Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн дугаартай, 178/2022/0071/Э/ индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                         

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт  иргэн М.*******, Д.******* нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж хохирогч М.*******ыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт иргэн М.*******, Д.******* нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа М.*******ын эзэмшлийн Самсунг А-12 загварын гар утас, Д.*******ын  Самсунг галакси on-7 загварын гар утсыг тус тус нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 499000 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 9-р хуудас/

Хохирогч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед Д.******* бид хоёр хадлангийн талбайгаас ирээд шууд дэлгүүр ортол тухайн залуу согтуу зогсож байсан. Бид хоёрыг дэлгүүрээс гартал тэр залуу араас гарч ирээд “ та хоёр дээшээ явах гэж байна уу, хамт явъя” гээд гурвуулаа мотоцикльд сундлаад явсан.Гүүрний тэнд очоод тэр залуу нэг шил архи гаргаж ирээд гурвуулаа хувааж уусан.Архи уугаад байж байтал тэр залуу миний нүүр лүү өшиглөж унагаагаад Д.*******ыг зодсон.Тэгээд эргэж ирээд “ хоёр хулгайчийг алчихсан ч яадаг юм, надад шүүх үйлчлэхгүй” гээд намайг зодож байсныг санаж байна. Би унадаг, татдаг өвчтэй болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... М.******* бид хоёрыг тэр залуу талбай дээр чинь хүргээд өгье гэхээр нь мотоциклийн араар нь суугаад явсан. Гүүрний тэнд очоод торноосоо нэг шил архи гаргаж ирээд М.******* бид хоёртой хувааж уусан. Тэгээд архиа ууж байгаад намайг ” чиний ах дүү гэж ямар юм байдаг юм бэ” гэхээр нь би “ ******* эмч манай нагац ах байгаа юм” гэхэд “ тэр надад хамаагүй шүү” гээд миний цээж, шанаа, нуруу руу өшиглөсөн. Би муужирч унаад босоод ирэхэд М.*******ыг зодож байсан.Би утсаа үзтэл миний утас алга байсан.Тэгээд тэр залуу бид хоёрыг сундлаад нэг танихгүй айлд дагуулж очсон.Тэднийд 4 хүүхэд нь байсан.Тэнд нэг шил архи уучихаад тэдний 4 хүүхдэд мөнгө өгсөн.Тэгээд байж байтал айлын эхнэр нөхөр хоёр ирсэн.М.******* бид хоёр тэр айлаас гараад явах гэтэл нөгөө залуу араас гарч ирээд М.*******ын нүүр лүү гараар цохиод намайг цохих гэхээр нь би зугтсан. Айлын хуучин байшинд нуугдаад байж байтал М.******* тэр залуу хоёр намайг хайгаад дуудаад яваад байхаар нь гараад очсон.Тэгээд бид гурав мотоцикльдоо сундлаад явж байгаад бид хоёрын утас алга байна гэж хэлэхэд нөгөө залуу “миний утас бас алга “ гээд гурвуулаа сууж байсан газраа ирээд хайсан чинь олдоогүй.Нөгөө залуу карманаасаа нэг хар утас гаргаж ирээд бид хоёрын дугаар луу болон өөрийнхөө дугаар луу залгахад дуудаж байгаад тасарсан.Тэр залуу нэг айл руу ороод нэг хүн дагуулж гарч ирээд бид хоёрыг машинтай хадлангийн талбай дээр хүргэж өгөөд буцсан. Бид хоёрыг хадлангийн талбай дээр ирэхэд , хоёр ирчихсэн байсан. Тэгээд М.*******ын ах руу яриад “энэ хоёр хүнд зодуулчихсан байна” гээд бид хоёрыг аймгийн төв рүү оруулж эмнэлэгт үзүүлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* сумын төвд байх хадлангийн талбай дээрээ ахын хамт хадлангийн гэрт очиход хүн байхгүй байсан.Манай хажуугийн торны ах “ танай хоёр хүн чинь манай торны тэнд тасраад уначихсан байна” гэхээр нь яваад очтол тэр хоёр бараг тасарчихсан унтаж байхаар нь М.*******ын ах руу утасдаж хэлээд М.*******аас хаана архи уусан талаар асуухад “ ******* сумын дэлгүүрт нэг залуу таараад бид хёрын утсыг худалдаж авъя гээд бид хоёрт пиво авч өгөөд бид гурав гол дээр очиж архи уусан.Тэр залуу бид хоёрыг утас хулгайллаа гээд зодсон” гэж ярьсан...гэх мэдүүлэг / хэргийн 29-630-р хуудас/

Гэрч Т.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...аатай явж байсан хоёр залуу манай гэрт орж ирэхэд нэг залуугийнх нь нэг талын нүдний дээд талд шалбарсан харагдсан.Тэр гурав нэгнээсээ утсаа асуугаад байхаар нь би “ та гурав утсаа алга болгосон бол цагдаад мэдэгдээч, би дуудаад өгье” гэхэд нэг өндөр залуу нь “ зүгээр ээ бид нар утсаа олчихно” гэсэн.аа манай гэрийн гадна байхдаа миний утсаар гэх хүн рүү “ би танд мөнгө хадгалуулсан, бас танай охины утсыг худалдаж авсан, тиймээ “ гээд яриад байсан... гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/

Гэрч Ш.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...намайг Н.******* дуудаад байхаар нь очиход гурвуулаа согтуу сууж байсан. Н.******* надад “ энэ хоёр залуу миний утсыг хулгайлчихлаа” гэхээр нь би тэр хоёр залууг “ та нар хүний утас авсан юм бол өгөөч” гэхэд “ бид хоёр аваагүй” гэж хэлэхээр нь кармаг нь үзээд тэр хавиар гэрэл тусгаад харахад утас байхгүй байсан.Тэгэхээр нь би ааг “ наад хоёр залуугаа байлгаж байгаарай” гэж хэлчихээд сумын төвд орж цагдаагийн кобонд очиход цагдаа байхгүй болохоор нь төмсөө буулгачихаад буцаад тэр гурвын байсан газарт ирэхэд тэр гурав явчихсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* сумын төвд гэртээ ирээд байж байтал М.******* ирээд “ гараад ирээч ах нь чамд гоё юм үзүүлье” гээд дуудаад байхаар нь дагаад гарахад манай хашааны ард 3 утас шороонд булчихсан байсныг гаргаж ирээд “ ахын дүү утас авах уу” гэхээр нь би тухайн үед утасгүй байсан болохоор “авъя”гэсэн чинь надад 100000 төгрөгөөр ав гэсэн. Бас нэг утсыг надад хадгалуулчихаад яваад 3 хоногийн дараа ирж авсан.Би “ямар учиртай утас юм бэ” гэж асуухад “ ах нь олж авсан юм, миний утас” гэж хэлсэн.Би утасны мөнгийг М.*******д өгөөгүй. Намайг “машинаа надад өгчих, энэ утсан дээрээ 2-3 сэрх ямаа өгнө” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 42-43-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...аа буюу М.******* манай дэлгүүрт орж ирээд “ би хадлан хадаж байна, жаахан юм зээлээч” гэж хэлээд манай дэлгүүрээс архи, бэлэн гоймон, тамхи, боорцог, ус ундаа зэргийг аваад явсан. Хэд хоногийн дараа дахиж ирээд юм зээлье гэхээр нь би өгөөгүй.Тэгтэл М.******* “ би удахгүй өвс зарсан мөнгөө авна тэгэхээр нэгмөсөн зээлээ төлье, одоохондоо миний утсыг барьцаанд авч бай” гээд саарал өнгийн утас тавиад өмнөх зээлсэнтэйгээ нийлээд 171700 төгрөгний зүйл бичүүлж аваад явсан.Тэрнээс хойш М.******* ирэхгүй удаж байгаад нэг удаа аймгийн төвд таараад “ чи мөнгөө өгөөд утсаа аваач” гэхэд “ та тэр утсыг зараад мөнгийг нь аваарай” гэсэн.Би М.*******аас 171700 төгрөгөө нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хэргийн 50-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 573 дугаартай шинжээчийн...Д.*******ын биед зүүн чамархай, хамрын үзүүр, дээд уруулд тус бзр зулгаралтууд, цээжний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 56-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 572 дугаартай шинжээчийн ...М.*******ын биед тархи дорилт, хамар ясны баруун талын хугарал, хамрын таславчны муруйлт, хамар ясны гаднах зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи болон шанаанд, баруун нүдний дээд доод зовхинд тус бүр цус хуралтууд хамрын баруун хэсэг, баруун чихний дэлбээнд тус бүр зулгаралтууд, цээжний зүүн хэсэгт  зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. М.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 63-64-р хуудас/

Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр би ******* сумын урд талд хадлан хийж байгаад хадуурны редуктор эвдрээд түүнийгээ гагнуулахаар ******* сумын төвд орж ирээд гагнуур муу авдаг гэхээр нь редуктор хайгаад явж байгаад *******, ******* хоёртой таараад хамт сумын урд гол дээр архи ууж байгаад миний утас алга болчихоор нь би тэр хоёрыг зодсон.Би М.*******ын нүүр толгой цээж хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн.Д.******* гэх залууг зодсон асуудал байхгүй нэг удаа нүүр лүү нь мангасдаад түлхсэн... гэх мэдүүлэг / хэргийн 70-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл / хэргийн 99-р хуудас/

Утас таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 102-103-р хуудас/

Утас таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 105-106-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай...Samsung А-12 маркийн гар утас-349600 төгрөг ... гэх Вендо хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлт / хэргийн 113-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай...Samsung On-7 маркийн гар утас-150000 төгрөг ... гэх Вендо хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлт / хэргийн 120-р хуудас/

Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр би М.*******, Д.******* нартай гол дээр архи ууж байгаад тэр хоёрын гар утсыг хулгайлж аваад Өсөхбаяр гэх айлын хашааны ард шороонд булсан.Маргааш нь М.*******, Д.******* нарыг Т.ий машинаар ногооны талбай руу нь хүргэж өгөөд буцаж ирж сумын төвд архи уугаад өнжсөн.Маргааш өглөө нь тухайн утаснуудыг гаргаж ирээд нэгийг нь Өсөхбаярт өгч нөгөө утсыг нь суманд дэлгүүр ажиллуулдаг Улаанаагийн дэлгүүрт барьцаанд тавьсан... гэх мэдүүлэг / хэргийн 128-129-р хуудас/ зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч М.*******  нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт М.*******, Д.******* нартай хамт архи архи ууж байхдаа үл ялих зүйлээр маргалдаж тэднийг зодож, М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Мөн тэр хоёртой архи ууж байх явцдаа гар утсыг нь хулгайлан авч айлын хашаанд аваачин шороонд булж үлдээгээд маргааш нь нэгийг нь тухайн хашааны эзэн Өсөхбаярт зарахаар өгч, нэгийг нь сумын дэлгүүрээс хүнсний зүйл зээлж авч барьцаанд үлдээсэн  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.******* нь хамт архи уусан М.*******, Д.******* нарын гар утсуудыг нууцаар авч өөрийнхөө  гар утасны хамт нуучихаад тэр хоёрыг “ миний гар утсыг хулгайллаа” гэх шалтгаанаар зодож, гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шунахайн сэдэлтээр Д.*******, М.******* нарын гар утсыг нууцаар авсан нь гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.******* нь  архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийнхөө үйлдлийг хянах, хязгаарлах  чадваргүй байдал нь  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч нар нь түүний үйлдсэн хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулсан, бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч М.******* 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хохирогч М.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.*******ын мэдүүлэг, Д.*******ын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, мөн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.*******ын Samsung On-7 маркийн гар утас,хохирогч М.*******ын Samsung А-12 маркийн гар утсыг нууцаар хууль бусаар хулгайлж авсан нь хохирогч нарын мэдүүлэг, гэрч Т., Н., нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг,Гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр худалдах худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ,эд зүйл хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.******* нь хохирогч М.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын  сарын 04-ний өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч М.******* эрүүл мэндэд учирсан хохирлын талаархи баримтаа гаргаж өгөөгүй болно.

Мөн шүүгдэгч М.******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч М.*******т 349000 төгрөгний,хохирогч Д.*******од 150000 төгрөгний хохирол учруулсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх ба хохирогч нарт гар утсыг нь буцаан хүлээлгэж өгсөн тул хохирогч Д.*******, М.******* нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч ... зээлээр авсан барааны үнэ 171700 төгрөгний хохирлоо гаргуулж авна ... гэж мэдүүлсэн, шүүгдэгч М.******* энэ хохирлыг төлж барагдуулаагүй  байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******аас 171700 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

 

                           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.*******ын эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч М.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 74-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар гэрч М.Баярмаагийн өгсөн... М.******* нь эцэг эхээс зургуулаа, дороо 5 дүүтэй, айлын том хүүхэд.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ зан ааш нь их өөрчлөгддөг.Хүний мал маллаж ганцаараа амьдардаг.Увс аймагт цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг /хэргийн 46-р хуудас/,

Гэрч Ш.Пүрэвхүүгийн өгсөн... М.******* нь эрүүл үедээ зан ааш сайтай, хүнд тусархуу залуу.Архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэдэг,гэр бүл болоогүй, ганцаараа,айл айлын мал маллаж, хадлан хийх зэргээр амьдардаг...гэх мэдүүлэг / хэргийн 48-р хуудас/  шүүгдэгч М.*******ын  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ЦХШЗ/12 дугаартай “ Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай”, 2022 оны 02 дугаар сарын 25  өдрийн дугаартай “ Яллагдагчийг шилжүүлэн цагдан хорих тухай”  шүүгчийн захирамжууд зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж,шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсгүүдэд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ял дээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгээд нийт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч өнөөдрийн байдлаар 48 хоног цагдан хоригдсон ба энэ хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тоцох, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч ид учирсан 171700 төгрөгний хохирлыг гаргуулах,хэрэгт ирсэн эд мөрийн баримт үгүй болохыг тус тус дурдах гэх санал, дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч ээс: Шүүгдэгч М.******* нь хуулийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа, хувийн байдлын хувьд даруу төлөв зантай, хар бор ажлыг сайн хийдэг.Баривчлагдаж ирэх хүртэл хугацаандаа Өмнөговь аймагт ажиллаж байсан.Санаатайгаар оргон зайлсан асуудал байхгүй.Тухайн ажиллаж байсан хоршооны хүмүүс М.*******ыг буцааж ирүүлэн ажиллуулмаар байна гэсэн хүсэлт тавиад байгаа.Иргэний нэхэмжлэгчид 171700 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.Улсын яллагчийн 7 сар хорих ялыг зөвшөөрөхгүй, ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.Өмнөговь аймагт ажиллаж байсан тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Өмнөговь аймагт эдлүүлж өгнө үү   гэх санал, тайлбар

 

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс: Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.*******ыг  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 48 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхийг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******аас 171700 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ид олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 2,36.6-36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 06 / зургаа/ сарын  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 48 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.*******аас 171.700 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ид олгосугай.

 

10.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС