Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/453

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        03          29                                     2022/ШЦТ/453

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

улсын яллагч Т.М,

шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тэнгэр овогт Э.О-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 600 000 2687 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа  хөдөлмөр эрхлэх, ам бүл-3, эцэг, эхийн хамт, ........................... бүртгэлтэй боловч, .......................................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т заасныг журамлан ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг  1  /нэг/жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

-Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61.1-т зааснаар  оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж  хянан харгалзаж шийдвэрлэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Тэнгэр овогт Э.О /РД: ............................./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Болор төв”-ийн 3 давхарт иргэн Б.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгой, гар, хөл болон цээжин тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ:  Тэр шөнө өөрийн найз болон түүний найз эмэгтэйн хамт караокед сууж байгаад гэрт нь очсон. Гэрт нь байж байгаад явах гэхэд Наранцэцэг явуулахгүй гэсэн. Би найзыгаа аваад явлаа гэхэд Н миний хамар руу түрүүлж цохисон. Миний хамарнаас цус гарсан. Би эхэндээ уурлаагүй. Гэтэл дахиад хэд хэдэн удаа цохиход нь уурлаад цаашаа түлхсэн. Гэр ойрхон байсан тул би гараад явсан. Би санаатайгаар цохиогүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Нийн өгсөн: ...Тухайн өдөр манай найз залуу гэх Мөнхжин 13 цагийн орчимд дэлгүүр орж бууз авах гэж гараад дэлгүүрээс нэрийг нь мэдэхгүй 0.7 гр савалгаатай архи авч ирээд найз Отгонцэрэнгийн хамт ууцгаасан. Тэгээд архи нь дуусаад байж байхад Отгонцэрэнгийн гэр нь манай байрны хажуугийн 107.5-тай байранд байдаг юм. Тэгээд гэртэй орж хувцсаа солиод ирье гэж гараад орж ирэхдээ бас 1 шил архи авч орж ирсэн. Тэгээд тэр хоёр  тухайн архийг уугаад Мөнхжин тасраад унтаад өгсөн. Тэгээд 16 цаг өнгөрч байхад манай найз охин Цасгэрэл манайд ирэхээр болсон. Тэгэхээр нь би Мөнхжинг найзтайгаа манайд архи ууж байгаа талаар хэлэхэд Цасгэрэл архи авч чадахгүй пиво аваад оръё гэж хэлээд 7 ширхэг лаазтай 0.5 гр савалгаатай пиво авч орж ирээд тэр 3 тэрийгээ ууж дуусаад байж байхад Мөнхжин, Отгонцэрэн нар нь пиво авч байхын оронд архи авчихгүй гэхэд манай найз охин архи аваад өгье гэхээр нь би одоо гэрт уулгахгүй гарч ууцгаа гэж хэлэхэд Отгонцэрэн уурлаад найз чинь ирчихсэн байхад худлаа уурлаад байхын гэхээр нь би хувцсаа өмсөөд цуг гараад Болор төвийн замын эсрэг талын Болзоолой төвийн хажууд караоке орж 2 цаг аваад 1 шил 0.75 гр савалгаатай “Эден”  нэртэй архи, 2 кола, 2 ус, 2 ширхэг Нийслэл нэртэй 0.5 гр савалгаатай шилтэй пиво хоёрыг авсан. Цасгэрэл, Отгонцэрэн, Мөнхжин нар архиа уугаад би 1 шил пивоо уугаад өрөөнд ороод сууж байхад Отгонцэрэн нь манай найзын утсыг нь авчихаад өгөхгүй уурлуулаад байсан. Тэгээд 21 цаг 50 минутын орчимд караокенаас гараад бид дөрөв  манай гэрт ороод Цасгэрэлийг би буцаж гараад таксинд суулгаж өгсөн. Тэгээд буцаж ороод Цасгэрэлийг хаана байгааг нь мэдэхийн тулд Мөнхжингөөс утсаа нэхсэн. Тэгэхэд Мөнхжинд миний утас болон өөрийнх нь утас байхгүй байсан. Тэгээд Мөнхжингийн утас нь караоке орохоос өмнө нь цэнэг нь дуусаж байсан куртикнийхээ энгэрийн халаасанд хийж байсан болохоор тэнд үзэхэд байхгүй байсан. Тэгээд Отгонцэрэн нь Мөнхжинг авч гарах гээд байхаар нь би Мөнхжинг явуулахгүй наадах чинь тасарчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Отгонцэрэн нь пизда минь би найзыгаа мэдэж байна би авч явна гээд уурласан. Тэгэхээр нь би тэр хоёр луу уурлаад миний утсыг олж өг гэж хэлсэн. Караокед байхад миний утас болон Мөнхжингийн утас өөрт нь байсан гэрт орж ирээд үзэхэд байхгүй байсан. Тэгээд Отгонцэрэн нь миний куртикний энгэрээс зуурч байгаад 2 шанаа руу 3-4 удаа цохисон. Тэгээд би буланд шахагдаад газар унасан. Тэгээд Отгонцэрэн нь толгойны ар хэсэг болон нуруу, өвдөг, болон гар хэсэг рүү өшиглөөд пизда минь чи зайлаад өгөөч гээд өшиглөсөн. Тэгээд би Отгонцэрэнгийн цамцнаас нь зуурч босож ирээд хаалга онгойлгоод гараад урд талын айлын хаалга цохиод нэг ах гарч ирэхээр нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би буцаж гэрлүүгээ ороод би цагдаа дуудсан чи намайг зодсон болохоор би гомдол гаргана гэж хэлэхэд Отгонцэрэн нь миний хажуугаар зөрөөд гараад яваад өгсөн. Би 1 шил пиво уусан. Би өдөр гэрт болон орой караокед ч архинаас нь уугаагүй. Би өөрийнхөө биеийг хамгаалахын тулд газар унасан байхдаа өөдөөс нь сарвалзсан байх тэрнээс цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнхжингийн өгсөн: ...Тухайн өдөр Б.Наранцэцэг, Э.О болон Б.Наранцэцэгийн найз гэх эмэгтэй бид дөрөв  уулзаад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” төвийн хажууд байх караоке гэх бичигтэй газарт 20 цагаас 21 цагийн орчимд ороод 2 цаг болоод гарсан. Бид нар дотор байхдаа “Эден”  нэртэй 0.75 гр савалгаатай архи 1 шилийг уугаад 23 цагийн орчимд тухайн газраас гарахад Б.Наранцэцэгийн найз нь харихаар такси бариад явсан. Тэгээд Б.Наранцэцэг, Э.О бид 3 тэндээсээ Б.Наранцэцэгийн гэр буюу Болор төвийн 2 давхарт гараад булангийн хаалганд орсон. Э.О бид хоёр  Наранцэцэгийн гэрт нь утасны цэнэглэгчээ мартчихаад тэрийгээ авах гэж ороод авчихаад гарах гэхэд Наранцэцэг нь явуулахгүй гээд маргаан гараад Э.Огийн хамар луу нь цохисон. Гартаа нэг зүйл барьсан байсан яг юу барьсан байсныг нь би санахгүй байна. Тэгээд Отгонцэрэнгийн хамарнаас нь цус гараад хамар нь далийсан байгаа. Тэгээд явлаа гэхэд бид хоёроос зуураад та хоёр  яагаад явдаг юм гээд миний цамцыг ураад хүзүүг майжсан. Тэгээд бид хоёр  гарыг нь тавиулаад Э.О цааш түлхэчихээд түрүүлээд гараад явсан. Тэгээд байж байхад Наранцэцэг нь цагдаа дууд гэж хэлээд өөдөөс харсан айлын хүн цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд Наранцэцэг бид хоёрыг аваад хэлтэс дээрээ ирээд Наранцэцэгийг буулгаад намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. Отгонцэрэн нь Б.Наранцэцэгийг газар унасан хойно нь өшиглөж цохисон зүйл болоогүй. Цааш нь түлхээд бараг зугтаагаад гараад явсан. Наранцэцэг ч газар унаагүй. Бид нарын согтолт гайгүй биеэ хянах чадвартай байсан. Караокед байхад нэг  шил архи дөрвүүлээ хувааж уусан. Би утас алга болсон гэж юм яриагүй. Миний утасны цэнэг дуусаад би гар утсаа найз Отгонцэрэнд өгчихсөн байсан. Б.Наранцэцэг нь харин утсаа куртикнийхээ дотор талын халаасанд хийснээ мэдэхгүй утас алга болчихлоо гээд орилоод байсан. Би маргааш нь эрүүлжүүлэхээс гараад залгаж үзтэл өөрт нь байсан. Утас нь халаасанд нь байсан байна. Тэрийгээ мэдэхгүй байсан байна. Уучлаарай гэж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,    

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Огийн өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай найз Мөнхжин намайг найз эмэгтэй болох Нараагийн гэрт дуудсан. Тэгээд Нараагийн гэрт Мөнхжин бид хоёр  нэрийг санахгүй байна 0.75 гр архи уугаад Нараа болохоор Сэнгүр нэртэй 0.5 гр савалгаатай лаазтай пиво уусан. Мөн бид хоёрын архинаас бас авч байсан. Тэгж байхад Нараагийн найз гэх нэг эмэгтэй ирээд бид нар цуг байж байгаад тэднийхээс гараад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нэрийг нь санахгүй байна нэг караоке ороод архи, пиво холиод ууцгаасан. Тэгээд Нараагийн найз нь гэх эмэгтэй гэр лүүгээ явсан Мөнхжин, Нараа бид гурав  гараад Нараагийнд очсон. Тэгээдд ороод Мөнхжин бид хоёр  явлаа гэхэд Нараа нь гаргахгүй, явуулахгүй байсан. Мөнхжин би найзтайгаа явна энд үлдэхгүй гээд хоорондоо маргалдсан. Тэгэж байснаа Нараа миний хамар луу шууд цохиод цус гаргасан. Би уул нь өөдөөс нь уурлаагүй чи одоо яагаад байгаан бэ гэж хэлчихээд байж байхад дахиад миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь би сүүлдээ уур хүрээд мангасдаад өөрөөс холдуулж түлхсэн. Тэгэхэд Нараа цагдаа дууд гээд байсан. Тэгээд орилоод байхад нь би чамайг арай ч ийм гэж бодоогүй гэж хэлчихээд цамцаараа хамраа дараа гараад явсан. Мөнхжин тэнд үлдсэн. Би тухайн үед гайгүй өөрийн ухаантай байсан. Би Наранцэцэгийг зодож, цохисон зүйл байхгүй, харин намайг цохиод байхаар нь нүүр лүү нь нэг удаа мангасдсан. Тэгэж байхад цаанаа юм мөргөсөн үгүйг санахгүй байна. Мөнхжинг авч явах гэлээ гээд уурлаад мөн утсаа хайгаад хоорондоо утас хаана байна гээд маргалдаад байсан. Тэгэж байгаад миний хамар луу гараараа цохисон. Миний хамар 7 хоног хавдартай байсан. Би маргааш нь өргөдөл өгөх гэж байгаад больсон. Яагаад гэхээр Нараа нь эмэгтэй найз гээд явдаг учраас өргөдөл өгөөгүй юм. Би эхлээд дуудахад нь хүүхэд хараад завтай болоод очино гэж байгаад ирж чадаагүй. Сүүлд харин би ковидоор өвчлөөд ирээгүй дараад нь Мөнхжин надад Нараа гомдолоо авчих байх гэж хэлсэн. Тэгээд гомдлоо авсан байх гэж бодоод тайвширчихсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11696 дугаартай:

1.2.Б.Н-гийн биед зүүн талын 8 дугаар хавирганы цуурал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг шилбэ, зүүн гуя, бугалга, баруун бугалга, зүүн дал, цээж, баруун хацар, баруун зүүн нүдний зовхи, баруун гарын :сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Ч гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Э.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/,

Шүүгдэгч Э.Огийн иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/,

Шүүгдэгч Э.Огийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/,

Шүүгдэгч Э.Огийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/,

Шүүгдэгч Э.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Болор төв”-ийн 3 давхарт иргэн Б.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед нь зүүн талын 8 дугаар хавирганы цуурал, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөг шилбэ, зүүн гуя, бугалга, баруун бугалга, зүүн дал, цээж, баруун хацар, баруун зүүн нүдний зовхи, баруун гарын :сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн   нь хохирогч болон гэрчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11696 дугаартай дүгнэлт зэрэг  хэрэгт авагдсан  бичгийн  нотлох  баримтуудаар

нотлогдон тогтоогдсон байна.

 

          Хохирогч  Б. Нийн  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  нь  Э. Отгонцэрэнгийн гэм буруугийн  үйлдэлтэй  шалтгаант  холбоотой байна.

 

        Шүүгдэгч  Э. О нь  гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

                             

     Иймд шүүгдэгч Э.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

          Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

         Хохирогч Б.Н нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 458.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.О нь дээрх нэхэмжлэлийн дагуу хохирогч учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч Б.Н-ийн хүсэлт, шүүгдэгч Э.Огийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ог баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 63-65, 69, 75 дахь тал/

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:          

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан :... гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Э.Ог эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх болон  Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.О нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн байх ба  согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1. 350.000 /нэг мянга гурван   зуун тавин  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван  зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.

 

   Шүүхээс  гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Э.Огийн хувийн байдал , гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Э.Од прокурорын гарсан санлын дагуу 1.350.000 /нэг мянга гурван   зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван  зуун тавин мянган / төгрөгөөр торгох  торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баримтаар төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Тэнгэр овогт Э.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О-д 1. 350.000 /нэг мянга гурван   зуун тавин  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван  зуун тавин мянган / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар Э.Од оногдуулсан 1. 350.000 /нэг мянга гурван   зуун тавин  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван  зуун тавин мянган / төгрөгөөр  торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй,  баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.А