Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/01317

 

 

 

 

 

 

 

 

2017 оны  6 сарын 06 өдөр              Дугаар184/ШШ2017/01317            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, /********тоотод оршин суух, Ноён цорс овогт ******* ******* /регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ****** тоотод байрлах, “******* *******” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:****/-д холбогдох

 

 “****** тоот, 68,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээний дагуу төлөх алданги 20,653,920 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“  Н.******* “******* *******” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр NА 13-51/109 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээг байгуулан ******* тоот 68,3 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Дээрх орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд заасны дагуу Н.******* 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийт төлбөрийн 20 хувь болох 13, 660,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 15 хувь болох 10, 245, 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрийн 55 хувь буюу 37, 565, 000 төгрөгийн тус тус төлж, орон сууцны нийт төлбөрийн 90 хувь буюу 61,470,000 төгрөг төлсөн болно.

Захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч “******* *******” ХХК буюу гүйцэтгэгч тал болох А тал нь гэрээний 3.1-д заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд орон сууцыг нэгэнт хугацаандаа хүлээлгэн өгөхгүй нь тодорхой болсон. Н.******* гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцыг хүлээлгэж өгөх ёстой хугацаанаас нь тооцсон алдангийг тооцон /2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны/ 17, 887,770 төгрөгөөс орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох НӨАТ-ын 10 хувь нэмэгдсэн 13,660,000 төгрөгийг суутгаж, 4,227,770 төгрөгийг олгохыг хүссэн өргөдлөө тус компанид 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн боловч одоог болтол хариу өгөөгүй атлаа надаас НӨАТ-ын 10 хувийг шаардаж, хэрэв төлөхгүй бол гэрээг цуцлана, эсхүл орон сууцны м.кв-ын үнийг нэмэгдүүлнэ гэх зэргээр захиалагч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосоор байна.

2015 оны 5 дугаар сарын 01- ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 336 хоног болж байгаа бөгөөд гэрээний 4.1-д заасны дагуу төлөгдсөн үнийн дүн болох 61, 470, 000 төгрөгийн 0.1 хувь буюу хоногт 61,470 төгрөгийг, нийт 336 хоногоор тооцвол нийт 20,653,920 төгрөг болж байна. Иймд “******* *******” ХХК-иас тус компанитай байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн NА 13-51/109 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээнд заасны дагуу алданги 20, 653, 920 төгрөгийг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр  хороо, *******байрлах, 68.3 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алданги тооцсон зүйл нь гэрээнд Н.******* гарын үсэг зураагүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тиймээс Иргэний хуульд зааснаар алданги тооцох эрхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй.

Мөнгө төлсөн гэдэг ч  эрүүгийн хэрэг шалгагдах явцад маргаантай байгаа. Уг орон сууц захиалан бариулах гэрээг О.*******тай байгуулсан боловч гэрээний дагуу авсан өмнгө нь нотлогдохгүй байгаа. Өмчлөгчөөр тогтоолгох нь гэрээтэй холбоотой асуудал бөгөөд гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус учраас өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй. Н.*******той холбоотой дахин гэрээ гарч ирсэн. Энэ нь захирлын гарын үсгийг хуур*******чаар үйлдсэн гэрээ байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан ******* тоот, 68,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээний дагуу төлөх алданги 20,653,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч “******* *******” ХХК-тай Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар захиалагч болох Н.******* нь 68,300,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч “******* *******” ХХК-д гэрээнд заасан хугацаанд төлөх, “******* *******” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, баригдсан 240 айлын орон сууцны А блокын 3 давхрын 109 тоот, 68,3 м.кв талбай бүхий орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-ээр нотлогдож байна.

 

Мөн зохигчдын хооронд байгуулсан дээр дурдсан гэрээнд зааснаар Н.******* нь гэрээ байгуулах үед төлбөрийн 20 хувийг, барилгын ажлын явцад төлбөрийн 60-70 хувийг, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх үед төлбөрийн үлдэгдэл 10 хувийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд “******* *******” ХХК нь орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг хоног тут*******д захиалагчид төлөхөөр заажээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцаа иргэний эрх зүйн ажил гү йцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанд х*******аарах бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Захиалагч болох нэхэмжлэгч Н.******* нь гэрээнд заасан үүргийн дагуу гэрээний үнийн 90 хувь болох 61,470,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг боловч гэрээний төлбөрт 23,905,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хас банкны төлбөрийн баримтуудаар тогтоогдсон ба харин төлбөрийн бусад хэсэг болох 37,565,000 төгрөгийн баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 

Хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... гэрээнд Н.******* гарын үсэг зураагүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэрээнд гарын үсэг зураагүй тул Иргэний хуульд зааснаар алданги тооцох эрхгүй ...” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-нд ажил гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурагдаж, т*******га дарагдсан ба захиалагч тал болох Н.******* гарын үсэг зураагүй байгаа боловч гэрээнд заасан нөхцлийн дагуу Н.******* нь төлбөр төлж, улмаар “******* *******” ХХК нь төлбөр төлж гэрээ байгуулагдсаныг баталгаажуулан Н.*******ид батл*******ж олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан тул хэрэгт авагдсан 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-г байгуулагдаагүй гэж тайлбарлаж буй хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ”-ний дагуу “******* *******” ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэж барилгыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан “Барилга байгуул*******жийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар тогтоогдож байгаа боловч Н.*******ид захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөөгүй ба тухайн орон сууцыг Ч.Энхтөрд хүлээлгэн өгч, Ч.Энхтөр нь уг орон сууцанд *******ьдарч байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тут*******д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч “******* *******” ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаанд биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг төлсөн төлбөр гэх 61,470,000 төгрөгөөс 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хоног тут******* 0,1 хувийн алданги гэж тодорхойлсон боловч хэрэгт авагдсан 23,905,000 төгрөг төлсөн төлбөрийн баримтыг үндэслэн дээрх хувь хэмжээ, хугацаагаар тооцож, хариуцагч “******* *******” ХХК-иас алдангид 7,984,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******ид олгож, нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

****** тоот, 68,3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч “******* *******” ХХК нь уг орон сууцыг барьж гүйцэтгэсэн боловч тухайн орон сууцыг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн бөгөөд “******* *******” ХХК нь орон сууцыг захиалагч нарт давхардуулан гэрээ байгуулж олгосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх үндэслэлгүй тул энэхүү шаардлагад х*******аарах иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн энэ шийдвэрээр нэхэмжлэгч Н.*******ийг хариуцагч “******* *******” ХХК-д орон сууцны төлбөрт 23,905,000 төгрөг төлсөн, бусад төлбөрийг төлөөгүй гэж дүгнээгүй бөгөөд хэрэгт 23,905,000 төгрөгт холбогдох баримт авагдсан тул уг төлбөрөөс алданги тооцсон болохыг дурдаж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-иас алдангид 7,984,270 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******ид олгож, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 12,669,650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1.1, Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Н.*******оос улсын тэмдэгтийн хура*******жид 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 261,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.*******оос 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хура*******жид 142,698 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ЦОЛМОНБААТАР