| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00386/И |
| Дугаар | 427 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 427
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал 2 дугаар багт оршин суух Боржигон овогт Аюушийн Батчулууны хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.Батчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт малчнаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс дэвтэрт бичилт хийгээгүй, 1990-1994 онд Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дарга Жунай хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэнээс болж улсад ажилласан жил дутуу тооцогдож байгаа тул намайг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт малчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Батчулуун нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.
А.Батчулуун нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 496 тоот архивын лавлагаа /хх-ийн 4, 5 дугаар тал/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолын хуулбар /хх-ийн 6 дугаар тал/, БНМАУ Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 240 тоот тушаалын хуулбар /хх-ийн 7 дугаар тал/, А.Батчулуунд 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 8, 9, 10 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Т.Нямдорж, Г.Энхбаяр, Д.Доржбат нарын мэдүүлэг /хх-ийн 23, 25, 27 дугаар тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд А.Батчулууны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч А.Батчулуун өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Аюушийн Батчулуун /РД:ЙМ59112315/-ны Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймаг дахь эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарА.Батчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ