Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/634

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         04         29                                       2022/ШЦТ/634

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч Б.Т. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.ы Т.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00838 0834 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Оросын Холбооны Улсад төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух, Б. овогт Б.ы Т..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т. нь 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.П.тай “хүүхдийн хувцас зарлаа” гэх асуудлаас болж маргалдан, түүний эзэмшлийн Apple watch цагийг санаатайгаар газарт шидэж, гэмтээж, 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Б.П.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.П.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21:00 цагт би ганцаараа 0.75 литрийн шилтэй вино уусан. Тэгээд хүүхдүүдийгээ унтахыг хүлээж байгаад 00 цаг өнгөрч байхад 2 хүүхэдтэйгээ унтъя гээд унтлагын өрөөнд ороод унтах гээд байж байтал манай нөхөр унтлагын өрөөнд гэнэт орж ирээд “чи ер нь яагаад давраад байгаа юм. Чи миний хүүхдүүдийн юмыг зардаг юм уу?” гэхээр нь “юу яриад байгаа юм?” гэж асуухад “чиний компьютер дээр чинь фэйсбүүк рүү ороход шууд чинийх нээгдэж байна. Тэгээд чиний чатыг уншихад чи юун хүүхдийн юм зарна гээд биччихсэн юм” гээд унтлагын өрөөнөөс гараад буцаж орж ирэхдээ миний Apple watch-ийг барьж орж ирээд газар луу шидэхээр нь “чи яагаад миний юмыг эвдэж байгаа юм” гээд маргаан үүссэн. Тэгэхэд манай нөхөр намайг түлхээд ор луу унагахаар нь “би явмаар байна, чамд зодуулмааргүй байна, эсвэл би цагдаа дуудлаа” гэж хэлэхэд миний утсыг булааж авсан. Тэгэхээр нь би “гарна” гэхэд гаргахгүй байхаар нь би “надад туслаач” гэж чанга дуугаар бархирсан. Тэгэхэд миний амыг дараад “чи муу ямар их даварч байна аа” гээд миний зүүн талын хацар луу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь “чи угаасаа намайг зоддог биз дээ” гэж хэлэхэд “тэгээд байвал чамайг ална шүү” гээд миний хоолойноос боохоор нь би уйлахад “чимээгүй бай” гээд ам руу футболк чихсэн. Миний толгой өвдөж байна, хоолой улайсан, баруун гарын дунд  хурууны хумс хугарсан, уруул дотор хэсэгт язарсан байна. Тухайн цагийг газар луу шидсэнийх нь дараа очоод авахад ард талынх нь шилэн мэдрэгч нь хагараад эвдэрсэн байсан. Уг цагийг би 2019 онд 1.250.000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1734 тоот: “Б.П.гийн биед хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т. нь 2022 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхон, 501 дүгээр байрны 502 тоотод хамтран амьдрагч Б.П.тай “хүүхдийн хувцас зарлаа” гэх асуудлаас болж маргалдан, түүний эзэмшлийн Apple watch цагийг санаатайгаар газарт шидэж, гэмтээж, 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Б.П.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.П.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 21:00 цагт би ганцаараа 0.75 литрийн шилтэй вино уусан. Тэгээд хүүхдүүдийгээ унтахыг хүлээж байгаад 00 цаг өнгөрч байхад 2 хүүхэдтэйгээ унтъя гээд унтлагын өрөөнд ороод унтах гээд байж байтал манай нөхөр унтлагын өрөөнд гэнэт орж ирээд “чи ер нь яагаад давраад байгаа юм. Чи миний хүүхдүүдийн юмыг зардаг юм уу?” гэхээр нь “юу яриад байгаа юм?” гэж асуухад “чиний компьютер дээр чинь фэйсбүүк рүү ороход шууд чинийх нээгдэж байна. Тэгээд чиний чатыг уншихад чи юун хүүхдийн юм зарна гээд биччихсэн юм” гээд унтлагын өрөөнөөс гараад буцаж орж ирэхдээ миний Apple watch-ийг барьж орж ирээд газар луу шидэхээр нь “чи яагаад миний юмыг эвдэж байгаа юм” гээд маргаан үүссэн. Тэгэхэд манай нөхөр намайг түлхээд ор луу унагахаар нь “би явмаар байна, чамд зодуулмааргүй байна, эсвэл би цагдаа дуудлаа” гэж хэлэхэд миний утсыг булааж авсан. Тэгэхээр нь би “гарна” гэхэд гаргахгүй байхаар нь би “надад туслаач” гэж чанга дуугаар бархирсан. Тэгэхэд миний амыг дараад “чи муу ямар их даварч байна аа” гээд миний зүүн талын хацар луу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь “чи угаасаа намайг зоддог биз дээ” гэж хэлэхэд “тэгээд байвал чамайг ална шүү” гээд миний хоолойноос боохоор нь би уйлахад “чимээгүй бай” гээд ам руу футболк чихсэн. Миний толгой өвдөж байна, хоолой улайсан, баруун гарын дунд  хурууны хумс хугарсан, уруул дотор хэсэгт язарсан байна. Тухайн цагийг газар луу шидсэнийх нь дараа очоод авахад ард талынх нь шилэн мэдрэгч нь хагараад эвдэрсэн байсан. Уг цагийг би 2019 онд 1.250.000 төгрөгөөр авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1734 тоот: “Б.П.гийн биед хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун сарвууны дунд хуруунд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Т.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             Хохирогч Б.П. нь өөрт баримтаар учирсан 630.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлсөн гэж тайлбарлаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл бадйалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Б.Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн Б.Т.д оногдуулсан торгох ялыг нийт 1.600.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.ы Т.г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т.д 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн Б.Т.д нийт 1.600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т.д оногдуулсан 1.600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД