Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Б.Дэлгэр, түүний өмгөөлөгч Д.Ганбат

хохирогч С.Батням

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021172 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын ажлын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; ах, эгч, дүү, хүргэн ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр баазын 3 дугаар гудамж, 12 тоотод оршин суух, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, УП96052011 дугаарын регистртэй, Шарынхан овогт Болдоогийн Дэлгэр

 

Шүүгдэгч Б.Дэлгэр 2016 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Турбо гэх нэртэй баарны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч С.Батнямыг шалтгаангүйгээр цохиж , түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Дэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 3-нд би ээлжинд гараагүй амарч байсан. Баар руу очих болсон шалтгаан нь тэнд ажилладаг хамгаалагч Бөхөө ахаас өөрийн гар утсаа авахаар очтол миний гар утсыг зочид буудлын барьцаанд тавьчихсан гэж хэлсэн. Ингээд байж байтал Бөхөө ах надад хандаж Дэлгэрээ гадаа хүмүүс маргалдаад байна, гараад зохицуулаадах гэхээр нь гартал баарны гадна нэг эмэгтэйн гутал сугарсан байхаар нь очоод туслах гэтэл хохирогч над руу согтуурхаад дайрахаар нь түүнийг цохьчихсон юм. Хохирогч Батнямд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Бид хоёр ярилцаад эвлэрсэн байгаа. Түүнээс уучлалт гуйж байна. Би гэмт хэрэгт дахин холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Хохирогч С.Батням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Баарнаас гарч ирээд би эхлээд нэг залуутай маргалдсан. Нэг мэдэхэд хамгаалагч намайг барьчихсан зогсож байсан. Би нилээд согтсон болохоор тухайн үед яг юу болсныг сайн мэдэхгүй байгаа юм. Баарны хаалгаар гарч байхад л манай эхнэрийг нэг залуу мөрлөчихсөн. Тэгээд муудалцсан болов уу. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа миний энэ мэдүүлэг үнэн зөв. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Ийм асуудалд хүргэх болсонд шүүгдэгч Дэлгэрээс би өөрөө уучлалт гуйж байна. Хохиролд 500.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Дэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Дэлгэрийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 34/,

иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 33/, дипломын хуулбар /хх-36-39/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-35/,

гэрч Дугарчулууны Дамбын ... Дэлгэр дуу цөөтэй, даруухан зантай хүүхэд шиг санагддаг гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

гэрч Нарангэрэлийн Нарандэлгэрийн ... миний төрсөн эгч Минжбадралын 3 хүүхдийн бага болох Болдын Дэлгэр 1996 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж 19 дүгээр сургуульд элсэн суралцаж 2012 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж сургуулиа төгсөөд Говьсүмбэр аймгийн Уул уурхайн жишиг политехникийн коллежид элсэн суралцаж 2016 онд дээд боловсрол эзэмшсэн. Одоогоор сургуулиа төгсөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хотод ах Дөлгөөний хамт амьдарч байгаа. Дэлгэр зам тээврийн хэргээр Баянгол дүүргийн замын цагдаад шалгагдаад хаагдсан. Өөрөөр шүүхээр ороогүй. Дэлгэр зүрх муутай, аймхай гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дэлгэр 2016 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Турбо гэх нэртэй баарны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч С.Батнямыг шалтгаангүйгээр цохиж , түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

 

хохирогч Сундуйн Батнямын … 2016 оны 4 дүгээр сарын 3-ны орой 17:00 цагийн үед найз Булганбаяр, Буяа нарын гэрт нь эхнэр Дэлгэрцэцэг, найз Очирхуяг, Отгонтуяа нартай очиж хоол хийж идэж байхад араас нь найз Батдолгион, Явуухулан нар ирээд, хоол идчихээд бөөндөө гарч бааранд орохоор болж Турбо бааранд орсон. Бааранд ороод 2 шил 0.75 литрийн Болор архи, нэг дарс, пиво зэрэг зүйлс уусан. Очирхуяг, Батдолгион нар архи согтууруулах ундааны зүйл уугаагүй ер нь уудаггүй. Миний эхнэр Дэлгэрцэцэг нилээн согтохоор нь би эхнэртэйгээ харих гээд эхнэр сугадалцаж гарч яваад гадна хаалган дээр нэг залуутай би мөрлөлцөөд маргалдаад зогсож байсан чинь хажуунаас нэг залуу үгийн зөрүүгүй цохиод би ухаан балартсан. Нэг ухаан орсон чинь нүүр ам нил цус болчихсон, Турбо баарны зөөгч Дэлгэр гэдэг залуу цохисон гэж Очирхуягын таньдаг тус баарны зохион байгуулагч Дамба гэгч хэлсэн. Тэгээд би гэртээ харьчихаад маргааш нь эрүүл болоод зохион байгуулагч Дамбатай утсаар ярьсан чинь манай зөөгч Дэлгэр чамайг цохьсон, ажилдаа ирэхээр нь уулзуулъя гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэтэл бүр сураггүй болохоор нь би цагдаад хандсан. Тухайн үед би архи уусан, гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Болсон асуудлыг санаж байна, харин цохиулахдаа нүүр хэсэгтээ цохиулсан болохоор жаахан ухаан балартсан. Бусад болсон асуудлыг санаж байна. Би баарны үүдэнд нэг танихгүй залуутай мөрлөлцөөд замаа хараач гээд жаахан ам мурийгаад зогсож байсан чинь хажуунаас ямар нэгэн юм хэлэлгүй хэн нэгэн цохиод би ухаан балартаад унасан. Ямар нэгэн шатгаангүй намайг цохисон би намайг цохисон залууг хараагүй. Дараа нь зохион байгуулагч Дамба гэх залуу намайг Дэлгэр гэдэг тухайн өдөр амарч байсан тус бааранд ажилладаг залуу цохисон гэж хэлсэн. Би тэр Дэлгэр гэдэг залууг танихгүй, ер нь урьд нь хараагүй залуу. Би тэр өдөр мөрлөлцсөн танихгүй залуугаас өөр хүнтэй хэрэлдэж маргалдсан асуудалгүй. Миний хамар битүүрэн, үүдэн шүд хугарсан. Юм идэхэд эвгүйрхэнэ. Өөр зовиургүй. Хагас жилийн дараа хамрын салстын хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгэхгүй бол хамар битүүрнэ гэж хэлсэн. Би шинжээч эмч Энхтайваны 2016 оны 4 сарын 12-ны өдөр гаргасан №5096 дугаар шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Тус дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг нэг хүн, яг юугаар цохисоныг мэдэхгүй хажуунаас цохиж зодож учруулсан. ... Эхнэрээ сугадаад баарны үүдээр яг гарсан чинь ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд цохиж зодсон. Би ямар нэгэн юм анзаараагүй явж байхад цохиж зодоод алга болсон. Би Дэлгэрийг архи уусан байсан эсэх талаар анзаарах сөхөө гараагүй. Би эхнэрээ сугадаад л гараад ирсэнд нэг залуутай мөрлөлцөөд яаж байгаа юм бэ гээд зогсож байсанд хажуунаас гэнэт намайг цохиж зодсон. Тэгэхээс хэн нэгэнтэй, тэр тусмаа эмэгтэй хүнтэй маргалдаж зодож цохисон асуудал надад байхгүй. Мөн миний найз нарт тийм асуудал байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Зүгээр болсон. Эмчилгээний зардлын мөнгө гэж 460.000 орчим төгрөг гаргасан баримтаар байгаа. Намайг зодсон Дэлгэрийн эгч Солонго нь надад хохирлын мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн хохирол барагдуулаагүй. Би Дэлгэрийн царай зүсийг ч тогтож хараагүй гэнэт л хажуунаас цохиж зодсон. Хамарны салстны гэсэн байхаа юу ч гэсэн хамар хугарсан тэгээд хагалгаанд орох хэрэгтэй гэсэн тэр хагалгааны зардал мөнгийг нэхэмжилж байна өөр санал хүсэлт байхгүй. Гомдолтой байна /хх-н 6-9/ гэсэн,

 

гэрч Энхболдын Дэлгэрцэцэгийн ... 2016 оны 4 дүгээр сарын 3-аас 4-нд шилжих шөнө Батням, найз Очирхуяг, Отгонтуяа, Булгансайхан, Буянхишиг, Явуухулан нарын хамт Турбо бааранд орсон. Бид нар бааранд ороод 2 шил Болор архи, вино, пиво зэрэг зүйлс захиалаад ууцгааж бүжиглэсэн. Тэгэж байгаад би нилээн согтсонд нөхөр Батням бид хоёр гэртээ харьхаар болоод Батням бид хоёр сугадалцаад гарсан. Гадна үүдний хажууд Батням нэг танихгүй залуутай маргалдсан. Тэгэхээр нь би сугадалцхаа болиод дотор муухайраад цаашаа түрүүлээд алхаад явсан. Тэгж байгаад эргээд харсан чинь Батнямын нүүр ам нил цус болчихсон байхаар нь хэн ингэсэн юм бэ гэсэн чинь тус баарны зохион байгуулагч Дамба гэдэг залуу манайд ажилладаг гэхдээ өнөөдөр амарч байгаа Дэлгэр гэдэг залуу цохисон өөрсдөө учраа ол гэсэн. Тэр Дэлгэр нь явчихсан байхаар нь бид хоёр гэртээ харьсан. Батням маргааш нь Дамба гэдэг хүнтэй утсаар ярьсан чинь Дэлгэрийг олоод өгнө уулзаад ярилцаад асуудлаа шийд гэхээр нь бид хоёр тэр хүнийг хүлээгээд ер холбоо барихгүй байсанд нь цагдаагийн байгууллагад хандсан. Би Батнямыг яг хэдэн хүн юугаар яаж цохиж зодсоныг мэдэхгүй түрүүлж явж байгаад эргээд харсан чинь Батнямын нүүр нь нил цус болчихсон байхаар нь би очоод асуусан чинь хажуунаас зохион байгуулагч Дамба гэдэг хүн Дэлгэр гэдэг зөөгч нь зодсон гэж хэлсэн. Яг ямар учраас, яагаад цохиж зодсон талаар мэдээгүй. Батням намайг архи уугаад байсан болохоор нэг их уухгүй байсан. Батням ерөнхийдөө өөртөө тохируулж, архийг хэтрүүлэхгүй хэрэглэсэн байсан /хх-10-11/ гэсэн,

 

гэрч Батсайханы Батдолгионы ... 2016 оны 4 сарын 3-ны орой найз Батням, Очирхуяг, Дэлгэрцэцэг, Отгонтуяа, Буутка эхнэрийн хамт Явуухулан бид нар хорооллын Турбо бааранд орсон. Бааранд ороод бид нар бүжиглэнгээ 2 шил Болор, 1 шил Чанет вино, пиво зэрэг зүйлс аваад сууцгаасан. Тэгэхэд Очирхуяг бид хоёр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, бусад нь тодорхой хэмжээгээр хэрэглэсэн. Батнямын эхнэр нилээн согтсон болохоор Батням нэг их архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Жаахан сууж байгаад Батням эхнэр Дэлгэрцэцэгийн хамт түрүүлж гараад би араас нь гарсан чинь баарны үүдэнд Дэлгэр Батнямын нүүр рүү гараараа цохисон. Тэгээд хамарнаас нь цус гарахаар нь би Дэлгэрээс яаж байгаа юм бэ гэсэн чинь танай найз чинь намайг түлхээд байгаа биз дээ гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэсэн чинь намайг бас Дэлгэр цохичихоод зугтаачихсан. Тэгэхээр нь би зохион байгуулагч Дамбаас энэ Дэлгэр өнөөдөр ажиллаж байгаа юм уу гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд маргааш ирж уулзахаар болоод би Дэлгэрийг аваад гэрт нь хүргэсэн. Маргааш нь би Очирхуягтай хамт Турбо бааранд Дэлгэртэй уулзсан чинь би цохисон, хоорондоо тохироод салая, цагдаагаар яваад яахав гэхээр нь би за гээд утасных нь дугаарыг аваад салсан. Тэгээд Дэлгэрийн өгсөн утас руу удаа дараа залгасан боловч холбогдогдохгүй, өгсөн гэрийнх нь хаягаар очсон чинь тийм хүн байхгүй гэсэн. Яг ямар учраас, яагаад цохиж зодсон талаар би мэдээгүй. Юу ч гэсэн намайг гараад ирэхэд л Дэлгэр Батнямыг цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд очсон чинь Дэлгэр намайг цохьчихоод зугтаасан. Дараа нь Батнямаас яагаад цохьсон талаар асуухад зүгээр зогсож байхад нь цохьсон гэж хэлсэн. Дэлгэр тэр өдөр амарч байсан гэсэн. Тэгээд архи уусан, архи нилээн үнэртэж байсан. Батням эхнэр нь уугаад нилээн согтсон байсан болохоор бага хэрэглэсэн, харьцангуй эрүүл байсан. Миний биед учирсан гэмтэлгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.

Дэлгэртэй уг нь аятайхан учраа олчихоё гэж бид нар араас нь зөндөө хөөцөлдсөн боловч өөрөө уулзана гэж хэлээд алга болсон /хх-н 12-13/ гэсэн,

 

гэрч Дугарчулууны Дамбын ... би 2009 оноос хойш Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Турбо нэртэй бааранд зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2016 оны 4 сарын 10-ны өдрөөс тус баарыг өөр хүмүүс ажиллуулах болоод би ажлаасаа гарсан байгаа. 2016 оны 4 сарын 3-ны орой Турбо бааранд зохион байгуулагчийн ажлаа хийж байсан чинь 3-наас 4-нд шилжих шөнө 01 цагийн үед санагдаж байна, үүдэнд гараад ирсэн чинь гадаа үүдэнд зүс харсан Батням гэдэг залуу хамраа цохиулчихсан, хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Долгион манайд зөөгчөөр ажиллаж байсан гэхдээ тухайн өдөр амарч байсан Дэлгэр гэдэг залууг чи манай найзыг цохьчихлоо гээд хөөж байсан. Тэгсэн чинь Батням найз нарыгаа та нар намайг зодуулж байхад өмөөрсөнгүй гээд орилоод байсанд найз нар нь аваад явчихсан. Дэлгэр Батнямыг нүүр рүү нь цохисон гэсэн. Охиноос л болсон юм шиг байна лээ, би сайн учрыг нь олоогүй.

Батням архи уусан, нилээн согтуу байдалтай байсан. Дэлгэр тухайн өдөр амарч байсан. Компьютер тоглож байгаад ирсэн гэж ярьж байсан. Архи уусан эсэхийг мэдэхгүй. Дэлгэр одоо хаана байгааг нь мэдэхгүй /хх-н 14-15/ гэсэн,

гэрч Хүрэл-Алтайн Очирхуягийн ... 2016 оны 4 сарын 3-ны орой 23 цагийн үед эхнэр Отгонтуяа, найз Батням, Батдолгион, Дэлгэрцэцэг нарын хамт бааранд орсон. Ороод 2 шил архи, хүний нэг нэг шил пиво авсан. Гэхдээ тухайн үед Батдолгион бид хоёр машинтай байсан болохоор огт архи уугаагүй, эрүүл байсан. Бид нар сууж байсан чинь Батням эхнэрийн хамт харилаа гээд гараад явсан. Би сууж байсан чинь удалгүй нэг зөөгч ирээд гадаа таныг дуудаж байна гэхээр нь би баарны үүдэнд гараад очсон чинь Батням нүүрэндээ цохиулаад нүүр нь цус болсон байхаар нь юу болсон талаар асуусан чинь Батдолгион Дэлгэр гэдэг зөөгч нь цохисон гэж хэлсэн. Тэгээд би тус баарны зохион байгуулагч Дамбад Дэлгэрийг асуусан чинь манайд зөөгч хийдэг. Энэ асуудлаа ярилцаад шийдчих гэхээр нь би юу ч гэсэн барьцтай залуу байна гэж бодоод дараа уулзацгаая гээд явж Батнямыг эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэж өгөөд харьсан. Намайг баарны үүдэнд гарч ирэхэд Батням нүүр нь нил цус болсон байдалтай байсан. Яг хэнд юугаар яаж цохиж зодуулсан талаар хараагүй. Батдолгион Дэлгэр гэдэг залуу цохисон гэж хэлсэн. Батням бага зэрэг архи уусан байсан гэхдээ зүгээр байсан. Дэлгэр бага хэмжээгээр хэрэглэсэн байсан.

Би Дэлгэртэй юм ярихад архи уусан шинжтэй байсан. Дамбаас Дэлгэрийг асуухад амарч байгаа жаахан уусан байгаа гэж хэлж байсан. Дэлгэр хаана байгааг би мэдэхгүй. Түүнийг танихгүй /хх-н 16-17/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Батнямын биед хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд уруулд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд хуралт, үүдэн 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 5096 тоот дүгнэлт /хх-н 21/,

Эрэн сурвалжилсан тухай баримт /хх-н 40-44/, Эрүүгийн төлөөлөгчийн илтгэх хуудас /хх-н 45/,  мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-н 49/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

Шарынхан овогт Болдоогийн Дэлгэрийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дэлгэрт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал тухайлбал; анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч С.Батням гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг /хх-н 46/ тус тус харгалзав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай, ... энэ гэмт хэрэг танхайн сэдэлттэй биш, хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй. ... Хэргийн зүйлчлэлийг өөрчилж хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

 

Учир нь; гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлтийн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл гэмт хэрэг үйлдэгдсэн байдал нь бүхий л шинжээрээ танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоожээ.

 

Түүнчлэн хохирогч С.Батням хэрхэн яаж хохирсон, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг нь, түүний мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлгээс эрс зөрүүтэй байна.

Гэвч түүний мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг бусад гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч байгааг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Дэлгэр цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон