| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 145/2017/00410/И |
| Дугаар | 433 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 433
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 37-29 тоотод оршин суух Боржигон овогт Дамчааны Долгорсүрэн /РД:ЙК67061501/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд сенитарчаар тасралтгүй ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрч байна.
Иймд намайг 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд сенитарчаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Долгорсүрэн нь 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд сенитарчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт /хх-ийн 1 дүгээр тал/ гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малын сенитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд өөрийн ажиллаж байсан талаарх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхболомжтой байна.
Д.Долгорсүрэн нь 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малын сенитарчаар тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Д.Долгорсүрэнг малчнаар авсан тухай 15 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5 дугаар тал/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Д.Долгорсүрэнг малын сенитарчаар ажиллуулах тухай 07 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7 дугаар тал/, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдлийн даргын 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн нэгдэл татан буугдсантай холбогдуулан Д.Долгорсүрэнг сенитарчийн ажлаас халсан тушаалын хуулбар /хх-ийн 6 дугаар тал/, хамт ажиллаж байсан талаарх гэрч Ч.Даваасүрэн, Л.Шагдарсүрэн нарын мэдүүлэг /хх-ийн 20, 23, дугаар тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Д.Долгорсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Дамчааны Долгорсүрэн /РД:ЙК67061501/-ийн 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малчнаар, 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бадрал нэгдэлд малын сенитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарД.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ