| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00387/И |
| Дугаар | 431 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 431
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 461 дүгээр байрны 09 тоотод оршин суух Одсор тайж овогт Намсрайн Даваадорж /РД: ЙЮ60110114/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Даваадорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын шохойн цехэд нормчин, 1986 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хүнд хөнгөн механизмын засварчин, 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл экскаваторчиноор /хүнд нөхцөлд/ тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тогтоогдохгүй хохироход хүрч байна.
Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Даваадорж нь 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын шохойн цехэд нормчин, 1986 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хүнд хөнгөн механизмын засварчин, 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл экскаваторчиноор /хүнд нөхцөлд/ тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.
Н.Даваадорж нь 1983 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын шохойн цехэд нормчин, 1986 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хүнд хөнгөн механизмын засварчин, 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл экскаваторчиноор тус тус ажиллаж байсан болох нь БНМАУ-ын барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1983 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн болзол дүгнэж шагнал олгох тухай 75 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 4 дүгээр тал/, 1984 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн шагнах тухай 101 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 5 дугаар тал/, 1985 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ажил өөрчлөх ба чөлөөлөх тухай 94 дүгээр тушаалын хуулбар /хх-ийн 6 дугаар тал/, БНМАУ-ын барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1985 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн цалинжуулах тухай 98 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 7 дугаар тал/, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ажилд авч ажлаас чөлөөлөх тухай 158 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 8 дугаар тал/, 1986 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ажилд авах ба чөлөөлөх тухай 67 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/, 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ажил авах ба чөлөөлөх тухай 71 дүгээр тушаалын хуулбар /хх-ийн 10 дугаар тал/, БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа Өвөрхангай аймгийн барилга угсралтын трестийн даргын 1990 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн төлөвлөгөө биелүүлсний шагнал олгох тухай 111 дүгээр тушаалын хуулбар /хх-ийн 11, 12 дугаар тал/, БНМАУ-ын Барилгын яамны харъяа Өвөрхангай аймгийн барилга угсралтын трестийн даргын 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн түрээсээр гаргах тухай 37 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 13 дугаар тал/, 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 04 дүгээр тушаалын хуулбар /хх-ийн 14, 15 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Д.Буянтогтох, Ж.Батмөнх нарын мэдүүлэг /хх-ийн 27, 29 дүгээр тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын шохойн цехэд нормчиноор ажиллаж байсан байдал баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд Н.Даваадоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Н.Даваадорж нь өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Одсор тайж овогт Намсрайн Даваадорж /РД: ЙЮ60110114/-ийн 1983 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын шохойн цехэд нормчин, 1986 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хүнд хөнгөн механизмын засварчин, 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл экскаваторчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарН.Даваадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ