Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч С.Баярчимэг,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Батсуурийн д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн Арвайхээр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* “Өгөөмөр Өргөө” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг 5-5 тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 18 дугаар шүүхийн Эрүүгийн шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Батсуурийн , регистрийн дугаар: //,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “... нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Хангамж” худалдааны төвд иргэн *******ы биед халдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие тухайн өдөр алт мөнгөний дархан Долгор гэх хүүхнээр хөөрөгний халбага 15.000 төгрөгөөр хийлгэж суухад нэг согтуу хүн тэр хүүхнээс 20.000 төгрөг зээлүүлчих гэсэн. Долгорыг мөнгө байхгүй гэхэд согтуу хүн надад хандаж үүнийг хийхэд 60.000-70.000 төгрөг болдог. Энэ хүнд мөнгөө төл би эртхэн явъя гэсэн. Тэгэхээр нь “ахаа би таньдаг хүнээрээ зүгээр хийлгэж байгаа юм” гэсэн чинь согтуу хүн “чи мөнгөгүй байж яах гэж хүн гуйдаг юм. Энэ чинь мөнгөөр үйлчилдэг газар” гэхээр нь өөртэй чинь харьцаагүй чамд хамаагүй гэсэн. Тэгсэн согтуу хүн “чи мөнгөгүй байж битгий хүн царай алдаж бай. Дуугүй зайл” гэхэд нь “ялын төлөвлөгөө, пизда минь чи” гэж хэлэх үед миний хөөрөгний халбагыг хийгээд дуусч байсан. Би халбагаа аваад 20.000 төгрөг өгөөд хариултаа авах гэтэл согтуу хүн “чи эндээс гар, зайл” гэж чичлээд хөөгөөд байхаар нь би хөмсгөн тус газар нь цохисон нь үнэн. Согтуу хүн надад “одоо би чамаас мөнгө нэхнэ” гэж хэлэхэд нь би хариултаа авалгүй гараад явсан. Тухайн үед хөмсгөн тус газар нь цохисноо хүлээн зөвшөөрч байна. Миний охин Марал-Эрдэнэ 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр машинд мөргүүлж байнгын хүний асаргаанд байдаг болсон. Миний бие “Өгөөмөр Өргөө” ХХК-д гагнуурчин ажилтай 4.000.000 төгрөгийн зээлтэй. Дорждавга захирлын Улаанбаатар хотын “Шарга морьт”-д байрлах Орд супермаркетад галч хийх байсан болов 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний оронд өөр хүн орсон. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр уурхай эхлэхээс нааш эрхэлсэн ажилгүй нөхцөлийг харгалзан үзэж *******ы нэхэмжилж буй 1.000.000 төгрөгийг хууль, эрх зүйн үндэслэлээр зохицуулж өгнө үү. Миний бие үйлчилгээний газраар үйлчлүүлж явахад иргэн *******ы согтуурхан, бусдыг үл хүндэтгэн, зүй бус харьцсан үйлдлээс болж миний бие энэ хэрэгт холбогдсон. Мөн ******* нь шунахайн сэдлээр бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад маш их гомдолтой байна. ******* миний бие олон нийтийн газар иргэн *******ы нүүрэн тус газар нэг удаа цохисон үйлдэлдээ хариуцлагаа хүлээнэ. Тэр бол миний буруу гэв.

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2021 оны 11 дүгээр сарын 09-нд 3 цагийн үед зах дээр ажлаа хийж байгаад хамт ажилладаг охиноосоо 20.000 төгрөг өгчих гээд гуйсан. Тэгэхэд энэ залуу юм хийлгээд сууж байсан. Би хөөрөгний халбага хийлгэж байгааг нь мэдээгүй хөөрөгний нуух хийлгэж байгаа юм байх гэж бодоод наадахыг чинь 60.000-80.000 мянган төгрөгөөр хийдэг шүү. Энэ хүүхдэд мөнгө төгрөгийг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд энэ залуу намайг “муу ялын төлөвлөгөө минь чи чимээгүй сууж байгаарай” гэсэн. Долгор “та түр хүлээж бай. Би ажлаа дуусчихаад мөнгө төгрөг өгье” гэсэн. Тэгээд би хүлээгээд сууж байтал энэ хүн гарахдаа нүд рүү цохичихоод гараад явсан. Би өдөрт 80.000-90.000 төгрөг олдог.  Энэ гэмтлээс болоод 10 хоног ажлаа хийж чадаагүй учраас хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Баримтаар өдрийн орлогын дэвтрийг хуулбарлаж хэрэгт хавсаргасан байгаа. Орлогын татвар төлсөн баримт байхгүй. татвар бол төлдөггэв.

Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед би хамт ажилладаг алт мөнгөний дархан Гандолгороос 20.000 мянган төгрөг зээлчих гэж асуугаад өрөөнд нь орсон чинь үл таних залуу байсан. Тэгээд Гандолгор би юм хийж байна дуусаад өгье гэсэн. Тэгээд би тэр юм хийлгэж байгаа залууг хөөрөгний нуух хийлгэж байгаа юм болов уу гэж бодоод тэр залууд 65 мянгаас 85 мянган төгрөгний хооронд хийдэг шүү энэ хүүхдэд мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн чинь, чамд ямар хамаатай юм чамаар хийлгээгүй шүү муу ялын төлөвлөгөө минь гэж хэлсэн. Тэгээд өөр юм яриагүй. Нөгөө залуу юмаа хийлгэж дуусаад гарахдаа намайг цохьчихоод гараад яваад өгсөн. Миний зүүн нүдний доод зовхи баруун талдаа 2 оёдол тавиулсан. Тэр гэж залуу миний зүүн нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. 10 гаран хоног ажилдаа яваагүй, нүдний дусаагуур, эм тариа зэрэг зөндөө эм авсан. Наашаа цаашаа таксигаар яваад зөндөө хохирол учирсан. Тухайн үедээ эм тариа аваад баримтыг нь аваад хаячихсан, би нэг сая төгрөг нэхэмжилж байна би өдөрт 80-90 мянган төгрөг олдог 10 хоног ажлаа хийгээгүй, эм тариатайгаа нийлүүлээд нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэг залуу орж ирээд хөөрөгний халбага хийлгэх гэж ирсэн.  Би хөөрөгнийх нь халбагыг хийж байсан чинь Энхтайван ах орж ирээд наад хөөрөгний нуухыг чинь 40-80 мянган төгрөгийн хооронд хийдэг чи надад 20.000 мянган төгрөг зээлүүлчих гээд байсан. Тэр үед Энхтайван ах жаахан архи уучихсан байсан. Тэгээд над дээр хөөрөгний халбага хийлгэж байсан залуу таньд ямар хамаатай юм зүгээр хийлгэж байгаа юм за юу гээд байсан. Тэгэхээр нь би согтуу хүн яахав яахав юм ярьж л байг чимээгүй л бай гэсэн чинь тэр залуу Энхтайван ахыг ялын төлөвлөгөө минь алчихна шүү чамайг гээд байсан. Тэгээд би халбагаа хийгээд дууссан чинь тэр залуу надад 20.000 мянган төгрөг өгчихөөд гарахдаа Энхтайван ахыг нүүр хэсэг рүү нь цохьчхоод гараад явчихсан тэгээд Энхтайван ахын нүднээс, хамарнаас нь цус гоожоод би нойлын цаасаар цусыг нь арчиж өгсөн. Нэг удаа гараараа Энхтайван ахын нүүрэн хэсэг рүү нь цохисон. Өөр хүн байгаагүй. Энхтайван ах юм уучихсан орж ирээд надаас мөнгө гуйгаад, чи хэдээр хийж байгаа юм 40-80 хооронд хийдэг шүү ахдаа 20.000 мянган төгрөг зээлчих гэсэн чинь юм хийлгэж байсан залуу өөр дээрээ тусгаж авсан юм уу таньд хамаагүй таниар хийлгээгүй шүү ялын төлөвлөгөө минь алаад хаячихна шүү гээд байсан. Энхтайван ах тэр залууг цохиогүй. Энхтайван ах согтуу л байсан. Болсон юмаа мэдэх мэдээтэй байсан, гэж хүн эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 495 дугаартай “...Үзүүлэгч *******ы биед зүүн нүдний зовхи хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-62/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-60/,

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/,

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дүгээр хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хангамж худалдааны төв дотор иргэн *******ы биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс өдрийн орлого ийм байдаг гэдэг байдлаар баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хэдийгээр энэ нь баримтаар гаргаж өгөөгүй боловч өөрийнх нь хар дэвтэр гэдэг утгаараа тухайн өдрийнхөө ажлуудыг бичээд явдаг. Тэгэхээр энэ хүний өдрийн орлогыг харж байгаад нэхэмжилсэн мөнгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* “Миний бие иргэн *******ы нүүрэн тус газар нь цохисон болохоор гэм буруугаа хүлээж байна. Энэ хүн хөөрөгний халбага хийж байгаа, нуух хийж байгаа хоёрыг ялгах чадамжгүй явсан байж өнөөдөр хуулийн байгууллагын өмнө ирэхээрээ надаас үлэмж их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Би охиныгоо 90% хөдөлмөрийн чадвар алдаж группэд оруулчихаад хүнээс дөрөвхөн сая төгрөг авч байсан. Гэтэл ганц цохисныхоо төлөө 1.000.000 төгрөг өгөх гэж юу байхав дээ гэж бодсон.  Тийм учраас мөнгөн төлбөрийг бол эсэргүүцэж байна. Цохисныгоо бол хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

            Шүүгдэгч “....******* нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Хангамж” худалдааны төвд иргэн *******ы биед халдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

      

            охирогч *******ы “2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн үед би хамт ажилладаг алт мөнгөний дархан Гандолгороос 20.000 мянган төгрөг зээлчих гэж асуугаад өрөөнд нь орсон чинь үл таних залуу байсан. Тэгээд Гандолгор би юм хийж байна дуусаад өгье гэсэн. Тэгээд би тэр юм хийлгэж байгаа залууг хөөрөгний нуух хийлгэж байгаа юм болов уу гэж бодоод тэр залууд 65 мянгаас 85 мянган төгрөгний хооронд хийдэг шүү энэ хүүхдэд мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм чамаар хийлгээгүй шүү муу ялын төлөвлөгөө минь гэж хэлсэн. Тэгээд өөр юм яриагүй. Нөгөө залуу юмаа хийлгэж дуусаад гарахдаа намайг цохьчихоод гараад яваад өгсөн. Миний зүүн нүдний доод зовхи баруун талдаа 2 оёдол тавиулсан. Тэр гэж залуу миний зүүн нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 12-13, 16-17/,   гэрч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэг залуу орж ирээд би хөөрөгнийх нь халбагыг хийж байсан чинь Энхтайван ах орж ирээд наад хөөрөгний нуухыг чинь 40-80 мянган төгрөгийн хооронд хийдэг чи надад 20.000 мянган төгрөг зээлүүлчих гээд байсан. Тэгээд хөөрөгний халбага хийлгэж байсан залуу таньд ямар хамаатай юм зүгээр хийлгэж байгаа юм за юу гээд байсан. ...тэр залуу Энхтайван ахыг ялын төлөвлөгөө минь алчихна шүү чамайг гээд байсан. Тэгээд би халбагаа хийгээд дууссан чинь тэр залуу надад 20.000 мянган төгрөг өгчихөөд гарахдаа Энхтайван ахыг нүүр хэсэг рүү нь цохьчихоод гараад явчихсан.  Энхтайван ахын нүднээс хамарнаас нь цус гоожоод би нойлын цаасаар цусыг нь арчиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, хохирогч *******ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 495 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Хохирогч ******* нь “өдөрт 80-90 мянган төгрөгийн орлого олдог байсан.  Энэ гэмтлийн улмаас 10 хоног ажилдаа явж чадаагүй учраас олох байсан орлого 1.000.000 төгрөгийг нэхэмжилж өдрийн орлогын дэвтэр гэх дэвтрийг хуулбарлаж хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна.

Шүүх хохирогч *******ы хэрэгт хавсарган ирүүлсэн өдрийн орлогын дэвтэр гэх  дэвтрийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, түүний гаргасан иргэний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь хохирогч ******* нь өдрийн орлого 80.000-90.000 төгрөгний орлогтой болохоо нотолж чадаагүй, түүний нотлох баримтаар гаргаж өгсөн өдөр тутмын орлогын дэвтэр гэх дэвтэрт бичигдсэн орлогын баримт нь бусад баримтаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл хохирогч ******* нь хувь хүний орлогын албан татвар төлдөг эсэх, . ямар журмаар ажлын хөлсөө авдаг эсэх нь тодорхойгүй бэлэн мөнгөөр авдаг бол мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт, дансаар авдаг бол дансны хуулга зэрэг баримт хэрэгт авагдаагүй, мөн 10 хоног ажилдаа яваагүй гэх байдлаа нотлоогүй байна. 

 Иймд хохирогч *******ы шүүгдэгч *******гийн учруулсан гэмтлийн улмаас 10 хоног ажиллагаагүй гэх хохиролд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаархи баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Үүнийг шүүхийн шийдвэр гартал хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардын баримт авагдаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* нь Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Батсуурийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батсуурийн г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******ы нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирлыг нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах  эрхтэйг дурьдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР