Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/548

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        04          11                                   2022/ШЦТ/548

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Олзод, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД: 04-63/

иргэдийн төлөөлөгч Д.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Бид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 210 600  650 2065 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 21 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, өрмийн мастер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Ба....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жилийн хугацаагаар тэнсэж  хянан харгалзсан ,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар  шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9  /есөн/ сарын  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж  шийдвэрлэсэн,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б.Б [РД: ......],

 

                           Холбогдсон хэргийн талаар:

 

Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Вьетнам” авто засварын газарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Н.Д.К/-ийг гараараа толгойн тус газарт нь хоёр удаа цохиж хүч хэрэглэн, хуванцар хутгыг хохирогчид хутга гэж итгүүлэн, зэвсэг хэрэглэн Ай фоне-6 эс плас /I phone 6S plus/ маркийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:  Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ганцаараа явж байсан. Хутга байгаагүй. Би тухайн өдөр найзынхаа гэрээс хүүхдийн тоглоомын хутгыг авч гарсан. Түүнийг хутга мэс гэж үзэхгүй байх. Гадна хүйтэн байсан тул хүйтэн мэс гэж үзсэн байх. Би хохирогчийн хоолойнд хутга тулгаагүй. Толгой тус газар нь 2 удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл,  журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

- Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 9 дэх тал/,

- 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 дахь тал/,

- 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 16-21 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч н өгсөн: ...Би “Батхүлэг” авто сервисийн баруун талын “Вьетнам” засварын газар кузов засварт ажилладаг бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 09-нд уг засварын газартаа үйлчлэгч эгч Т.Баярмаатай хамт ажлаа хийцгээгээд байж байтал үл таних эрэгтэй хүн орж ирээд Баярмаа эгчийг “хажуу талын граш орж онгойлоод өгчих” гэж хэлэхэд Баярмаа эгч грашнаас гараад явсаны дараа манай грашид орж ирсэн үл таних эрэгтэй миний хажууд ирээд миний хүзүүнд хутга тулгаад миний толгой руу гараараа цохиод “гар утсаа гаргаад ир” гэж хэлэхээр нь би өмдний баруун талын халаасанд байсан “Ай фоне 6 Эс плас” /I Phone 6s Plus/ маркийн гар утсаа гаргаж өгөхөд миний утсыг аваад грашнаас гараад явсан. Удалгүй Баярмаа эгч граш руу орж ирхээр нь би болсон асуудлын талаар хэлэхэд манай найз Цолмон цагдаа дуудсан. Тухайн үед манай грашид орж ирсэн хүнийг би өмнө нь харж байгаагүй, танихгүй. Тэр хүн миний хүзүүнд дунд зэргийн хэмжээтэй хутга тулгаад, толгой хэсэгт гараараа хоёр удаа цохиж миний гар утсыг дээрэмдээд явсан. Миний хүзүүнд хутга тулгаад, намайг цохиж, миний гар утсыг дээрэмдсэн хүн нь цагаан ултай, хар пүүзтэй, хар өмд, хар малгайтай цамцтай, бараан өнгийн куртиктэй, 25-30 орчим насны, 170-175 см орчим өндөр, туранхайвтар эрэгтэй хүн байсан. Би тухайн хүний царайг одоо харвал таних байх гэж бодож байна. Тухайн үед үйлчлэгч Баярмаа эгч мөн тэр хүний царайг харсан. Тэр хүн бас таних байх. Миний дээрэмдүүлсэн утас “Ай фоне 6 Эс плас” /I Phone 6s Plus/ маркийн саарал өнгөтэй, содон шинж байхгүй. Хамт ажилладаг хүнээсээ 2021 оны 01 дүгээр сарын үед 300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Уг гар утсанд “гэсэн дугаар ашиглаж байсан. Миний гар утасны хайрцаг сав, имей код нь байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 дүгээр тал/,

 

-Тухайн үед миний санаж байгаагаар тухайн үед грашийн хаалга хаалттай байсан. Тэнд манай нэг Монгол эгч буюу үйлчлэгч эгч байсан тэр эгчид машин авна, хажуу засвараас машин авна гээд худал хэлж тэр залуу орж ирээд хүзүүнд хутга тулгаад чамд утас байгаа юу гэж асуухад нь би өөрийн гар утсаа баруун талын халааснаасаа гаргаж өгсөн. Тэгтэл кодоо гарга гэж хэлсэн байж магадгүй би ойлгоогүй. Тэгтэл миний толгой руу хоёр удаа гараараа цохисон. Тэгээд утас руу заагаад байхаар нь би кодоо гарга гэж хэлж байгаа юм болов уу гэж ойлгоод утасны кодоо гаргаж өгсөн. Тэгтэл утасны засвар гэсэн цэс рүү ороод ай клоуд аа гарга гээд заагаад байсан. Тэр гар утас нь би ахаасаа авсан байсан утас байсан тул пасспортыг нь мэдэхгүй байсан учир мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл дахин толгой руу нэг удаа цохисон. Тэгээд гараад явсан. Миний гар утсыг авч явсаны дараа утсаа ай клоудаараа хаана явж байгааг нь харж болж байсан. Би тухайн үед зам мэддэггүй байсан болохоор яг хаана гэдгийг нь мэдэж чадахгүй байсан. Яг яаж цохиж байгааг нь харж чадаагүй толгойны араас цохисон юм. Миний толгой бага зэрэг хөндүүртэй байсан. Тэгэхдээ нэг их гэмтэл гээд байх юм байгаагүй. Удахгүй тэр хөндүүр нь арилж гайгүй болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, одоо тус гэмтлээс ямар нэг үлдсэн зүйл байхгүй. Зүгээр болж эдгэсэн. Би хутга байсан гэж гэж харсан. Дарахаар ажлын хэсэг нь гарч ирдэг хутга байсан. Миний хүзүүн дээр барих үед их хүйтэн мэдрэгдэж байсан. Би маш сайн харсан. Тэр төмөр хутга мөн байсан. Миний утас Ай фоне-6 эс плас /I phone 6S plus/ маркийн шаргал өнгөтэй гар утас байсан. Надад ямар нэг байдлаар хохирол барагдуулах ажиллагаа хийгээгүй, уулзаагүй, огт холбогдоогүй. Намайг дээрэмдсэн хүн үйлчлэгч эгчид худал хэлж явуулсан юм шиг байсан. Тэгээд эргээд ирэхээр нь би үйлчлэгч эгчид хэлсэн. Тэр эгчийн нэрийг мэдэхгүй бид нар эмээ гэж дууддаг юм. Харин би засварын газраа ганцаараа үлдсэн байхдаа дээрэмдүүлсэн. Намайг дээрэмдсэн хүн ганцаараа явган явж байсан. Би араас нь гараад нэг хэсэг хугацаанд дагаад явсан, тэр залуу ганцаараа л яваад байсан. Вьетнамд бол ийм тохиолдолд араас нь дагаж явж байгаад хажуу хүмүүсээ дуудаад бариад авдаг юм. Монголд би хэл мэдэхгүй тэд нар миний хэлж байгааг ойлгохгүй байсан учир барьж авч чадаагүй юм. Тэр хүн өөр ямар нэг хүнтэй уулзаагүй, ганцаараа л явган яваад байсан, би хэсэг дагаж байгаад буцаад ирсэн юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Залуу хүн байсан учир би тэр хүнд төвөг болмооргүй байна. Надад тухайн хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр хүн орж ирэхдээ саравчтай малгайтай дээрээс нь малгайтай цамцны малгай давхарлаж өмссөн байдалтай, маск зүүсэн байсан тэгэхдээ Б.Б гэх хүний царайны ерөнхий төрх нь харахад мөн байна. Энэ хүнийг Монгол улсын хуулиар байж болох хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна, ямар ч гомдол надад одоо байхгүй... гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 216-217 дугаар тал/,

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баярмаагийн өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би 17 цагийн орчимд би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вьетнам” засвар дээр ирсэн. Би засварын газрын грашдээ ирээд цэвэрлэгээ хийгээд байж байхад 30 орчим насны масктай залуу орж ирээд “хажуу талын “Ветнам” засварын грашид машинаа засуулахаар өгсөн хаалгаа нээхгүй байна. Та очоод хаалгыг нь тогшоод өгөөч” гэхээр нь би грашнаасаа гарч яваад нөгөө граш руу явж байхад нөгөө залуу эргээд гараад явж байсан. Тэгсэн манайд ажилдаг Вьетнам залуу грашийн үүдэнд байсан ба “яасан юм, юу болсон бэ” гэхэд ямар нэгэн хариу надад хэлэхгүй байсан. Тэгээд байж байгаад манайд ажилладаг Вьетнам залуу нь тэр залууг “толгой руу нь хоёр удаа цохиод хутга тулгаж байгаад утсыг нь аваад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаанаас ямар хутга вэ” гэхэд “тэр залуу өөрөө хутгатай явж байсан” гэж хэлсэн. Тэр залуу нь 180-190 см өндөртэй байсан байх гэж санаж байна Туранхай шар залуу байсан. Тэр залуу урт куртик өмссөн маск зүүсэн залуу байсан. Малгайтай байсан эсэхийг санахгүй байна. Би одоо тэр залууг харвал танихгүй. Манай грашнаас өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй, Вьетнам залуугийн барьж байсан цагаан өнгийн утсыг л авч явсан гэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 дугаар тал/,

 

“DAMNO” ХХК-ийн  “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 280.000 /Хоёр зуун наян мянган төгрөг/-өөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 46-47 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б яллагдагчаар өгсөн: ...Яллагдагчийн эрх, үүргээс асуух зүйл алга байна. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60, 64 дүгээр тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 113 дугаар тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд болон хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 115 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

            “Хүч хэрэглэж” гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэхгэмт хэргийг хуульчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т: ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан байна.

 

“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хэрэглэсэн байхыг ойлгох юм.

 

Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн холбогдох хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 03 дугаар тогтоолд “Зэвсгийн чанартай бусад зүйл гэдэгт ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий /тухайлбал хайч, сэрээ, сүх, хөрөө, халив (отвёртка), хүрз, өрөм, лоом, гал тогооны болон сахлын хутга г.м./ эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох /тухайлбал, бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис г.м./ эд зүйл, хэрэгслийг ойлгоно.

 

Зэвсгийн чанартай бусад зүйлийг тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэжээ.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Вьетнам” авто засварын газарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Н.Д.К/-ийг гараараа толгойн тус газарт нь хоёр удаа цохиж хүч хэрэглэн, хуванцар хутгыг хохирогчид хутга гэж итгүүлэн, зэвсэг хэрэглэн Ай фоне-6 эс плас /I phone 6S plus/ маркийн гар утсыг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь  хохирогч болон гэрчийн мэдүүлэг,

 

- Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 9 дэх тал/,

- 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-15 дахь тал/,

- 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 16-21 дүгээр тал/ зэрэг  хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.

 

  Шүүх хуралдаанд шүүгдэгч  Б. Баасандорж  нь  хүүхдийн тоглоомон пивор хутгаар   хохирогчийг  айлган гар утсыг  авсан  гэж мэдүүлж байна.

 

          Өөрөөр хэлбэл Б.Б нь хуванцар хутга буюу эд зүйл, хэрэгслийг ашиглан, тухайн эд зүйл, хэрэгслийг хутга гэж итгүүлэн хохирогчийг  айлган сүрдүүлж  “Ай фоне-6 эс плас” /I phone 6S plus/ маркийн гар утсыг  авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн  эд хөрөнгийг засах зэргээр / буюу  учруулсан хохирлыг  мөнгөөөр нөхөн төлнө тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Н.Д.К/-ийн дээрэмдүүлсэн Ай фоне-6 эс плас /I phone 6S plus/ маркийн гар утсыг  хөрөнгийн  үнэлгээний  “DAMNO” ХХК-н  зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 280.000 /Хоёр зуун наян мянган төгрөг/-өөр үнэлсэн   хөрөнгийн үнэлгээний   тайлан  1-р хх-ийн 46-47 дугаар талд авагдсан байна.

 Шүүгдэгч  Б. Баасандорж  хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаарх баримтыг  гаргаж  өгөөгүй  тул шүүгдэгч Б.Боос  гар утасны үнэ  280.000 /хоёр зуун наян мянган төгрөг/-ийг хохирогч Нигүен Дэ Кэйт”-эд олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Бид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй байна.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан: хохирогчийг айлган сүрдүүлж, сэтгэл санааны шаналалд оруулж, гар утасных нь кодыг гаргуулж тохуурхан доромжилж үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 -д зааснаар  8 /найман /жилийн хорих ял оногдуулах, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 04 сар 15 хоногийн ялыг нэмж нэгтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх   саналыг гаргаж байна. 

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нь шүүгдэгч  Б. Бийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар,  хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө  илэрхийлж байгаа  болон гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хорих ялын доод хэмжээ  болох 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан түүнд  оногдуулах  хорих ялыг доош  татаж   оногдуулж, мөн түүний эдлээгүй зорчих эрх хязгаарлах  ялыг  тусад эдлүүлэхээр  шийдвэрлэх  саналыг гаргаж байна.

 

 Шүүгдэгч Б.Б урьд  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар  шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9  /есөн/ сарын  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн  захирамж зэргээр тогтоогдож байна.  /1-р хх-н 124-136-р тал/

 

 Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 26-ны  өдрийн 3/20646 тоотонд  ялтан  Б.Б нь  2021 оны 10 дугаар сарын 26-ны  өдрийн байдлаар 1 жил 6 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 сар 26 хоногийн ялыг эдэлж  1 жил 04 сар 15 хоногийн үлдэгдэлтэй  байна  гэжээ. /1-р хх-н 123-р тал/,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...хэд хэдэн гэмт хэрэгт  хэд хэдэн төрлийн  ял оногдуулсан бол  доор дурдсанаар  хөнгөн ялыг хүндэд нь  нэмж нэгтгэх,  эсхүл тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...ялтан оногдуулсан ялыг  эдлэх дуусахын өмнө  шинээр гэмт хэрэг үйлдсэн,  эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө  өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн  ялыг нэмж нэгтгэн  нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж тус тус хуульчилжээ.

 

          Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Б  нь  хийсэн хэрэгтээ  дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн  зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хувийн байдлуудыг  нь харгалзан  Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 6 /зургаан/  жилийн  хугацаагаар  хорих  ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

 Мөн Б.Б нь  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сар хорих ялаар  шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9  /есөн/ сарын  хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  шийдвэрлэсний дараа  өмнө  нь үйлдсэн  дээрмийн гэмт хэрэг  нь илэрч тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх үндэслэлтэй  байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шунахайн сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Шүүгдэгч  Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс   яллагдагчаар цагдан  хоригдсон байх ба 2022 оны 04 дүгээр сарын  11-ний  өдөр хүртэл  нийт  157  хоног цагдан  хоригдсон болох нь яллагдагчийн цагдан хорих тухай шүүгчийн захирамж / 1-р хх-н 52-53-р тал, 202- 206-р тал, 227-229-р тал, 233-235-р тал/,

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Боос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

                                                            ТОГТООХ нь:                

                                          

            1. Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар  Б.  6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт тус тус зааснаар  Б.Бид  энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ял дээр  өмнөх тогтоолоор  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 15 хоногийн  ялыг нэмж нэгтгэн  нийт  7 /долоон/ жил 04 /дөрвөн/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бид оногдуулсан 7 /долоон/ жил 04 /дөрвөн/ сар 15 /арван тав/  хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 157 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Боос /РД: / 280.000 /хоёр зуун наян мянган төгрөг/-ийг гаргуулан хохирогч  “kiet/-д /С/ олгосугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй,шүүгдэгч Б.Боос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бид урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                         ШҮҮГЧИД:                                  С.ОЛЗОД

 

 

                                                      Н.БААСАНБАТ