Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/419

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        03          21                                     2022/ШЦТ/419

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт А.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00379 0735 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тайшир суманд  1982 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр, 3-17 насны 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 8 дугаар гудамжны 07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял, шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Л.А /РД: ..../.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Л.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ээж хайрхан” дэлгүүрийн худалдагч Г.Б өр төлбөрийн асуудлаас болж маргалдан, улмаар тус дэлгүүрийн цонхыг гадна талаас нь цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Г.Буянхишигт нийт 405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ:  Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй  гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бийн өгсөн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн орчим өөрийн ажиллуулдаг “Ээж хайрхан” хүнсний дэлгүүрт өөрийн нөхөр Н.Одонхүүгийн хамт байхад гаднаас манай дэлгүүрт Л.А гэх эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Л.А нь 2021 оны 10 дугаар сард 40.300 төгрөгийн бүтээгдэхүүн зээлээр авчихаад мөнгөө өгөөгүй байсан тул би мөнгөө нэхэхэд мөнгөгүй, боломжгүй байна гэхээр нь би уурлаж бид хоёр хэрүүл хийсэн. Улмаар би уурлан ууттай 1 удаагийн кофе авч Анхцэцэг рүү шидсэн.Анхцэцэг нөхөртэйгөө буцаж орж ирээд намайг зодох зорилготой хаалга өшиглөж байгаад гараараа вакум цонхны 2 давхар шилийг хагалчихаад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баасансүрэнгийн өгсөн: ...Л.Анхбаяр бид хоёрыг явж ороход дэлгүүрийн худалдагч эмэгтэй манай эхнэрийг үсдээд шалан дээр дарчихсан түүнийг нь дэлгүүрийн эзэн залуу хараад зогсож байсан. Би явж очоод эхнэрээ уг эмэгтэйгээс салгаж авсан.Тэгээд би эхнэрээ аваад гарч явахад дэлгүүрийн худалдагч эмэгтэй Л.Анхбаярыг дэлгүүртээ үлдээгээд хаалгаа түгжчихсэн. Манай эхнэр хугацаанд хаалгыг нь нүдэж байгаад цонхных нь шилийг хага цохьчихсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Одонхүүгийн өгсөн: ...уг эмэгтэй манай дэлгүүрт өртэй байсан болохоор өрөө нэхээд зогсож байтал эхнэр Г.Буянхишиг сонсчихоод Анхцэцэг гэх эмэгтэйд хандан “чи өрөө өгөөч” гэж маргалдсан...тэгээд дэлгүүрийнхээ хойд хаалгаар орох хооронд гадаа байсан Анхцэцэг манай дэлгүүрийн урд талын цонхыг хагалсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

           

Мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар Л.Аийн өгсөн: ...манай нөхөр Г.Буянхишигээс салгаад намайг авч гарсан бөгөөд гадаа гарсан хойно намайг 2 хүүхдүүдийн нүдэн дээр хэл амаар доромжилж, мөн үсдэж, цохиж зодсонд нь Г.Буянхишигт үнэхээр дургүй хүрч дэлгүүрийнх нь хаалгыг тогшсон боловч онгойлгоогүй, тэгээд би уурандаа дэлгүүрийнх нь цонхны шилийг 2 удаа гараараа чанга цохиход цонх нь хагарчихсан...”Ээж хайрхан” дэлгүүрт учруулсан хохирлоо мөнгөтэй болмогцоо төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

 Эд мөрийн баримтаар тооцох тухаймөрдөгчийн тогтоол, эд зүйл, бичиг баримт, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 49-50, 53-57 дахь тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний Арвижих-Эстимейт ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/158 дугаартай вакум цонхны хохирлыг 405.000 төгрөгөөр үнэлсэн болохыг тодорхойлов гэх үнэлгээ /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Л.Аийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Шүүгдэгч Л.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.Аийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

          Бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмтээх гэдэг ойлголт эд зүйл, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудах, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх боломжгүй болгохыг хэлдэг.

Шүүгдэгч Л.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ээж хайрхан” дэлгүүрийн худалдагч Г.Б өр төлбөрийн асуудлаас болж маргалдан, улмаар тус дэлгүүрийн цонхыг гадна талаас нь цохиж хагалан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Г.Буянхишигт нийт 405.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдсон  тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  Л.Аийн энэ үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн  хангаж байна гэж  үзэх үндэстэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

          Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, / адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөгийг засах зэргээр / буюу  учруулсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

          Хохирогч Г.Буянхишиг нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 405.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.А нь дээрх нэхэмжлэлийн дагуу хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Л.Аээс баримтаар нэхэмжилсэн 405.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Г.Буянхишигт олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Л.Ат эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.4-т  заасан  хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:.. согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 

        Шүүгдэгч Л.А нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Лхагвасүрэнгийн Анхцэцэгт  500   /таван   зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу   500.000  /таван  зуун мянган  /төгрөгөөр торгох  ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол  хүчинтөгөлдөр болмогц  5/ таван/ сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.

 

Шүүхээс тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Л.А нь  бага насны хүүхдүүдтэй, хувийн байдал зэргийг харгалзан  Прокурорын саналын дагуу Л.Ат 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу   500.000  /таван  зуун мянган  /  төгрөгөөр  торгох   ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол  хүчинтөгөлдөр болмогц  5/ таван/ сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх  нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сии 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй   байна.

 

Шүүгдэгч Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ат оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

                                     

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А оногдуулсан 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван  зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Аээс /РД:....0/ 405.000 дөрвөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д /РД:НЬ ......./ олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Си- Ди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

           

7. Хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ