Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/470

 

 

 

  2022        03           30                                     2022/ШЦТ/470

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.А даргалж,

нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч М.О,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мандал овогт Блын От холбогдох эрүүгийн 220 600 230 0527 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

                                                                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Заг суманд 1995 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр,  3-13 насны 4 хүүхдийн хамт, ................... бүртгэлтэй боловч одоо  ..................задгайд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Мандал овогт Б.О-д /РД: ...................../.

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 30-662 тоотод нагац ах Б.Бнд агсам тавьж, улмаар хохирогчийн толгой болон нүүрэн тус газар нь хуванцар сандлаар мөн гараараа хэд хэдэн удаа цохиж “зулайн хуйх, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, хамар, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:  Хэргийн талаар  ярих зүйлгүй. Хохиролд 1.000.000 төгрөгийг төлөхөөр тохирч 800.000 төгрөгийг өгсөн  байгаа гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бны өгсөн: ... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр худалдааны төвөөс гараад Баянзүрх дүүргийн 22 дугаар Цэргийн нэгдсэн эмнэлэгт орчихоод гэртээ харих гээд явсан. Тэгтэл манай дүү Б.О над руу 85505797 дугаарын утсаар залгаад таньтай уулзах хэрэг байна гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны орчимд уулзая гэсэн. Ингээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудал орчимд уулзсан. Надтай уулзахад Отгонбаяр нь халамцуу байсан ба надад 10.000 төгрөг байна гээд 0.5 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 30 дугаар гудамжны 662 тоотод манай гэрт очихоор болсон. Очих замдаа 0.5 литрийн Хараа нэртэй архинаасаа нэг нэг аяга уусан. Би харих замдаа эхнэр Болортой яриад  дүү Отгонбаяр тааралдаад манайд очих гээд явж байна гэсэн. Тэгтэл манай эхнэр тэг тэг хүрээд ир би хоол хийгээд байж байя гэсэн. Манай гэрт очиход охин Оюунчулуун, манай эхнэр Болор, 4 настай зээ охин Номингуа нар байсан. Манай охин Оюунчулуун удалгүй гараад явсан. Отгонбаяр бид хоёр хоол идчихээд үлдсэн архиа уучихаад сууж байсан. Отгонбаяр харьлаа гээд гэрээс явчихаад 30 минутын дараа буцаад ороод ирсэн. Тэгээд манай эхнэр Болороос 10.000 төгрөг аваад 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад бид хоёр хувааж уусан. Ууж байхдаа надад ах Ууганбаярыг хүн болгож авч чадаагүй, би хүн болгож авсан гээд агсараад байсан. Ингэж агсарч байгаад намайг заамдаж аваад орон дээр дараад унагаахад эхнэр салгах гээд хүчрээгүй. Тэгтэл намайг хуванцар сандлаар толгой руу цохиод хоёр гараараа ээлжлээд миний нүүр хэсэг рүү олон удаа цохисон. Намайг заамдаад хоолой боосон. Би Б.Оыг заамдаад нүүрний баруун шанаа руу нэг удаа цохисон. Удалгүй манай охин Оюунчулуун гаднаас орж ирээд бид хоёрыг салгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунчулууны өгсөн:... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо,  Монелийн 30-662 тоот гэртээ ээж Болор, охин хоёртойгоо байсан. Тэгтэл манай хойд аав Баярсайхан ээж Болор луу залгаад манай нагац дүү Б.О эхнэртэйгээ хэрэлдсэн гэж байна дагуулаад очлоо шүү, хамт очиж хоол унд идье гэнээ гэсэн. Тэгтэл ээж зөвшөөрсөн ба удалгүй хойд аав Баярсайхан, Б.О ахын хамт орж ирсэн. Б.О ах манайд ирэхдээ согтуу байсан ба аав эрүүл орж ирсэн. Манайд Б.О ах хоол идчихээд 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирсэн. Ингээд аав Баярсайхан, Б.О ах хоёр архиа уугаад үлдсэн. Би ажилтай байсан учир ээж Болор охин Номингоо хоёрыг Б.О ах аав хоёртой үлдээгээд гэрээсээ гараад явсан. Би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд гэртээ ирэхэд хойд аав Баярсайхан, Б.О ах хоёр маргалдсан байсан. Ингээд О.Отгонбаяр ах манай хойд аавын нүүр лүү цохиод хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудах гэтэл О.Отгонбаяр ах манай гэрээс гараад зугтаачихсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.О ахын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай гэх хаяган дээр очоод хамт цагдаагийн байгууллага дээр ирж байна.Манай хойд аав Б.Баярсайхан нь Б.Оыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Б.О ах манай аавын нүүр рүү гараараа олон удаа цохиж зодсон гэсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Болорын өгсөн:... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг гэж санаж байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 30 дугаар гудамжны 662 тоотод зээ охин О.Номингоо / 4 настай, эмэгтэй/, Я.Ирмүүн /2 настай, эрэгтэй/ охин Оюунчулуун нарын хамт байсан. Тэгтэл манай нөхөр Б.Баярсайхан өөрийн 89760496 дугаараас залгаад би харьж явна. Манай нагац дүү Отгонбаяртайгаа явж байна, хоол хийж байгаарай гэсэн. Ингээд намайг хоол хийж байхад манай нөхөр Б.Баярсайхан, нагац дүү Отгонбаяр нар нь гаднаас 0,5 литрийн нэрийг нь мэдэхгүй архины талыг нь уучихсан гэж хэлээд тал шил архи бариад орж ирсэн. Би хоол унд хийж өгөөд Баярсайхан, Отгонбаяр хоёр үлдсэн шил архиа уусан. Ингээд Отгонбаяр манайхаас гараад дэлгүүрээс дахиад 0,5 литрийн архи аваад орж ирсэн. Манай охин Б.Оюунчулуун ажилтай гээд гараад явсан. Тэгээд Баярсайхан, Отгонбаяр нар нь архиа ууж байгаад маргалдаад хэрэлдээд байсан. Тэгтэл Отгонбаяр, Баярсайханыг заамдаж аваад баруун талын орон дээр унагаад дээр нь гарч суугаад хоолойг нь боогоод нүүрэн хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Би Отгонбаяр, Баярсайхан хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэгтэл Оюунчулуун гаднаас орж ирээд Отгонбаяр, Баярсайхан хоёрыг салгасан. Ингээд манай гэрээс Отгонбаяр гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандана гээд Оюунчулуун, Баярсайхан хоёр явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Оын өгсөн: ...Б.Бн ах бид хоёр 0.5 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Тэгтэл Б.Баярсайхан ах намайг гэрээс зайл гөлөг минь гэсэн. Тэгэхээр нь би уурлаад Баярсайхан ахыг заамдаж байгаад баруун гараараа хацар луу нь хоёр алгадаад нүд рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон.Мөн зүүн талын хүзүүнээс самардсан ба манай эхнэр Долгорсүрэн гадаа ирээд намайг аваад гэр лүү харьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллгаанд яллагдагчаар Б.Оын өгсөн:... Б.Баярсайхан ах намайг гэрээс зайл гөлөг минь гэсэн. Тэгэхээр нь би уурлаад Баярсайхан ахыг заамдаж байгаад баруун гараараа хацар луу нь 2 алгадаад нүд рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Бн ах миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулна. Б.Баярсайхан ахад хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаартай:

1.Б.Баны биед зулайн хуйх, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, хүзүү, хамар, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Гагэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

              -Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Шүүгдэгч Б.Оын үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Шүүгдэгч Б.Оын шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Шүүгдэгч Б.Оын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ................... тоотод нагац ах Б.Банд агсам тавьж, улмаар хохирогчийн толгой болон нүүрэн тус газар нь хуванцар сандлаар мөн гараараа хэд хэдэн удаа цохиж “зулайн хуйх, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, хамар, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Б.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баярсайханд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бны өгсөн: ... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнгэр худалдааны төвөөс гараад Баянзүрх дүүргийн 22 дугаар Цэргийн нэгдсэн эмнэлэгт орчихоод гэртээ харих гээд явсан. Тэгтэл манай дүү Б.О над руу 85505797 дугаарын утсаар залгаад таньтай уулзах хэрэг байна гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны орчимд уулзая гэсэн. Ингээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудал орчимд уулзсан. Надтай уулзахад Отгонбаяр нь халамцуу байсан ба надад 10.000 төгрөг байна гээд 0.5 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 30 дугаар гудамжны 662 тоотод манай гэрт очихоор болсон. Очих замдаа 0.5 литрийн Хараа нэртэй архинаасаа нэг нэг аяга уусан. Би харих замдаа эхнэр Болортой яриад  дүү Отгонбаяр тааралдаад манайд очих гээд явж байна гэсэн. Тэгтэл манай эхнэр тэг тэг хүрээд ир би хоол хийгээд байж байя гэсэн. Манай гэрт очиход охин Оюунчулуун, манай эхнэр Болор, 4 настай зээ охин Номингуа нар байсан. Манай охин Оюунчулуун удалгүй гараад явсан. Отгонбаяр бид хоёр хоол идчихээд үлдсэн архиа уучихаад сууж байсан. Отгонбаяр харьлаа гээд гэрээс явчихаад 30 минутын дараа буцаад ороод ирсэн. Тэгээд манай эхнэр Болороос 10.000 төгрөг аваад 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад бид хоёр хувааж уусан. Ууж байхдаа надад ах Ууганбаярыг хүн болгож авч чадаагүй, би хүн болгож авсан гээд агсараад байсан. Ингэж агсарч байгаад намайг заамдаж аваад орон дээр дараад унагаахад эхнэр салгах гээд хүчрээгүй. Тэгтэл намайг хуванцар сандлаар толгой руу цохиод хоёр гараараа ээлжлээд миний нүүр хэсэг рүү олон удаа цохисон. Намайг заамдаад хоолой боосон. Би Б.Оыг заамдаад нүүрний баруун шанаа руу нэг удаа цохисон. Удалгүй манай охин Оюунчулуун гаднаас орж ирээд бид хоёрыг салгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюунчулууны өгсөн:... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелийн 30-662 тоот гэртээ ээж Болор, охин хоёртойгоо байсан. Тэгтэл манай хойд аав Баярсайхан ээж Болор луу залгаад манай нагац дүү Б.О эхнэртэйгээ хэрэлдсэн гэж байна дагуулаад очлоо шүү, хамт очиж хоол унд идье гэнээ гэсэн. Тэгтэл ээж зөвшөөрсөн ба удалгүй хойд аав Баярсайхан, Б.О ахын хамт орж ирсэн. Б.О ах манайд ирэхдээ согтуу байсан ба аав эрүүл орж ирсэн. Манайд Б.О ах хоол идчихээд 0.5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирсэн. Ингээд аав Баярсайхан, Б.О ах хоёр архиа уугаад үлдсэн. Би ажилтай байсан учир ээж Болор охин Номингоо хоёрыг Б.О ах аав хоёртой үлдээгээд гэрээсээ гараад явсан. Би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд гэртээ ирэхэд хойд аав Баярсайхан, Б.О ах хоёр маргалдсан байсан. Ингээд О.Отгонбаяр ах манай хойд аавын нүүр лүү цохиод хамар амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудах гэтэл О.Отгонбаяр ах манай гэрээс гараад зугтаачихсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.О ахын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай гэх хаяган дээр очиод хамт цагдаагийн байгууллага дээр ирж байна.Манай хойд аав Б.Баярсайхан нь Б.Оыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Б.О ах манай аавын нүүр рүү гараараа олон удаа цохиж зодсон гэсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Болорын өгсөн:... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг гэж санаж байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 30 дугаар гудамжны 662 тоотод зээ охин О.Номингоо / 4 настай, эмэгтэй/, Я.Ирмүүн /2 настай, эрэгтэй/ охин Оюунчулуун нарын хамт байсан. Тэгтэл манай нөхөр Б.Баярсайхан өөрийн 89760496 дугаараас залгаад би харьж явна. Манай нагац дүү Отгонбаяртайгаа явж байна, хоол хийж байгаарай гэсэн. Ингээд намайг хоол хийж байхад манай нөхөр Б.Баярсайхан, нагац дүү Отгонбаяр нар нь гаднаас 0,5 литрийн нэрийг нь мэдэхгүй архины талыг нь уучихсан гэж хэлээд тал шил архи бариад орж ирсэн. Би хоол унд хийж өгөөд Баярсайхан, Отгонбаяр хоёр үлдсэн шил архиа уусан. Ингээд Отгонбаяр манайхаас гараад дэлгүүрээс дахиад 0,5 литрийн архи аваад орж ирсэн. Манай охин Б.Оюунчулуун ажилтай гээд гараад явсан. Тэгээд Баярсайхан, Отгонбаяр нар нь архиа ууж байгаад маргалдаад хэрэлдээд байсан. Тэгтэл Отгонбаяр, Баярсайханыг заамдаж аваад баруун талын орон дээр унагаад дээр нь гарч суугаад хоолойг нь боогоод нүүрэн хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Би Отгонбаяр, Баярсайхан хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэгтэл Оюунчулуун гаднаас орж ирээд Отгонбаяр, Баярсайхан хоёрыг салгасан. Ингээд манай гэрээс Отгонбаяр гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандана гээд Оюунчулуун, Баярсайхан хоёр явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Оын өгсөн: ...Б.Баярсайхан ах бид хоёр 0.5 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Тэгтэл Б.Баярсайхан ах намайг гэрээс зайл гөлөг минь гэсэн. Тэгэхээр нь би уурлаад Баярсайхан ахыг заамдаж байгаад баруун гараараа хацар луу нь хоёр алгадаад нүд рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон.Мөн зүүн талын хүзүүнээс самардсан ба манай эхнэр Долгорсүрэн гадаа ирээд намайг аваад гэр лүү харьсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллгаанд яллагдагчаар Б.Оын өгсөн:... Б.Баярсайхан ах намайг гэрээс зайл гөлөг минь гэсэн. Тэгэхээр нь би уурлаад Баярсайхан ахыг заамдаж байгаад баруун гараараа хацар луу нь 2 алгадаад нүд рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Баярсайхан ах миний зүүн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулна. Б.Баярсайхан ахад хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаартай:

1.Б.Бааны биед зулайн хуйх, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүүнд цус хуралт, хүзүү, хамар, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Григ гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

Б.О нь хохирогч Б.Бтай маргалдаж, хохирогчийн толгой болон нүүрэн тус газар нь хуванцар сандлаар мөн гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

       Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ хэргийн учир хохирогч Б.Бн нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.О баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./ хх-н 54-р тал/

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийгхөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

         Шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийг архи согтууруулах ундаа  хэрэглэсэн  үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэсгүй байна.

                                                                                                                                 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.

 

 Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Мандал овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.От оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

                                                                                                                    

          4 . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.А