Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 429

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 15-12 тоотод оршин суух Жунш овогт Ванданчогдонгийн Мягмарсүрэн /:ЙМ57122516/- гийн ,

Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Билэгт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч В.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Билэгтшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Мягмарсүрэн нь миний аав юм. Тэрээр 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа нь тооцогдохгүй хохироход хүрч байгаа юм.

Уг нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг Ванданчогдон гэхийг Банданчогдон гэж В үсгийг Б-гээр ташаарч бичсэнээс улсад ажилласан жил нь тооцогдохгүй хохироход хүрч байгаа учир дээрх хугацаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсныг болон аав В.Мягмарсүрэнг 1970 оны улаан өнгийн, 1980 оны улаан хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү .

տ , итгэмжлэгдсэн төлөөлөгчийн , үүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч В.Мягмарсүрэн нь 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байдалболон 1970 оны улаан өнгийн, 1980 оны улаан хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээртогтоолгох тухай . /хх-ийн 1 дүгээр тал/

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой .

В.Мягмарсүрэн нь 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан, мөн 1978 оны 6 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан хоног, авсан хөлсний бичилт хийгдсэн Банданчогдонгийн Мягмарсүрэн гэсэн улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон Банданчогдонгийн Мягмарсүрэн гэсэн улаан хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 5 дугаар тал/, Ванданчогдонгийн Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2 дугаар тал/, гэрч Ж.Буяндэлгэрийн 1986 оны цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 24 дүгээр тал/, гэрч Т.Нямдоржийн 1989 оны цалингийн тооцооны хүснэгт /хх-ийн 30 дугаар тал/,талаарх гэрч Ж.Буяндэлгэр, Ц.Янжмаа, Т.Нямдорж нарын мэдүүлэг /хх-ийн 22, 26, 29 дүгээр тал/ ээр тус тус тогтоогдож байна.

Иймд В.Мягмарсүрэнгийн ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй эв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Жунш овогт Ванданчогдонгийн Мягмарсүрэн /:ЙМ57122516/-гийн 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байс тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Жунш овогт Ванданчогдонгийн Мягмарсүрэн /:ЙМ57122516/-г 1978 оны 6 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан хоног, авсан хөлсний бичилт хийгдсэн Банданчогдонгийн Мягмарсүрэн гэсэн улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон Банданчогдонгийн Мягмарсүрэн гэсэн улаан хүрэн өнгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тус тус тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарВ.Мягмарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ