| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2022/0306/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/341 |
| Огноо | 2022-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/341
2022 03 31 2022/ШЦТ/341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүгдэгч П.Э,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч М.Отгонбаатар нарыг оролцуулан эрүүгийн 2209000000337 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, П.Э /регистрийн дугаар /, 2001 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ...тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
П.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-276 тоотод Б.Э“эгчтэй зүй бус харьцлаа” гэх зүйлээр шалтаглан зодож түүний биед “зүүн хацар, хүзүүд цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос П.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Энхбаярын мэдүүлэг, шүүгдэгч П.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч П.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-276 тоотод Б.Э“эгчтэй зүй бус харьцлаа” гэх зүйлээр шалтаглан зодож түүний биед “зүүн хацар, хүзүүд цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч П.Э нь хохирогч Б.Энхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:
-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би эгчийн нөхөр Б.Эорон дээр сууж байхад нь баруун талын гар юм уу хөл рүү нь өшиглөсөн чинь босож ирээд намайг заамдаад авахаар нь би хавсарч унагаагаад баруун гараараа зүүн хацар руу нь цохисон бас уруул хэсэгт нь бас цохисон. Тэгээд гаднаас нь найз нь орж ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,
-хохирогч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 01 сарын 22-ны өдөр эхнэр манай найз Очироо түүний эхнэр Золжаргал нарын хамт манай гэрт 1 шил 0.75 хараа гэх архи уусан. Түүнийг дуусч байхад манай эхнэр надад хандаж манай дүү ирж байгаа гэхээр нь тэгүүл дүү чинь ирж байгаа юм бол архи уухаа боль гэж хэлсэн. Гэтэл манай эхнэрийн дүү Болдоо хажуудаа хоёр хүний хамт манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би сайн уу дүү гэхэд миний өөдөөс үгийн зөрүүгүй шууд миний нүүр рүү цохиж аваад над руу дайрсан тэгэхэд нь манай найз Очироо намайг салгаж авсан. Гэтэл эхнэрийг маань дуудаад авч явлаа гээд юм яриад байсан би юу болсон юм гэхэд манайд амьдарч байсан эхнэрийн дүү болох охин маань Болдоод хандаж та эхнэрээ зоддог биздээ гэх зэргээр юм ярьсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,
-Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №1992 тоот актын “…Б.Энхбаярт зүүн хацар, хүзүүд цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх, тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. ...Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-н 22-23/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч П.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11-276 тоотод Б.Э“эгчтэй зүй бус харьцлаа” гэх зүйлээр шалтаглан зодож түүний биед “зүүн хацар, хүзүүд цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч П.Эын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч П.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч П.Эод 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч П.Энхбол нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч Б.Энь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Эод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан П.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР