Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                              

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Нэргүй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн “Хөх-Овоо” гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 6-р багийн “Хөх-Овоо” гэх газарт байрлах иргэн ******* гэрт ******* баруун хөлийн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                                  

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед ганцаараа очсон. Намайг очиход******* согтуу байсан. Тэгээд намайг төрсөн ах д очоод ирье гэсэн. Бид хоёр миний сонлинк нэртэй мотоциклиор д очсон. Эрдэнэжаргал гэх айлд очиход түүний эхнэр 2 хүүхдийн хамт байсан.******* нь архи нэхээд байсан. эгч*******ыг манайд архи байхгүй гэж хэлээд загнасан. Гэтэл******* нь толгой дээр нь дараад агсарч эхэлсэн. Би тэр үед*******ыг болиоч гэж хэлээд дээлнээс нь татаад хорьтол******* нь жижигхэн хүрэн иштэй хутгаар миний баруун хөлийн гуя хэсэгт дүрчихсэн. нь миний ээж төрсөн дүү нь юм. Би архи уугаагүй байсан. Тухайн хутга нь гэрт зуухных нь ойр орчимд байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 13-14, 35 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Богд сумын 6-р багийн “Хулгар” гэх газарт байрлах манай гэрт ,******* нар 23 цагийн үед мотоцикльтой ирсэн. Тэгээд******* надаас архи нэхээд би манайд архи байхгүй гэтэл нь намайг үснээс зулгаагаад миний толгойг доош нь дарсан. Тэгээд би хүүхдээ дагуулаад гараад явчихсан. *******ыг болиоч гэж хэлээд хориод үлдсэн. Би тэр хоёрыг манайхаас явсны дараа гэртээ орсон. Манай гэрт манай хоёр хүү , нар байсан.******* ******* гуяыг хутгалсан. Мөн******* манай хүрэн иштэй хутгыг авч явсан талаар маргааш нь*******ын эхнэр сонссон. /хх-ийн 9 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... тухайн шөнө манайд мотоцикльтой 1 цагийн үед ирсэн. Даваа гэх манай саахалт айлын залуутай явж байна гэж хэлсэн. Даваа нь гадна байж байгаад явсан. Манайд орж ирээгүй. нь манайд ирэхдээ архи уугаагүй байсан. Манайд орж ирэхдээ эгчээ би мотоциклиосоо уначихлаа. Баруун гуя руу төмөр орчих шиг боллоо гэж хэлээд орж ирсэн. Тэгээд би үзтэл баруун гуяны дунд хэсэгт нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би тухайн газарт нь хурууны наалт нааж өгөөд боогоод явуулсан. /хх-ийн 34 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэх хүнийг үзсэн. Манай ажлын жижүүр сувилагч надруу залгаад хутгалуулсан хүн ирлээ гэсэн. Тэгээд очоод үзтэл гэх залуугийн баруун гуяны дунд чөмөгний дунд хэсэгт хурц ирмэгтэй зүйлээр хатгуулсан ил шархтай, шархнаас нэлээн цус гарсан, цус нь нөжирсөн байсан. Тухайн үед шархандаа цус нь нөжирсөн байсан болохоор эмнэлэгт ирэхээс 5-6 цагийн өмнө гэмтэл авсан байх гэж бодсон. Тэгээд би үзлэг хийгээд шархыг нь цэвэрлэж, нөжирсөн цусыг гаргаад, шарханд хэмжилт хийгээд оёдол тавьсан. Тэгээд биеийн байдал нь гайгүй болохоор нь цэвэр боолт хийгээд эм бичиж өгөөд явуулсан. /хх-ийн 35 хуудас/,

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр манай хүүхэд болох гэртээ хонин дээрээ байж байгаад*******ын гэрт оччихоод ирье гээд 20-21 цагийн үед явсан. 2022 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед*******ын эхнэр ганцаараа манайд хүрч ирсэн. Гэрт орж ирээд******* нь ******* хөл хэсэгт нь хутгалсан байна. Эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гээд хүрээд ирсэн. Тэгээд тай хамт би нөхөртэйгээ гурвуулаа*******ын гэрт нь очиход******* нь архи уучихсан байдалтай согтуу сууж байсан. Манай хүүхэд болох миний хөлнөөс цус гоожоод байна. Уг нь гайгүй байсан юм гээд гэрийн хойморт газар хэвтэж байсан. Тэгээд нөхөр бид хоёр ыг машиндаа суулгаад сумын эмнэлэг ороод оёдол тавиулсан. /хх-ийн 36 хуудас/,

 

 Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би ганцаараа Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багт байдаг айлуудаар хэсэж байгаад гэгээ тасарсны дараа гэртээ хүрч ирсэн. Тухайн үед гаднаас ганцаараа манай гэрт орж ирсэн. Би тэр үедээ архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу байсан. Тэгээд тай хамт гэрээс гарч яваад Эрдэнэжаргал гэх хүний гэр лүү очсон. Гэрт нь ороход эхнэр нь болох гэх хүн хоёр хүүхэдтэйгээ хамт байсан. Би гэрт нь ороод цаашаа яаг юу болсон талаар нь сайн мэдэхгүй байгаа. Архи уучихсан байсан болохоор санахгүй байна. Би ыг хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 49-50 хуудас/,

           

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд“...Үзүүлэгч ******* биед баруун хөлийн гуя хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 14-15 хуудас/,

           

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч ******* 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1 хуудас/,

 

Шүүгдэгч*******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын  6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 тоот тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 55-57 хуудас/,

           

Шүүгдэгч*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

                       

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 6-р багийн “Хөх-Овоо” гэх газарт байрлах иргэн ******* гэрт ******* баруун хөлийн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.         

 

Шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 6-р багийн “Хөх-Овоо” гэх газарт байрлах иргэн ******* гэрт ******* баруун хөлийн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* нь толгой дээр нь дараад агсарч эхэлсэн. Би тэр үед*******ыг болиоч гэж хэлээд дээлнээс нь татаад хорьтол******* нь жижигхэн хүрэн иштэй хутгаар миний баруун хөлийн гуя хэсэгт дүрчихсэн. Гэрч ************** надаас архи нэхээд би манайд архи байхгүй гэтэл нь намайг үснээс зулгаагаад миний толгойг доош нь дарсан. Тэгээд би хүүхдээ дагуулаад гараад явчихсан. *******ыг болиоч гэж хэлээд хориод үлдсэн.******* манай хүрэн иштэй хутгыг авч явсан талаар маргааш нь*******ын эхнэр сонссон. Гэрч гийн нь манайд ирэхдээ мотоциклиосоо уначихлаа. Баруун гуя руу төмөр орчих шиг боллоо гэж хэлээд орж ирсэн. Тэгээд би үзтэл баруун гуяны дунд хэсэгт нь цус гарсан байдалтай байсан.  Гэрч ын 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэх хүнийг үзсэн. Манай ажлын жижүүр сувилагч надруу залгаад хутгалуулсан хүн ирлээ гэсэн. Тэгээд очоод үзтэл гэх залуугийн баруун гуяны дунд чөмөгний дунд хэсэгт хурц ирмэгтэй зүйлээр хатгуулсан ил шархтай, шархнаас нэлээн цус гарсан, цус нь нөжирсөн байсан. Тухайн үед шархандаа цус нь нөжирсөн байсан болохоор эмнэлэгт ирэхээс 5-6 цагийн өмнө гэмтэл авсан байх гэж бодсон. Гэрч Л. 2022 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 03 цагийн үед*******ын эхнэр ганцаараа манайд хүрч ирсэн. Гэрт орж ирээд******* нь ******* хөл хэсэгт нь хутгалсан байна. Эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй гээд хүрээд ирсэн. Тэгээд тай хамт би нөхөртэйгөө гурвуулаа*******ын гэрт нь очиход******* нь архи уучихсан байдалтай согтуу сууж байсан. Манай хүүхэд болох миний хөлөөс цус гоожоод байна. Уг нь гайгүй байсан юм гээд гэрийн хойморт газар хэвтэж байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч*******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч ******* 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч ******* 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           

Шүүгдэгч ын 2022 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 6-р багийн “Хөх-Овоо” гэх газарт байрлах иргэн ******* гэрт ******* баруун хөлийн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг “Шүүгдэгч******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгч нь прокурортой ял тохиролцсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгасугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                               Х.ОТГОНЖАРГАЛ