Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал нарыг оролцуулан

******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.*******ад холбогдох эрүүгийн 2215000000081 дугаартай, 163/2022/0097/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* хутагт овогт *******ы *******, ******* аймгийн ******* суманд 1988 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 34 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хялганат нуга гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан Ц.тай маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000081 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг Хялганат нуга гэх газарт байрлах Г.ын гэрт Б., Д.*******, Н., Ц. нар хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсанаас Д.******* нь Ц.тай маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний алимны салстын цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.ы өгсөн: Би 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байгаад найз ын хамт хониндоо гарчихаад байж байтал манай нутгийн ******* гэх залуу мотоциклтой ирээд хоёулаа нуга явчихаад иръе гэж хэлэхээр нь би тэгье гээд бид 2 *******ын мотоциклтой явсан. Замаараа Тулгын гэрээр ортол сууж байхаар нь , , ******* бид дөрөв нэг шил виски хувааж ууцгаасан. Тэгээд , ******* бид гурав тэднийхээс гараад гэх айлд очсон. Бид гурав тэднийд 0.75 литрийн хэмжээтэй архи уусан. , ******* 2 тэр архинаас уугаагүй. Тэгээд би тасарчихсан байна лээ. Нэг ухаан ортол гийн гэрийн гадаа ******* нь миний дээр гарчихсан миний нүүр лүү цохиж байхаар нь би чи яаж байна аа гэж хэлтэл ******* болиод боссон. Би эхний ээлжинд *******аас 1.000.000 төгрөг авсан. Тэр мөнгө нь миний эхний хагалгааны мөнгө байгаа юм. Харин одоо удахгүй хийлгэх хамрын таславчийн хагалгаанд 3.668.332 төгрөг шаардлагатай. Тэр мөнгийг гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

3. Гэрч Ж.ийн өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2 хүүхдээ аваад ******* суманд хөдөө гэртээ 21 цагийн орчимд очсон юм. Тэгээд намайг гэртээ яваад ороход манай нөхөр нь гэртээ орон дээрээ хэвтэж байсан ба очоод хартал нөхрийн маань нүүр аймар хавдчихсан байсан. Тэгэхээр нь өөрөөс нь яасан юм гэж асуутал юм дугарахгүй согтуу байхаар нь хажуу тал руу хадам ээж, аав руугаа явж ороод ******* яачихсан юм бол оо гэж асуутал өглөө хонинд явахад нь ******* ирж аваад орой хүргэж ирсэн ба ******* гэртээ яваад л орсон. Наадах чинь яачихсан байна гэхээр нь би учир явдлыг хэлээд *******ын гэрт очоод юу болсон талаар асуухад би цохичихсон юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи очиж хар гэж хэлээд замаараа нэг айлаар орчихоод эргээд гэртээ иртэл ******* ирчихсэн манай нөхрийг нүүрний хавдрыг буулгах гээд төмсний хальс тавиад байж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

4. Гэрч Б.гийн өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэрээсээ малаа хайх гэж морьтой гараад 10 цагийн орчимд нутгийнхаа гэх айлд ороод уулзаад сууж байтал удалгүй *******, 2 мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд бид нар суугаад монгол архи, 0.5 литрийн хэмжээтэй виски хувааж ууцгаагаад *******, ******* бид гурав тэднийхээс гараад ын гэрт 12 цагийн орчимд очсон. Тэднийд ороод нь 0.75 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд бид нар хувааж ууцгаасан. *******, хоёр бараг л уугаагүй. Би гийн ойролцоо тай хэрүүл хийгээд байж байтал ******* хүрч ирээд тэр хоёр жаахан маргалдсан. Тэгээд сайн санахгүй байна. Нэг мэдсэн ы хамарнаас цус гарчихсан, намайг зодчихлоо гэж байсан. Тэгээд би морьтойгоо, тэр хоёр мотоциклтой яваад манайд ирсэн. Манай эхнэр ыг яачихсан юм гэж асуутал ******* дүү нь цохичихлоо, миний энэ уурыг яанаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэр хоёр явсан. ...гэх   мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,

5. Гэрч Р.гийн өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байхад 17 цагийн орчимд манайд *******, ******* хоёр ирсэн. *******гийн нүдийг хартал нүд, хамар нь хөхөрчихсөн байхаар нь яасан талаар асуухад ******* “дүү нь цохичихлоо, миний энэ уурыг уу” гэж хэлэхээр нь чи яасан ууртай юм, нэг нутгийн хүүхдүүд байж найзыгаа ийм болгочихож байгаа юм уу гэхэд ******* харин тиймээ гэж хэлсэн. Харин ******* юм ярихгүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

6. Гэрч Г.ын өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр манайх нүүдэл хийгээд байж байтал , *******, гурав согтуу ирэхээр нь би 0.75 литрийн савлагаатай архи задалсан. Тэр гурав архиа ууж дуусаад манайхаас явлаа гээд гарсан. Тэгээд манай эхнэр хониндоо яваад би хашаа хороогоо янзлаад байж байтал тэр гурав манай гэрийн ойролцоо хоорондоо барьцалдаад байх шиг байсан. Би тоохгүй юмаа хийж байгаад нэг хартал нэг машин ирж байхаар нь яваад очтол нөгөө хэд ноцолдохоо болиод байж байсан. Тэгээд удалгүй *******, ******* нар мотоциклоо унаад явсан. ...Намайг очиход ил харагдах шарх харагдаагүй. *******гийн хамарнаас цус гарсан харагдсан гэх мэдүүлэг /хавтатс хэргийн 23 дугаар тал/,

7. Гэрч М.гийн өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэртээ нөхөртэйгээ байхад ирсэн. Тэгэхээр нь ганц данх нэрмэл халаагаад байж байтал гаднаас *******, ******* хоёр орж ирсэн. Тэр дөрөв нэрмэлээ хувааж уугаад дараа нь виски уугаад дахиж нэг данх нэрмэл уугаад , *******, ******* гурав гийнд очно гээд гараад явсан. Тэгээд гадаа гараад юм хийгээд байж байтал гийн гэрийн гадаа тэр гурав ноцолдоод байхаар нь би барилдаж байгаа юм байна гэж бодоод жаахан байж байгаад хартал зодолдоод байх шиг байхаар нь би машинаа унаж гийн гадаа очтол газарт хэвтчихсэн байсан. Тэгээд юу болоод байгаа юм харьцгаа гэж хэлтэл хоорондоо маргалдаад байхаар нь би г хүлээгээд *******ыг аваад явах гэтэл явахгүй гээд байсан. Удалгүй тэд гэр гэрийн зүг явцгаасан. Намайг очиход ы хамарнаас цус гарчихсан байсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3909 дугаартай: Ц.ы биед зүүн нүдний ухархайн дотор хана болон хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний алимны салстын цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,

9. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/, түүний гэрчээр өгсөн: 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр би тай хамт уурганы модонд явна гээд тохирчихсон байсан юм. Тэгээд би *******г хонин дээрээс нь мотоциклтой очиж аваад замаараа бид хоёр Тулгын гэрт явж ортол сууж байсан. Тэгээд бид нар хоёр данх нэрмэл архи, 0.7 литрийн хэмжээтэй виски уусан. Тэгээд бид гурав тэднийхээс ын гэрт очсон. Тэднийд 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж ууцгаасан. Энэ үед *******, хоёр нилээн согтчихоор нь би уурганы модондоо явах гээд гараад явсан боловч замд мотоцикл шарваад байхаар нь би эргээд гийнд иртэл , ******* хоёр хоорондоо муудалцчихсан сууж байсан. Тэгээд нь босож ирээд *******гийн араас нь толгойн баруун хэсэг рүү нь гурван удаа баруун гараараа цохитол ******* босож ирээд тэр хоёр барьцалдахад гийн эхнэр уурлаад тэр хоёрыг хөөж гаргаад би араас нь гартал уначихсан, ******* дээрээс нь гэдэс рүү нь хоёр удаа өшиглөхөөр нь би очиж салгасан. Тэр хоёр ноцолдоод гийн шовгороос 50-60 м холдчихсон байсан. Тэгээд би *******г гийн шовгор луу аваачтал эргэж мотоциклтой дээр очоод мотоциклоо унагаад г нэг удаа өшиглөхөөр нь би дахиж салгатал ******* над руу үнэг Дарингийн шээс хэзээ ийм байсан юм, чамайг 2, 3 үеэр чинь хоосруулна гэж хэлээд миний толгойн баруун хэсэг рүү хоёр удаа цохисон. Аль гараараа цохисоныг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр газар унаж дээр доороо орж ноцолдож байгаад би *******гийн дээр нь гарч байгаад хамар луу нь хоёр удаа баруун гараараа цохисон. Тэгээд удалгүй бид нар эвлэрч салцгаагаад гийн гэр лүү яваад г гэрт нь орхиод ******* бид хоёр цааш яваад *******г гэрт нь үлдээгээд би гэртээ харьсан. Оройхон *******гийн эхнэр орж ирээд чи хүн дагуулж яваад зодчихлоо гэж хэлээд уурлаад байсан. надтай уулзаад 4.000.000 төгрөг өгчих, тэгээд хоёулаа тохиръё, чи мэдүүлэг өгөхдөө хээр зодолдсон гээд хэлчихээрэй, хоёулаа энэ хэрэгт г хутгаад яах юм бэ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц., гэрч Ж., Б., Р., Г., М. нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.*******ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь шүүгдэгч Д.*******ын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр архи архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж согтуурсанаас Ц.тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж бие эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Д.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн  хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Д.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ц. мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй хэдий ч шүүгдэгч Д.******* нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Хохирогч Ц. нь цаашид хамрын хагалгаанд орох ба түүний зардлыг нэхэмжилнэ гэх хэдий ч холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь  зүйтэй.

Хавтаст хэргийн 64-69, 75-79 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* ******* гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо төлснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/32 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* хутагт овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, хохирогч Ц.ы гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД