Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2013/0630/З |
Дугаар | 221/МА2014/0194 |
Огноо | 2014-05-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2014/0194
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 05 сарын 21 өдөр Дугаар 194 Улаанбаатар хот
Г.Б ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.М, Ч.Эр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Б ийн нэхэмжпэлтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн хууль буруу хэрэглэснийг тоггоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бүрэн тооцож зөрүүг олгуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 01 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 140,400 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.
Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Нэхэмжлэгч хуулийн фирмд 140,400, МУИС-ын хууль зүйн сургуульд 140,400 төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд тус тус төлдөг. Илүү төлсөн төлөлтийг буцаах тухай НДЕГ-ын тушаал бий. Нэхэмжпэгч 2 байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан хэдий ч хоёр удаа нийгмийн даатгалын сангаас мөнгө авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1, 192 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс даатгуулагч Г.Бийн “Бр энд инг” ХХК-д ажилласан хөдөлмөрийн хөлснөөс төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцуулж авах хуульд заасан эрх нь зөрчигдсөнийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Бийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг зөвтгөн тогтоохыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгажээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “"Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлтөөр орсон 192 дугаар зүйлд "Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа" гэсэн заалтын 19.1-т "Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно" гэж заасан.
Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дах хэсэгт "Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно" гэсэн заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 92 тоот тогтоолоор батлагдсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай журам"-ын 1 дэх заалтаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухай үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн 3 талт зөвшлийн 2011 оны 04 сарын 05-ны 01 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 цагт 835 төгрөг 71 мөнгө буюу 1 сард 140400 төгрөг болгож хэрэгжүүлсэн. Эдгээр хуулийн заалтуудын дагуу даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн орлогын дээд
хэмжээ нь 1 404 000 төгрөг болж байна.
Дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхдээ даатгуулагчаас төлөх шимтгэлийн орлогын дээд хэмжээг тухайн үед Засгийн газраас тогтоон мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээгээр буюу 1404000 төгрөгөөр хязгаарлан тооцож, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 140400 төгрөгийг тухайн сарын цалингаас суутгаж байгаа учраас тэтгэмжийг 1404000 төгрөгийн цалингаас бодож олгосон байна.
Даатгуулагч иргэн 2-с дээш байгууллагад ажиллан, хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс илүү гарсан цалингаас илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг НДЕГ-ын даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/197 тоот тушаалаар "Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос гадна нэг буюу түүнээс дээш байгууллагад ажиллан илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох аргачлал"-ын дагуу буцаан олголт хийж байна.
Иргэн Г.Бийн жирэмсэн амаржсаны тэтгэмжийг 1404000 төгрөгөөс хязгаарлаж олгосон ба дээр дурдсан аргачлалын дагуу тэтгэмж бодоход тооцогдоогүй илүү төлсөн нийгмийн даатгалын 2012-2013 оны шимтгэл 1709212.50 төгрөгийг буцаан олгох боломжтой.
Иргэн Г.Бийн жирэмсэн амаржсаны тэтгэмжийг өнөөдрийн дагаж мөрдөж байгаа нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 29-ны 53 тоот шийдвэрийг хянан үзэж бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иргэн Г.Б аас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо хэмжээг нь хууль бусаар хязгаарлаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжпэл гаргажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд хөдөлмөрийн хөлсний сан, хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх шимтгэлийн хувь хэмжээ 10 хувь байхаар заасан ч тухайн хуулийн 32 дугаар зүйлд “Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээ, дунджийг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг үндэслэн Засгийн газар 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор “...даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож...” шийдвэрлэснээр Нийгмийн даатгалын байгууллага 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн орлогын дээд хэмжээнд нийцүүлэн шимтгэлийг даатгуулагчдаас хурааж иржээ.
Улмаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийг өөрчлөн найруулахын зэрэгцээ мөн хуульд 15 дугаар зүйлийн 7 дахь заалт нэмж “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг... тоггоох”-оор зохицуулсан. Ингэснээр Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 92 дугаар тогтоолыг Нийгмийн даатгалын байгууллага өнөөг хүртэл мөрдөж иржээ.
Нэхэмжлэгчийн тухайд МУИС-ын Хууль зүйн сургуулийн төр, захиргааны эрх зүйн тэнхимд дэд профессороор сарын 1.072,5, “Бр энд инг” ХХК-д хуульчаар сарын 4.325,0 мянган төгрөгийн цалинтай ажилладаг, цалин тус бүрээсээ сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан, ийнхүү төлөхдөө цалин тус бүртээ дээрх Засгийн газрын тогтоолд заасан төлөх орлогын дээд хэмжээний хүрээнд шимтгэл төлж байсан нь түүний Нийгмийн даатгалын дэвтэр, холбогдох баримтуудаас харагдаж байна.
Мөн Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолоор ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосны дагуу Г.Бид цалин олгож байсан ажил олгогчдоос шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр төлүүлж байсан, хэргийн оролцогчдын хооронд энэхүү хэмжээний талаар ямар нэг маргаангүй байна.
Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож... олгоно” гэх заалтын “тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн” гэдэгт даатгуулагчийн төлсөн шимтгэлээс гадна ажил олгогчоос төлсөн шимтгэл хамт тооцогдоно, тэдгээрээс жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг тогтоох ёстой” гэх боловч энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.
Үүнд: 1/ Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс гадна сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги, улсын төсвөөс олгох хөрөнгө, бусад эх үүсвэр зэргээс Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр бүрдэхээр заасан.
Мөн энэхүү сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг гагцхүү даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхой хувиар тооцож тогтоохоор зааснаас бус ажил олгогчийн төлсөн шимтгэл эсхүл чөлөөт сангийн үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү зэрэг нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлж байгаа бусад эх үүсвэрүүдийн аль нэгээс тооцож, тогтоох зохицуулалтыг хуульчлаагүй байна. /Хуулийн 5 дугаар зүйлийн1, 9 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1/
2/Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн тухайд "хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого"-оос, даатгуулагчийн хувьд “хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого”-оос төлүүлэхээр заасныг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх заалттай харьцуулж үзвэл жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг “тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас” тооцохоор заасан нь гагцхүү даатгуулагчийн “хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого”-оос тооцогдоно гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хуулийн тухайн заалтад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлснөөс төлсөн шимтгэлээс гадна ажил олгогчийн “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого"-оос төлсөн шимтгэлийн тухай тусгагдаагүй байна.
Эндээс дүгнэхэд хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 /хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах/, Нийгмийн
даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 /Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах/-д заасан чиг үүргийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын тогтоолыг баримтлан Г.Бийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд нийцүүлэн тогтоосон нь хууль тогтоомжид нийцжээ.
Үүнээс гадна нэхэмжлэгч давхар ажил эрхэлж, авсан тус тусын хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлсөн нь тэтгэмжийг хуульд зааснаас илүү хэмжээгээр болон давхардуулж авах эрхийг үүсгэхгүй бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл/Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй/тэй нийцэхгүй байна. Харин илүү төлсөн шимтгэлээ зохих журмын дагуу буцаан авах түүний эрх нээлттэй.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийг маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19[1] дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бийн “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн хууль буруу хэрэглэснийг тогтоолгож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бүрэн тооцож зөрүүг олгуулах” тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
[1] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.