Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/456

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        03          29                                     2022/ШЦТ/456

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч Т.М,

           шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Урт овогт Х.Э-д холбогдох эрүүгийн 220 600 000 0889 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                                                                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой,  бодьбилдингийн дасгалжуулагч мэргэжилтэй,  хэрэг үйлдэх үедээ Казино нэртэй шөнийн цэнгээний газарт тогооч, хамгаалагч ажилтай, ам бүл-2, эцгийн хамт, .................тоотод бүртгэлтэй боловч ................................ тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж  байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Урт овогт Х.Э-д /РД: ................./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Х.Э нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд иргэн Ц.Т-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих  зүйлгүй  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.Тийн өгсөн: ... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн ажилладаг ажил болох Баянзүрх зах дээр мах шулж дуусаад найзуудтайгаа уулзаад машин дотор Баянзүрх захын гадаа дөрвүүлээ 1 литрийн хэмжээтэй “Голд Чингис” нэртэй архийг хувааж ууж дуусгаад би найзуудаасаа салаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казено” баар руу орж үйлчлүүлэхээр очсон. Тэгээд тухайн баар руу орох гэтэл тус баарны хамгаалагч гэх залуу нь намайг оруулахгүй гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгэхээр нь би баар руу орно гээд хэлэхэд уурлаж миний зүүн гарыг өчөөд баарнаасаа гаргасан. Тэгэхээр нь би баарнаас гараад архины шил олоод тухайн хамгаалагчийг айлгах санаатай очтол намайг барьж аваад миний зүүн нүд рүү  гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Эгийн өгсөн:...2022 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед тэр хүн ганцаараа ирсэн. Манайд байнга ирээд хэл ам хийж, намайг хэл амаар доромжилж байсан учир би өмнө оруулаагүй юм. Гэтэл өнөөдөр дахин согтуу ирж, архины шил барьчихаад орох гээд зүтгэхэд нь би оруулахгүй гэдгээ тайлбарлаж хэлтэл чиний газар юм уу, наанаа хэдэн төгрөгийн цалин авдаг юм тэрийг чинь би өгье гээд өөдөөс дайраад байсан.Тэгээд тэр хүн эхэлж миний хавирга руу цохихоор нь би цааш нь түлхтэл миний цээж рүү мөргөсөн. Тэгэхээр нь би цааш нь дахин түлхээд гараа далайхдаа нүд рүү нь цохисон. Манай нөгөө хамгаалагч Түмээгийн хамар луу нь мөргөөд маргалдаж байхад нь би ирсэн. Надтай маргалдахаасаа өмнө Түмээтэй  маргалдсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Яллагдагчаар Х.Эгийн өгсөн: Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ уг яллагдагчаар татагдсан хэргийн талаар үнэн зөвийг мэдүүлсэн тул надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3754 дугаартай:

 

1.Ц.Тийн биед зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

3 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Бгэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

              -Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Х.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүгдэгч Х.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казино” нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд иргэн Ц.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохин, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Х.Эгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан,  хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.Т-ийн өгсөн: ... 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн ажилладаг ажил болох Баянзүрх зах дээр мах шулж дуусаад найзуудтайгаа уулзаад машин дотор Баянзүрх захын гадаа дөрвүүлээ 1 литрийн хэмжээтэй “Голд Чингис” нэртэй архийг хувааж ууж дуусгаад би найзуудаасаа салаад Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Казено” баар руу орж үйлчлүүлэхээр очсон. Тэгээд тухайн баар руу орох гэтэл тус баарны хамгаалагч гэх залуу нь намайг оруулахгүй гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгэхээр нь би баар руу орно гээд хэлэхэд уурлаж миний зүүн гарыг өчөөд баарнаасаа гаргасан. Тэгэхээр нь би баарнаас гараад архины шил олоод тухайн хамгаалагчийг айлгах санаатай очтол намайг барьж аваад миний зүүн нүд рүү  гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Эгийн өгсөн:...2022 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед тэр хүн ганцаараа ирсэн. Манайд байнга ирээд хэл ам хийж, намайг хэл амаар доромжилж байсан учир би өмнө оруулаагүй юм. Гэтэл өнөөдөр дахин согтуу ирж, архины шил барьчихаад орох гээд зүтгэхэд нь би оруулахгүй гэдгээ тайлбарлаж хэлтэл чиний газар юм уу, наанаа хэдэн төгрөгийн цалин авдаг юм тэрийг чинь би өгье гээд өөдөөс дайраад байсан.Тэгээд тэр хүн эхэлж миний хавирга руу цохихоор нь би цааш нь түлхтэл миний цээж рүү мөргөсөн. Тэгэхээр нь би цааш нь дахин түлхээд гараа далайхдаа нүд рүү нь цохисон. Манай нөгөө хамгаалагч Түмээгийн хамар луу нь мөргөөд маргалдаж байхад нь би ирсэн. Надтай маргалдахаасаа өмнө Түмээтэй  маргалдсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

Яллагдагчаар Х.Эгийн өгсөн: Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ уг яллагдагчаар татагдсан хэргийн талаар үнэн зөвийг мэдүүлсэн тул надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3754 дугаартай:

 

1.Ц.Т-ийн биед зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

3 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Б гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Х.Эг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

Х.Э нь хохирогч Ц.Т-эй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

             Шүүгдэгч Х.Э нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ хэргийн учир хохирогч Ц.Т нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Э баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 33-р тал/

 

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Х.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Х.Эд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 1-4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шатгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                                                                                                                 

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.

 

 Шүүгдэгч Х.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Урт овогт Х.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Э-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Эд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.А