| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/02733/и |
| Дугаар | 184/ШШ2017/01456 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2017/01456
2017 оны 6 сарын 20 өдөр Дугаар184/ШШ2017/01456 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******тоотод оришн суух, ***** овогт ******* ******* /регистрийн дугаар: ******/,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, *******тоотод оршин суух, ***** овогт ******* ******* /регистрийн дугаар: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******тоотод оршин суух, ***** овогт ******* ******* /регистрийн дугаар:******/-т холбогдох
“Д.*******, Ц.******* нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.*******ын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.*******ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, зээлийн төлбөрт илүү төлсөн 150,694,870 төгрөгийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Д.*******ыг ******* тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.*******аас зээлийн төлбөрт 132,231,800 төгрөг болон 58,842 ам.доллар гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч
, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Одоничмэг, гэрч Д.*******туяа, Я.Алтанцэцэг, Н.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь эрхэлж буй бизнесээ санхүүжүүлэх зорилгоор иргэн Г.*******аас 40,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай зээлж орон сууцаа барьцаалан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаанд орохоор харилцан тохирсон байдаг. Уг зээлийн барьцаанд Г.*******ын шаардсанаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот хаяг бүхий орон сууцыг түүний талийгаач нөхөр Ц.Зургаагийн нэр дээр 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар орон сууцны өмчлөгчөөр Г.******* бүртгэгдсэн байгаа бөгөөд Г.*******ын талийгаач нөхөр Ц.Зургаа гэж хүн 2010 онд талийгаач болсноор өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр хариуцагч Г.*******ын нэр дээр орон сууц шилжсэн. Уг орон сууц нь Транскапиталын зээлийн барьцаанд байсан учраас Г.*******аас авсан зээлээр зээлээ төлж, байраа чөлөөлөн Ц.Зургаагийн өмчлөлд шилжүүлсэн. Г.******* нь тухайн үед буюу зээл олгох үедээ орон сууцыг зөвхөн олгосон зээлээ төлөх баталгаа болгон бэлэглэж байна зээлээ төлсний дараа эргүүлэн Д.*******ын нэр дээр шилжүүлэн өгнө гэж ойлгуулсан учраас нэхэмжлэгч нарын зүгээс 2009 оноос ахин зээл авч төлбөрийг сар бүр төлсөөр ирсэн. Тухайлбал иргэн Г.*******аас
- 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг,
- 2009 оны 4 сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар,
- 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14,360,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар,
- 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар,
- 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6,000 ам.доллар,
- 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг,
- 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатайгаар,
- 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай,
- 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар,
- 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 72,500,000 төгрөгийг тус тус зээлж авсан.
Нийтдээ 247,860,000 төгрөг, 21,000 ам.доллар зээлж авсан. Зээлж авсан мөнгөн дүнгийн талаар маргаан байхгүй. Зээлийн төлбөрт нийтдээ 377,934,294 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрийг Г.******* болон түүний нөхөр Ц.Зургаагийн дансанд төлдөг байсан. Гэтэл иргэн Г.******* нь Д.*******, Д.******* нараас зээлийн төлбөр хийсэн дээрх бүх мөнгийг зөвхөн хүү алдангид тооцож авдаг байсан бөгөөд одоогийн байдлаар дээрх мөнгөн төлбөрөөс гадна 100,000,000 төгрөгийг төлөхийг шаардаж орон сууц чинь миний нэр дээр шилжсэн, сонинд зар тавиад зараад 100,000,000 төгрөгөө авна гэж сүрдүүлж хоёр ч удаа бидний амьдарч байгаа орон сууцыг худалдах хүндээ үзүүлж байна гэж хүмүүсийг дагуулан ирж үзүүлсэн. Г.*******ын нэхэх мөнгөн дүн зогсолтгүй өссөөр байгаа учраас төлбөр төлөх санхүүгийн чадавхи буурч хүнд байдалд орлоо. Бодит байдал дээр бид иргэн Г.*******тай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаанд оролцож, орон сууцаа бүрмөсөн Г.*******т шилжүүлэн өгөхөөр тохиролцоогүй атал тэрээр өөрийн нэр дээр улсын бүртгэл хийлгэн, их хэмжээний мөнгө нэхэмжилж, зээлийн дарамтанд оруулж байгаад гомдолтой байна.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот хаяг бүхий орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийллээ хуульд заасан барьцааны гэрээ байгуулах замаар хэрэгжүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь ойлгомжтой бөгөөд амаар харилцан тохиролцсон барьцааны гэрээг халхавчилан байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Түүнчлэн Г.*******ын ашиг хонжоо олох зорилгоор хууран мэхэлж өөрийн нөхрийн нэр дээр шилжүүлсэн нэхэмжлэгч нарын одоог хүртэл амьдарч буй орон сууцыг өөрийн гэр бүлийн өмчлөлд шилжүүлэн авсан Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл юм.
Иймд Д.*******, Ц.******* нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагварыг арилгаж, Г.*******ын нэр дээрх дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр Д.*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохыг *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.
Д.*******, Д.******* нар нь Г.*******аас нийтдээ 247,860,000 төгрөг, 21,000 ам.доллар зээлж авсан. Эдгээр зээлийг гэрээнд заасан хүүгээр тооцох юм бол 274,000,233 төгрөг болон 24,043 ам.доллар төлөх үүрэгтэй байдаг. Зээлийн төлбөрт нийт 377,934,294 төгрөг төлсөн ба үүнээс 336,354,574 төгрөгийг Г.*******ын Төрийн банк дах дансанд 38,371,150 төгрөг болон 2,560 ам.долларыг Ц.Зургаагийн Төрийн банк дах төгрөгийн болон Худалдаа хөгжлийн банкны валютын дансанд шилжүүлсэн. Шилжүүлсэн ам.долларыг ханшаар тооцоод нийтдээ 377,934,294 төгрөг төлсөн.
Зээлийн гэрээний дагуу авсан зээлүүдээ 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл төлж ирсэн байдаг. Иргэн Г.******* нь Д.*******, Д.*******аас төлбөр хийсэн дээрх мөнгийг зөвхөн хүү алдангид тооцож авдаг байсан бөгөөд одоогийн байдлаар нийт 93,000,000 төгрөг нэхэж, хэрвээ энэ мөнгийг төлж барагдуулахгүй бол орон сууцыг чинь 93,000,000 төгрөгөөр зараад одоо би зээлийн үлдэгдлээ авна шүү гэж нэхэмжлэгч нарт хэлсэн байдаг. Г.*******ын нэхэмжлэгч нарт зээлсэн мөнгийг Д.*******, Д.******* нь өнөөдрийн байдлаар гэхэд 2 дахин нугалж төлсөн атал нэмж 93,000,000 төгрөг төлөхийг шаардаж өвлөх эрхийн үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан орон сууцаар далимдуулж орон сууц чөлөөлөх нэхэмжлэл гаргаж байгаа.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн төлбөрт илүү төлсөн төлбөрийг 150,694,870 төгрөг гэж тооцсон боловч дахин тооцож үзэхэд илүү төлсөн төлбөр нь 71,228,669 төгрөг болж байна. Иймд дээр дурдсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь иргэн Г.******* надад холбогдуулан Д.*******аас 2009 оны 01 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 113-р байр, 47 тоот хаяг бүхий 4 өрөө орон сууцыг иргэн Ц.Зургаад шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөрөхгүй байна. Иргэн Д.*******, Д.******* нар нь надтай зээлийн харилцаа үүсгэсэн боловч тус харилцааны үндсэн дээр дурдсан орон сууцыг миний талийгаач нөхөр Ц.Зургаад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээгүй болно. Тодруулбал Д.*******, Д.******* нарын надтай үүсгэсэн зээлийн харилцаа нь нэхэмжлэгч нарын хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй бэлэглэлийн гэрээтэй огт хамааралгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ бэлэглэлийн гэрээ нарыг хооронд нь холбож тайлбарладаг. Энэ гэрээнүүд хоорондоо ямар ч холбоогүй. Г.*******, Д.******* нар хоорондоо 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Иргэн Д.*******, Б.Зургаа нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Д.******* энэ байраа анхнаасаа н.Гантулгын байр байсан. Дараа нь Д.*******т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. “Транс капита” ББСБ-д барьцаанд уг орон сууцыг тавьсан байдаг. Ц.Зургаад, Б.Гантулга байрыг барьцаанаас чөлөөлж өгөөч ээ гэж хэлсний дагуу барьцаанаас чөлөөлөөд үлдсэн мөнгөөр машин авах гэсэн юм гэж Б.Гантулга нар тохирсон байдаг.
Д.*******, Г.******* нар хоорондоо тохиролцсон асуудлын хүрээнд 40,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Энэ гэрээ болон үйл явдлууд хоорондоо огт хамааралгүй. Энэ нь 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаад, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцаанд тавьсан зээлийг хаасан баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Халхавчилж, халхавчлуулж байгаа гэрээнүүд өөр хоорондоо ялгаатай. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ Д.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан, бэлэглэлийн гэрээ Б.Зургаа, Д.******* нарын хооронд байгуулагдсан. Гэрээний талууд нь өөр өөр хүмүүс. Ц.Зургаа нас барснаар Иргэний хуулийн 515 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдсөн. Иргэн Ц.Зургаагийн хийсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаарх маргаанд Г.*******ыг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж заасан байдаг. Иргэний хуульд зааснаар бэлэглэлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Ц.Зургаагийн хүсэлт зориг илэрхийлэгдээд гэрээ хүчин төгөлдөр болсон. Орон сууцны өмчлөгчөөр Д.*******ыг бүртгүүлэхийг даалгахаар *******ы өмч улсын бүртгэлийн газарт даалгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. *******ы өмч улсын бүртгэлийн газарт нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
Зээлийн гэрээний илүү төлсөн 71,228,699 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 10 зээлийн гэрээ байгуулагдсан гэж ярьдаг ч бодит байдал дээр 13 зээлийн гэрээ байгуулагдсан байгаа. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл дутуу биелэгдсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч хариуцагч Д.******* нь зээлдүүлэгч Г.******* надтай 2009 оны 01 сарын 28-ны өдрөөс 2013 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 14 удаа зээлийн гэрээ байгуулан 345.160.000 төгрөг, 39.000 ам долларын зээл авсан.
Д.******* нь зээлсэн мөнгийг тухай бүрт нь бэлнээр авдаг байсан бөгөөд энэ бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон мөнгө олгосон баримтаар нотлогдохын зэрэгцээ дээр дурдсан 14 удаагийн зээлийн гэрээгээр зээлдэгч Д.******* гэрээнд заасан хугацаанд зээл түүний хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зохих ёсны хариуцлага хүлээхээр тус тус тохиролцсон. Гэтэл зээлдэгч Д.******* нь зээлиййн гэрээний дагуу 96,235,800 төгрөг, 46.895 ам долларын зээлийн хүү төлөх үүргээ ноцтой зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй ба миний зүгээс түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулахыг удаа дараа шаардаж түүнд зээлийн өр төлбөрөө төлөх нэмэлт хугацаа боломж олгосон боловч тодорхой үр дүн гаралгүй өнөөдрийг хүрлээ.
Энэ хугацаанд би Д.*******д холбогдуулан зээлийн төлбөр шаардсан шаардлага бүхий нэхэмжлэл 2 удаа гаргасан боловч оршин суух хаягтаа байхгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь төлөлөх эрхгүй гэх мэт шалтгаанаар шийдвэрлэгдээгүй бөгөөд Д.******* нар нь хоорондоо ямар ч хамааралгүй буюу холбогдолгүй Д.*******, Ц.Зургаа нарын хооронд 2009 онд хийгдсэн орон сууц бэлэглэлийн гэрээ, П.*******, Г.******* нарын хооронд 5 жилийн хугацаанд үргэлжилж ирсэн зээлийн гэрээнүүдийг холбоотой болгон шаардлага гаргах замаар зээлээ төлөхгүй, орон сууцыг минь булааж авах гэсэн зүй бус үйлдэл гаргаж байна. Иймд Д.*******ыг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот орон сууцнаас албадан нүүлгэж өгнө үү.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 10 удаагийн зээлийн гэрээ буюу 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2009 оны 4 сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар, 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14,360,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатайгаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6,000 ам.доллар, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатайгаар, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000 ам.долларыг 2.5 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатайгаар, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 72,500,000 төгрөгийг тус тус зээлж авсан зээлийн гэрээний үнийн дүнгийн талаар маргаан байхгүй.
Харин үүн дээр нэмж 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.******* нь Г.*******аас зээлж авсан 10,000 ам.долларын зээл. Уг зээлийг 5 хувийн хүүтэй авч 10,500 ам.доллар төлөх ёстойгоос 5,000 ам.доллар төлсөн. Мөн Д.******* нь Г.*******аас 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 18,000,000 төгрөг хүүгүй, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж авсан боловч төлбөр төлөөгүй. Зээл төлбөрийг тооцож үзэхэд нийт 272,660,000 төгрөг, 31,000 ам.доллар өгсөн байдаг. Зээлийн гэрээ тус бүрийг төлбөр төлсөн байдлаар тооцож үзвэл:
1/ 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 51,572,000 төлж биелэгдсэн,
2/ 2009 оны 4 сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийг зээлийн гэрээ 16,525,000 төгрөг төлж биелэгдсэн,
3/ 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14,360,000 төгрөгийн зээлийн гэрээ 15,899,900 төгрөг төлж биелэгдсэн,
4/ 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 21,000,000 төгрөг төлж биелэгдсэн,
5/ 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 28,400,000 төгрөг төлж биелэгдсэн,
6/ 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 8,520 ам.доллар төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул гэрээний дагуу алданги тооцож үндсэн зээл, хүү алданги 12,780 ам.доллар нэхэмжилж байгаа,
7/ 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 10,083,333 төгрөг төлж биелэгдсэн, биелүүлэхдээ 2 жил хэтрүүлсэн тул 4,586,000 алданги тооцож нэхэмжилж байгаа
8/ 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу 32,100,000 төгрөг төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул гэрээний дагуу алданги тооцож үндсэн зээл, хүү алданги 48,150,000 төгрөг нэхэмжилж байгаа,
9/ 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 15,523 ам.доллар төлөх ёстой байсан боловч төлөөгүй тул гэрээний дагуу алданги тооцож үндсэн зээл, хүү алданги 23,062 ам.доллар нэхэмжилж байгаа,
10/ 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн зээл 26,000,000 төгрөг төлж биелүүлсэн, 11/ 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 72,500,000 төгрөгийг төлж биелүүлсэн.
12/ 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 10,500 ам.доллар төлөх ёстойгоос 5,000 ам.доллар төлсөн тул үлдэх 5,500 ам.долларыг нэхэмжилж байгаа.
13/ 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлсэн 18,000,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байгаа.
14/ 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлсэн 30,900,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд зааснаар 15,450,000 төгрөгийн алданги тооцож, 46,350,000 төгрөг нэхэмжилж байгаа.
Д.*******аас зээлийн өр төлбөрт 96,235,800 төгрөг, 46.895 ам доллар, гэрээний дагуу тооцох алдангид 36,086,000 төгрөг,11.947 ам доллар, нийт 132,321,800 төгрөг, 58.842 ам долларыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч дээрх тооцоогоор 99,086,000 төгрөг, 41,342 ам.доллар болж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа энэ хэмжээгээр тодруулж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10,000 ам долларын бичиглэлийг гэрээ гэж үзэхгүй байна. Д.*******ы зүгээс уг 10,000 ам долларыг аваагүй гэж тайлбарладаг. Хаана хэн ч ийм бичиглэл зохиох боломжтой.
Зээлийг 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авчхаад 5,500 ам долларыг төлөөгүй бол шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Энэ гэрээгээр мөнгө аваагүй. 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу мөнгийг Д.******* аваагүй. Энэ нь Д.*******ы хилээр орж гарсан баримтаар нотлогдож байдаг. Тухайн зээлийн гэрээ байгуулагдах үед Монгол улсад байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Д.*******ы гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан.
2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнд ганцхан Г.*******ын гарын үсэг байдаг. Д.*******ы гарын үсэг байдаггүй. Уг зээлийн гэрээнд тусгагдсан мөнгийг Д.******* аваагүй. Д.*******туяа гэх хүнд хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Д.*******туяад хүлээлгэж өгсөн гэх маргаан нь жичтэй шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Төгрөгөөр гэх 3 гэрээнд алданги огт төлөөгүй гэх асуудал яригдаж байна. Огт төлөөгүй гэдгээ ямар баримтаар яаж нотолж байгаа нь тодорхойгүй байна. Мөнгө өгсөн авсан гэдгээ талууд хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэрээнд заасан хүүгийн хэмжээгээр зээлийг төлсөн. Алдангийг 50 хувиар бодож тооцож байгааг ямар баримтаар гаргаж байгаа вэ гэдэг нь тогтоогдохгүй байна.
Тооцоо нийлсэн акт байхгүй. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнд алданги яригдаж байгаа. Гэрээнд заасан хүүгийнхээ хэмжээгээр бүгд төлөгдсөн. Хугацаа хэтэрсэн гэж үзвэл шаардах эрх нь тухайн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн огнооноос эхлээд үүснэ. Зээлийн гэрээтэй холбоотой алдангийн шаардлага гаргаагүй байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг гэж хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 121,800,000 төгрөгийг Д.******* хүлээж аваагүй. Ийм зээлийн гэрээ байхгүй.
Д.******* гарын үсэг зураагүй. Д.*******ы гарын үсгийг шинжлүүлье гээд шинжээч томилуулсан. Шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр Д.*******ы гарын үсэг биш гэж гардаг. Д.*******ын дансруу 72,500,000 төгрөгийг түр буюу 4 хоногийн хугацаатай шилжүүлсэн байдаг. Буцаагаад өмнөх зээлийн хүү төлбөртэй хамт 99,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 72,500,000 төгрөгийн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Сөрөг нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгаатай холбоотой зээлийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн.
Хэрвээ нэхэмжилж байгаа бол тооцоо нийлсэн акт байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Хариуцагч маань орон сууцыг шилжүүлсэнтэй холбоотой худлаа ярьж байгаа гэдэг нь тогтоогдоно. “*******” ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн гэж хэлдэг. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Г.******* өөрөө оролцсон байдаг. Тэрхүү шүүх хуралдааны тэмдэглэлд “Миний ханийн надад хэлснээр та энэ байрыг аваад 30,000,000 төгрөг өгөөч ээ би машин авах гэсэн юм” гэж хэлсэн байдаг. Хариуцагч нь өөр хоорондоо зөрүүтэй өөр өөр тайлбарыг хэлээд байдаг. 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаад 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаад, 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг “*******” ХХК-д төлсөн. 51,572,000 төгрөг болгож төлсөн гэдгийг зөвшөөрөөд байдаг нь эхний гэрээ дуусгавар болгосон гэдэг нь нотлогдож байна. Б.Зургаа 30,000,000 төгрөгийг өөрөө гаргаад ямар эх үүсвэрээр төлсөн бэ гэдэг нь нотлогддоггүй. Г.*******, Д.******* тус тусдаа гэрээ гэж ярьдаг. Ц.Зургаагийн хүсэл зоригоор байр шилжиж байгаа. Г.******* Б.Зургаа нар нь гэрлэгчид. Тиймээс тэдний дундын эд хөрөнгө болсон. Үүний үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээгээр байрыг Г.******* өвлөж авсан. Өвлөгч өвлүүлэгчийн хариуцлагыг хүлээнэ.
Г.******* нь захиагаар үйл баримтаа нотолсон. Өвлөж байгаа эд хөрөнгө Г.*******т шилжсэн. Халхавчлагдаад байгаа гэрээ заавал бичгээр байгуулж байж халхавчлагдан гэж байхгүй. Талууд хоорондоо зээлээ өгсөн. Ингэхэд барьцааны асуудал яригдана. Тухайн үед барьцаанд тавих боломжгүй байсан учраас 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцаанаас орон сууцыг чөлөөлөөд 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Зургаагийн нэр дээр шилжүүлсэн. 40,000,000 төгрөгийн барьцааны зүйл нь орон сууц болсон. Халхавчилж байгаа гэрээ нь бэлэглэлийн гэрээ юм. Орон сууц Г.*******, Д.*******, Д.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болж байсан гэдэг нь харагддаг. Барьцаа хөрөнгө найдвартай байгаа учраас олон удаагийн зээлийг өгсөн байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь хариуцагч Г.*******т холбогдуулан “Д.*******, Ц.******* нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.*******ын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.*******ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах, зээлийн төлбөрт илүү төлсөн 150,694,870 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн төлбөрт илүү төлсөн 150,694,870 төгрөг гаргуулах шаардлагыг 71,228,699 төгрөг болгон багасгаж тайлбарласан байна.
Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан “Д.*******ыг ******** тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.*******аас зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 132,231,800 төгрөг, 58,842 ам.доллар гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зээл, зээлийн хүү, алданги гаргуулах шаардлагыг 99,086,000 төгрөг, 41,342 ам.доллар болгон багасгаж тайлбарласан болно.
Улаанбаатар хот, *******тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.******* нь 2008 оны 7 дугаар 31-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд Д.******* нь энэхүү орон сууцны өмчлөх эрхийг 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Ц.Зургаагийн өмчлөлд шилжүүлсэн, Ц.Зургаа нь хариуцагч Г.*******тай гэр бүл буюу эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”, №312 дугаартай Ц.Зургаа, Г.******* нарын гэрлэлтийн батлах болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох Ц.Зургаа 2010 оны 12 дугаар 15-ны өдөр нас барсан бөгөөд хариуцагч Г.******* нь өв залгамжлалын журмаар 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан №0000060053 дугаартай нас барсны гэрчилгээ, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №10 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000303151 дугаартай гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Г.******* нь 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй болсон боловч уг орон сууцанд одоог хүртэл нэхэмжлэгч Д.******* амьдардаг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь Д.*******, Ц.******* нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.*******ын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.*******ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийллээ хуульд заасан барьцааны гэрээ байгуулах замаар хэрэгжүүлээгүй, амаар харилцан тохиролцсон барьцааны гэрээг халхавчилан бэлэглэлийн гэрээ байгуулсан, Ц.Зургаагийн өмчлөлөөс өвийн журмаар шилжүүлэн авсан учир хариуцлага хүлээх үүрэгтэй ...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгчийн дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... халхавчилж, халхавчлуулж байгаа гэрээнүүд өөр хоорондоо ялгаатай. Зээлийн гэрээ Д.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан, бэлэглэлийн гэрээ Б.Зургаа, Д.******* нарын хооронд байгуулагдсан. Иргэн Ц.Зургаагийн хийсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаарх маргаанд Г.*******ыг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй. Бэлэглэлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Бэлэглэлийн гэрээ нь зээлтэй хамааралгүй ...” гэж тайлбарлажээ.
Маргаан бүхий орон сууцыг Г.******* болон Д.******* нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.*******аас Ц.Зургаагийн өмчлөлд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Г.*******, Д.******* нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 3 дугаартай зээлийн гэрээний 3 дах заалтад “... Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоотыг барьцаалж ... нийтдээ 105,280,000 төгрөг зээлдүүлсэн болно ...” гэж бичигдсэн байдал болон гэрч Я.Алтанцэцэг, Д.*******туяа, З.*******гэрэл нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өмчлөлийн орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээ байгуулахдаа барьцааны журмаар бус өмчлөх эрхийг шилжүүлэхээр замаар бэлэглэлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж заасан ба Д.******* нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэх зорилгоор Ц.Зургаад шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн нөхцөл байдлаар тогтоогдоогүй бөгөөд харин Д.*******, Г.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 58.2.1-д зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн бол ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэж заажээ.
Иймд Д.*******, Ц.******* нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэрээ гэж үзэж хүчин төгөлдөр бус гэж тооцох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Г.*******ын нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан байрнаас албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.
Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Д.******* нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өв залгамжлан авсан хариуцагч Г.*******т холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу Г Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Г.*******ын нэр бүртгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.*******ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг эрх бүхий байгууллага болох *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2009 оны 4 сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийг зээлийн гэрээ, 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14,360,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6,000 ам.долларын зээлийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000 ам.долларын зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 72,500,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан зээлийн гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба зохигчид эдгээр зээлийн гэрээ байгуулагдсан болон гэрээгээр олгогдсон мөнгөн дүнгийн талаар маргаагүй байна.
Харин хариуцагч Г.******* нь 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10,000 ам.долларын зээлийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 30,900,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 121,800,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг ба нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь эдгээр гэрээнүүдийг бодитойгоор байгуулж, зээл аваагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гарын үсгийг хуурамчаар дуурайлган бичсэн гэж тайлбарлаж маргажээ.
Дээрх зээлийн гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн 150,694,870 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 132,231,800 төгрөг, 58,842 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.
Хариуцагч Г.*******аас нэхэмжлэлийн шаардлагаа нотолж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр огноологдсон “10,000 ам.долларыг 5 хувийн хүүгээр бодож авав” гэсэн бичвэрт зээл олгогчийн нэр тодорхойгүй байх бөгөөд энэхүү баримтаар Д.******* нь хариуцагч Г.*******аас зээл аваагүй гэж тайлбарласан байна.
Мөн хариуцагч Г.*******аас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр огноологдсон 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд зээлдэгч гэх хэсэгт Д.******* гарын үсэг зураагүй байх бөгөөд энэхүү гэрээгээр Д.******* нь хариуцагч Г.*******аас зээл аваагүй гэж тайлбарлажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 121,800,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсэгүүд нь Д.*******ы гарын үсгийн загваруудтай тохирохгүй болох нь зохигчийн хүсэлтийн дагуу томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлээнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2830, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5808 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Дээрх дурдсанаас бусад гэрээнүүдээс 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2009 оны 4 сарын 24-ний өдрийн 15,000,000 төгрөгийг зээлийн гэрээ, 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 14,360,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 72,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлсэн гэж хариуцагч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж, харин үлдэх 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6,000 ам.долларын зээлийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлээгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтамир нь 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6,000 ам.долларын зээлийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15,000 ам.долларын зээлийн гэрээнүүдээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг биелүүлсэн, эдгээр гэрээгээр шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Г.******* нь дээрх зээлийн гэрээний төлбөр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд хариуцагч Г.******* нь 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15,000 ам.долларын зээлийн гэрээнийг үүрэгтэй холбоотой шаардлагыг гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Хариуцагч Г.*******сүрэнгийн дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон болон тасалдсан гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
Зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6,000 ам.долларын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад Г.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дор дурдсан үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсэг болон нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарын зээлийн төлбөрт илүү төлсөн 150,694,870 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.
Нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь зээлийн гэрээнүүдийн үүргийн дагуу нийт 377,934,294 төгрөгийг Г.*******т төлсөн гэж, хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч Д.*******, Д.******* нараас нийт гэрээний дагуу зээлийн төлбөрт 272,660,000 төгрөг, 31,000 ам.доллар авсан гэж тус тус зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлаж, тайлбартай холбоотой санхүүгийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан зээлийн төлбөр төлсөн санхүүгийн анхан шатны баримтууд болох банкны орлогын баримтуудад ямар зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлж байгаа болох нь тодорхойгүй бөгөөд нийт санхүүгийн баримтуудаар төлсөн төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжтой байх боловч тухайн баримтуудыг зээлийн ямар гэрээний дагуу төлбөр төлсөн болохыг ангилан тогтоох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан зээлийн төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн зохигчдын маргаж буй зээлийн гэрээний дагуу төлсөн үүрэг болоод илүү төлсөн төлбөрийг ялган зааглаж үнэлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба зохигчид нь энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлон нотолж чадаагүй байна.
Дээрх бүгд үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь хариуцагч Г.*******т холбогдуулан гаргасан “Д.*******, Ц.******* нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,****** тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.*******ын нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.*******ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох зээлийн төлбөрт илүү төлсөн 150,694,870 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Г.*******ын нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан Д.*******ыг ****** тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.*******аас зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 132,231,800 төгрөг, 58,842 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан Д.*******, Ц.******* нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ******** хаягт байрлах, улсын бүртгэлийн *****дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбай бүхий орон өмчлөгчөөр бүртгэсэн Г.*******ын нэр дээрх улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Б.*******ыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг *******ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаарзүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарын хариуцагч Г.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох зээлийн төлбөрт илүү төлсөн 150,694,870 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Г.*******ын нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан Д.*******ыг ******* тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.*******аас зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 132,231,800 төгрөг, 58,842 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,489,325 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,480,476 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР