| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 2022 04 |
| Дугаар | 2022/ШЦТ/501 |
| Огноо | 2022-04-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/501
2022 04 04 2022/ШЦТ/501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Б.М холбогдох эрүүгийн 220 600 599 0150 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Борх нутаг” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл-4 эхнэр, 0-9 насны 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 1 дүгээр гудамжны 08 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б.М
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 10-13 -р тал /,
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны ...зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ...Жолоочийн овог: Баясгалан Нэр: Мягмарсүрэн ...2. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, /драйгер 6820 маркийн 0390 серийн дугаартай хэмжилт хяналтын төхөөрөмжийн заалт 2,36% гэсэн тэмдэглэл /хх-ийн 16 -р тал /,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Баасандагвын өгсөн:..2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалангийн перизерийн замд “Харьер” маркийн 333 улсын дугаартай автомашиныг жолоодон зүүнээс баруун чигт 1 дүгээр эгнээгээр чигээрээ явж байтал өөдөөс урсгал сөрөөд” Приус-20” 222222 улсын дугаартай автомашин, 2 дугаар эгнээнд зүүнээс баруун чигт “Акиуа” маркийн 5555 улсын дугаартай автомашиныг мөргөөд уг ” Акиуа “маркийн 5555 улсын дугаартай автомашин нь миний автомашиныг мөргөсөн. Би машинаа худалдаж аваад нэр дээрээ шилжүүлээгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Баясгалангийн өгсөн:..2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар Амгалангийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд замд би Приус-20 маркийн 49-27 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон зүүнээс баруун чигт 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал өөдөөс урсгал сөрөөд “Приус-20” 222222 улсын дугаартай автомашин орж ирэхээр нь би баруун гар тал руу жолооны хүрдийг эргүүлтэл, уг автомашин баруунаас зүүн чигт явахдаа миний автомашиныг шүргээд явчихсан юм. Миний автомашин Төрийн банкны эзэмшлийн автомашин юм. Миний жолоодон явсан автомашины зүүн 2 хаалга, зүүн толь хугарч, зурагдсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.м өгсөн:..2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар Амгалангийн перизерийн замд би “Акиуа” маркийн 5555 улсын дугаартай автомашиныг жолоодон зүүнээс баруун чигт 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал өөдөөс “Приус” 222222 улсын дугаартай автомашин хурдтай урсгал сөрөөд орж ирээд, миний автомашины урдаас мөргөөд миний автомашины хойд хэсэг шидэгдээд 1 дүгээр эгнээнд явсан “Харьер” маркийн 333 улсын дугаартай автомашин мөргөсөн юм. Миний автомашины урд болон хойд хэсэг эвдэрсэн. Миний зүүн хөлийн өвдөг нидрэгдэн шалбарсан, 12 дугаар нугаламны зүүн талд зөрүүгүй хугаралтай, LAA шугам 6 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-30 дахь тал/,
Хохирогч Ц.м : ... 2-р эгнээнд явж байтал урсгал сөрөөд “Тоёото Приус-20” 222222 улсын дугаартай автомашин орж ирээд, жолоочийн эсрэг талын урд хэсгээр мөргөсөн. Автомашин мөргөгдсөн хүчиндээ 1-р эгнээнд явж байсан “Тоёото Харьер” маркийн 333 улсын дугаартай автомашины жолоочийн хойд талын гэрэл хэсгээрээ мөргөгдөөд би нурууны 12-р үе зүүн талын 6-р хавирга хугарсан гэмтэл авсан... гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 41 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ш.Баянмөнхийн өгсөн:...“Тоёото Акиуа” маркийн 5555 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Автомашины эвдрэл, хохирлыг мөргөсөн талаар бүрэн төлж барагдуулсан тул одоо гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 44 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ө.Баясгалангийн өгсөн: ...2-р эгнээнд явж байсан “Тоёото приус-20” 222222 улсын дугаартай автомашин нь урсгал сөрж орж ирэхээр нь 1-р эгнээ рүү дартал миний автомашины жолоочийн эсрэг талын хойд хаалга, хойд крило зэргийг мөргөчихөөд зугтаагаад явсан. Би ослын газраа хэсэг байж байгаад тухайн автомашины араас нь явтал Амгалангийн перизрийн наад талд урсгал сөрөөд “Тоёото Акиуа” маркийн 5555 улсын дугаартай, “Тоёото Харьер” маркийн 333 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөн байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: ...”Тоёото Приус-20” маркийн 23-59 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч төрсөн ах Мягмарсүрэнд уг автомашиныг 3 жилийн өмнө өгсөн. Мягмарсүрэн ах өөрөө осол гаргасан тул уг хохирлоо өөрөө барагдуулна. Миний бие оролцохгүй. ...Миний зүгээс автомашины хохирлыг нэхэмжлэхгүй... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1952 дугаартай:
1. Ц.м биед сээрний 12-р нугаламын зүүн сэртэн, зүүн талын 6-р хавирганы хугарал, цээж, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг гэсэн дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХ компанийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №37535 дугаартай үнэлгээний тайланд : ...Эзэмшигчийн нэр: Ш.Баянмөнх ...Үйлдвэр загвар: “Тоёото Акиуа” ...Улсын дугаар: 5555,
...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 5.229.200...гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хавтаст хэргийн 75-83 рр тал /,
Хөрөнгийн үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №524 дугаартай үнэлгээний тайланд: ...Эзэмшигчийн нэр: Төрийн банк ХХК, ...Үйлдвэр загвар: “Тоёото Приус-20” ...Улсын дугаар: 49-27 УНУ ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 1.815.000... гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 86-89 дүгээр тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Хас Үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №526 дугаартай үнэлгээний тайланд : ...Эзэмшигчийн нэр: О.Отгончулуун ...Үйлдвэр загвар: “Тоёото Харьер” ...Улсын дугаар: 333 ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 600.000...төгрөг гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 94-96 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1723 дугаартай үнэлгээний тайланд : ... Эзэмшигчийн нэр: Б.Лхагвасүрэн ...Үйлдвэр загвар: “Тоёото Приус-20” ...Улсын дугаар: 23-59 УНК ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 125.000 төгрөг ... гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 109-110 дугаар тал/,
Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №220 дугаартай магадлагаанд:
1.Тоёото Приус-20 222222 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баясгалан овогтой Мягмарсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн...тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. “Тоёото Акиуа” маркийн 5555 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэвээндорж овогтой Мөнхтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. “Тоёото Приус- 20” маркийн 49-27 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Өнөр овогтой Баясгалан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4. “Тоёото Харьер” маркийн 333 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ринчинлүмбэ овогтой Баасандагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
5. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Ц.Мөнхтуяа, иргэний нэхэмжлэгч Ө.Баясгалан, Р.Баасандагва, гэрч Б.М нарт мэдэгдэж прокурорт танилцуулахаар тогтов. Магадлагааг гаргасан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабат гэх магадлагаа /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Шүүгдэгч Б.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 133 дахь тал/,
Шүүгдэгч Б.Мгийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/,
Шүүгдэгч Б.Мгийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/,
Шүүгдэгч Б.Мгийн 2 хүүхдийн төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 136 дахь тал/,
Шүүгдэгч Б.Мгийн Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/,
Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 139 дэх тал/,
Шүүгдэгч Б.Мгийн жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 141 дэх тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Тээврийн Прокурорын газраас Б.Мгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн замд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж согтуурсан үедээ “Тоёото приус-20” 222222 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 11.3-т заасан заалтыг зөрчиж, эсрэг урсгал сөрсөний улмаас Р.Баасандагва жолоочтой “Тоёото Харьер” маркийн 333, Ө.Баясгалан жолоочтой “Тоёото Приус-20” маркийн 49-27 УНУ, Ц.Мөнхтуяа жолоочтой “Тоёото- Акиуа” маркийн 5555 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөний улмаас Ц.м эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт: ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт :...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон , эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б. Мягмарсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б. Мягмарсүрэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Мгийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан : ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдагдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.М нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн замд Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж согтуурсан үедээ “Тоёото приус-20” 222222 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 11.3-т заасан заалтыг зөрчиж, эсрэг урсгал сөрсөний улмаас Р.Баасандагва жолоочтой “Тоёото Харьер” маркийн 333, Ө.Баясгалан жолоочтой “Тоёото Приус-20” маркийн 49-27 УНУ, Ц.М жолоочтой “Тоёото- Акиуа” маркийн 5555 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөний улмаас Ц.м эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 10-13 -р тал /,
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны ...зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл ...Жолоочийн овог: Баясгалан Нэр: Мягмарсүрэн ...2. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, /драйгер 6820 маркийн 0390 серийн дугаартай хэмжилт хяналтын төхөөрөмжийн заалт 2,36% гэсэн тэмдэглэл /хх-ийн 16 -р тал /,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Баасандагвын өгсөн:..2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгалангийн перизерийн замд “Харьер” маркийн 333 улсын дугаартай автомашиныг жолоодон зүүнээс баруун чигт 1 дүгээр эгнээгээр чигээрээ явж байтал өөдөөс урсгал сөрөөд” Приус-20” 222222 улсын дугаартай автомашин, 2 дугаар эгнээнд зүүнээс баруун чигт “Акиуа” маркийн 5555 улсын дугаартай автомашиныг мөргөөд уг ” Акиуа “маркийн 5555 улсын дугаартай автомашин нь миний автомашиныг мөргөсөн. Би машинаа худалдаж аваад нэр дээрээ шилжүүлээгүй байсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Баясгалангийн өгсөн:..2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар Амгалангийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд замд би Приус-20 маркийн 49-27 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон зүүнээс баруун чигт 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал өөдөөс урсгал сөрөөд “Приус-20” 222222 улсын дугаартай автомашин орж ирэхээр нь би баруун гар тал руу жолооны хүрдийг эргүүлтэл, уг автомашин баруунаас зүүн чигт явахдаа миний автомашиныг шүргээд явчихсан юм. Миний автомашин Төрийн банкны эзэмшлийн автомашин юм. Миний жолоодон явсан автомашины зүүн 2 хаалга, зүүн толь хугарч, зурагдсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.м өгсөн:..2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 10 дугаар Амгалангийн перизерийн замд би “Акиуа” маркийн 5555 улсын дугаартай автомашиныг жолоодон зүүнээс баруун чигт 2 дугаар эгнээгээр чигээрээ явж байтал өөдөөс “Приус” 222222 улсын дугаартай автомашин хурдтай урсгал сөрөөд орж ирээд, миний автомашины урдаас мөргөөд миний автомашины хойд хэсэг шидэгдээд 1 дүгээр эгнээнд явсан “Харьер” маркийн 333 улсын дугаартай автомашин мөргөсөн юм. Миний автомашины урд болон хойд хэсэг эвдэрсэн. Миний зүүн хөлийн өвдөг нидрэгдэн шалбарсан, 12 дугаар нугаламны зүүн талд зөрүүгүй хугаралтай, LAA шугам 6 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-30 дахь тал/,
Хохирогч Ц.м : ... 2-р эгнээнд явж байтал урсгал сөрөөд “Тоёото Приус-20” 222222 улсын дугаартай автомашин орж ирээд, жолоочийн эсрэг талын урд хэсгээр мөргөсөн. Автомашин мөргөгдсөн хүчиндээ 1-р эгнээнд явж байсан “Тоёото Харьер” маркийн 333 улсын дугаартай автомашины жолоочийн хойд талын гэрэл хэсгээрээ мөргөгдөөд би нурууны 12-р үе зүүн талын 6-р хавирга хугарсан гэмтэл авсан... гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 41 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ш.Баянмөнхийн өгсөн:...“Тоёото Акиуа” маркийн 5555 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Автомашины эвдрэл, хохирлыг мөргөсөн талаар бүрэн төлж барагдуулсан тул одоо гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 44 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ө.Баясгалангийн өгсөн: ...2-р эгнээнд явж байсан “Тоёото приус-20” 222222 улсын дугаартай автомашин нь урсгал сөрж орж ирэхээр нь 1-р эгнээ рүү дартал миний автомашины жолоочийн эсрэг талын хойд хаалга, хойд крило зэргийг мөргөчихөөд зугтаагаад явсан. Би ослын газраа хэсэг байж байгаад тухайн автомашины араас нь явтал Амгалангийн перизрийн наад талд урсгал сөрөөд “Тоёото Акиуа” маркийн 5555 улсын дугаартай, “Тоёото Харьер” маркийн 333 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөн байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: ...”Тоёото Приус-20” маркийн 23-59 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч төрсөн ах Мягмарсүрэнд уг автомашиныг 3 жилийн өмнө өгсөн. Мягмарсүрэн ах өөрөө осол гаргасан тул уг хохирлоо өөрөө барагдуулна. Миний бие оролцохгүй. ...Миний зүгээс автомашины хохирлыг нэхэмжлэхгүй... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1952 дугаартай:
1. Ц.м биед сээрний 12-р нугаламын зүүн сэртэн, зүүн талын 6-р хавирганы хугарал, цээж, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг гэсэн дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХ компанийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №37535 дугаартай үнэлгээний тайланд : ...Эзэмшигчийн нэр: Ш.Баянмөнх ...Үйлдвэр загвар: “Тоёото Акиуа” ...Улсын дугаар: 5555,
...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 5.229.200...гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
/хавтаст хэргийн 75-83 -р тал /,
Хөрөнгийн үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №524 дугаартай үнэлгээний тайланд: ...Эзэмшигчийн нэр: Төрийн банк ХХК, ...Үйлдвэр загвар: “Тоёото Приус-20” ...Улсын дугаар: 49-27 УНУ ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 1.815.000... гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 86-89 дүгээр тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Хас Үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №526 дугаартай үнэлгээний тайланд : ...Эзэмшигчийн нэр: О.Отгончулуун ...Үйлдвэр загвар: “Тоёото Харьер” ...Улсын дугаар: 333 ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 5. 600.000...төгрөг гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 94-96 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1723 дугаартай үнэлгээний тайланд : ... Эзэмшигчийн нэр: Б.Лхагвасүрэн ...Үйлдвэр загвар: “Тоёото Приус-20” ...Улсын дугаар: 23-59 УНК ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 125.000 төгрөг ... гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 109-110 дугаар тал/,
Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №220 дугаартай магадлагаанд:
1.Тоёото Приус-20 222222 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баясгалан овогтой Мягмарсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн...тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
2. “Тоёото Акиуа” маркийн 5555 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэвээндорж овогтой Мөнхтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. “Тоёото Приус- 20” маркийн 49-27 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Өнөр овогтой Баясгалан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4. “Тоёото Харьер” маркийн 333 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ринчинлүмбэ овогтой Баасандагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
5. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Ц.Мөнхтуяа, иргэний нэхэмжлэгч Ө.Баясгалан, Р.Баасандагва, гэрч Б.М нарт мэдэгдэж прокурорт танилцуулахаар тогтов. Магадлагааг гаргасан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Бямбабат гэх магадлагаа /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, зэрэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичмэл нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тээврийн Прокурорын газраас Б.Мгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.
Шүүгдэгч Б. Мягмарсүрэн нь авто тээврийн гэмт хэргийг архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, / адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр / буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө тус тус хуульчилжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Ц.М нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйл хэрэгт авагдаагүй хэдийч Тээврийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Машин болон миний эмчилгээний зардалд гарсан хохирлыг Мягмарсүрэн нь барагдуулсан тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. / хх-н 154 дүгээр тал/,
Хохирогч Ц.м эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн иргэний нэхэмжлэгч Ш.Б баримтаар 6.040.000 төгрөгийг эд хөрөнгийн хохиролд нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.М нь төлж барагдуулсан талаар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, Төрийн банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 35, 37 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Хас Үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №526 дугаартай үнэлгээний тайланд : ...Эзэмшигчийн нэр: О.Отгончулуун ...Үйлдвэр загвар: “Тоёото Харьер” ...Улсын дугаар: 333 ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 5. 600.000...төгрөг гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 94-96 дугаар тал/,
Хохиролд 5.880.000 төгрөгийг төлсөн нь Төрийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн орлогын баримтаар тогтоогдож байна./ хх-н 37-р тал/
Хөрөнгийн үнэлгээний “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №524 дугаартай үнэлгээний тайланд: ...Эзэмшигчийн нэр: Төрийн банк ХХК, ...Үйлдвэр загвар: “Тоёото Приус-20” ...Улсын дугаар: 49-27 УНУ ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 815.000... гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 86-89 дүгээр тал/ авагдсан байх ба
шүүгдэгч Б.М нь төлж барагдуулсан болох нь Ө.Баясгалангийн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна./х.х- н 34 дүгээр тал/.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, 1.2-т заасан хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Мд нь прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ эхлээд ял оногдуулах ба оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, ялыг тэнсэж албадлагын арга хэмжээ авахаар зохицуулсан тул шүүх прокурорын тэнсэх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэв.
Шүүхээс Б.Мгийн гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх Б.Мд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үеэс эхлэн тоолох үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан мэдэгдвэл зохино.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 224616 дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.М тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг / жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар Б.Мг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж , мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Хохирогч Ц.Мөнхтуяа нь энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Б.Мгээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт хавсарган ирүүлсэн 224615 дугаартай Б.Мгийн жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол БМ-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ