| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/01044/И |
| Дугаар | 184/ШШ2017/01307 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2017/01307
2017 оны 6 сарын 05 өдөр Дугаар184/ШШ2017/01307 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
“Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхсолонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 81 дүгээр байрны 01 тоотод оршин суух Б.******* нь 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. Одоо 19 настай, ШУТИС-ийн харьяа Мэдээлэл харилцаа холбооны технологийн их сургуулийн 3 дугаар курст суралцдаг. Төрсөн цагаасаа эхлэн эцэг, эх эгчийн хамт ******амьдарч байгаад 2013 оны сүүлчээр /******1 тоотод шилжин амьдарсан.
Төрсөн эгч Б.******* нь 1 дүгээр хороололд нагац эгчийндээ амьдрах болсон. 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр эцэг Д.******* нь охин Б.*******той маргалдсаны улмаас эцэг нь хаалганыхаа түлхүүрийг сольж Б.Мөнхсолонгыг гэртээ оруулахгүй нэг жил болсон. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Б.Мөнхсолонгын төрсөн эцэг нь юм. Маргаан бүхий байрны гэрчилгээн дээр Б.Мөнхсолонгын эцэг болох Д.******* болон түүний талийгаач болсон эхийн нэр бичигдсэн байдаг. Б.Мөнхсолонгын ээж 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан тул, Д.******* нь уг байрыг зөвхөн өөрийнх нь өмч гэж үзэж, Б.Мөнхсолонгыг гэртээ амьдруулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж байж гэртээ оруулна гэсэн байдаг.
Б.Мөнхсолонгын нэр уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бичигдээгүй боловч гэр бүлийн гишүүний хувьд орон сууцыг адил эрхтэй өмчлөх эрхтэй. Иргэний хуульд зааснаар Б.Мөнхсолоно нь гэр бүлийн гишүүн мөн учир хэний нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөгч байх ёстой.
Иймд Б.Мөнхсолонгыг ***** тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******тоотод бүртгэлтэй, гэр хорооллын дахин төлөвлөлтөнд “*******” ХХК-тай байгуулсан 3 талт гэрээгээр 46,000,000 үнэлэгдсэн 98 м.кв хоёр давхар өвлийн хувийн орон сууцаа 2014 оны 10 дугаар сард хадам аав Ж.*******, эхнэр Ц. нараар гэрээ хийлгүүлэн ****** ажлын байраар тохиролцон гэрээ хийлгэж хашаа байшингаа чөлөөлж өгсөн учир 2012 он С******* тоот өөрийн ажлын газар УБТЗ-ын дэмжлэгтэйгээр 8 хувийн зээлд хамрагдан Голомт банкны зээлээр авсан байрандаа 2014 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдран 2015 оны 12 дугаар сараас бага охин Б.Мөнхсолонгын хамт хоёулахнаа амьдарч байна.
Эхнэр бид хоёр 1986 оны 9 дүгээр сараас УБДС-ийн хими-биологийн ангид хамт суралцаж 3-н жил үерхэн 1988 онд сургуулиа төгсөж ханилснаас хойш өнөөдрийг хүртэл 1988-1991 онд сэлэнгэ орхон суманд багш, 1991-1995 онд дундговь 2,3 дугаар сургуульд багш, 1995 онд УБ хотод шилжиж ирээд дэнжийн 1000 захад №041 дүгээр лангуу, 1998 оноос нарантуул захад № 353 дугаар лангуу, 2011 оноос Дахүрээ захад № 34 дүгээр контейнерт япон авто машины сэлбэгийн худалдаа хийж байгаад 2015 оны 12 дугаар сарын 16-нд ажил дээрээ цус харвалтаар нас барсан. Ханьтайгаа 30 жил ханьлахдаа 1989 онд охин Б.*******, 1997 онд охин Б.Мөнхсолонгыг төрүүлж өсгөсөн ба охин Б.******* нөхөр 2 хүүхдийн хамт хилчин хотхонд өөрсдийн байранд амьдарч санхүү-менежмент мэрэгжилтэй дээд боловсролтой, Худалдаа хөгжлийн банкны Хан-уул салбарт ахлах тиллерийн ажилтай. Бага охин Б.******* багаасаа Орос цэцэрлэг, сургуулиар хүмүүжин улмаар ШУТИС-ийн МХХТС-ийн 3 дугаар курст суралцдаг. 1999 онд нагац ах Ардарын 1 өрөө байрыг төрсөн дүү Дэнзэнтэй нь Ц.******* булаалдаж шүүхдэлцэхэд эхнэр бид 2 хоёр ширхэг планет-3, планет-5 мотоциклио нагац ах Дэнзэнд өгч 1 өрөө байрыг нь авч үлдэхэд тусалж байсан. Миний эхнэр Ц. 2004 оны 5 дугаар сард *******байрыг 17,000,000 төгрөгөөр худалдан авч гэрчилгээний дугаар 000115108, улсын бүртгэлийн дугаар 2201005018, одоо ч төрсөн дүү Ц.Тунгалагтай хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа. Миний хань 2015 оны 5 дугаар сард охин Б.Мөнхсолонгын нэр дээр 49,4 м.кв 2 хоёр өрөө байр захиалж 30 хувийн урьдчилгаа төлсөн ба энэ байдлыг нь ханиа нас барсаны дараа би Ц.*******т хэлэхэд тиймээ би мэдэж байгаа тэрийг би зохицуулна гэсэн.
Миний бие улсад 30 жил ажиллаж хүнд хортой нөхцлөөр тэтгэвэртээ гарах нас болсон боловч хүүхэд оюутан байрны зээл дуусаагүй өрх гэрийн орлого бага зэрэг шалтгаанаар ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Охин Б.******* нь надтай одоо хамт амьдарч байгаа. Би охин Б.*******доо тусдаа байр захиалж өгсөн тул байрны гэрчилгээнд нэр оруулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхсолонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь хариуцагч Д.*******од холбогдуулан ********тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.******* нь ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны өмчлөгч мөн бөгөөд уг орон сууцны хамтран өмчлөгчөөр Ц. бүртгэлтэй, Д.******* болон Ц. нар нь тухайн байрны өмчлөгчөөр 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээгээр нотлогдож байна.
Хариуцагч Д.******* нь маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч болох Ц.гийн нөхөр бөгөөд Ц. болон Д.******* нар 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, нэхэмжлэгч Б.******* нь хамтран өмчлөгч Д.*******, Ц. нарын төрсөн охин мөн бөгөөд 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Ц. нь нас барсан болох нь хэрэгт авагдсан Д.*******, Ц. нарын II А№011 дугаартай гэрлэлтийн батлагаа, Ц.гийн №0000176517 дугаартай нас барсны гэрчилгээ, Б.Мөнхсолонгын Г№1477 дугаартай төрсний гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж заасан.
Хуульд зааснаар маргаан бүхий ****** тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах бөгөөд Б.******* нь гэр бүлийн гишүүний хувьд тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч хамтран өмчлөх эрхтэй юм.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... Миний хань Ц. 2015 оны 5 дугаар сард охин Б.Мөнхсолонгын нэр дээр 49,4 м.кв 2 хоёр өрөө байр захиалж 30 хувийн урьдчилгаа төлсөн, би байрны зээлтэй, зээл дуусаагүй байгааа ...” гэж тайлбарлаж маргажээ.
Хариуцагч Д.******* дээр дурдсан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл тайлбараар нэхэмжлэгч Б.Мөнхсолонгыг маргаан бүхий тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцыг хамтран өмчлөх эрхгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Мөнхсолонгыг ****** тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхсолонгыг ******* байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР