| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0069/э |
| Дугаар | 2022/ШЦТ/78 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: П.Адъяасүрэн,
Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 3, Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг “Өлзийт хошуу” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******, регистрийн дугаар: /*******5/
Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 8, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,*******, регистрийн дугаар://
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад ард улсад 2018 онд үйлдвэрлэсэн “Даюун” загварын тээврийн хэрэгсэл /мотоцикль/ ашиглан 2020 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багт оршин суух Тарагтын гол гэх газарт байрлах цоожтой модон амбаарын хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 1380000 төгрөгийн үнэ бүхий 12 килограмм цагаан өнгийн ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 1380000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би өөрийн 3 хүүхэд , , , хүргэн хүү нарын хамт 2020 оны 05 дугаар сарын 4-5-ны үед Богд сумын 1-р багийн “Тарагтын гол” гэх газар байрлах өөрийн эзэмшлийн модон амбаарт 12 кг цагаан өнгийн ноолуур үлдээгээд бусдыг нь цэнхэр өнгийн портер машиндаа ачаад сумын төв орсон. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа манай аав утсаар залгаад би амбаараас чинь юм авах гээд иртэл амбаарын чинь цоожийг эвдлээд хаалга нь онгорхой, дотор нь байсан шуудайтай ноолуур байхгүй байна гэсэн. Тэгээд гэж цагдаад хэлэх гэтэл аймгийн төв явсан байсан. Би хөдөө амбаартаа очтол хаалга нь онгорхой нэг цүү нь байхгүй. Даруулга болон цоожийг нь хамтад нь хажуу тийш нь нугалсан байдалтай байсан. Манайх амбаарын хаалгыг зузаан төмөр даруулгаар даруулж хөх өнгийн хятад цоожоор цоожилсон байсан. Хулгайд алдсан гэх цагаан өнгийн шуудайтай ноолуурыг амбаар дотор зүүн талд нь дөрвөлжин цаасан хайрцаганд хийгээд дээр нь даавуун бүтээлэг тавьсан байсан. Модон амбаарт шуудайтай ноолуур хийсэн талаар охин , , хүү , хүргэн нар мэдэж байсан. Тухайн ноолуурыг манай хүү , хүргэн нар амбаарт байх цаасан хайрцагт хийж юмаар бүтээсэн. Сумын төвд ноолуур тушаасан өдөр манай хүргэн буцаад хөдөө явсан. Өөр манайхаас хөдөө явсан хүн байхгүй. Хүргэн ямар ажлаар явсан талаар сайн мэдэхгүй байна. Хөдөө явах ажил байна гээд мотоцикльтойгоо ганцаараа явсан. Яг хаашаа явсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан маргааш өглөө нь гэртээ ирсэн. Тухайн алдагдсан гэх ноолуур цагаан ямааны ноолуур байсан. 12 кг байсан шиг санагдаж байна. Тухайн ноолуур нь цагаан өнгийн 50 кг-ын шуудайтай байсан. Манайх цагаан ямаагаа дутуу самнасан байсан юм. Тэгээд үлдсэн ямаагаа самнаад хулгайд алдсан гэх ноолууран дээрээ нэмж хийгээд Баянхонгор аймгийн Баянлиг суманд цагаан ноолуур арай үнэтэй байсан учир тийш нь зарах бодолтой байсан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний үеэр ээж , дүү , манай найз залуу байсан ******* нарын хамт Богд сумын 1-р баг “Тарагтын гол” гэх газар байрлах амбаараас ноолуур ачиж сумын төвд байх гэртээ ирсэн. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа манай өвөө Хэнмэдэхэв, дүү Түвшинбаяр нар утсаар яриад амбаарын даруулгыг эвдлээд ноолуур алдагдсан байна гэж хэлсэн. Тухайн цагаан ноолуур амбаарт үлдээсэн эсэхийг ээж , дүү , манай найз залуу байсан ******* нар мэдэж байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа. Би *******, нарыг сэжиглэж байна. Тухайн ноолуур байсан газрыг мэдэж байсан. Тухайн орой уулзчихаад гэртээ оччихоод ирье гэж хэлээд манайхаас гарсан. Тэгээд маргааш өглөө 10 цагийн орчим ирсэн. Манай гэрт ирэхдээ шинэ утас авсан байсан. Би хаанаас авсан талаар асуутал манай хойд аав худалдаж авч өгсөн гэж хэлсэн. Тухайн асуудлаас 1 сарын дараа би ын үеэл утсаар ярьсан. Би та хоёр манай амбаараас ноолуур авсан юм шиг байна гэж хэлтэл Очироо надад хэлэхдээ бид хоёр согтуу байсан. намайг уруу татсан. Би согтуу тэр мөнгөнөөс аваагүй шүү гэж ярьсан. /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... *******, ******* нар надад тухайн үед ноолуур зарсан. 2020 оны 05 дугаар сарын эхэн үеэр байсан. Тухайн үед ноолуурын үнэ буучихсан байсан. Одоо санаж байгаагаар би ноолуурыг 1 килограммыг 50000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. Цагаан өнгийн шуудайтай 10 гаруй килограмм ноолуур надад өгсөн. 600000-700000 төгрөг бэлнээр өгч байсан шиг санагдаж байна. Тухайн үед тэр хоёр мотоцикльтой ирсэн. /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... надад 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа 2020 оны хавар бид хоёр эзэмшлийн мотоциклиор Богд сумын 1 дүгээр баг руу хөдөө яваад хадмын амбаараас жаахан ноолуур авсан гэж ярьсан. Би тухайн үед ын хадам гийн амбаараас ноолуур алдагдаж байсан талаар мэдсэн. /хх-ийн 19-20 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:… 2020 оны 05 дугаар сарын эхээр ******* над дээр ирээд мотоциклио өгчих нэг тийшээ явчихаад ирье гэсэн. *******аас чи хаачих гэж байгаа юм гэхэд би хэд хоногийн өмнө хадмын ямааг самнаж байгаад жалганд 1 кг ноолуур нуучихсан юм. Тийшээ явчихаад ирье гэсэн. Тэндээс ******* мотоцикль унаад би араар нь суугаад Богд сумын 1-р багийн “Тарагтын гол” гэх газарт *******ын хадам аавын хаваржаан дээр байрлах модон амбаар дээр ирсэн. ******* амбаарын хажууд байсан саарал өнгийн төмрийг аваад амбаарынх нь цоожийг эвдэлж дотогш ороод цагаан шуудайтай ноолуур аваад гараад ирсэн. Тэгээд мотоцикль унаад би араар нь ноолуураа дүүрээд сумын төв рүү явсан. Сумын төвд ирээд *******ын гэрт орж унтсан. Маргааш өглөө нь сэрээд би явах гэтэл ******* хоёулаа ноолуураа очиж тушаачихаад ирье гээд хамт явж ноолуурыг тушаалцсан. Би ноолуур зарсан мөнгөнөөс огт аваагүй. Хэдэн килограмм ноолуур байсан, хэдэн төгрөгөөр өгснийг нь мэдээгүй. /хх-ийн 49, 52 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:… Дэлгүүрээс авсан пивоо ууж байгаад хадам аавын амбаарт үлдээсэн цагаан ямааны ноолуурыг авчихвал их мөнгөтэй болно гэж бодоод *******д тийшээ хамт явах уу гэж хэлэхэд нэлээн согтсон байсан тул хариу хэлээгүй. Сонссон үгүйг нь мэдэхгүй байна. Би юм хэлэлгүй шууд амбаарын хажуухан талаас хөх саарал өнгийн төмөр олж аваад амбаарын цоожийг эвдэж онгойлгоод дотор нь байсан цагаан өнгийн шуудайтай ноолуурыг авч гарч ирээд *******д өгч араараа суулгаад би өөрөө мотоцикль унаад сумын төв орж манай гэрт хоносон. Маргааш өглөө 10 цагийн үед босож хадам аавын амбаараас авсан ноолуураа Төмөрбатын дэлгүүр дээр очиж тушаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 57-58 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №09 дугаартай Хөрөнгий үнэлгээний тайлан, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/15 дугаартай Хөрөнгий үнэлгээний тайлан, хохирогч ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт / хх-7-12, 76-77 /,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 64, 67-68 хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 76, 79-81 хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм хорын хохирол 1.380.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******, ******* нар нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г., ******* нар нь бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад ард улсад 2018 онд үйлдвэрлэсэн “Даюун” загварын тээврийн хэрэгсэл /мотоцикль/ ашиглан 2020 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багт оршин суух Тарагтын гол гэх газарт байрлах цоожтой модон амбаарын хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 1380000 төгрөгийн үнэ бүхий 12 килограмм цагаан өнгийн ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г., ******* нар нь бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад ард улсад 2018 онд үйлдвэрлэсэн “Даюун” загварын тээврийн хэрэгсэл /мотоцикль/ ашиглан 2020 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багт оршин суух Тарагтын гол гэх газарт байрлах цоожтой модон амбаарын хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 1380000 төгрөгийн үнэ бүхий 12 килограмм цагаан өнгийн ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч манай аав утсаар залгаад би амбаараас чинь юм авах гээд иртэл амбаарын чинь цоожийг эвдлээд хаалга нь онгорхой, дотор нь байсан шуудайтай ноолуур байхгүй байна гэсэн. Тэгээд гэж цагдаад хэлэх гэтэл аймгийн төв явсан байсан. Би хөдөө амбаартаа очтол хаалга нь онгорхой нэг цүү нь байхгүй. Даруулга болон цоожийг нь хамтад нь хажуу тийш нь нугалсан байдалтай байсан. Манай амбаарын хаалгыг зузаан төмөр даруулгаар даруулж хөх өнгийн хятад цоожоор цоожилсон байсан. Гэрч Б.ын би 2020 оны 05 дугаар сарын 04-ний үеэр ээж , дүү , манай найз залуу байсан ******* нарын хамт Богд сумын 1-р баг “Тарагтын гол” гэх газар байрлах амбаараас ноолуур ачиж сумын төвд байх гэртээ ирсэн. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа манай өвөө Хэнмэдэхэв, дүү Түвшинбаяр нар утсаар яриад амбаарын даруулгыг эвдлээд ноолуур алдагдсан байна гэж хэлсэн. Гэрч ын *******, ******* нар надад тухайн үед ноолуур зарсан. 2020 оны 05 дугаар сарын эхэн үеэр байсан. Тухайн үед ноолуурын үнэ буучихсан байсан. Одоо санаж байгаагаар би ноолуурыг 1 килограммыг 50000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. Цагаан өнгийн шуудайтай 10 гаруй килограмм ноолуур надад өгсөн. 600000-700000 төгрөг бэлнээр өгч байсан шиг санагдаж байна. Тухайн үед тэр хоёр мотоцикльтой ирсэн. Гэрч ын надад 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа 2020 оны хавар бид хоёр эзэмшлийн мотоциклиор Богд сумын 1 дүгээр баг руу хөдөө яваад хадмын амбаараас жаахан ноолуур авсан гэж ярьсан. Би тухайн үед ын хадам гийн амбаараас ноолуур алдагдаж байсан талаар мэдсэн гэх мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №09 дугаартай Хөрөнгий үнэлгээний тайлан, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/15 дугаартай Хөрөнгий үнэлгээний тайлан, хохирогч ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******, ******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №09 дугаартай Хөрөнгий үнэлгээний тайлан, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/15 дугаартай Хөрөнгий үнэлгээний тайлан, хохирогч ийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г., ******* нар нь бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад ард улсад 2018 онд үйлдвэрлэсэн “Даюун” загварын тээврийн хэрэгсэл /мотоцикль/ ашиглан 2020 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багт оршин суух Тарагтын гол гэх газарт байрлах цоожтой модон амбаарын хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж 1380000 төгрөгийн үнэ бүхий 12 килограмм цагаан өнгийн ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Мөн энэ гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан Өршөөлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамруулах боломжтой байгаа. Энэ хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 5 жилээс доош ял оногдуулсан бол зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж болно гэж заасан байгаа учраас энэ заалтыг хэрэглэх боломжтой байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт /, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,
12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багт оршин суудаг болох нь Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10, 11 дугаартай тодорхойлолт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь,
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль нь шүүгдэгч *******ын өмчлөлийнх, уг тээврийн хэрэгсэл нь зах зээлийн ханшаар 300000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь,
Мөн уг улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль нь зарагдсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03/15 дугаартай Хөрөнгий үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын өмчлөлийн улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 300000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 150000 төгрөг, шүүгдэгч *******аас 150000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого оруулж,
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 1380000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрсдийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 300000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 150000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 150000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь хохирогчид 1380000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ