Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 424

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, Ширээ 5 дугаар гудамж, 63 тоотод оршин суух Шадав овогт Дуламсүрэнгийн Цэцэгээ /:ЙВ63102009/-гий ,

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтооглох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цэцэгээ нь шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 онд Архангай аймаг дахь багшийн сургууль төгсөөд Баянгол сумын 8-н жилийн дунд сургуульд багшаар очиж тасралтгүй ажиллаад 2017 онд тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийг овгийн зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань тогтоогдохгүйд хүрээд байна.

Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэр дээрх миний овгийг ташаарч бичсэнээс болоод ажилласан жил маань дутуу тооцогдож байгаа тул 1983 оны 8 дугаар сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Дуламсүрэн овогтой Цэцэгээ намайг мөн болохыг тогтоож өгнө үү .

, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн , үүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Цэцэгээ нь 1983 оны 8 дугаар сарын 12-ны өдөр олгосон №030639 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай . /хх-ийн 1 дүгээр тал/

Д.Цэцэгээ нь Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсээс 1983 оны 8 дугаар сарын 12-ны өдөр олгосон №030639 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах, тэтгэмж олгох тухай 70 дугаартай тушаал болон хавсралтын хуулбар /хх-ийн 6, 7 дугаар тал/, Шинэ амьдрал нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 02 дугаар сарын 01-нд олгосон сайшаалын үнэмлэх /хх-ийн 8 дугаар тал/, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 8-н жилийн дунд сургуулиас олгосон сайшаалын үнэмлэх /хх-ийн 9 дүгээр тал/, Д.Цэцэгээгийн 68 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 29 дүгээр тал/, Архангай аймгийн багшийн сургуулийн 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олгосон бүртгэлийн №2278 дугаартай бага ангийн багшийн дипломын хуулбар /хх-ийн 30, 31 дүгээр тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/, гэрч Х.Мягмарсүрэн, О.Палам, О.Молом нарын мэдүүлэг /хх-ийн 24, 26, 28 дугаар тал/ ээр тус тус тогтоогдож байна.

Иймд Д.Цэцэгээгийн 1983 оны 8 дугаар сарын 12-ны өдөр олгосон №030639 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй эв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Шадав овогт Дуламсүрэнгийн Цэцэгээ /:ЙВ63102009/-г Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсээс 1983 оны 8 дугаар сарын 12-ны өдөр олгосон №030639 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарД.Цэцэгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ