| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2018/0044/Э |
| Дугаар | 2018/ДШМ/53 |
| Огноо | 2018-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2018/ДШМ/53
*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З., ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Б.Догмиддорж
Шүүгдэгч *******, *******
нарын өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын давж заалдах гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1721001970001 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, хохирогч: ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:*******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч: овогт *******ын , Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 05 сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:/, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дорнод аймаг дахь Нийтийн аж ахуйн газарт сантехникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Цэнхэрийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч, хохирогч: овогт ын , Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:/, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн “” гэх газарт оршин суух, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй.
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2017 оны 09 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт иргэн *******, , нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт иргэн *******, , нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан чулуут” гэх газарт иргэн *******гийн нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолоор:
1/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,
2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан тус бүрийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, 4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, ******* нарт анхааруулж, 5/ Эрүүгийн 1721001970001 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгч нараас “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,
6/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хохиролд шүүгдэгч *******, ******* нараас 2718519 /хоёр сая долоон зуун арван найман мянга таван зуун арван ес/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “” гэх газар оршин суух, хохирогч *******д олгож, *******н нэхэмжлэлээс 1343900 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******д мэдэгдэж, 1881316 /нэг сая найман зуун наян нэгэн мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ...шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Би 2017 оны 09 сарын 21-нд *******, ******* нарт зодуулж гэмтэн Улаанбаатар хот явж 2 удаа мэс засалд орсон. Зодуулсан гэмтлийн улмаас миний биед өвчин зовиур, хүндрэл гарсаар байна. *******, ******* нарт ухаангүй болтлоо зодуулж эмнэлэгт ирсэн. Би *******гийн эрүүл мэндэд гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй байтал 500000 төгрөгөөр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ******* надад холбогдох хэсэг буюу миний үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч ийн өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдолдоо: “Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүхээс “...******* нь хохирогч *******гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...тогтоогдсон.” гэж хэргийн талаар дүгнэхдээ баримтаар нотлогдоогүй, эргэлзээ бүхий мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгон зааж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолд гомдол гаргах үндэслэл болсон юм. Тодруулбал, Хохирогч *******гийн ... намайг цохиж зодоогүй гэдэг. Тэр намайг гэр рүү орж байхад өөдөөс цохисон”, “...Миний хамар өмнө нь гэмтэж байгаагүй, нүүрэн тус газар цохисноос энэ гэмтлийг авч хамраас цус гарсан. Тэнд байсан хүмүүс харсан.” гэх мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон заажээ.
/Шийтгэх тогтоолын 14-р тал/
Гэтэл ******* нь анх хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 09 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хэргийн талаар тодорхой мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тэр үед ******* нь өөрийн хамраас цус гарсан, хамрын яс гэмтэж, мурийсан гэх мэдүүлэг огт өгөөгүй атлаа хэрэг гарснаас хойш 3 сарын дараа хамраас цус гарсан, хамрын яс гэмтсэн гэх мэдүүлэг өгөх болсон нь үнэн эсэх нь эргэлзээтэй байна. *******гийн дээрх мэдүүлэг нь хэргийн бусад баримтаар няцаагддаг. Тухайлбал, Хэрэг болсон газар байсан гэрч , , нарын мэдүүлгүүдээр тухайн хэрэг гарах үед *******гийн хамраас цус гараагүй, харин хохирогч ийн ам, амраас цус гарсан болох нь нотлогддог. Үүний зэрэгцээ дээрх гэрчүүд нь *******гийн төрөл садангийн хүмүүс бөгөөд хэрэг гарснаас хойш олон хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө хэргийн улмаас *******гийн хамрын яс гэмтсэн тухай мэдүүлээгүй. Хохирогч .ийн “...******* ийг заамдаж гараараа цохисон. ч мөн барьцалдаж аваад зодолдсон”, мөн хохирогч ийн “...Би *******г 1 удаа алгадсан” гэх мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. /Шийтгэх тогтоолын 14-р тал/ Гэтэл хохирогч , ******* нарын дээрх мэдүүлэг нь гэрт биш, гадаа болсон үйл баримтыг нотолсон мэдүүлэг байтал шүүх уг үйл баримтыг гэрт болсон мэтээр үзэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. ...
Түүнчлэн *******гийн хамрын хянга ясны хугарал, таславчийн мурийлт нь хуучин гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэвч уг гэмтэл хэрэг гарахын өмнө эсхүл гарах үед, дараа нь чухам хэзээ, аль үед үүссэн болох нь баримтаар нотлогддоггүй боловч хэрэг гарсан өдөр мөрдөгч мэдүүлэг авахдаа *******гийн биед гэмтэл учирсан эсэхийг тодруулахаар шинжээч томилоогүй нь тухайн үед түүний биед ил харагдах гэмтэл байгаагүйтэй холбоотой гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд дээрх үндэслэлээр буюу шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул шийтгэх тогтоолын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар давхар нотлогдоогүй гэх үндэслэлээр 1 343 900 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэнд гомдол гаргах өөр нэг үндэслэл болсон. Учир нь, Хохирогч ******* гэмтлийн улмаас Улаанбаатар хотод 5 удаа ирж, очиж эмчилгээ, мөн хагалгаа хийлгэсэн, түүнчлэн шинжээч эмч нарт үзүүлж байсан нь хэргийн баримтаар нотлогддог. ******* нь Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явахдаа аав ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр ирж очдог байсан нь шатахуун худалдан авсан баримтуудаар нотлогддог бөгөөд тэдгээр баримтууд нь түүний хотод эмчилгээ хийлгэх үеийн болон эм, хэрэгсэл худалдан авсан үеийн баримтуудтай цаг хугацааны хувьд тохирч, давхар нотлогдож байхад шүүх бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй гэх үндэслэлээр 1 343 900 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхисон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд ирүүлсэн мэтээр тогтоолдоо заасан нь эх баримтуудтай үл нийцсэн заалт юм.
Иймд дээрх үндэслэлээр эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой 1 343 900 төгрөгийн нэхэмжлэлийг орхиж шийдвэрлэсэн тогтоолын хэсгийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь шүүгдэгч-хохирогч *******гийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон. Тэнд байсан гэрчүүд энэ талаар мэдүүлсэн. Шүүгдэгч ******* нь зөвхөн өөрийн мэдүүлгийг л үнэн зөв, бусад гэрч нарын мэдүүлгийг бүгдийгхудал гэж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэлэлцэхгүй орхисон шатахууны зардлын тухайд зөвхөн е-баримтаар нотлогдсон гэж үзэх боломжгүй юм. Уг шатахуунуудыг хохирогч эмчилгээ, оношлогоо хийхээр явахдаа зарцуулсан эсэхийг дүгнэх боломжгүй байсан. Иймд иргэний журмаар хэлэлцүүлэхээр үлдээсэн нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч М.Энхтуяа нь давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Мөрдөгч Пүрэвдорж нь хэргийг хялбархан эвлэрүүлчихнэ гэж бодож байснаас болоод *******гийн хамрын гэмтэл дээр шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй удсан. ******* ч бас эвлэрчих байх гээд хүлээлттэй байсан. Гэтэл ******* болон түүний ар гэрийн зүгээс гомдол тасрахгүй, буруу зөрүү ярьж гүтгээд байсан тул *******гийн хувьд өөрийн хамрын гэмтэл дээрээ адилхан гомдол гаргасан. Иймд шүүгдэгч ийг *******д хөнгөн гэмтэл учруулсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шатахууны баримтын тухайд өнөө үед хүн бүр машин тэрэгтэй, хаанаас ч, хэзээ ч шатахуун авах боломжтой. Хэний ч хэрэглэсэн шатахууны баримтыг авчирсан байж болно. Иймд иргэний журмаар нээлттэй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан Чулуут” гэх газар, “хулгайд сэрдлээ” гэх шалтгаанаар хохирогч *******, , нарыг зодож, эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь малын хулгайд сэрдэн үүссэн зодооны явцад хохирогч *******гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогч , , *******, гэрч , шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, хохирогч нарт учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх ийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан, хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэсэн нь үндэслэлтэй болсон байна. Мөн хохирогч ******* эмнэлгийн үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан замын зардлыг шатахуун түгээх станцаас авсан е-баримтад үндэслэн нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1- д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан тул дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хохирогч Улаанбаатар хот явах зайлшгүй шаардлага байсан эсэх, нэхэмжлэлийн хэмжээ нь тухайн төрлийн автомашины шатахуун зарцуулалтын норм, зайлшгүй явсан км-ийн тооцоололтой хэрхэн нийцэж байгаа зэрэгтэй харьцуулан үзэх шаардлагатай юм.
Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Харин автобусны билетний үнэ 94800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь тодорхойгүй байх тул үүнийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэсэн хэмжээнд шилжүүлэн тооцож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаартогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” нь тогтоогдвол ллагдагчаар татаж болохгүй гэж, мөн зүйлийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус заасан бөгөөд энэ хэрэг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэх тогтоолоос хохирол шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/229 дүгээр шийтгэх тогтоолын:
а/ тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож; шүүгдэгч ийн үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг, шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай;
б/ тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...ийн нэхэмжлэлээс 1343900 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******д мэдэгдэж, 1881316 /нэг сая найман зуун наян нэгэн мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...ийн нэхэмжлэлээс 1,438,700 /нэг сая дөрвөн зуун гучин найман мянга долоон зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******д мэдэгдэж, 1,786,516 /нэг сая долоон зуун наян зургаан мянга таван зуун арван зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй;
в/ тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Дамба нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР