Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2651

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гуадмж, өөрийн байранд байрлах Хас банкны Цайз салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,16 дугаар хороо, Данзан ******* тоотод оршин суух, Халтарын Э******* /*******/, Э*******ы А******* /*******/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29,962,507 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батсайхан, хариуцагч Э.А*******, Х.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Цайз салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.А******* нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хас банктай ******* дугаартай зээлийн гэрээ, 50-640 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд Х.Э******* нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээлх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан 1 дүгээр гудамжны 15 тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай, 000137822 гэрчилгээний дугаартай 36. м.кв талбайтай, хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан 1 дүгээр гудамжны 15 тоот хаягт байрлах Г-2204014186 улсын бүртгэлийн дугаартай, 0******* гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 639 м.кв талбайтай, өмчлөлийн газар зэргийн барьцаалсан.

Э.А******* нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч ******* дугаар зээлийн гэрээний төлбөрийг эргэн Зхойшхи төлөх төлбөрийг төлөлгүй 1205 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Э.А*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Э******* нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцлөөр зээлээ төлөхгүй зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. З

2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар Э.А******* нь  үндсэн төлбөр 14,141,573 төгрөг, хүү 13,665,474 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,155,460 төгрөг, нийт 29,962,507 төгрөгийг төлбөртэй байна. Иймд ******* дугаар зээлийн гэрээний 3.1.9, 5.1.1, 50-640 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7,-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29,962,507 төгрөгийг зээлдэгч Э.А*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Э******* нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батсайхан, хариуцагч Х.Э*******, Э.А******* нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Хас банкны Цайз салбар нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,962,507 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс  татгалзаж, үлдэх 28,962,507 төгрөгийг хариуцагч Х.Э*******, Э.А******* нар нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор 14,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 14,462,507 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулахаар эвлэрч байна. Гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Цайз салбар хариуцагч Х.Э*******, Э.А******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,962,507 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Хас банкны Цайз салбар нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,962,507 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс  татгалзаж, үлдэх 28,962,507 төгрөгийг хариуцагч Х.Э*******, Э.А******* нар нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор 14,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 14,462,507 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан 1 дүгээр гудамжны 15 тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай, 000137822 гэрчилгээний дугаартай 36. м.кв талбайтай, хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан 1 дүгээр гудамжны 15 тоот хаягт байрлах Г-2204014186 улсын бүртгэлийн дугаартай, 0******* гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 639 м.кв талбайтай, өмчлөлийн газараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хас банкны Цайз салбар нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,962,507 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс  татгалзаж, үлдэх 28,962,507 төгрөгийг хариуцагч Х.Э*******, Э.А******* нар нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор 14,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 14,462,507 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан 1 дүгээр гудамжны 15 тоот хаягт байрлах ******* улсын бүртгэлийн дугаартай, 000137822 гэрчилгээний дугаартай 36. м.кв талбайтай, хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан 1 дүгээр гудамжны 15 тоот хаягт байрлах Г-2204014186 улсын бүртгэлийн дугаартай, 0******* гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, 639 м.кв талбайтай, өмчлөлийн газараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Цайз салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,763 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Э*******, Э.А******* нараас 307,763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Цайз салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЭНЭБИШ