тэгэхээр нь хавсраад хөл рүү нь нэг удаа өшиглөсөн чинь доголоод газар хэвтчихсэн. Чи миний хөлийг хугалчихлаа шүү дээ гээд орилсон. Тэгсэн гэрт байсан хүмүүс гарч ирсэн. рын эхнэр цагдаа руу дуудлага өгчихсөн. Би тухайн үед рын баруун хөлийн арын шагай хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 83-84 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Үзүүлэгч *******ын биед баруун тахилзуур ясны доод хэсэгт ташуу хугарал, баруун шаант ясны доод арын ирмэг сэлтэрсэн хугарал, дотор хавчаар яс хугарал, шаант-шагайн үений хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр мушгирах үйлдлийн үед үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. /хх-ийн 24-25 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч *******ын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 75 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86, 87, 88, 90, 104-115 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 33-08 тоот хашаанд иргэн ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хөл рүү нь өшиглөж баруун тахилзуур ясны доод хэсэгт ташуу хугарал, баруун шаант ясны доод арын ирмэг сэлтэрсэн хугарал, дотор хавчаар яс хугарал, шаант шагайн үений хагас мултрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 33-08 тоот хашаанд иргэн ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хөл рүү нь өшиглөж баруун тахилзуур ясны доод хэсэгт ташуу хугарал, баруун шаант ясны доод арын ирмэг сэлтэрсэн хугарал, дотор хавчаар яс хугарал, шаант шагайн үений хагас мултрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын би гийн урд талд гараад байшингийн довжоон дээрээс буухад миний араас баруун хөлийн шагайн ар хэсэгт өшиглөсөн. Тэгээд би газар унасан. Би тухайн залууд миний хөлийг хугалчихлаа гэхэд хугалаагүй гээд байсан. Тухайн залуу миний баруун хөлийн шагайн ар хэсэгт нэг удаа өшиглөсөн.  Гэрч ын р намайг өшиглөчихлөө гэж орилсон. Тэгэхээр нь би гэрээс гарахад байшингийн довжооны зүүн урд талд манай нөхөр р хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад миний хөл рүү өшиглөөд хугалчихлаа гэж хэлсэн.  Гэрч ын Би тамхи татчихаад орж ирээд тоглоомоор д энэ эмэгтэйг үнсчихлээ гэж хэлэхэд гэрт байсан хүмүүс бүгд сонссон. Тэгэхэд гэрт байсан нэг ах тэр яахаараа миний дүүг үнсдэг юм гээд гийн мөрөн дээр нэг алгадаад дагуулаад гарсан. Удалгүй хүмүүс шуугилдаад байхаар нь гэрээс гарахад тай хамт гарсан ах байшингийн довжооны зүүн урд хэсэгт хөл нь гэмтсэн хэвтэж байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт, хохирогч *******ын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт, хохирогч *******ын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 33-08 тоот хашаанд иргэн ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хөл рүү нь өшиглөж баруун тахилзуур ясны доод хэсэгт ташуу хугарал, баруун шаант ясны доод арын ирмэг сэлтэрсэн хугарал, дотор хавчаар яс хугарал, шаант шагайн үений хагас мултрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж“... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* хохиролд 500000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

           

4.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* хохиролд 500000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ