Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/317

 

  

 

 

 

 

 

2022          03          28                                           2022/ШЦТ/317

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

шүүгдэгч Г.Д,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч М.Отгонбаатар нарыг оролцуулан эрүүгийн 2209000000154 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Г.Д /регистрийн дугаар /, 1995 оны 8 дугаар сарын 29-ний өдөр аймагт төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийтийн байранд галч ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  тоотод оршин суух бүртгэлтэй, тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Г.Д нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16-652 тоотод хохирогч Ц.Н“гэрт шээсэн байна, эхнэртэй зүй бус харьцлаа” гэх зүйлээр шалтаглан түүний нүүр лүү өшиглөж “зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зүүн нүдний алимны цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.Нийн мэдүүлэг, шүүгдэгч Г.Дгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Д нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16-652 тоотод хохирогч Ц.Н“гэрт шээсэн байна, эхнэртэй зүй бус харьцлаа” гэх зүйлээр шалтаглан түүний нүүр лүү өшиглөж “зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зүүн нүдний алимны цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Г.Д нь хохирогч Ц.Нэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2021 оны 12 дугаар сарын 21-ний орой хадам ээж хамтран амьдрагчтайгаа муудалцсан гээд манайд ирээд 2 хоносон. Тэгсэн 23-ны орой хадам ээжийн хамтран амьдрагч Ц.Н архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай манай гэрт хүрээд ирэхээр нь би 2 сартай хүүхдээ аваад тухайн нийтийн байранд байдаг найз Цогтбаатарын гэр рүү орсон. Би буцаад орой 00 цаг болж байхад гэрээсээ юм авах гээд ортол Ц.Н нь гэрийн угаалтуур руу шээж байсан, намайг харснаа танай ээж шээ гэж хэлсэн гэхээр нь уур хүрээд буцаад гараад явчихсан. Тэгээд манай эхнэр шөнө 02 цагт ирэхээр нь би манай гэрт Ц.Н шээгээд байна гэж хэлсэн. Тэгсэн манай хүн хэрүүл хийх гээд орохоор нь би араас нь дагаад орсон. Ц.Н хэрүүл хийх гээд босохоор нь шууд нүүр рүү нь гуталтай баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

-хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “эхнэрийнхээ хажуу талаар ороод хэвтээд унтсан. Тэгээд шөнө 02:00 цагт охин нь орж ирээд намайг хөөгөөд өшиглөөд гар зайл гээд байсан. Тэгээд гаднаас охинынх нь нөхөр нь бас нэг залуутай орж ирсэн байсан. Тэгээд манай эхнэр намайг өмөөрч Нараа ах чинь өглөө гараад явчихна шдээ гэж хэлсэн чинь нөгөө охин нь над луу дайраад байхаар нь би явъя гэж босоод сууж байхад охинынх нь нөхөр нь миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Өшиглөсөн чинь хамар, зүүн нүдний доод талаас цус гоожоод эхэлсэн. Тэгээд намайг гараад явах гэсэн чинь охин нь хэдэн төгрөг авах гээд байгаа юм гэж хэлэхээр нь би мэдэхгүй цагдаа хуулиар явна гэж хэлээд гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

- гэрч Ч.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би унтах гээд хэвтэж байхад Нарангэрзл байна шээмээр байна гээд гарах гэхээр нь надад Доржсүрэн гэрээс согтуу байж битгий гарч ороод байгаарай байрны эзэн ирчихсэн байгаа шүү гэж хэлсэн санаанд ороод Нарангэрэлд наад угаалтуур руугаа шээчих гэж хэлсэн юм. Тэгээд Нарангэрэл угаалтуур руу шээгээд зогсож байхад Доржсүрэн орж ирээд харчихсан юм шиг байгаа юм орой унтаж байхад манай охин Нарангэрэлийг босгож дайраад жоохон хүүхэдтэй айлд шээсэн энэ тэр гээд дайраад байсан Доржсүрэн гаднаас орж ирээд битгий доромжлоод байгаарай гээд Нарангэрэлийн нүүр рүү нь хөшиглөчихсөн чинь цус гараад тогтохгүй эмнэлэг явсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

-Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №899 тоот актын “…Ц.Нийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-н 35-36/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16-652 тоотод хохирогч Ц.Н“гэрт шээсэн байна, эхнэртэй зүй бус харьцлаа” гэх зүйлээр шалтаглан түүний нүүр лүү өшиглөж “зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зүүн нүдний алимны цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Г.Дгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Дд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Доржүрсэн нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүх шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд хохирогч Ц.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Г.Д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР