Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0193

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 21 өдөр             Дугаар 193                                    Улаанбаатар хот

 

Ц.Б гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч З.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжпэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ц.Б гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “А” ХХК-д олгосон 2006 оны “Дулаан үйлдвэрлэх болон дулаан түгээх” 005 дугаар, 2012 оны “Дулаан үйлдвэрлэх” 53/12 дугаар, “Дулаанаар зохицуулалттай хангах” 54/12 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дулаан үйлдвэрлэх, хангах тусгай зөвшөөрөл бүхий “А” ХХК-ийн үйл ажиллагаанд Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан нөхцөл байдлууд үүсээгүй гэж үзэж байгаа тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргах үндэслэлгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд “А” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Б нь дулаан, цэвэр ус ашигласны төлбөрийг төлөхгүйн тулд хуурамч тусгай зөвшөөрлөөр дулаан түгээх, дамжуулах үйл ажиллагаа явуулсан хэмээн тусгай

 

зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 -д заасныг баримталж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Эдавж заалдах гомдолдоо: "А" ХХК-ны тусгай зөвшөөрөл авахын тулд Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлж өгөх бичиг баримт аймгийн архивт болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн архивт байхгүй, уг баримт нь архивт ирээгүй эсвэл устаж үгүй болсон талаар ямар нэгэн баримт байхгүй, хариуцагч тал энэхүү бүрдүүлбэл зохих баримт материал яагаад байгууллагын болоод аймгийн архивт байхгүй байгаад тайлбар өгөөгүй байгаа нь уг баримтуудыг "А" ХХК-ны зүгээс бүрдүүлж өгөөгүйг нотолж байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь анхнаасаа "А" ХХК-д 2006 онд анх дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан баримтуудын алийг ч бүрдүүлж өгөөгүй зөвхөн өргөдөл гаргаж түүндээ хуулийн хэдэн заалтыг хуулж бичсэн шаардлага хангаагүй баримт хавсаргаж өгсөн байхад өргөдлийг хуульд заасан журмын дагуу буцааж дээрх баримтуудыг бүрдүүлэхийг шаардахын оронд хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчин тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэн хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон болох нь тогтоогдож байхад шүүх " Өргөдөл холбогдох баримт, зохицуулах зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл зэргүүд нь аймгийн болон байгууллагын архивт байхгүй байгаа нь тусгай зөвшөөрлүүдийг хууль бусаар олж эзэмшсэн гэж үзэх үндэслэл болохгүй болно" гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд өөрөөр хэлбэл хуулиар тусгай зөвшөөрөл олгоход онцгой нөхцөл, шаардлага тавьсан, уг шаардлагыг хангасан баримтаа зохицуулах зөвлөлд гаргаж өгөөгүй байхад зөвлөлийн гишүүд "А" ХХК-ийн бүрдүүлж өгсөн баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянаж үзэлгүй жалга довны үзэл гаргаж хуйвалдааны журмаар тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэтэл шүүх энэ байдлыг үндэслэлгүйгээр зөвтгөсөн нь хууль зөрчсөн дүгнэлт болжээ.

1            Анхнаасаа хууль зөрчиж олгосон "дулаан үйлдвэрлэх", "дулаан түгээх" тусгай

зөвшөөрлийн хугацаа 2011 оны 11 сарын 7-ны өдөр дууссан байхад "А" ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг зөрчиж 2012 оны 01 сарын 04-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 2 сар өнгөрсөн байхад гаргаж хуулийн дээрх заалтыг зөрчсөн байхад шүүх хууль зөрчөөгүй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль зөрчсөн, буруу ташаа дүгнэлтийг хийжээ.

Гэтэл "А" ХХК 2006 онд анх "Дулаан үйлдвэрлэх", “Дулаан түгээх" тусгай зөвшөөрлийг авч уг тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул сунгуулах хүсэлт гаргасан байхад Эрчим хүчний зохицуулах зөвлөл 2012 онд 54\12 дугаартай " Дулаанаар зохицуулалттай хангах" огт өөр төрлийн тусгай зөвшөөрлийг зөвхөн сунгуулах хүсэлтийг үндэслэн шинээр олгосон байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 11.3.2, 12 .1, 13.1, 21.2, 22.3-д заасныг зөрчсөн байхад шүүх хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үүнээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч "А" ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 25.1.3-т заасан "Санхүүгийн тайлан бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагааны төрөл тус бүрээр, тусгай зөвшөөрөлд хамаарахгүй үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь хөтлөх", 25.1.4-т заасан " Аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг тусгай зөвшөөрөл олгогчид жил бүр гаргаж өгөх" гэсэн заалтуудыг огт биелүүлээгүй буюу тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр санхүүгийн тайлан бүртгэл гаргаагүй, аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг огт гаргаж өгч байгаагүй болох нь баримтаар нотлогдсон байхад шүүх "А" ХХК нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн нь хууль зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

"А" ХХК-ний захирал П.Бгэгч нь Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сумын төсвийн бүх байгууллагууд болоод аж ахуйн нэгж, айл өрхүүдийг дулааны эрчим хүчээр хангадаг цорын ганц аж ахуйн нэгжийн хувьд монополь эрхийг эдэлж орон нутгийн засаг дарга болон Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүдтэй олон жил нэг нутагт амьдарч сар тутам төсвийн байгууллагуудаас 40 гаруй сая төгрөгийн орлого олж орон нутгийн удирдлагуудтай хэтэвч нэгтэй болж дур зоргоороо аашилж, хууль дүрмийг үл биелүүлэн, эхнэр Саранцэцэг нь тус сумын төрийн сангийн нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгэдэг албан тушаалын байдлаа ашиглан сумын төсвийн байгууллагуудаас халаалт өгсөн өгөөгүй төлбөрийг гаргуулж ашиг олдог атлаа айл өрхүүдтэй Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу гэрээ хийж дулааны эрчим хүчээр хангах үүргээсээ үндэслэлгүйгээр татгалзаж Алтанбулаг сумын засаг дарга Сундуйтай айл өрхүүдийг дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийж \ХХ-59-р талд\ Эрчим хүчний тухай хуулийн 30.1.1-д заасан Хэрэглэгч эрчим хүчээр хангагдах эрхийг ноцтой зөрчиж хэрэглэгч айл өрхүүдтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийхийн оронд Сумын засаг даргатай хуйвалдан сумын засаг дарга Сундуй нь айл өрхүүдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн "А" ХХК-тай дулааны эрчим хүчээр хангах төлбөр төлөх гэрээ хийж энэ хууль бус гэрээний үндсэн дээр " А" ХХК-ны захирал П.Б Аптанбулаг сумын 64 айлын 6 нийтийн орон сууцны байрны оршин суугчдыг дулааны эрчим хүчээр хангах үүргээ байнга зөрчиж 2,4,5,6-р байрны халаалтын холболтыг дур мэдэн тасалснаас айл өрхүүдийн халаалтын төхөөрөмж парууд хөлдөж хагарсан, олон жилийн турш халаалтгүй байснаас айл өрх бүр дотроо галлагаатай зуух ашиглах болж, дулааны эрчим хүчээр хангаагүй тасалсан атлаа сумын засаг даргатай хийсэн дээр дурьдсан хууль бус гэрээг үндэслэн айл өрхүүдээс үндэслэлгүйгээр дулаан эрчим хүчээр хангасны төлбөр нэхэж, хэрэглэгчийн дулааны эрчим хүчээр хангагдах эрх нь ноцтой зөрчигдсөн байхад шүүх нэхэмжлэгч Ц.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Б гаас Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “А” ХХК-д олгосон 2006 оны “Дулаан үйлдвэрлэх болон дулаан түгээх” 005 дугаар, 2012 оны “Дулаан үйлдвэрлэх” 53/12 дугаар, “Дулаанаар зохицуулалттай хангах” 54/12 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжпэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “А” ХХК нь хуурамч тусгай зөвшөөрлөөр дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж, олон байрыг хөлдөөсөн атлаа албан байгууллага айл өрхийг мөнгө төлөхгүй байна гэж шүүхэд өгснөөс үүдэн тус компанийн хууль бус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлагатай байна” гэж маргажээ.

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1-д зааснаар аймгийн Эрчим хүчний зохицуулах хороо нь хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх бүхий байгууллага буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хариуцагч байгууллага юм.

/              Гэвч энэ тохиолдолд талуудын маргаж байгаа зүйл нь нийтийн эрх зүйн маргаан

биш, хувийн эрх зүйн маргаан байна.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа дулаанаар айл өрх, албан байгууллага иргэдийг хангах, дулаанаа чанаргүй нийлүүлснээс байр хөлдөөсөн, мөнгө төлөхтэй холбоотой асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар эрчим хүч, дулаанаар хангах байгууллага болон иргэдийн хооронд байгуулагдах гэрээгээр зохицуулагдах асуудал байна.

Нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагчаар Эрчим хүчний зохицуулах хороог татсан боловч хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаа байгааг нэрлэн заагаагүй, холбогдох баримтыг гаргаагуй, Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь “А” ХХК- ийн үйл ажиллагааг шалгаж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл бүрдээгүй болохыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. Харин нэхэмжпэгч нь “А” ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа тул хувийн хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг иргэний хэргийн шүүхэд гаргах нь зүйтэй байна.

(               Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3

дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хэргийн шүүх хамгаалуулахаар заажээ,

Энэ тохиолдолд нэхэмжпэгчийн эрхийг зөрчиж байгаа гэх этгээд нь захиргааны байгууллага биш “А” ХХК-ийн үйл ажиллагаа, тэр дундаа дулаанаар хангах үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй

болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

У

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 83 дугаар зүйлийн 88.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Бгийн “Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах хорооны “А” ХХК-д олгосон 2006 оны “Дулаан үйлдвэрлэх болон дулаан түгээх” 005 дугаар, 2012 оны “Дулаан үйлдвэрлэх” 53/12 дугаар, “Дулаанаар зохицуулалттай хангах” 54/12 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ц.Бд буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан
     


шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй