Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 185/2022/0319/Э |
Дугаар | 2022/ШЦТ/345 |
Огноо | 2022-04-01 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/345
2022 04 01 2022/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүгдэгч Б.А,
нарийн бичгийн дарга И.Номин,
улсын яллагч М.Сүхчулуун нарыг оролцуулан эрүүгийн 2009016040059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б.А /регистрийн дугаар, 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “.....” ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот ..... тоотод оршин суух хаягтай,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жил 05 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Б.А нь хохирогч Ж.О“2018 оны 01 дүгээр сарын орчимд “Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байх “.....” гэх газарт нөхөн сэргээлтийн ажил хийх газар авч өгнө, тэр газар нь “......” банкны барьцаанд байгаа тэрийгээ банкны барьцаанаас чөлөөлж авбал танайх нөхөн сэргээлтийн ажил хийж болно” гэж ярьж итгүүлэн Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Төрийн ордон”-ы урд талын авто зогсоол дээр 40.000.000 төгрөгийг бэлнээр авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ж.О мэдүүлэг, шүүгдэгч Б.Аийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.О“2018 оны 01 дүгээр сарын орчимд “Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байх “.” гэх газарт..... нөхөн сэргээлтийн ажил хийх газар авч өгнө, тэр газар нь “.....” банкны барьцаанд байгаа тэрийгээ банкны барьцаанаас чөлөөлж авбал танайх нөхөн сэргээлтийн ажил хийж болно” гэж ярьж итгүүлэн Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Төрийн ордон”-ы урд талын авто зогсоол дээр 40.000.000 төгрөгийг бэлнээр авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.О залилсан үйл баримт нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би өөрийн танил Энхбатаар дамжуулж анх Оюун-Эрдэнэ эгчтэй танилцсан. Тэгээд би Заамарт ажлаар явж байгаад Төв аймгийн Заамар суманд “Бумбат уул" гэх газарт хайгуулын лиценз зарна” гэснийг мэдсэн тухайн лиценз нь “Голомт” банкны өрөнд хураагдсан гэсэн. тэгээд энэ талаар Энхбатад хэлсэн, үүний дараа Оюун-Эрдэнэ эгчид санал тавиад 2018 оны 01 дүгээр Оюун-Эрдэнэ эгчээс 40.000.000 төгрөг бэлнээр авсан. Би тэр мөнгийг ажил зохицуулах зорилгоор хувийн хэрэгцээнд зарцуулсан. Буцааж төлсөн мөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,
хохирогч Ж.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 01 дүгээр сард А гэх хүн “Төв аймгийн Заамар сум, “....” гэх газарт нөхөн сэргээлтийн ажил хийх газар авч өгнө” гэж хэлж миний танил Энхбат гэдэг хүнээр дамжуулан надтай холбогдож байсан, тэгээд А гэж хүнтэй уулзахад “....." банкны барьцаанд Төв аймгийн Заамар суманд “......” гэх газар ашигласан хуучин алтны уурхай ажиллаж байсан газар байгаа юм, тэрийгээ банкны барьцаанаас чөлөөлж авбал танайх нөхөн сэргээлтийн ажил хийж болно” гэж хэлж байсан тэгээд надаас 2018 оны 01 дүгээр сард яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоол дээр байхдаа А нь 40.000.000 төгрөгийг бэлнээр нь тоолж хүлээн авч байсан, намайг А мөнгө өгч байхад танил Э болон манай бага охин А нар хамт байсан. Ямар нэгэн гэрээ баримт үйлдээгүй, манай танил Э л Азнэмэхийг найдвартай хүн байгаа юм гэж хэлж байсан болохоор итгээд өгсөн юм, мөнгө өгснөөс бүр сүүлд 2019 онд шиг санаж байна нэхэл дагал болж байж А уулзахад А нь надаас 40.000.000 төгрөг авсан бөгөөд удаахгүй буцааж өгөх талаар бичиг хийж өөрөө гарын үсэг зурж өгсөн байгаа. Тэгээд одоогийн байдлаар нэг ч төгрөг буцааж өгөөгүй алга болсон. Огт таньдаггүй байсан, нөхөн сэргээлтийн газар олж өгнө гэж байх үедээ Энхбат нь надтай танилцуулж байсан. А нь өөрийгөө нэг зуурмагийн компанитай, өөрийгөө нөхөн сэргээлтийн газар олж өгөх боломжтой хүн гэж хэлж танилцуулж байсан. Би Б.Аээс залилж авсан 40 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. ...Надад анх хэлэхдээ Төв аймгийн Заамар сумын “......” гэх газар уул уурхайн компани үйл ажиллагаа явуулаад дууссан, дархаа нь нинжа нар орсон одоо хоосон байгаа газарт нөхөн сэргээлт хийх ажил авч өгнө гэж хэлсэн. Миний бодлоор Энхбат энэ хэрэгт хамааралгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 24, 28/,
гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б.А 2018 оны 01 дүгээр сард Оюун-Эрдэнэ гэх хүнээс Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн ажил авч өгнө гэж 40.000.000 төгрөг авсан талаар би мэднэ. Би өөрөө Заамар суманд ажил хийдэг байсан. Тэгээд 2017 оны үед Заамар сумын “....” гэх газарт алт олборлож байсан компанийн тусгай зөвшөөрөл “....” банканд хураагдсан талаар хүмүүс ярьж байсан тэгээд энэ ажлыг судлаад бүтээх боломжтой эсэх талаар асуусан тэр үед манай дүү А танилцуулсан тэгэхэд А “болно бүтнэ” гэж хэлсэн, “энэ ажлыг бүтээхэд урьдчилгаа мөнгө хэрэгтэй” гээд би танил эгч болох О цуг уулзсан. 2018 оны 01 дүгээр сар байх Сүхбаатарын талбайн урд зогсоол дээр уулзсан А өөрөө нэг машинтай байсан бид 2 түүний машинд суусан цаг ажил тарах болж байсан харанхуй маягтай болж байсан ингээд А хэлэхдээ “нөгөө хүн нь хажуу талын “....” банканд танил нь ажилладаг, ажлын заваар гарч ирнэ” гэсэн “бид 2 цуг уулзах уу” гэсэн “олуулаа хэрэггүй байх” гэсэн, тэгээд О эгч бид 2 машинаас буугаад өөрсдийн машинд суугаад хүлээж байсан, О эгч тэр үед бэлнээр 40.000.000 төгрөг гэсэн ууттай байсан тэр мөнгийг А өгөөд машинд үлдээгээд буусан. Тэгээд удаагүй А машинд нэг хүн суусан тэгж байгаад буугаад явсан. Манай машин руу гэрлээр дохисон, бид 2 очиж уулзахад болсон шүү тэр ажлыг 3 сарын сүүлээр бүтнэ гэсэн боловч бүтээгүй, араас нь асууж тодруулсан боловч худлаа болсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 38/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.О“2018 оны 01 дүгээр сарын орчимд “Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байх “....” гэх газарт нөхөн сэргээлтийн ажил хийх газар авч өгнө, тэр газар нь “.....” банкны барьцаанд байгаа тэрийгээ банкны барьцаанаас чөлөөлж авбал танайх нөхөн сэргээлтийн ажил хийж болно” гэж ярьж итгүүлэн Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Төрийн ордон”-ы урд талын авто зогсоол дээр 40.000.000 төгрөгийг бэлнээр авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгчийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч Б.Аийн дээрх үйлдэл нь 2018 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн тус гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Аийн хувьд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, байнга оршин суух хаягтай зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аэд энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “....” хотхоны ... тоотод оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин шүүгдэгч Б.А өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолоор 01 жил 05 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаас 05 сар 25 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн бөгөөд үлдсэн 01 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлээгүй баайна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн энэ хэрэгт цагдан хоригдсон 64 хоногийг түүний энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцов.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Б.Аийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ж.О40.000.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс дээрх 40.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Оолгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аийг 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Аэд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг 10 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “....” хотхоны ... тоотод оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон 64 хоногийг түүний энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 40.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О (РД:)-д олгосугай.
9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Аэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР