| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0048/э |
| Дугаар | 2022/ШЦТ/57 |
| Огноо | 2022-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт газар оршин суух, Ө******* хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******, регистрийн дугаар /*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Усны аж ахуйн хашаан дотор байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* толгойн тус газарт шаазан аягаар цохиж, толгойн орой хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 22 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр байрлах, Усны аж ахуйн хашаанд байрлах өөрийн өргөж авсан аав *******ын гэрт орсон. Намайг гэрт нь орох үед аав Эрдэнэбаяр найз хамт халамцуу байсан. Тухайн үед би гэртээ согтуу ортол намайг архи уугаад яваад байх юм. Согтуу ирлээ гэж аав уурласан. Тэгэхээр нь би өмнөөс нь за яахав дээ. Найз нөхөдтэйгөө ганц юм уучихаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд аавыг уурлаад байхаар нь би явлаа гээд гэрээс гарах гэтэл аав шаазан аяга аваад над руу шидсэн. Тухайн аягыг шидэхэд миний толгой хэсгийг оносон.. Толгойноос бага зэрэг цус гарсан ба эмнэлэг орж 3 оёдол тавиулсан. Одоо надад ямар нэгэн зовуурь байхгүй. Надад гомдол санал. нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 11 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Уянга сумын нутгийн ах ******* нь зодуулчихсан. Толгойноос нь цус гарсан байдалтай орж ирсэн. Хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Толгойноос нь цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудаж үзүүлсэн. ******* нь манай холын хамаатан байгаа юм. /хх-ийн 14 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... ******* нь миний төрсөн дүү бөгөөд одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт байрлах Усны аж ахуйн хашаанд 12 настай охиныхоо хамт амьдардаг. Эхнэрээсээ 2019 онд салсан. Архи дарс нэг их уугаад байдаггүй. Хааяа баяр, ёслолоор л архи уудаг. /хх-ийн 18 хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим намайг Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Усны аж ахуйн хашаанд гэртээ байж байхад манай өргөмөл хүү ******* гаднаас ганцаараа халамцуу орж ирсэн. Тэгэхээр нь би загнатал өмнөөс хэрэлдээд байхаар нь ширээн дээр байсан улаан өнгийн шаазан аяга байхаар нь аваад руу шидсэн. Тэгтэл миний шидсэн шаазан аяга нь толгойг онох шиг болсон. толгойноос нь цус нь гоожоод гэрээс гараад явсан. Би согтуу байсан. /хх-ийн 32 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №150 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:.. Үзүүлэгч ******* биед толгойн орой хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гарах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно. /хх-ийн 22-23 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ******* 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 27 хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 03 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06/28 тоот тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 37, 38, 40 хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Усны аж ахуйн хашаан дотор байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* толгойн тус газарт шаазан аягаар цохиж, толгойн орой хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Усны аж ахуйн хашаан дотор байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* толгойн тус газарт шаазан аягаар цохиж, толгойн орой хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 22 цаг өнгөрч байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр байрлах, Усны аж ахуйн хашаанд байрлах өөрийн өргөж авсан аав *******ын гэрт орсон. Намайг гэрт нь орох үед аав Эрдэнэбаяр найз хамт халамцуу байсан. Тухайн үед би гэртээ согтуу ортол намайг архи уугаад яваад байх юм. Согтуу ирлээ гэж аав уурласан. Тэгэхээр нь би өмнөөс нь за яахав дээ. Найз нөхөдтэйгөө ганц юм уучихаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд аавыг уурлаад байхаар нь би явлаа гээд гэрээс гарах гэтэл аав шаазан аяга аваад над руу шидсэн. Тухайн аягыг шидэхэд миний толгой хэсгийг оносон.. Толгойноос бага зэрэг цус гарсан ба эмнэлэг орж 3 оёдол тавиулсан. Гэрч ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн орой 23 цаг өнгөрч байхад Уянга сумын нутгийн ах ******* нь зодуулчихсан. Толгойноос нь цус гарсан байдалтай орж ирсэн. Хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Толгойноос нь цус гараад тогтохгүй болохоор нь эмнэлэг дуудаж үзүүлсэн гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №150 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч ******* 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №150 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ******* 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Усны аж ахуйн хашаан дотор байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* толгойн тус газарт шаазан аягаар цохиж, толгойн орой хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ