Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал,  шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Уянгаа,

Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч: *******,

Хохирогч: *******, *******, *******, *******, *******, 

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,

Шүүгдэгч: , түүний өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээ овгийн Чулуунбатын , Боржигин овгийн Баярсайханы Гэндэндорж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамба овгийн Өлзийсайханы нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 гэх боловч эхнэр Б.Баярхүү нь хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот руу шилжиж явсан, одоо ганцаараа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багт амьдардаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 20 хоногийн баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Зээ овгийн Чулуунбатын , /РД:/,

           

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн сумын Хүйс толгой 11 дүгээр багийн 11-108-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жамба овгийн Өлзийсайханы , //,

 Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 30-ны  өдөр Өвөрхангай  аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овгийн Баярсайханы Гэндэндорж, /РД:/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч , шүүгдэгч ******* нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас өмчлөлийн 14 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000/арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

            2020 оны 02 дугаар сарын 05-аас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газар орчмоос иргэн *******ын өмчлөлийн 16 тооны, гийн өмчлөлийн 1 тооны, өмчлөлийн 1 тооны нийт 18 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

            2020    оны 01 дүгээр сарын 24-өөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4 тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн *******ийн өмчлөлийн 24 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч тэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 12 тооны, *******ийн өмчлөлийн 13 тооны нийт 25 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

Шүүгдэгч Ө.Есөн-эрдэнэ нь шүүгдэгч ******* шүүгдэгч ******* нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас өмчлөлийн 14 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 2020 оны 02 дугаар сарын 05-аас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай”гэх газраас өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газар орчмоос иргэн *******ын өмчлөлийн 16 тооны, гийн өмчлөлийн 1 тооны, өмчлөлийн 1 тооны нийт 18 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020    оны 01 дүгээр сарын 24-өөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4 тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн *******ийн өмчлөлийн 24 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч *******тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 12 тооны, *******ийн өмчлөлийн 13 тооны нийт 25 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч 6500000 төгрөгийн үнэ бүхий эмээл, хазаарыг залилан авсан,

 

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас өмчлөлийн 14 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000/ арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-аас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газрын орчмоос иргэн *******ын өмчлөлийн 16 тооны, гийн өмчлөлийн 1 тооны, өмчлөлийн 1 тооны нийт 18 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020    оны 01 дүгээр сарын 24-өөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4 тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн буюу нийт 76300000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн *******ийн өмчлөлийн 24 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 5 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 65 тооны малыг хулгайлан 56300000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд бусдын олон тооны малыг хулгайлж, хохирол учруулсандаа гэмшиж байна. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Эхнээсээ хэргээ хүлээж хохирол мөнгөө төлж, төлөхөө илэрхийлсэн. Прокуророос зүйлчилж байгаа “амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна Хохирогч *******т 4.600.000 төгрөг, Р.Батжаргалд 10500000 төгрөг, од 5200000 төгрөг, ******* гуайд 5.800.000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 1.800.000 төгрөгийг төлсөн. Дээрээс нь гуайд 600.000 төгрөг, Д.Гэндэнпилд 400.000 төгрөг, *******т 600.000 төгрөг, М.Болдбаатар гуайд иргэний нэхэмжлэгч нэр дээр, шүүхийн барьцаанд байгаа машиныг барьцаанд тавьсан мөнгөө төлөөд өгөхөөр тохирсон. Иргэний нэхэмжлэгч П.Өлзийжаргалд зоорины мөнгө гэж 1.500.000 төгрөг төлсөн” гэв.

           

Шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би бусдын олон тооны малыг 6  удаагийн үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт оролцсондоо маш их гэмшиж байдаг. Шат шатны шүүх хуралдаанд хохирогч нараасаа уучлалт гуйдаг. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болох үед би хувийн батлан даалтад байсан. Тухайн үед намайг гэм буруутайд тооцоогүй байхад би энэ хэрэгт оролцсон нь үнэн учраас төлөх ёстой гээд 5.000.000 төгрөг төлж байсан. Түүнээс хойш хохирлоо төлөх гэхээр төлөх боломж олддоггүй. Би хүний өмнөөс ийм хэрэг хийгээгүй учраас өөрийн биеэр явж байж хохирлоо төлье гэж цагдан хорих хугацаа сунгах хурал дээр ч хэлдэг. Хохирлын хувьд би энэ гэмт хэрэгт оролцоод, хохирлын мөнгөнөөс аваад амьдралдаа хэрэглэсэн зүйл байдаггүй. Мөнгө барьж байсан *******, Цэцэгдулам нар амаар д 2.000.000 төгрөг өгсөн гэдэг боловч тийм зүйл байхгүй. Би их хэмжээний мөнгө авч байгаагүй. Гэхдээ би энэ хэрэгт оролцсоноо хүлээн зөвшөөрдөг. Үүнийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо 37 настай. 37 наслахдаа урьд өмнө нь хэрэгт холбогдоод байсан асуудал байхгүй. Гэтэл 2 сарын хугацаанд болсон гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад хугацаа буюу 36 жил 10 сарын хугацаанд намайг яаж амьдарсан гэх гээд байна вэ? Би хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. 10500000 төгрөгийг ******* ганцаараа төлсөн гэж байна. Үүнийг бид гурав гурвуулаа хамт төлж байгаа. Би энэ мөнгөнөөс гэртээ нэг шуудай мод аваад, нэг уут  гурил аваад гэртээ орсон зүйл байхгүй учраас үүнийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэхгүй. Миний авсан мөнгийг 2.000.000 төгрөг гэж амаар хэлдэг боловч баримт байдаггүй. Гэхдээ үүнтэй маргах зүйл байхгүй. Миний оролцоотойгоос болж ийм хохирол учирсан учраас хохирогч нарынхаа хохирлыг төлнө. Цар тахлын үед миний хийсэн хэргийн төлөө хохирол төлөх гээд явж байдаг ах дүү нар гэж байхгүй. Миний ах эгч нар Улаанбаатар хотод байдаг. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 25 тооны адуугаа алдсан. *******, хоёр авсан болох нь тогтоогдсон. ******* 4.600.000 төгрөгийн хохирол барагдуулсан. төлөөгүй. эс 4.200.000 төгрөг нэхэмжилнэ. Адуугаа эрж хайсны зардал 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа байгаа” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сумын 24-ний өдөр үхэр дээрээ очиход үхэр бүрэн байсан боловч 26-ны өдөр үхэр дээрээ очиход 4 үнээ байхгүй байсан. Нилээн эрж хайгаад сүүлдээ олохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд сүүлд энэ 2 хүн авсан нь тогтоогдсон.  4000000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Тэр хураагдсан байгаа портер маркийн машиныг ******* өгнө гэж амаар тохиролцсон боловч өгөөгүй байгаа. ******* 400.000 төгрөгийг  өгсөн. Одоо 3.600.000 төгрөг нэхэмжилж байна гэж ойлгож болно” гэв.  

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 13-нд 18 тооны адуугаа алдсан. 15-ны өдөр ачуулсан байсан. 18 тооны адуунаас хоёр нь хүнийх, бусад нь манай адуу байсан. Хохиролд *******аас 1895000 төгрөг, *******оос 1.300.000 төгрөг авсан. 5.895.000 төгрөг төлөөгүй байгаа. Адуугаа эрж хайсны зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.              

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 10-ны орчим хул азаргатай 21 тооны адуугаа алдсан. Үнэлгээгээр 21500000 төгрөг болсон. эс хохиролд 5.000.000 төгрөг авсан. *******оос 2.350.000 төгрөг авсан. Өөр хохирол барагдуулсан хүн байхгүй. Нэмээд адуугаа эрж хайсны кардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2019 оны 11 дүгээр сарын 17-нд адуугаа алдсан. *******, хоёр авсан нь тогтоогдсон. *******ын ээж нь надад зун 1.000.000 төгрөг өгөөд, өвөл идэшний үеэр 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг өгсөн. Одоо 3.000.000 төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Мөн 600.000 төгрөгөнд нь хэрэглэж байсан 4 метртэй хивс, угаалгын машин хоёр авчих гээд гуйгаад байхаар нь ээжийг нь бодоод авсан. ... зуун  төгрөг ч өгөөгүй. 2020 оны 07 дугаар сарын 10-дын үеэр Ариунболд надад “6 сарвааг чинь манай хашаанаас мотоциклиороо туугаад гараад явсан” гэж хэлсэн. Би эс тэр 6 сарвааг яасан бэ? амьд байдаг бол би авчихъя гээд гуйхаар “би мэдэхгүй, гаргаад хөөчихсөн” гээд байгаа. Бид нарын малыг эрх мэдэлдээ хийгээд өөрсдийнхөө дураар үрээд дуусгасанд би их гомдолтой байна. Би ээжийнхээ тэтгэврийг 6 сараар 2.200.000 төгрөг зээлж авч эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан байдаг. Түүн дээрээс адууны үнэлгээнд 300.000 төгрөг зарцуулсан. Малчны зээл гэж 1.400.000 төгрөгийн зээл авсан. Бас дахиад 1.100.000 төгрөгийн малчны зээл авч 6 сумын нутгаар эрэн сурвалжлах ажиллагаа хийснийг ******* ч мэдэж байгаа” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх нийт 22 тооны монголын үхэртэй. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн төвийн ойролцоо байсан үхрүүд дээрээ очиж бүртгээд өвс тавьж өгчихөөд ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр багийн төвийн урд байсан манай үхрүүдийн хагасыг цэнхэр өнгийн портер маркийн машин туучихсан явж байсан гэж Галсандагва надад хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 тооны үхрээ хайгаад олоогүй. Ягаан бөөр цагаан зүсмийн шүдлэн үхэр 1, улаан зүсмийн үнээ-3, хүрэн сарман зүсмийн үнээ 1, мухар улаан зүсмийн үнээ 1, эвэртэй хар зүсмийн хязаалан гунж 1, эвэртэй хүрэн зүсмийн гунж 1, эвэртэй улаан зүсмийн гунж 1, эвэртэй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр 1, эвэргүй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр 1, эвэртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр-2, эвэртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр 1-ийг тус тус алдсан. ******* нь надад хохирлыг бүгдийг нь төлсөн. 2020 оны хавар 3000000 төгрөг өгсөн. Цагдаагаас хүлээлгэн өгсөн 1 тонн 350 кг махыг зараад 7000000 төгрөг болсон. Үүнээс махыг хөргүүрт хадгалж байсан зоорины хөлсөн 1.500.000 төгрөг өгсөн. Мөн ******* 20 хонь өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг” /1хх-ийн 24-26 хуудас/,

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч *******ын 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш Хайрхандулаан сумын 6 дугаар багийн “Залаагийн ам” гэх газраас ******* манай 2-ын нийт өлзий утсан тамгатай хээр азаргатай 25 тооны адуугаа хайгаад олоогүй. Хүрэн зүсмийн морь 2, хээр шаазгай зүсмийн морь1, хүрэн зүсмийн соёолон гүү 1, хээр зүсмийн гүү 2, цавьдар зүсмийн гүү 1, хээр зүсмийн байдсан гүү 1, хээр зүсмийн үрээ 1, зээрд зүсмийн даага 1, хээр зүсмийн даага 1, цавьдар зүсмийн даага 1-ийг тус тус алдсан. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо нэхэмжилнэ. Үнэлгээ хийлгэсний 300.000 төгрөгөө нэхэмжилнэ. Адуугаа эрж хайсны зардалд 5 сая төгрөг нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг” /2хх-ийн 10-11, 17, 20-25, 29-30 хуудас/,

 

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай адуу манай ах *******ын адуутай хамт байдаг. Манай хоёрын нийт 25 тооны адуу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг Залаагийн ам гэх газраас сураг гараад алга болчихсон. Хээр зүсмийн азарга 1, цавьдар зүсмийн морь 1, хээр зүсмийн морь 3, хээр зүсмийн гүү 1,  хүрэн зээрд зүсмийн гүү 1, хээр зүсмийн гүү 1, улаан зээрд зүсмийн гүү 1, зээрд зүсмийн гүү 1, хүрэн зээрд зүсмийн даага 3 зэрэг адуунуудаа алдсан. Үнэлгээгээр гарсан хохирлоо нэхэмжилнэ. Эрж хайсны зардалд 2.200.000 төгрөгийг мөн нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг  /2хх-ийн 27-28 хуудас/,

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 12-13-ны үед манай хүүхэд Гүндаш Марзатын гол руу хонио услаад гаргаж байхад манай адуунууд Бага баян гэх газраас зөрөөд ус руу орж байна гэж хэлсэн. Маргааш нь шуурга тавиад байна гээд ирсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд 16 тооны адуугаа хайгаад олоогүй. Манай адуунд , Д.Гэндэнпил хоёрын тус тус 1 тооны адууг байдаг байсан. Манайхаас хүрэн зүсмийн азарга 1, сартай зээрд зүсмийн гүү 1, сартай зээрд зүсмийн үрээ-1, хүрэн зүсмийн унага 3, хээр зүсмийн унага 1, зээрд зүсмийн байдсан гүү 1, хүрэн зүсмийн байдсан гүү 1, хүрэн зүсмийн соёолон гүү 1, цавьдар зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн морь 3, цагаан бор зүсмийн морь 1, хонгор зүсмийн гүү 1-ийг алдсан. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /3хх-ийн 62-63 хуудас/,

 

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манайх ******* гэх айлтай саахалт байдаг. Манай зөв гуяндаа загасан тамгатай хээр морь 2018 оноос хойш тэдний адуунд нийлсэн. Тэгээд *******ынх адуугаа хайгаад олохгүй байгаа гэж сонссон. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг” /3хх-ийн 70-71 хуудас/,

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ******* ахын адуунд манай дөрвөн хөл нь шийр цагаан хонгор шүдлэн байдас явдаг байсан. Тэгтэл 2019 оны өвөл ******* ахын адуутай хамт алга болсон. Үнэлгээгээр тогтоосон 800.000 төгрөгөө нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг” /3хх-ийн 66-67 хуудас/,

 

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манайх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газар өөрийн хул азаргатай хоёр хээр алаг, зээрд халзан морьтой, хамар цагаан хээр морь, гурван хүрэн морь, гурван зээрд морь, 6 хээр сарваатай нийт 24 тооны адуу минь бэлчээрт байсан юм. Тэгээд адуугаа харалгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 16-ны үед манай адуунд дотор байсан дэлтэй зээрд үрээ ганцаараа адуу байсан газар байхыг нь олж харсан. Тэгээд адуугаа хайгаад олоогүй. Тэгтэл 2020 оны 06 дугаар сарын 20-ны үед Баянгол сумын Өндөр дэнж гэх газар байдаг А.Чулуунбаатар гэх хүн Дундговь аймгийн Сайхан Овоо сумын Өтгөний гол гэх газар айлын худаг дээр 2020 оны 03 дугаар сарын 10-ны үед усалсан гэх сураг гаргаж өгч байсан юм. Тэгээд би Дундговь аймгийн Сайхан Овоо сумын цагдаад өргөдөл гаргаж өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын эхээр Хайрхандулаан сумын хэсгийн төлөөлөгч танай адуу хулгайлагдсан байна гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг” /3хх-ийн 168-169 хуудас/,

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хайрхандулаан сумын урд байдаг гуанзангийн ойролцоо байдаг хаваржаан дээрээ тууж ирээд нэг үнээгээ тугалуулсан юм. Түүнээс хойш 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл харахад ойр орчимдоо байгаа харагддаг байсан. Тэгээд хэд хоногийн дараа нэг дурандсан чинь “Адаг хавцгай” гэх газар харагдах шиг болсон. Тэр үед би тоог нь хэд байсныг нь тоолоогүй. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шуурга тавьсан юм. Түүнээс хоёр хоногийн дараа үхрээ “Баян бараан гэх талаас тууж ирсэн юм. Тэр үед 5 тооны монголын үхэр байхгүй байсан. Тэгээд хайгаад олдохгүй байхаар нь цагдаад 2020 оны 03 дугаар сарын дундуур утсаар мэдэгдсэн. Тэрнээс хойш би Нарийнтээл сумын нутгаар хайгаад олоогүй байгаа. Бэдэртэй хүрэн зүсмийн соёолон үхэр-1, улаан тарлан зүсмийн хязаалан үхэр-1, хар зүсмийн үнээ-1, хүрэн зүсмийн үнээ-1, улаан халзан зүсмийн үнээ-1-ийг алдсан. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо нэхэмжилнэ. Үнэлгээ хийлгэсний зардал 100.000 төгрөг, үхрээ эрж хайсны зардалд 800.000 төгрөг нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг” /2хх-ийн 90-91 хуудас/,

 

            Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн гэсэн 15 тооны монголын үхэртэй байсан юм. 2020 оны өвөл Бага Баянгийн амны гарамны дэрстэй тохойд өвс тавьж өгчихөөд 1 өнжөөд л үхэр дээрээ очиж өвс тавьж өгдөг байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой үхрүүддээ өвс тавьж өгчихөөд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой өвс тавьж өгөх гээд үхэр дээрээ очсон чинь манай үхрээс 4 тооны үнээ байхгүй болсон байсан. Тэгээд би ойр орчмоос хайгаад олоогүй. Манай алдсан 4 үхэр зөв талын чих онь, буруу талын чих ганзага имтэй байсан. Гэдэс цагаан тарлан үнээ 1, бэдэртэй хүрэн зүсмийн үнээ 1, улаан үнээ 1, гэдэс цагаан хар үнээ 1-ийг алдсан. Үнэлгээгээр тогтоосон хохирлоо нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг” /2хх-ийн 247-248 хуудас/,

 

        Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөдөө манай гэрт , манай найз Вандүгэр дагуулж ирсэн. Бод малын сугалаа явуулах гэж байгаа. Сугалаа авах уу гэхээр нь 2 сугалааг би 1 бүдүүн мориор авсан. Миний  мөнгөн эмээл, 10 гялаантай мөнгөн хяртай шахалттай мөнгөн хазаарын хамт “сугалаанд оролцуулаад өгье, сугалаанд оролцуулахгүй болбол буцаагаад аваарай” гэхээр нь би д өгөөд явуулсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хайрхандулаан суманд сугалаа нь болоод миний мөнгөн хазаар, эмээлийг зарагдсан. Оронд нь портер 2 гэдэг машин ав. 4 сая төгрөгийн барьцаанд байгаа. 1 сарын эхээр барьцаанаас гаргаж хагарсан гуперыг нь сольж өгье” гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. 2020 оны 1 дүгээр сарын эхээр хөөцөлдөж байж 1 сая төгрөг олж авсан. гэсэн мэдүүлэг” /5хх-ийн 185-186 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чулуунбат овогтой нь миний үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг “Сидар Капитал” ББСБ-д 3.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд 62-18 ӨВО улсын дугаартай Портер-2 маркийн автомашиныг тавьсан. Тухайн автомашины эзэмшигчийн нэр нь “Сидар Капитал” ББСБ-д шилжин ирсэн. Тэгэхээр 62-18 ӨВО улсын дугаартай Портер-2 маркийн автомашин бол “Сидар Капитал” ББСБ-ын өмчлөлийн автомашин байгаа юм. Анх тавихдаа 3 сарын хугацаатай тавьсан байсан. ******* зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэрлэж 145/ШШ2020/000325 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Уг захирамж гарахад ******* зээлээ бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ******* тогтоосон хугацаанд мөнгөө өгөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Гэсэн мэдүүлэг” /1хх-ийн 29 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай худалдаж авсан байсан 1454 кг үхрийн махны малын эзэн гэх хүнд нь буцаагаад өгчихсөн тухайн махыг килограмм тутмыг нь 6200 төгрөгөөр тооцож нийт 9.016.000 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр худалдаж авсан байсан. Тэр махыг хавар болтол хадгалсан, хөргөлтийн зардал, ажилчдын цалин болон тухайн үеийн махны үнийг харгалзаж 1 килограмм тутмыг 7.500 төгрөгөөр үнийг тогтоож нийт 10.905.000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг хохирол барагдчихвал өөр ямар нэг гомдол санал байхгүй. гэсэн мэдүүлэг” /1хх-ийн 39 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23-77 УБИ улсын дугаартай “Хино ренжер” маркийн ачааны автомашин нь миний нэр дээр байдаг. 2006 онд 15.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний автомашин надад байгаа болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг” /2хх-ийн 32 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур эс 6 тооны буюу 2 цавьдар, 1 зээрд, 1 хүрэн, 2 хээр даагыг 900.000 төгрөгөөр авсан. Дараа нь би тэй ярьсан чинь дахиад зарах даага байна гэхээр нь Хайрхандулаан суманд очоод 4 тооны буюу 1 хээр, 1 хар, 2 зээрд даагыг 400.000 төгрөгөөр, дараа нь 2019 оны намар оройхон 6 тооны бараан зүсмийн даагыг 900.000 төгрөгөөр авсан. Би мөнгөө бэлнээр өгч байсан. Сүүлийн 6 дааганы мөнгийг ын данс руу хийсэн. Би нийтдээ 16 ширхэг даагыг 2.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд хулгайн даага гэдгийг мэдээд д буцаагаад өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг” /3хх-ийн 172 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр 7 тооны адууг Өвөрхангай аймгаас Ариунболдоор зуучлуулж авсан. Хар зүсмийн 3, хээр зүсмийн 3, зээрд зүсмийн 1 тооны адуунууд авсан. 1.100.000 төгрөг шилжүүлсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг” /6хх-ийн 30-31 хуудас/,

           

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...40-93 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас 1 удаа 19 тооны адуу ачиж Эмээлт зах дээр буулгасан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг” /6хх-ийн 34-35 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...11-19 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэрэг гарах үед манай найз Гантулгын нэр дээр байсан юм. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг” /6хх-ийн 34-35 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сард Өв-Эко мийт махны үйлдвэрээс үйлдвэрт нь гэмтэл гарсан гээд манай байгууллагын хөргүүрт 10 гаран үхрийн мах авчирч хийсэн. Тогны мөнгө нь 1 сард 500.000 төгрөг гарсан. Нийт 3 сар болсон тул төлбөр болох 1.500.000 төгрөгийг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. гэсэн мэдүүлэг /6хх-ийн 26-27 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг Дархант гэх газар явж байтал багийн төвийн зүүн урд зүгт 30 орчим тооны үхэр урд зүгт туугдсан байдалтай зогсож байсан. Тэгэхэд Жүгдэрнамдаг машинтай зөрөөд өнгөрсөн. Жүгдэрнамдагийг багийн төвийн ойролцоо явж байхад цэнхэр өнгийн портер 2 маркийн автомашин үхрүүдийг туугаад явж байсан гэсэн мэдүүлэг” /1хх-42-43 хуудас/, 

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хайрхандулаан сумын 2 дугаар багийн төвийн ойролцоо Зараа толгой гэх газрын орчмоос 14 тооны үхрээ алдсан. Тэгээд Төгрөг, Гучин-Ус, Нарийнтээл сумын нутгуудаар 20 гаран хоног хайгаад олоогүй.” эсэн мэдүүлэг /1хх-44 хуудас/,        

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хайрхандулаан сумаас 15 тооны монголын үхэр ирсэн гэж байсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө ажилдаа ирэхэд , Есөө гэж дууддаг 2 залуу үхрийн эзэд байсан. Есөө гэх 2 залуугаас гарал үүслийн бичиг нэхэхэд машинд үлдээсэн байна эргэж авч ирж өгнө гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг” /1хх-49-51 хуудас/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн орчим цэнхэр өнгийн портер 2 маркийн өндөрлөгөөтэй машинаар хөөрөг хийдэг гэх залуу, машины жолооч зузаавтар бор залуу, бас нэг залуу 3-уулаа 5 тооны бараан зүсмийн үхэр авч ирж хашаанд буулгаад буцаж яваад 2 цагийн дараа дахиад 5 тооны үхэр, дахиж яваад шөнийн 03 цагийн үед 5 тооны үхэр нийт 15 монголын бараан зүсмийн үхрүүд байсан. Нэг тооны үхрийн , нар өглөө нь амьдаар нь буцааж авч явсан. Машины дугаар нь 62-18 ӨВО гэсэн байсан. гэсэн мэдүүлэг” /1хх-53-54, 55 хуудас/, 

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн төвөөс гараад Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Муруй гэх газар руу Өсөх гэж айлд оччихоод буцаж байхад 17 цагийн орчим багийн төвийн хойд талаас урд зүг рүү саарал өнгийн өндөрлөгөөтэй цэнхэр өнгийн портер 2 маркийн машин 10 гаран тооны монголын үхэр туучихсан явж байсан. гэсэн мэдүүлэг” /1хх-66-67 хуудас/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 28, 29-ны хавьцаа , нар 20 гаран тооны адуу Хайрхандулаан сумаас миний мөнгөөр авсан гээд чиргүүлтэй цагаан өнгийн машинтай өглөөгүүр 04 цагийн орчим аймагт орж ирлээ гээд над руу залгасан. Би машинд суугаад Өвөрхангай аймагт буулгаад жолооч бид 3 Улаанбаатар хот руу хамт явсан. Маргааш нь Эмээлт зах дээр адуугаа буулгаж хоноод нядалгаанд оруулсан. Тэр адууны зураг миний утсан дээр байгаа. Тухайн адууг хаанаас хэн гэх хүнээс авсныг нь мэдэхгүй. адууны мөнгө тарааж өгөх гээд байгаа гэж надаас мөнгө авч байсан. Би им тамгыг нь сайн мэдэхгүй, маргааш нь нядалгаанд орох гэж байхад зургийг нь өөрийн гар утсан дээрээ авч байсан. Миний харснаар алагтай дандаа бараан адуу байсан. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр , нар аймагт ирчихсэн үхэр нядлаад байна гэхээр нь аас авах ёстой байсан 3.000.000 төгрөгөө нэхэхээр очтол 4 тооны монголын үхэр нядлаад байж байсан. гэсэн мэдүүлэг” /2хх-44-45 хуудас/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 27-ноос шилжих шөнө 73-54 ТЧ чиргүүлийн дугаартай, 23-77 УБИ улсын дугаартай Хино Ренжер маркийн тээврийн хэрэгслээр 02 цагийн үед, тоог нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар толгой дээрээ 12 тооны адуу, чиргүүл дээрээ 14 тооны адуу ачсан санагдаж байна. Улаанбаатар хотод эмээлтэд нэг бойн дээр буулгасан. Аймгаас суусан эмэгтэй, адуу ачсан махлаг залуу 2 хамт сууж ирээд буулгасан. гэсэн мэдүүлэг” /2хх-50-52 хуудас/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******т малын гарал үүслийн гэрчилгээ олгохдоо малыг нь үзэлгүйгээр өөрийнх нь хэлсэн малын им, тамга, зүсийг нь бичээд хийгээд өгчихдөг байсан юм. ******* 2019 оны 11 дүгээр сарын 15-ны хэдэн цагт авсныг нь санахгүй байна 21 тооны адууны гарал үүслийн гэрчилгээ авсан байна. нэг дэвтэр барьчихсан орж ирээд өөрийнхөө нэр дээр хийлгээд авчихмаар байна гээд бичүүлээд байсныг нь санаж байна. ******* надад хэлэхдээ би хүмүүсээс авсан адуу байгаа юм өөрийнхөө нэр дээр бичүүлчихмээр байна гээд бичүүлээд байсан санагдаж байна. Яг хаанаас хэнээс авсан болон хаанаас ачих талаараа хэлээгүй. гэсэн мэдүүлэг” /3хх-89-90 хуудас/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 сарын дундуур байсан санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна. 10-11-ний үед Баянхонгор аймагт ачаа хайгаад зогсож байсан чинь манай нэг жолооч Хайрхандулаан сумаас нэг хүн адуу ачна гээд байна гээд надад 94-р эхэлсэн сүүл нь 0700 той дугаарын утас өгөөд тэр утас руу нь ярьсан чинь Хайрхандулаан сумаас 20 адуу ачих гэсэн юм гэж байсан. Тэгээд 1 адууг нь 40.000 төгрөгөөр ачихаар тохиролцоод над руу ачааны хөлс болох 800.000 төгрөг үдээс хойш шилжүүлээд би Баянхонгороос гараад Хайрхандулаан суманд ирэхэд харанхуй болсон байсан тэгээд хаана ачих талаар асуутал Хайрхандулаан сумын гуанзангийн зүүн талд байдаг сүүдрэвчтэй хүндэтгэлийн хаалган дээр зогсож бай гэсэн. Тэгээд замаас гараад зогсож байтал цэнхэр өнгийн портер-2 маркийн машинтай 2 залуу адуу ачаад ирж байсан. Тэгээд миний машинд шилжүүлж ачаад дахиж яваад бас 4-5 адуу ачиж ирсэн. Миний машин дээр 16 тооны адуу ачсан санагдаж байна. Тэгээд 20 адуу 800.000 төгрөгөөр тохирсон байсан болохоор энэ үнэ ханшаараа явах юм байгаа биз дээ гэсэн чинь тэгнэ ээ гэж байсан. Адуу ачиж ирж байхдаа 2 адуу алдчихлаа гэж ярьж байсан. Тэгээд Улаанбаатар хот орж Эмээлт зах дээр буулгуулсан. гэсэн мэдүүлэг” /3хх-175-176 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэх хүнтэй хамт урд нь Уянгын шороон дээр л таарч байсан зүс танина. Харин гэх хүнийг нь сайн танихгүй. 2020 оны өвөл 02 сарын үед санагдаж байна би өдрийг нь сайн санахгүй байна. Мотоциклийн таксинд зогсож байсан чинь Оохноо гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй надтай хамт таксинд явдаг залуу надтай уулзаад хүмүүс үхэр төхөөрүүлнэ гээд байна хоёулаа хамт төхөөрөх үү гэхээр нь тэгье гээд сумын ягаан толгойн зүүн хонхорт байдаг баруун тийшээ харсан цэнхэр хаалгатай хашаанд дөрөв билүү таван үхрийг Оохноо, манай хамаатны Батжаргал гэх ах, , бас нэг жижиг биетэй намхан залуу, бас нэг цэнхэр өнгийн портертой залуу бид нар нядалсан. Бид гурав нэг үхрийг нь 15.000 төгрөгөөр бодож нядалсан санагдаж байна. Тухайн үхрүүд хаанаас ирсэн ямар им тэмдэгтэй үхэр байсныг нь би сайн мэдэхгүй сайн санахгүй байна ямар ч байсан 1 үхэр нь хээлтэй байсан санагдаж байна. Би одоо зүсийг нь мартсан байна. Ямар ч байсан хар, улаан үхрүүд байх шиг байсан гэсэн мэдүүлэг” /3хх-8-9 хуудас/, 

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны өвөл над руу утсаар залгаад ах би ганц, хоёр үхэр аваад ирсэн байна. Танай хашаанд төхөөрчих үү гэхээр нь би хаанаас авч ирсэн юун үхэр вэ гэхэд наймаа хийсэн үхэр байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хашаа хороогоо цэвэрлээрэй л гэж хэлсэн. Тэр үед нь би ажилтай байж байгаад хашаандаа очоогүй. Ямар үхэр төхөөрөөд явсан талаар нь сайн мэдэхгүй. Дараа нь 2020 оны 01 сарын үед намайг ажлаасаа өдөр 16 цагийн үед цайгаа уух гээд гэртээ ирсэн чинь манай хашаанд 4 үхэр нядалсан гээд цэнхэр өнгийн портер-2 маркийн машинд мах болон үхрийн ширнүүд ээ ачаад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /3хх-12-13 хуудас/, 

 

Гэрч Т.Жаргалбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны өвөл байсан сар өдрийг нь сайн санахгүй байна нэг өглөө зах дээр Мотоциклийн таксинд зогсож байсан чинь Есөн- Эрдэнэ надтай ганцаараа ирж уулзаад мал төхөөрөх хүн байна уу, 4 тооны монголын үхэр нядлуулмаар байна гэж байсан. Тэгэхээр би хүргэн ах Батжаргалд мал нядлах уу гэсэн чинь тэгье гээд Буянжаргал, Батжаргал бид гурав Өвөрхангай аймгийн сумын 06 дугаар багт Ягаан толгойн зүүн талын хонхорт баруун тийшээ харсан цэнхэр өнгийн хаалгатай хашаанд 4 тооны үхэр нядалсан. Тэгээд толгой гэдэс болон бохирыг нь сахрын цагаан өнгийн дотуураа гялгартай шуудайнд хийгээд өөрийнхөө цэнхэр өнгийн ачааны машин дээр , хоёр ачаад яваад өгсөн. гэсэн мэдүүлэг” /3хх-14-15 хуудас/, 

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Хүнхэр хүүш ХХК-ий хийж өгсөн, Ш.Пүрэвсүрэнгийн хянасан гарал үүсэлтэй 21 тооны адуу манай үйлдвэрт ирж ******* гэх хүний 5025863622 тоот дансанд 15.757.000 төгрөгийг шилжүүлсэн байна.гэсэн мэдүүлэг” /3хх-84-85 хуудас/, 

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур Бэлэгдэмбэрэл гэх ахтайгаа хамт Улаанбаатар Баянхонгор чиглэлд ачаа зөөж байхад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутгаас 20 гаран тооны адуу ачсан. Тухайн адуунуудыг портер 2 маркийн машинаар ачиж ирсэн. гэсэн мэдүүлэг” /3хх-86-88 хуудас/, 

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* гэх хүнээс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2115 кг мах аваад 12 дугаар сарын 14-ний өдөр дансанд нь 10152000 төгрөгийг  шилжүүлсэн. Тухайн үед гарал үүслийн бичигтэй байсан. гэсэн мэдүүлэг” /3хх-177-179 хуудас/,        

Шүүгдэгч *******ын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын дунд үед Хайрхандулаан сумын 2 дугаар баг Зараа толгой гэх газар явж байгаад тэнд явж байсан хэдэн үхрийг өөрийн унаж явсан Портер маркийн 62-18 ӨВО улсын дугаартай автомашинаар туугаад үхрүүдийг хашсан. Үхрүүдийг хаших үед би ганцаараа явсан. Үхрүүдийг хашчихаад машинтайгаа яваад 4 дүгээр багийн Төр гэх айлаас өөрийн 1 үхрийг ачсан. Тэгээд Хайрхандулаан сумын төв ороод сумын төвөөс Д.Дорж гэх залууг аваад машинтайгаа Таримал гэх газар хашсан үхэр дээр очсон. Тэр үхрүүдээс 4 үхрийг нь Д.Доржийн хамт машинд ачсан. Тэгээд Д.Доржтой хамт суманд махны үйлдвэрт ирээд 5 үхрийг хашаанд нь буулгасан. Үхэр зарсан мөнгөө аваагүй. тэй утсаар яриад нисэхийн уулзварын ойролцоогоос Ө.Есөн- Эрдэнийг машиндаа суулгаад Д.Дорж бид гурав буцаад Хайрхандулаан сумын Таримал гэх газар руу очсон. Тэнд очиход үхрүүд хашаатай байсан. 5 үхрийг нь 62-18 ӨВО улсын дугаартай автомашиндаа ачсан. Тэр 5 үхрийг Д.Дорж, бид гурав суманд авч ирээд махны үйлдвэрийн хашаанд буулгасан. Дараа нь дахиж яваад хашаатай байсан үхрүүдээс 5 үхрийг машинд ачаад үлдсэн үхрүүдийг нь хашаанаас гаргачихсан. Сүүлд ачсан 5 үхрээ маргааш нь бойнд оруулсан. Би өөрийн эзэмшлийн авч ирсэн байсан 1 үхрээ мал махны хашаанаас гаргаад ачиж яваад 9 дүгээр хороонд Батмөнх гээд хамаатны ахын хашаанд янзалсан. Хамгийн сүүлийн 5 үхрийг ачихад Д.Доржийг сумын төв дээр буулгаад үлдээсэн. 14 үхрийг бойнд оруулах гээд үлдсэн. Би Батмөнх ахтай хамт өөрийн үхрээ янзалсан. Махны үйлдвэрийн нярав Насанжаргал гэх залууд 14 үхрийн махыг хүлээлгэж өгсөн мах нь хэдэн кг болсныг санахгүй байна. 9.016.000 төгрөг болсон. Тэр мөнгө миний эзэмшлийн Хаан банкны 5020500887 дансаар орж ирсэн. 62-18 ӨВО улсын дугаартай портер маркийн автомашин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Гэсэн мэдүүлэг” /1хх-ийн 107-109 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би манай сумын Батбаатарын 25 тооны адуу алдагдсан гэж сонссон. Энэ асуудалд би холбоо байхгүй. Би Цэцэгдуламаас мөнгө зээлээд адуу аваад гарал үүслийн бичгээ зохих журмын дагуу бүрдүүлээд Улаанбаатар хотод очиж зардаг байсан. Хулгайн адуу бол зарж байгаагүй.гэсэн мэдүүлэг” /2хх-ийн 176-177 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Батсүхийн адууг хулгайлсан нь үнэн. 2019 оны 12 дугаар сарын дундуур Гэндэндоржийг адуу мал хэр ихтэй байна харчихаад ир гээд явуулсан. Гэндэндорж Хайрхандулаан сумын төвөөс урд гуанзангийн цаад тал руу миний мотоцикльтой явчихаад нар жаргахын үед миний утас руу залгаад сумын төвийн урд гуанзан руу туугаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр би наанаас нь өөрийн 62-18 ӨВО улсын дугаартай портер-2 автомашинтай очсон. миний машиныг унаад явсан. Би Гэндэндоржтой цуг үлдсэн. Би голоор адуунаас нь шахалцаж гаргачихаад сумын зүүн урд талд байдаг Цогтсайханы байранд чойндон тамгатай хул азаргатай адууг бүгдийг нь хашсан. Би орой нь ачаа ачдаг хүний дугаар хайж байгаад Баянхонгор аймгийн 1 жолоочийн дугаарыг олоод тэр дугаар руу би Хайрхандулаан сумаас Улаанбаатар хот руу адуу ачуулъя. Нийтдээ 800.000 төгрөгөөр ачуулъя гэж тохирсон. Орой нь нөгөө жолооч бүхээгтэй том ачааны машинтай залуу ирсэн. Тэр залуу засмалын ар тал дээр зогсоочихсон миний машинтай адуу хашсан газар хүрээд ирсэн. Тэгээд , Гэндэндорж бид гурав адуунуудыг хашсан байрнаас портер машинаараа 4-5 тоогоор нь зөөгөөд том машинд ачсан. Гэндэндорж хашаан дээрээ үлдээд бид хоёр зөөж ачаад байсан. Дааганууд нь орохгүйгээр 15 тооны адуу ачсан. 1 адуу нь байран дотор барих гэж байгаад алдчихсан тэр нь дэлтэй зээрд адуу байсан. Би сумын малын эмч Ганбаатараас 15 тоогоор гарал үүслийн бичиг авчихсан. Тэрийгээ Пүрэвсүрэнгээр нь баталгаажуулаад дараа нь гарал үүслийн бичгээ бариад сумын цагдаа дээр очсон. Тэр үед Балжинням байсан. Тэгэхээр нь би гарал үүслийн бичиг дээрээ гарын үсэг зуруулсан. Тухайн адуунуудын гарал үүслийн бичгийг авахдаа өмнө зарж байсан өөр адуунуудын зураг өгчихсөн юм. 15 адууг ачиж дуусаад жолоочийг нь та Өвөрхангай руу явж бай гээд гарал үүслийн бичгээ өгөөд явуулсан. Тэгээд буцаж байран дээр очоод 5 билүү 6 унагыг нь портер машинд аччихаад Гэндэндоржийг гэр лүү нь явуулсан. бид хоёр унагануудыг ачаад суманд ирсэн. Тэгээд Есөн-Эрдэнийн найз Ариунболд гэх айлын хашаанд буулгасан. 15 адуу ачсан Баянхонгор аймгийн жолооч клонк дээр хүлээж байсан. Би эр Цэцэгдулам дээр хүргүүлээд буучихсан. Би Цэцэгдуламын машинд суугаад Баянхонгор аймгийн жолооч дээр очсон. Тэгээд хамтдаа 2 машинтай Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод Эмээлт дээр замын ард байдаг мал нядалгааны газар 15 адууг бойнд оруулаад махыг нь жинлүүлээд махны үйлдвэрийн хүнд өгсөн. Миний 5020500887 тоод дансаар мөнгө нь орж ирсэн. Цэцэгдуламд би өртэй байсан бөгөөд миний данснаас Цэцэгдуламын 5540 дугаартай данс руу тухайн өдөр шилжүүлэг хийгдсэн байгаа. Адууны арьс болон толгой, шийр гэдэс бүх юмыг нь тэр махны үйлдвэр нь авсан. Цэцэгдулам адуу ачсан жолоочийг Баянхонгор аймгаас гараагүй байх үед нь 800000 төгрөгийг тэр жолоочийн данс руу шилжүүлсэн. Цэцэгдулам адуу нядалж байгаа зургийг утсаараа дараад л байдаг байсан. Унагануудыг нь Ариунболдод зарсан байх би унаганы мөнгө төгрөг бол аваагүй. Гэсэн мэдүүлэг” /3хх-ийн 241-243 хуудас/,

 

Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай найз ******* над руу утсаар яриад би хэдэн үхэр авчихлаа. Аймаг руу авчрах гэсэн чинь ачих хүн дутаад байна. Чи тус болоод өгөөч гэж хэлсэн. Тэр үед би гэртээ байж байгаад Нисэхийн уулзвар дээр очоод *******ын 62-18 ӨВО портер машинд суусан. *******, Дорж гээд Хайрхандулаан сумын хүнтэй явж байсан. Бид гурав шууд яваад Хайрхандулаан суманд хөдөө хашаатай байсан үхрүүд дээр очсон. Хашааны гадаа нь бас үхрүүд байсан. Хашаатай  үхрүүдээс 5-г нь *******ын машинд ачаад Дорж бид гурав сум руу ирсэн. суманд ирээд Өв-Эко мийт махны үйлдвэрийн хашаанд очсон тэнд ачиж ирсэн. 5 үхрээ буулгасан. Тэр хашаан дотор *******ын өмнө нь ачиж ирсэн гэх 5 үхэр нь байсан. Үхрүүдээ буулгачихаад буцаж Хайрхандулаан сум руу *******, Дорж бид гурав яваад хашаатай байсан үхрүүд дээр очоод 5 үхрийг ачаад суманд ирээд Өв-Эко мийт махны үйлдвэрийн хашаанд буулгасан. Тэгээд би гэртээ шөнө 03 цаг өнгөрч байх үед харьсан. Өглөө нь над руу утсаар яриад Өв-Эко мийт дээр хүрээд ир гэж хэлсэн. Яваад очтол ******* надад найз нь гадуур жаахан ажилтай байна чи энэ үхрүүдийг орохоор жинг нь хараадах гэж хэлсэн. *******, Дорж бид гурвын ачиж ирсэн үхрүүдээс 14 үхрийг бойнд оруулсан. Зүс нь улаан, хүрэн голдуу монгол үхрүүд байсан. 1 үхрийг нь ******* өөрөө машиндаа ачаад гараад явсан. Тухайн үед махны жин нь хэд болсныг би санахгүй байна. Мөнгө нь 9.000.000 гаран төгрөг болсон гэж ******* надад хэлсэн. *******аас би хэр ашиг гарав гэтэл олигтой юм гарсангүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө байна уу гэтэл надад 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэсэн мэдүүлэг ”/1хх-ийн 117-118 хуудас/,

 

Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” ...Батжаргалын 14 тооны үхрийн хэрэг дээр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой Гэндэндорж, хоёр 23 цагийн үед над руу утасдаад бид хоёр үхэр ачаад аймагт ирсэн байна гэсэн. Та хоёр хаана байгаа юм гэтэл Цэцэгдуламынд хоол хийлгэж байна. Чи хүрээд ирэх үү гэхээр нь би яваад очсон. *******, Гэндэндорж, Цэцэгдулам, Цэцэгдуламын нөхөр Сүхээ, хүүхэд нь тавуулаа хоол идэж байсан. Тэгтэл бид хоёр 14 тооны үхэр авсан. Нэг яваад туслалцаад өгөөч гэж , Гэндэндорж хоёр хоёулаа надад хэлсэн. Тэгээд би хамт яваад үхэр ачилцаад аймагт Өв-Эко мийт ХХК дээр хоёр удаа үхэр буулгасан. Маргааш нь , Гэндэндорж, Цэцэгдулам бид дөрөв тэр 14 үхрийг бойнд оруулсан. Бойнд оруулж дуусчихаад Цэцэгдулам хоёр Архангай явах ажилтай гэж хэлсэн. Би мөнгө байна уу гээд асуутал ашиг гарсангүй гээд 150.000 төгрөг өгсөн. тэгээд 2020 оны 04 сард цагдаа дээр дуудах үед би тэр үхэр хулгайн үхэр байсан гэдгийг нь мэдсэн. аас үхрийнхээ мөнгийг яасан гэж асуутал Цэцэгдулам машин авсан гэж хэлсэн. *******ын адууны хэрэг дээр би ыг адуу худалдаж аваад байдаг болохоор нь худалдаж авсан адуу юм бодоод байсан. Хайрхандулаан сумын зүүн талд байдаг байран дээрээс ачсан тэнд ачааны машиныг байран дээр авч ирж байгаад ачсан. Ямар зүстэй адуу байсныг нь би сайн мэдэхгүй байна. Тэр адуунуудыг ачаад би Хайрхандулаан суманд үлдсэн адуу ачсан машин аймгийн төвд ирсэн. Тэгээд Цэцэгдулам хоёр тэр адууг аваад Улаанбаатар хот руу явсан. Надад ямар ч мөнгө өгөөгүй. Гарал үүслийн бичгийг харж байж ачилцаж тусалдаг байсан энэ адууны хэрэг дээр намайг мөнгө төгрөг авсан гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ. Данс болон нотлох баримт гаргаж шалгаж өгнө үү. Цэцэгдулам нь энэ адууны мөнгийг хувааж авчихаад яагаад гэрчээр оролцоод байгаа юм. Гэсэн мэдүүлэг” /4хх-ийн 135-136 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 14 тооны үхрийн тухайд *******, хоёр намайг орой гэртээ байж байхад ирж аваад Муруй өгсөөд Нэргүй гэх хүний байран дээр очсон. Тэндээс ын машинаар тав, таваар 2 удаа үхэр ачихад би хамт явсан. Ачсан үхрүүдийг махны үйлдвэрт буулгасан. Улаан, хүрэн чихэндээ ногоон даавуутай үхрүүд байсан. Батжаргалын үхэр байсныг би хавар нь аас мэдсэн. 4 тооны үхэр алдагдсан хэргийн тухайд ын портер машинтай явсан бид хоёр мотоцикльтой яваад Адаг хавцгай гэх газар эзэнгүй байран дээр байсан үхрийг хашаад тэр үхрээс 4 үхрийг ачсан. Тэр үхрүүдийг ачихдаа би мотоцикльтой аймаг явсан. Болдын үхэр байсныг би сүүлд аас мэдсэн. *******ын 5 тооны үхэр алдагдсан хэргийн тухайд машинтайгаа, би мотоцикльтой муруй уруудаад явж байсан. Тэгсэн чинь дэрсэн дунд байсан 10-аад үхрийг туугаадах гэж хэлсэн. Тэр үхрийг би 45-40 ӨВЗ улсын дугаартай мотоциклиор туугаад Памбага гэх хүний байран дээр үхрүүдийг хашаад тэр үхрээс улаан үнээ 1, хар 1, хүрэн тарлан үнээ 2 буюу нийт 4 тооны үхэр ачсан. Тэр үхрүүдийг ачиж өгчихөөд би хамт яваагүй гэр лүүгээ явсан Болдын үхэр гэдгийг нь би хавар аас мэдсэн. М.Санпилдондовын 18 тооны адуу алдагдсан хэргийн тухайд , бид гурав сумаас Хайрхандулаан сум руу явж байсан. Би согтуу мотоцикль унасан гээд 7 хоног баривчлагдчихаад гараад явж байсан юм. Тэгтэл 1 бортой хүрэн азаргатай адуу зам дээр байсан чинь энэ хэний адуу вэ гэж надаас асуусан. Тэхээр нь би Санпил ахын адуу байна гэж хэлсэн. Энэ адууг ачихад би ерөөсөө оролцоогүй. Сүүлд нь Санпил ахын адуу алга болчихсон байсан. Хавар надад Санпилын адууг би авчихсан, чимээгүй байгаарай гэж хэлсэн. *******ийн 24 тооны адуу алдагдсан хэргийн тухайд бид хоёр өдөр явж байгаад надаас хэний адуу вэ гэхээр нь би Батсүхийн адуу байна гэсэн. Шөнө нь намайг Батсүхийн адууг туугаад ир гэж хэлсэн. Би Батсүхийн адуугаар яах гэж байгаа юм бэ гэтэл худалдаж авсан юм гэж хэлсэн. Тэгээд би мотоциклиор ганцаараа Батсүхийн адууг тууж ирээд сумын зүүн урд талд Цогтсайханы байран дээр хашаад том машин урд зам дээр байгаа гээд , бид гурав ын суран бугуйл, ногоон мяндсан ногтыг ашиглаад портер дээр ачаад , хоёр яваад би адуугаа хараад үлдсэн. Тэгэхэд чойндон тамгатай хул азаргатай адуунууд ачсан. 1 адуу хашаанаас харайгаад гараад явчихсан.гэсэн мэдүүлэг“ /4хх-ийн 176-177 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/25 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12/22 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/08 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/09 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/05 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/22 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/24 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/23 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/26 дугаартай үнэлгээний тайлангууд, Монгол санхүү бүртгэл ХХК-ий  01/18 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбоотой баримтууд, Өв-Эко мийт ХХ-ий 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай албан бичиг, хохирогч нарын багийн Засаг даргын тодорхойлолтууд, малын А дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга, эрэгт ач холбогдол бүхий баримтууд, хохирогч нарын хохирлын тооцооны хүснэгт, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл / 1хх-7-11, 1хх-12-18, 1хх19-22, 1хх-37, 1хх-78-82, 1хх-89-92, 2хх-14-17, 2хх15-16, 2хх-16-19, 2хх-54-58, 2хх-64-65, 1хх-68-71, 2хх-77-84, 2хх-209-212, 3хх-23-25, 3хх-27-30, 3хх-93-100, 3хх-102-109, 3хх-188-190, 3хх-112-116, 3хх-126-129, 3хх-193-197, 3хх-187-188, 3хх-201-204, 3хх-207-211, 3хх-213-216/, 3хх-225-228, 4хх-23-24, 167-175/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 266 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /4хх-ийн 3, 6-14, 112 хуудас/,

           

Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 29 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 4, 116 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 270 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, /4хх-ийн 2, 114 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 5 хуудас/,

 

Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 15 хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 16 хуудас/ зэрэг болно.

 

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бусадтай бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

           

Шүүгдэгч Ө. бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

 

 Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

           

Улсын яллагч “...Шүүгдэгч *******, , ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч Галсандавга, Долгорсүрэн, Насанжаргал, Баатар, Жүгдэрнамдаг, Цэрэнчимэд, Буянжаргал, Жаргалбаатар, Батболд, Ганбаатар, Ариунжаргал, Ариунболд, Бэхбат, Шатар, Бүдээжав, Цэцэгдулам нарын мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан жижүүрийн бүртгэлийн дэвтэр, хохирогч *******ийн алдагдсан адууны фото зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч *******, , ******* нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Нарт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Зараа толгой гэх газраас иргэн Д.Батжаргалын өмчлөлийн 14 тооны үхрийг, мөн 2020 оны 02 дугаар сарын 05-10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Адаг хавцгай гэх газраас иргэн 5 тооны үхрийг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн *******ын өмчлөлийн 16 тооны адуу, гийн өмчлөлийн 1 тооны адуу, өмчлөлийн 1 тооны адуу нийт 18 тооны адууг, 2020 оны 01 дүгээр сарын 24-26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт байрлах Багабаянгийн амны гарамны дэрстэй тохой гэх газарт бэлчээрт байсан иргэн *******ын өмчлөлийн 4 тооны үхрийг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг Их бүдүүний өвөр гэх газраас иргэн *******ийн өмчлөлийн 24 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж бусдад хохирол учруулсан. Шүүгдэгч , ******* нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг Залаагийн ам гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 12  тооны адуу, *******ийн өмчлөлийн 13 тооны адуу, нийт 25 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж нийт 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлж 76300000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, нартай бүлэглэн 56.300.000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч тус бүр эдгээр олон тооны малыг хулгайлах үйлдлийг гурваас дээш удаа буюу байнга үйлдсэн. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд гэмт хэрэг байнга үйлдэж олсон орлогоороо өөрсдийн амьдралын хэрэгцээ болох идэж ууж, наргиж цэнгэх хэрэгцээг хангасан. Амьжиргааны наад захын хэрэгцээ буюу үр хүүхдэдээ өмсөх зүүх хувцас хунар авч өгсөн, гэр орондоо юм авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч 3 сарын хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо амьдарсан байна гэж үзэж дүгнэсэн. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг бодит байдлыг нуух замаар бусдыг залилж 6500000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нараас гаргуулах хохирлыг дараах байдлаар гаргуулах саналтай байна. Хохирогч *******т гэмт хэргийн улмаас 11.200.000 төгрөгийн хохирол учирсан. Үүн дээр эрж хайсны зардал 3.800.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч *******аас хохирогч *******т 2.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 600.000 төгрөгөнд эд зүйл тооцож нийт 2.600.000 төгрөгийн хохирол төлсөн байна. Шүүгдэгч 5.895.000 төгрөгийг төлөөгүй. Хохирогч *******т 8.800.000 төгрөгийн хохирол гэмт хэргийн улмаас шууд учирсан. Дээрээс нь малаа эрж хайсны зардал 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч *******аас 400.000 төгрөгийг хохирогч *******т төлсөн. Шүүгдэгч *******аас 4.200.000 төгрөг, эс 4.400.000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч *******т гэмт хэргийн улмаас 4000000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг шүүгдэгч тус бүрт хувааж үзвэл 1.333.333 төгрөг ногдох бөгөөд үүнээс 400.000 төгрөгийг шүүгдэгч ******* төлсөн. Тиймээс шүүгдэгч *******оос 933.333 төгрөг, шүүгдэгч *******, нараас 1.333.333 төгрөгийг тус тус гаргуулах саналтай байна. Хохирогч *******т гэмт хэргийн улмаас 13.100.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ******* 1.310.000 төгрөг, шүүгдэгч ******* 1.895.000 төгрөгийг тус тус төлсөн. Шүүгдэгч *******аас 2.471.666 төгрөг, шүүгдэгч *******оос 3.056.666 төгрөг, шүүгдэгч эс 4.366.666 төгрөг тус тус гаргуулах. Хохирогч *******эд гэмт хэргийн улмаас 21500000 төгрөгийн хохирол шууд учирсан. Үүнээс шүүгдэгч 5000.00 төгрөг, шүүгдэгч ******* 2.350.000 төгрөг тус тус төлсөн. Үлдэгдэл хохирлыг шүүгдэгч *******оос 4.816.666 төгрөг,  шүүгдэгч эс 2.166.666 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *******эд олгуулах.  Хохирогч од гэмт хэргийн улмаас 5200000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байна. Хохирогч д шүүгдэгч *******аас 600.000 төгрөг, шүүгдэгч *******оос 400.000 төгрөг тус тус төлсөн. Шүүгдэгч эс 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч д төлүүлэх, хохирогч Д.Гэндэнпилд гэмт хэргийн улмаас 800000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнийг төлж барагдуулсан. Хохирогч Ж.Гансүхэд 6500000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1.000.000 төгрөгийг шүүгдэгч ******* төлсөн.  Иргэний нэхэмжлэгч “Өв Эко Мийт” ХХК-д шүүгдэгч , ******* нараас тус бүр 4.057.200 төгрөг гаргуулж олгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох “...Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаарын 05-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрээс бусдын олон тооны малыг бусадтай бүлэглэн хулгайлж, 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлж 76300000 төгрөгийн хохирол учруулсан. Уг гэмт хэрэгт Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийн зүйлчлэлийн хувьд хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд зэргийг авч үзэхэд мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хангалттай нотлоогүй байна гэж үзэж байна. Үйлдлийн тоо, хохирлын дүн зэргээс харахад хэргийн зүйлчлэл эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Ийм учраас энэ хэрэгт хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байдал байдаг учраас яллагдагчид ашигтайгаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. *******ын хувьд ажил хөдөлмөр эрхэлж байсан, мэргэжилтэй, мэргэжлээрээ хоолоо олж идэх боломжтой болох нь харагддаг. Тухайлбал Хайрхандулаан сумын багийн Засаг даргын тодорхойлолтод малын эмч мэргэжилтэй, багуудад малын тарилга угаалгын ажлыг тодорхой улирлуудад гэрээгээр хийж гүйцэтгэдэг, өөрийн нэр дээр мал хөрөнгөтэй, гэр бүлийн хүн нь ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой зэрэг баримтууд байдаг. Тийм учраас эдгээр баримтуудыг үндэслэн  дээрх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо өөрийн боломж бололцоогоор ах дүү нар, ээж нь төлж байгаа. ******* 1 жил гаруй хугацаанд цагдан хоригдож байгаа учраас хохирол төлөх асуудлыг өөрөө биечлэн шийдвэрлэх боломж хомс байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлуудыг 3 шүүгдэгч үйлдэл холбогдлынхоо хүрээнд адил тэнцүү хувааж төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн саналтай байна. Ийм учраас төлсөн хохирлуудад илүү төлсөн байдал, төлөгдөх хохиролд өөрийнх нь хариуцаж төлөх хохирол зэргийг ялгаж шийдвэрлэх ёстой гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн өмгөөлөгч Б.Батсайхан ”...Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, үйл байдлын талаар прокурорын яллах дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Хэдийгээр гурваас дээш удаагийн үйлдлийг байнга гэж тооцдог боловч дээрх зүйлчлэлийн хувьд амьдралын эх үүсвэрээ болгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа. Шинжлэн судлуулсан багийн даргын тодорхойлолт, өөрийнх нь удаа дараа өгч байгаа мэдүүлгүүд, түүний хувийн байдлыг тогтоосон баримтуудыг харахад өөрөө дизайнер мэргэжилтэй, барилгын бригад ажиллуулдаг, улирлын чанартайгаар хөөрөг чулууны урлал хийдэг эдгээрийнхээ орлогоор гэр бүлээ авч явах боломжтой, эхнэр нь хамт амьдарч байх хугацаандаа ажилтай, орлоготой, 2 хүний орлогоор амьдралаа аваад явах боломжтой байсан. Ийм учраас шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Харин 6 удаагийн үйлдлээ 9 хохирогчид хохирол учруулсан, хохирогч 6500000 төгрөгийн үнэ бүхий эмээл хазаарыг нь залилж авсан зэрэг үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Ж.Гансүхэд 1.000.000 төгрөг өгсөн байгаа гэв. Хохирогч *******эд мөрдөн шалгах ажиллагааны явцад 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч хувьд учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэвэл үхрүүд бүгд нядлагдсан байсан бөгөөд мах нь зарагдаж үхрийн үнэлгээ нь хохирогчид буцаан олгогдсон байгаа. Урьдын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хохирлыг харилцан адилгүй байдлаар тогтоосон. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирлыг хэрхэн яаж тогтоохоос хамаараад шүүгдэгч өөрт оногдох хохирлоо төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. нь удаан хугацаагаар цагдан хоригдож байгаа. Хэрэг үйлдэл шалгагдаж байх хугацаанд эхнэр нь салсан. Өөрөөр хэлбэл энэ хүн ганц бие болсон. Төрсөн ах дүү, аав ээж нь Улаанбаатар хотод амьдардаг, амьдралын бололцоо тааруу хүмүүс байдаг учраас төдийлөн ирж уулзаж амждаггүй. Энэ хүн бол өөрөө тодорхой нийгмийн харилцаанд оролцоод ажил хөдөлмөр эрхлэх юм бол хохирлыг төлнө гэдгээ илэрхийлдэг. Хэдийгээр хохирлоо төлнө гэсэн боловч цагдан хоригдсон учраас хохирлоо төлөх боломжгүй болсон. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хохирлын тодорхой хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Дониддолгор “Миний үйлчлүүлэгчийн хувьд 5 удаагийн үйлдлээр бусдын 65 тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар буюу мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилсэн боловч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ энэ талаар тусгаагүй байсан. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийнхээ хувьд маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон буюу амьдралынх нь хэвшил дадал болсон, харьцангуй тогтвортой үйл ажиллагааг хэлнэ гэсэн байгаа. Тэгэхээр амьдралынх нь хэвшил дадал болсон, харьцангуй тогтвортой үйл ажиллагаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох зарчим зөрчигдсөн буюу хэргийн бодит байдал тогтоогдоогүй байгаа учраас энэ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийн хувьд мал хулгайлах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдсэн үйлдэл байхгүй. Энэ нь амьдралын хэвшил болсон зүйл байхгүй, мөн тогтвортой үйл ажиллагаа байхгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 2.5-д зааснаар зүйлчлүүлэх саналыг гаргаж байна. Хохирлын хувьд шүүгдэгч ******* нь 5 удаагийн үйлдэлд оролцоотой боловч хохирогч нарт шууд учруулсан 56.300.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нарт адил тэнцүү хувааж ногдуулна гэсэн ойлголт хуульд байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчим үйлчилдэг. Ийм учраас хохирлыг ялгамжтай буюу шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулах нь зүйтэй байна гэж үзэж байна. 56.300.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг боловч энэ мөнгийг 3 тэнцүү хуваагаад зарцуулсан зүйл байхгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******аас 700.000 төгрөг бэлнээр өгсөн, нэг адуу өгсөн гэдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлгээр их хэмжээний бэлэн мөнгийг бол авч байгаагүй, нэг адуу, нэг мотоцикль, бензин маслын мөнгө, нэг хашааны хаалга зэргийг авч байсан гэж хэлж байгаагаас харахад гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг зарцуулахад шүүгдэгч нарын оролцоо ялгамжтай байгааг харж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмын хүрээнд мөн хууль ёсны зарчмын хүрээнд хохирлыг ялгамжтай оногдуулж өгнө үү гэсэн  саналыг гаргаж байна. Мөн хохирол хүлээлгэн өгсөн тухай баримтуудыг шинжлэн судалсан байгаа” гэсэн дүгнэлтийг,

           

Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хохирогч нараас уучлалт гуйсан. Би прокурорын амьдралын эх үүсгэвэр болгосон гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажилтай эхнэр ажил хийдэг учир амьдрал ахуйдаа хэрэглэсэн зүйл байхгүй. Би энэ хүмүүстэй нийлж наргиж, цэнгэж ууж идэж явсан. “Өв-Эко Мийт” ХХК-ийн хохирлын мөнгийг хуваахдаа гурвуулаа адилхан оролцоотой байхад ялгаатай оногдуулсан байсан. Үүнийг адил тэнцүү хуваах ёстой байх” гэсэн.

 

Шүүгдэгч нь “Энэ гэмт хэрэгт оролцоотойдоо маш их гэмшиж, хохирогч нараасаа уучлалт гуйж байна. ...Миний оролцоотойгоор энэ хэрэг үйлдэгдсэн учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. *******ийн оролцоотой 5 үйлдэлд ******* мотоциклоороо явж тэр адууг тууж ирсэн, машинд хамт ачсан. Хохирлуудыг адил тэнцүү хуваах ёстой. ******* байхгүй байсан бол аль нэг үйлдэл нь үйлдэгдэхгүй байх боломжтой байсан. Миний оролцоотой үйлдэл бол *******ын 5 үхэр авч ирэхэд нь би очиж ачилцсан. Бусдыг нь би худалдаж авсан л гэж боддог байсан. Амьдралын эх үүсвэр болгосон гэж байгаа зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Боломж олдвол хуулийн хариуцлага оногдуулахаас өмнө хохирлыг бүрэн төлөх боломжтой” гэсэн.

 

Шүүгдэгч ******* нь “Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би хохирогч үхрийн үйлдэл дээр хамт явсан. Бусад үйлдэлд нь бол яваагүй. Энэ хүмүүс намайг гүтгээд байгаа. Тэрнээс биш би энэ олон малыг авсан зүйл байхгүй. Зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******, , ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

1. Шүүгдэгч Зээ овгийн Чулуунбатын нь бусадтай бүлэглэж иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас өмчлөлийн 14 тооны буюу ягаан бөөр цагаан зүсмийн шүдлэн үхэр-1, улаан зүсмийн үнээ-3, хүрэн сарман зүсмийн үнээ-1, мухар улаан зүсмийн үнээ-1, эвэртэй хар зүсмийн хязаалан гунж-1, эвэртэй хүрэн зүсмийн гунж-1, Эвэртэй улаан зүсмийн гунж-1, Эвэртэй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр-1, Эвэргүй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр-1, Эвэртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр-2, Эвэртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр-1 үхрийг хулгайлж 10500000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 12 тооны адуу буюу хүрэн зүсмийн морь-2, хээр шаазгай зүсмийн морь-1, хүрэн зүсмийн соёолон гүү-1, хээр зүсмийн гүү-2, цавьдар зүсмийн гүү-1, хээр зүсмийн байдсан гүү-1, хээр зүсмийн үрээ-1, зээрд зүсмийн даага-1, хээр зүсмийн даага-1, цавьдар зүсмийн даага-1, *******ийн өмчлөлийн 13 тооны адуу буюу хээр зүсмийн азарга-1, цавьдар зүсмийн морь-1, хээр зүсмийн морь-3, хээр зүсмийн гүү-1 , хүрэн зээрд зүсмийн гүү-1, хээр зүсмийн гүү-1, улаан зээрд зүсмийн гүү-1, зээрд зүсмийн гүү-1, хүрэн зээрд зүсмийн даага-3-ыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, *******ийн эзэмшлийн 45-40 ӨВЗ дугаартай, мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян”гэх газар орчмоос иргэн *******ын өмчлөлийн 16 тооны адуу буюу хүрэн зүсмийн азарга-1, сартай зээрд зүсмийн гүү-1, сартай зээрд зүсмийн үрээ-1, хүрэн зүсмийн унага-3, хээр зүсмийн унага-1, зээрд зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн соёолон гүү-1, цавьдар зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн морь-3, цагаан бор зүсмийн морь-1, хонгор зүсмийн гүү-1, гийн өмчлөлийн 1 тооны адуу буюу хээр зүсмийн морь-1, өмчлөлийн 1 тооны адуу буюу хул хонгор зүсмийн гүү-1 нийт 18 тооны адууг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусадтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн *******ийн өмчлөлийн 24 тооны адуу буюу хул зүсмийн азарга-1, хээр алаг зүсмийн морь-1, зээрд халзан зүсмийн морь-1, хамар цагаан хээр морь-1, зээрд морь-3, хүрэн зүсмийн морь-3, зээрд зүсмийн үрээ-1, хээр алаг зүсмийн үрээ-1, цавьдар зүсмийн байдсан гүү-1, хар зүсмийн гүү-1, зээрд зүсмийн гүү-2, хээр зүсмийн гүү-2, хээр зүсмийн даага-6-г хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, *******ийн эзэмшлийн 45-40 ӨВЗ дугаартай, мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-аас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай”гэх газраас өмчлөлийн 5 тооны үхэр буюу бэдэртэй хүрэн зүсмийн соёолон үхэр-1, улаан тарлан зүсмийн хязаалан үхэр-1, хар зүсмийн үнээ-1, хүрэн зүсмийн үнээ-1, улаан халзан зүсмийн үнээ-1-г хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

             Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, *******ийн эзэмшлийн 45-40 ӨВЗ дугаартай, мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 24-өөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4 тооны үхэр буюу гэдэс цагаан тарлан үнээ-1, бэдэртэй хүрэн зүсмийн үнээ-1, улаан үнээ-1, гэдэс цагаан хар үнээ-1-г хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн, нийт 76300000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Жамба овгийн Өлзийсайханы нь бусадтай бүлэглэж иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас өмчлөлийн 14 тооны буюу ягаан бөөр цагаан зүсмийн шүдлэн үхэр-1, улаан зүсмийн үнээ-3, хүрэн сарман зүсмийн үнээ-1, мухар улаан зүсмийн үнээ-1, эвэртэй хар зүсмийн хязаалан гунж-1, эвэртэй хүрэн зүсмийн гунж-1, эвэртэй улаан зүсмийн гунж-1, эвэртэй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр-1, эвэргүй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр-1, эвэртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр-2, эвэртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр-1 үхрийг хулгайлж 10500000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 12 тооны адуу буюу хүрэн зүсмийн морь-2, хээр шаазгай зүсмийн морь-1, хүрэн зүсмийн соёолон гүү-1, хээр зүсмийн гүү-2, цавьдар зүсмийн гүү-1, хээр зүсмийн байдсан гүү-1, хээр зүсмийн үрээ-1, зээрд зүсмийн даага-1, хээр зүсмийн даага-1, цавьдар зүсмийн даага-1, *******ийн өмчлөлийн 13 тооны адуу буюу хээр зүсмийн азарга-1, цавьдар зүсмийн морь-1, хээр зүсмийн морь-3, хээр зүсмийн гүү-1 , хүрэн зээрд зүсмийн гүү-1, хээр зүсмийн гүү-1, улаан зээрд зүсмийн гүү-1, зээрд зүсмийн гүү-1, хүрэн зээрд зүсмийн даага-3, хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан,

Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, *******ийн эзэмшлийн 45-40 ӨВЗ дугаартай, мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян”гэх газар орчмоос иргэн *******ын өмчлөлийн 16 тооны адуу буюу хүрэн зүсмийн азарга-1, сартай зээрд зүсмийн гүү-1, сартай зээрд зүсмийн үрээ-1, хүрэн зүсмийн унага-3, хээр зүсмийн унага-1, зээрд зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн соёолон гүү-1, цавьдар зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн морь-3, цагаан бор зүсмийн морь-1, хонгор зүсмийн гүү-1, гийн өмчлөлийн 1 тооны адуу буюу хээр зүсмийн морь-1,   өмчлөлийн 1 тооны адуу буюу хул хонгор зүсмийн гүү-1 нийт 18 тооны адууг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусадтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн *******ийн өмчлөлийн 24 тооны адуу буюу Хул зүсмийн азарга-1, Хээр алаг зүсмийн морь-1, Зээрд халзан зүсмийн морь-1, Хамар цагаан хээр морь-1, Зээрд морь-3, Хүрэн зүсмийн морь-3, Зээрд зүсмийн үрээ-1, Хээр алаг зүсмийн үрээ-1, Цавьдар зүсмийн байдсан гүү-1, Хар зүсмийн гүү-1, Зээрд зүсмийн гүү-2, Хээр зүсмийн гүү-2, Хээр зүсмийн даага-6,хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/төгрөгийн хохирол учруулсан,

 Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, *******ийн эзэмшлийн 45-40 ӨВЗ дугаартай, мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-аас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай”гэх газраас өмчлөлийн 5 тооны үхэр буюу бэдэртэй хүрэн зүсмийн соёолон үхэр-1, улаан тарлан зүсмийн хязаалан үхэр-1, хар зүсмийн үнээ-1, хүрэн зүсмийн үнээ-1, улаан халзан зүсмийн үнээ-1-г хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

             Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл, *******ийн эзэмшлийн 45-40 ӨВЗ дугаартай, мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 24-өөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг Бага Баянгийн амны гарамны “дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4 тооны үхэр буюу гэдэс цагаан тарлан үнээ-1, бэдэртэй хүрэн зүсмийн үнээ-1, улаан үнээ-1, гэдэс цагаан хар үнээ-1-г хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн нийт 76300000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч эмээл, хазаарыг залилан авч 6500000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Гэндэндорж нь бусадтай бүлэглэж иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас өмчлөлийн 14 тооны буюу Ягаан бөөр цагаан зүсмийн шүдлэн үхэр-1, улаан зүсмийн үнээ-3, хүрэн сарман зүсмийн үнээ-1, мухар улаан зүсмийн үнээ-1, эвэртэй хар зүсмийн хязаалан гунж-1, эвэртэй хүрэн зүсмийн гунж-1, эвэртэй улаан зүсмийн гунж-1, эвэртэй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр-1, эвэргүй хүрэн зүсмийн хязаалан эр үхэр-1, эвэртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр-2, эвэртэй улаан зүсмийн хязаалан эр үхэр-1 үхрийг хулгайлж 10500000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

  Өөрийн эзэмшлийн 45-40 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Бага баян”гэх газар орчмоос иргэн *******ын өмчлөлийн 16 тооны, гийн өмчлөлийн 16 тооны адуу буюу хүрэн зүсмийн азарга-1, сартай зээрд зүсмийн гүү-1, сартай зээрд зүсмийн үрээ-1, хүрэн зүсмийн унага-3, хээр зүсмийн унага-1, зээрд зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн соёолон гүү-1, цавьдар зүсмийн байдсан гүү-1, хүрэн зүсмийн морь-3, цагаан бор зүсмийн морь-1, хонгор зүсмийн гүү-1, гийн өмчлөлийн 1 тооны адуу буюу хээр зүсмийн морь-1, өмчлөлийн 1 тооны адуу буюу хул хонгор зүсмийн гүү-1 нийт 18 тооны адууг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 Иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусадтай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн *******ийн өмчлөлийн 24 тооны адуу буюу хул зүсмийн азарга-1, хээр алаг зүсмийн морь-1, зээрд халзан зүсмийн морь-1, хамар цагаан хээр морь-1, зээрд морь-3, хүрэн зүсмийн морь-3, зээрд зүсмийн үрээ-1, хээр алаг зүсмийн үрээ-1, цавьдар зүсмийн байдсан гүү-1, хар зүсмийн гүү-1, зээрд зүсмийн гүү-2, хээр зүсмийн гүү-2, хээр зүсмийн даага-6 хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

  Өөрийн эзэмшлийн 45-40 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 05-аас 15-ны            хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас өмчлөлийн 5 тооны үхэр буюу бэдэртэй хүрэн зүсмийн соёолон үхэр-1, улаан тарлан зүсмийн хязаалан үхэр-1, хар зүсмийн үнээ-1, хүрэн зүсмийн үнээ-1, улаан халзан зүсмийн үнээ-1-г хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

 Өөрийн эзэмшлийн 45-40 ӨВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 62-18 ӨВО улсын дугаартай цэнхэр өнгийн портер-2 маркийн тээврийн хэрэгсэл тус тус ашиглан бусадтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 24-26-ны хооронд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас *******ын өмчлөлийн 4 тооны үхэр буюу гэдэс цагаан тарлан үнээ-1, Бэдэртэй хүрэн зүсмийн үнээ-1, улаан үнээ-1, гэдэс цагаан хар үнээ-1-г хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн нийт 56.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч *******, Б., ******* нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй” гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч *******, Б. нар нь 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо амьдралын эх үүсвэр болгон өөрийн өдөр тутмын болон бусад хэрэгцээндээ зарцуулдаг байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч *******ын “Би хулгайлсан малын мөнгийг амьдрал ахуйдаа зарцуулсан зүйл байхгүй. Би наргиж, ууж идээд дуусгасан”, шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн “Миний оролцоотойгоор энэ хэрэг үйлдэгдсэн учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн, шүүгдэгч *******ийн “Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” шүүгдэгч *******, нарын “мал худалдан авч зарж борлуулдаг” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй тохирч байна.

           

Шүүгдэгч ******* нь  , ******* нартай бүлэглэн машин механизм ашиглан 5 удаагийн үйлдлээр 66 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж  56.300.000 /тавин зургаан сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч тэй бүлэглэн машин механизм ашиглан 1 удаагийн үйлдлээр 25 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, нийт 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 

Шүүгдэгч нь шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн машин механизм ашиглан 5 удаагийн үйлдлээр 66 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж  56.300.000 /тавин зургаан сая гурван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  *******тай бүлэглэн бүлэглэн машин механизм ашиглан 1 удаагийн үйлдлээр 25 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, нийт 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч 6500000 төгрөгийн үнэ бүхий эмээл, хазаарыг залилан авсан,

 

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, нартай бүлэглэн машин механизм ашиглан 5 удаагийн үйлдлээр 66 тооны буюу бусдын олон тооны малыг хулгайлж  56.300.000 /тавин зургаан сая гурван зуун мянган төгрөгийн / төгрөгийн хохирол   учруулж мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

 хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн төвийн ойролцоо байсан үхрүүд дээрээ очиж бүртгээд өвс тавьж өгчихөөд ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр багийн төвийн урд байсан манай үхрүүдийн хагасыг цэнхэр өнгийн портер маркийн машин туучихсан явж байсан гэж Галсандагва надад хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 тооны үхрээ хайгаад олоогүй. Хохирогч *******ын 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш Хайрхандулаан сумын 6 дугаар багийн “Залаагийн ам” гэх газраас ******* манай 2-ын нийт өлзий утсан тамгатай хээр азаргатай 25 тооны адуугаа хайгаад олоогүй. Хохирогч *******ийн манай адуу манай ах *******ын адуутай хамт байдаг. Манай хоёрын нийт 25 тооны адуу 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг Залаагийн ам гэх газраас сураг гараад алга болчихсон.  Хохирогч *******ын 2019 оны 11 дүгээр сарын 12-13-ны үед манай хүүхэд Гүндаш Марзатын гол руу хонио услаад гаргаж байхад манай адуунууд Бага баян гэх газраас зөрөөд ус руу орж байна гэж хэлсэн. Маргааш нь шуурга тавиад байна гээд ирсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд 16 тооны адуугаа хайгаад олоогүй. Манай адуунд , Д.Гэндэнпил хоёрын тус тус 1 тооны адууг байдаг байсан.  Хохирогч гийн манайх ******* гэх айлтай саахалт байдаг. Манай зөв гуяндаа загасан тамгатай хээр морь 2018 оноос хойш тэдний адуунд нийлсэн. Тэгээд *******ынх адуугаа хайгаад олохгүй байгаа гэж сонссон. Хохирогч ******* ахын адуунд манай дөрвөн хөл нь шийр цагаан хонгор шүдлэн байдас явдаг байсан. Тэгтэл 2019 оны өвөл ******* ахын адуутай хамт алга болсон. Хохирогч *******ийн манайх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газар өөрийн хул азаргатай хоёр хээр алаг, зээрд халзан морьтой, хамар цагаан хээр морь, гурван хүрэн морь, гурван зээрд морь, 6 хээр сарваатай нийт 24 тооны адуу минь бэлчээрт байсан юм. Тэгээд адуугаа харалгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 16-ны үед манай адуунд дотор байсан дэлтэй зээрд үрээ ганцаараа адуу байсан газар байхыг нь олж харсан. Тэгээд адуугаа хайгаад олоогүй. Хохирогч 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шуурга тавьсан юм. Түүнээс хоёр хоногийн дараа үхрээ “Баян бараан гэх талаас тууж ирсэн юм. Тэр үед 5 тооны монголын үхэр байхгүй байсан. Хохирогч *******ын би өөрийн гэсэн 15 тооны монголын үхэртэй байсан юм. 2020 оны өвөл Бага Баянгийн амны гарамны дэрстэй тохойд өвс тавьж өгчихөөд 1 өнжөөд л үхэр дээрээ очиж өвс тавьж өгдөг байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний орой үхрүүддээ өвс тавьж өгчихөөд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой өвс тавьж өгөх гээд үхэр дээрээ очсон чинь манай үхрээс 4 тооны үнээ байхгүй болсон байсан. Тэгээд би ойр орчмоос хайгаад олоогүй. Хохирогч миний  мөнгөн эмээл, 10 гялаантай мөнгөн хяртай шахалттай мөнгөн хазаарын хамт “сугалаанд оролцуулаад өгье, сугалаанд оролцуулахгүй болбол буцаагаад аваарай” гэхээр нь би д өгөөд явуулсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хайрхандулаан суманд сугалаа нь болоод миний мөнгөн хазаар, эмээлийг зарагдсан. Оронд нь портер 2 гэдэг машин ав. 4 сая төгрөгийн барьцаанд байгаа. 1 сарын эхээр барьцаанаас гаргаж хагарсан гуперыг нь сольж өгье” гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. Иргэний нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чулуунбат овогтой нь миний үйл ажиллагааг нь эрхлэн явуулдаг “Сидар Капитал” ББСБ-д 3.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд 62-18 ӨВО улсын дугаартай Портер-2 маркийн автомашиныг тавьсан. Анх тавихдаа 3 сарын хугацаатай тавьсан байсан. ******* зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан уг нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэрлэж 145/ШШ2020/000325 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Иргэний нэхэмжлэгч манай худалдаж авсан байсан 1454 кг үхрийн махны малын эзэн гэх хүнд нь буцаагаад өгчихсөн тухайн махыг килограмм тутмыг нь 6.200 төгрөгөөр тооцож нийт 9.016.000 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр худалдаж авсан байсан. Тэр махыг хавар болтол хадгалсан, хөргөлтийн зардал, ажилчдын цалин болон тухайн үеийн махны үнийг харгалзаж 1 килограмм тутмыг 7.500 төгрөгөөр үнийг тогтоож нийт 10.905.000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний нэхэмжлэгч 23-77 УБИ улсын дугаартай “Хино ренжер” маркийн ачааны автомашин нь миний нэр дээр байдаг. 2006 онд 15.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний автомашин надад байгаа болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч би 2019 оны 11 дүгээр сарын дундуур эс 6 тооны буюу 2 цавьдар, 1 зээрд, 1 хүрэн, 2 хээр даагыг 900.000 төгрөгөөр авсан. Дараа нь би тэй ярьсан чинь дахиад зарах даага байна гэхээр нь Хайрхандулаан суманд очоод 4 тооны буюу 1 хээр, 1 хар, 2 зээрд даагыг 400.000 төгрөгөөр, дараа нь 2019 оны намар оройхон 6 тооны бараан зүсмийн даагыг 900.000 төгрөгөөр авсан. Би мөнгөө бэлнээр өгч байсан. Сүүлийн 6 дааганы мөнгийг ын данс руу хийсэн. Би нийтдээ 16 ширхэг даагыг 2.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Иргэний нэхэмжлэгч   2019 оны 11 дүгээр сарын эхээр 7 тооны адууг Өвөрхангай аймгаас Ариунболдоор зуучлуулж авсан. Хар зүсмийн 3, хээр зүсмийн 3, зээрд зүсмийн 1 тооны адуунууд авсан. 1.100.000 төгрөг шилжүүлсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч 40-93 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас 1 удаа 19 тооны адуу ачиж Эмээлт зах дээр буулгасан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч 11-19 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэрэг гарах үед манай найз Гантулгын нэр дээр байсан юм. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сард Өв-Эко мийт махны үйлдвэрээс үйлдвэрт нь гэмтэл гарсан гээд манай байгууллагын хөргүүрт 10 гаран үхрийн мах авчирч хийсэн. Тогны мөнгө нь 1 сард 500.000 төгрөг гарсан. Нийт 3 сар болсон тул төлбөр болох 1.500.000 төгрөгийг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Гэрч 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг Дархант гэх газар явж байтал багийн төвийн зүүн урд зүгт 30 орчим тооны үхэр урд зүгт туугдсан байдалтай зогсож байсан. Жүгдэрнамдагийг багийн төвийн ойролцоо явж байхад цэнхэр өнгийн портер 2 маркийн автомашин үхрүүдийг туугаад явж байсан гэсэн. Гэрч манайх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хайрхандулаан сумын 2 дугаар багийн төвийн ойролцоо Зараа толгой гэх газрын орчмоос 14 тооны үхрээ алдсан. Тэгээд Төгрөг, Гучин-Ус, Нарийнтээл сумын нутгуудаар 20 гаран хоног хайгаад олоогүй.  Гэрч 2020 оны 01 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хайрхандулаан сумаас 15 тооны монголын үхэр ирсэн гэж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө ажилдаа ирэхэд , Есөө гэж дууддаг 2 залуу үхрийн эзэд байсан. Есөө гэх 2 залуугаас гарал үүслийн бичиг нэхэхэд машинд үлдээсэн байна эргэж авч ирж өгнө гэж хэлсэн. Гэрч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн орчим цэнхэр өнгийн портер 2 маркийн өндөрлөгөөтэй машинаар хөөрөг хийдэг гэх залуу, машины жолооч зузаавтар бор залуу, бас нэг залуу 3-уулаа 5 тооны бараан зүсмийн үхэр авч ирж хашаанд буулгаад буцаж яваад 2 цагийн дараа дахиад 5 тооны үхэр, дахиж яваад шөнийн 03 цагийн үед 5 тооны үхэр нийт 15 5 тооны үхэр, дахиж яваад шөнийн 03 цагийн үед 5 тооны үхэр нийт 15 тооны монголын бараан зүсмийн үхрүүд байсан. Гэрч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн төвөөс гараад Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Муруй гэх газар руу Өсөх гэж айлд оччихоод буцаж байхад 17 цагийн орчим багийн төвийн хойд талаас урд зүг рүү саарал өнгийн өндөрлөгөөтэй цэнхэр өнгийн портер 2 маркийн машин 10 гаран тооны монголын үхэр туучихсан явж байсан. Гэрч 2019 оны 11 дүгээр сарын 28, 29-ны хавьцаа , нар 20 гаран тооны адуу Хайрхандулаан сумаас миний мөнгөөр авсан гээд чиргүүлтэй цагаан өнгийн машинтай өглөөгүүр 04 цагийн орчим аймагт орж ирлээ гээд над руу залгасан. Би машинд суугаад Өвөрхангай аймагт буулгаад жолооч бид 3 Улаанбаатар хот руу хамт явсан. Маргааш нь Эмээлт зах дээр адуугаа буулгаж хоноод нядалгаанд оруулсан. 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр , нар аймагт ирчихсэн үхэр нядлаад байна гэхээр нь аас авах ёстой байсан 3.000.000 төгрөгөө нэхэхээр очтол 4 тооны монголын үхэр нядлаад байж байсан. Гэрч 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос шилжих шөнө 73-54 ТЧ чиргүүлийн дугаартай, 23-77 УБИ улсын дугаартай Хино Ренжер маркийн тээврийн хэрэгслээр 02 цагийн үед, тоог нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар толгой дээрээ 12 тооны адуу, чиргүүл дээрээ 14 тооны адуу ачсан санагдаж байна. Гэрч би *******т малын гарал үүслийн гэрчилгээ олгохдоо малыг нь үзэлгүйгээр өөрийнх нь хэлсэн малын им, тамга, зүсийг нь бичээд хийгээд өгчихдөг байсан юм. ******* 2019 оны 11 дүгээр сарын 15-ны хэдэн цагт авсныг нь санахгүй байна 21 тооны адууны гарал үүслийн гэрчилгээ авсан. Гэрч 2019 оны 12 сарын дундуур Баянхонгор аймагт ачаа хайгаад зогсож байсан чинь манай нэг жолооч Хайрхандулаан сумаас нэг хүн адуу ачна гээд байна гээд надад 94-р эхэлсэн сүүл нь 0700 тэй дугаарын утас өгөөд тэр утас руу нь ярьсан чинь Хайрхандулаан сумаас 20 адуу ачих гэсэн юм гэж байсан. Тэгээд 1 адууг нь 40.000 төгрөгөөр ачихаар тохиролцоод над руу ачааны хөлс болох 800.000 төгрөг үдээс хойш шилжүүлээд би Баянхонгороос гараад Хайрхандулаан суманд ирэхэд харанхуй болсон байсан тэгээд хаана ачих талаар асуутал Хайрхандулаан сумын гуанзангийн зүүн талд байдаг сүүдрэвчтэй хүндэтгэлийн хаалган дээр зогсож бай гэсэн. Тэгээд замаас гараад зогсож байтал цэнхэр өнгийн портер-2 маркийн машинтай 2 залуу адуу ачаад ирж байсан. Гэрч 2020 оны өвөл 02 сарын үед санагдаж байна би өдрийг нь сайн санахгүй байна. Мотоциклийн таксинд зогсож байсан чинь Оохноо гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй надтай хамт таксинд явдаг залуу надтай уулзаад хүмүүс үхэр төхөөрүүлнэ гээд байна хоёулаа хамт төхөөрөх үү гэхээр нь тэгье гээд сумын ягаан толгойн зүүн хонхорт байдаг баруун тийшээ харсан цэнхэр хаалгатай хашаанд дөрөв билүү таван үхрийг Оохноо, манай хамаатны Батжаргал гэх ах, , бас нэг жижиг биетэй намхан залуу, бас нэг цэнхэр өнгийн портертой залуу бид нар нядалсан. Гэрч 2020 оны 01 сарын үед намайг ажлаасаа өдөр 16 цагийн үед цайгаа уух гээд гэртээ ирсэн чинь манай хашаанд 4 үхэр нядалсан гээд цэнхэр өнгийн портер-2 маркийн машинд мах болон үхрийн ширнүүд ээ ачаад зогсож байсан. Гэрч Т.Жаргалбаатарын 2020 оны өвөл Есөн- Эрдэнэ надтай ганцаараа ирж уулзаад мал төхөөрөх хүн байна уу, 4 тооны монголын үхэр нядлуулмаар байна гэж байсан. Тэгэхээр би хүргэн ах Батжаргалд мал нядлах уу гэсэн чинь тэгье гээд Буянжаргал, Батжаргал бид гурав Өвөрхангай аймгийн сумын 06 дугаар багт Ягаан толгойн зүүн талын хонхорт баруун тийшээ харсан цэнхэр өнгийн хаалгатай хашаанд 4 тооны үхэр нядалсан. Гэрч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Хүнхэр хүүш ХХК-ий хийж өгсөн, Ш.Пүрэвсүрэнгийн хянасан гарал үүсэлтэй 21 тооны адуу манай үйлдвэрт ирж ******* гэх хүний 5025863622 тоот дансанд 15.757.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрч 2019 оны 11 дүгээр сарын дундуур Бэлэгдэмбэрэл гэх ахтайгаа хамт Улаанбаатар Баянхонгор чиглэлд ачаа зөөж байхад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутгаас 20 гаран тооны адуу ачсан. Тухайн адуунуудыг портер 2 маркийн машинаар ачиж ирсэн. Гэрч ******* гэх хүнээс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2115 кг мах аваад 12 дугаар сарын 14-ний өдөр дансанд нь 10152000 төгрөгийг  шилжүүлсэн. Тухайн үед гарал үүслийн бичигтэй байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/25 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12/22 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/08 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/09 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/05 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/22 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/24 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/23 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/26 дугаартай үнэлгээний тайлангууд, Монгол санхүү бүртгэл ХХК-ий  01/18 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбоотой баримтууд, Өв-Эко мийт ХХ-ий 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай албан бичиг, хохирогч нарын багийн Засаг даргын тодорхойлолтууд, малын А дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд, хохирогч нарын хохирлын тооцооны хүснэгт, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгдэгч *******, , ******* нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч, хохирогч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******, , ******* нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бүлэглэн машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч *******, , ******* нар нь мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/25 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12/22 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/08 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/09 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/05 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/22 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/24 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/23 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/26 дугаартай үнэлгээний тайлангууд, Монгол санхүү бүртгэл ХХК-ий  01/18 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбоотой баримтууд, Өв-Эко мийт ХХ-ий 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай албан бичиг, хохирогч нарын багийн Засаг даргын тодорхойлолтууд, малын А дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд, хохирогч нарын хохирлын тооцооны хүснэгт, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгдэгч *******, , ******* нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон тул шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсайхан, Г.Адъяатогтох, П.Дониддолгор нарын шүүгдэгч *******, , ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч *******ын нийт 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,

 

Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн нийт 6 удаагийн үйлдлээр 9 хохирогчийн 90 тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,

 

Хохирогч 6500000 төгрөгийн үнэ бүхий эмээл, хазаарыг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 

Шүүгдэгч *******ийн нийт  5 удаагийн үйлдлээр 7 хохирогчийн 65 тооны малыг хулгайлан 56.300.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Шүүгдэгч Зээ овгийн Чулуунбатын ыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Жамба овгийн Өлзийсайханы бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн,

Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Гэндэндоржийг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “Мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг шүүгдэгч *******, , ******* нар нь бүлэглэж үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч *******, , ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

Шүүгдэгч ******* нь хохирогч Р.Батжаргалд 3.500.000 төгрөгийг,  хохирогч од 5200000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргалд 1.500.000 төгрөгийн, хохирогч *******т 4.600.000 төгрөг, хохирогч *******т 2.600.000 төгрөг, хохирогч *******т 1.895.000 төгрөгийг,

шүүгдэгч нь хохирогч *******эд 5.000.000 төгрөг, хохирогч Ж.Гансүхэд 1.000.000 төгрөгийг, 

шүүгдэгч ******* нь хохирогч *******т 400.000 төгрөг, хохирогч *******т 1.310.000 төгрөгийг, хохирогч *******эд 2.350.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбадралд 901.600 төгрөгийг төлсөн,

хохирогч Р.Батжаргал, , иргэний нэхэмжлэгч Ц.Өвгөнбүргэд, Б.Гүррагчаа, Д.Бүдээжав, Т.Бэлэгдэмбэрэл, Р.Өлзийжаргал, Ц.Ариунболд нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч *******, , ******* нар нь хохирогч Р.Батжаргал, , иргэний нэхэмжлэгч Ц.Өвгөнбүргэд, Б.Гүррагчаа, Д.Бүдээжав, Т.Бэлэгдэмбэрэл, Р.Өлзийжаргал, Ц.Ариунболд нарт төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.  

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн  гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

шүүгдэгч *******аас 2.471.666 төгрөг гаргуулж  хохирогч *******т, 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч *******т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч д, 266.666 төгрөг гаргуулж Д.Гэндэнпилд, 6.900.000 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 1.333.333 төгрөг гаргуулж хохирогч *******т, 3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д, 

эс 4.200.000 төгрөг гаргуулж хохирогч *******т, 4.366.666 төгрөг гаргуулж  хохирогч *******т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч д, 266.666 төгрөг гаргуулж Д.Гэндэнпилд, 1.900.000 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 1.333.333 төгрөг гаргуулж хохирогч *******т,  3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д 5.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Гансүхэд,

шүүгдэгч *******оос 3.056.666 төгрөг гаргуулж  хохирогч *******т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч д, 266.666 төгрөг гаргуулж Д.Гэндэнпилд, 4.550.000 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 933.333 төгрөг гаргуулж хохирогч *******т, 3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д

Шүүгдэгч эс 4.099.999, *******оос 3.899.999 төгрөг  тус тус гаргуулж шүүгдэгч *******т олгож,

Хохирогч *******, *******, *******, ******* нар нь хулгайд алдсан малаа эрж хайсны зардал нэхэмжилнэ гэх боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжлэлээс 3.900.000 төгрөгийн, хохирогч *******ын нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн, *******ийн нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн,  хохирогч *******ын нэхэмжлэлээс адуугаа эрж хайсны зардал 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч нараас гаргуулахаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг болохыг,

Шүүгдэгч ******* нь хохирогч Р.Батжаргалд 3.500.000 төгрөг  /7.000.000 төгрөгөнд махыг нь буцааж өгсөн/  нийт 10500000 төгрөгийг, хохирогч од 5200000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргалд 1.500.000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул хохирлыг /илүү төлсөн/ шүүгдэгч , ******* нараас хувь тэнцүүлэн Шүүгдэгч , ******* нараас  тус бүр 1.666.666 төгрөг гаргуулж, шүүгдэгч эс 200.000 төгрөг гаргуулж, шүүгдэгч , ******* нараас тус бүр 1.733.333 төгрөг гаргуулж, Шүүгдэгч , ******* нараас тус бүр 500.000 төгрөг тус тус гаргуулж шүүгдэгч *******т олгохоор тус тус шийдвэрлэлээ. 

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэхийн өмнө тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч тус бүрт тогтоогдож байгааг шүүх бүрэлдэхүүнд танилцуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж нийт 80 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, нийт  6 жил 80 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн цагдан хоригдсон 389 хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 446 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч , ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч эзэмшлийн  Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч *******, нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ийн өмчлөлийн 45-40 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлэх, “Өв-Эко Мийт” ХХК-ын жижүүрийн бүртгэлийн дэвтэр, гэрч Цэцэгдуламын гар утаснаас хэрэгт ач холбогдол бүхий файлыг хуулж авч бэхжүүлсэн 1 ширхэг CD, иргэний нэхэмжлэгч Ц.Ариунболдоос гаргаж өгсөн гэрэл зураг 8 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:Шүүгдэгч *******ын үйлдэл холбогдлыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ чин шударгаар хүлээж, анхнаас нь хэргийг үнэн зөвөөр ярьж байгаа. Хохирлын дийлэнх хувийг өөрөө санаачлан төлж барагдуулсан. Хохирол төлөх талаар *******ын санал санаачилга хэрэгтэй байна гэж ээж нь хэлдэг боловч *******ын хувьд 1 жил гаруй хугацаанд цагдан хоригдож байгаа учраас завсарлага авсан хугацаанд хохирлыг төлж чадаагүй. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа, хохирлын дийлэнх хувийг төлсөн, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Мөн шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах тухай улсын яллагчийн гаргасан саналуудыг зөвшөөрч байна. Шүүгдэгч *******т оногдуулах хорих ялыг 5 жилээс хэтрүүлэхгүй хугацаагаар эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү.гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: ”Хохирол төлөх талаар шүүгдэгч эс тодорхой санаачилга гаргасан боловч 1 жил гаруй хугацаанд цагдан хоригдсон, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан, ар гэрийн хувьд боломж тааруу учраас хохирол төлөх асуудалд оролцож чадахгүй гэдгээ илэрхийлсэн учраас хохирлыг бүрэн төлж амжаагүй. Ээжийнх нь дүү гэх эмэгтэй цалингийн зээл авч хохирол төлбөрт нь  нэмэр болно гэсэн боловч өнөөдрийн байдлаар хохирогч нарт хүлээлгэж өгч амжаагүй байна. Шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд гэмт хэргийн замаар олдсон эд зүйл, мөнгөний тодорхой хэсгийг хэрэглэсэн боловч бусад шүүгдэгч нартай харьцуулахад тийм их биш юм. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан буюу гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг ашигласан сэдэл, түүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангийн хамгийн доод ялын хэмжээ буюу ялыг хөнгөн байдлаар оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тийм учраас түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн түүний цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* нь “Энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Би хохирогч 10500000 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгч 1.500.000 төгрөгийг төлсөн. *******ын 5.895.000 төгрөг, 5200000 төгрөг, *******ын 4000000 төгрөг, *******ын 4.600.000 төгрөг, *******т 600.000 төгрөгийг тус тус төлсөн.” гэсэн.          

Шүүгдэгч нь “Би энэ хэргийн шалгах явцад хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Энэ хэргийг хийсэндээ хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирогч нарын хохирлыг төлөх боломж олгож ялыг бага оноож өгнө үү. Би хуулийн хариуцлагаа хүлээчихээд хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулна.” гэсэн.

Шүүгдэгч ******* нь “Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******, , ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж

 шүүгдэгч Зээ овгийн Чулуунбатын ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Жамба овгийн Өлзийсайханы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Гэндэндоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 80 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн нийт эдлэх ялыг 6 жил 80 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч д оногдуулсан 6 жил 80 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ид оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01  дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл нийт 448 хоног, шүүгдэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл нийт 392 хоног,  шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл нийт 13 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 448 хоногийг, шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн цагдан хоригдсон 392 хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 13 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, , ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч *******, , ******* нар нь бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 23-77 УБИ улсын дугаартай “Хино ренжер” маркийн тээврийн хэрэгслийг, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 40-93 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг,  иргэний нэхэмжлэгч эзэмшлийн 11-19 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаагүй болох нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  *******, нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 62-18 ӨВО улсын дугаартай “Портер” маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч өмчлөлийнх, уг тээврийн хэрэгсэл нь зах зээлийн ханшаар 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь,

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 45-40 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль нь шүүгдэгч *******ийн өмчлөлийнх, уг тээврийн хэрэгсэл нь зах зээлийн ханшаар 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/22 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдсон.

       

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт .Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж хуульчилсан байх тул  шүүгдэгч *******, нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч өмчлөлийн 62-18 ӨВО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 2.500.000 төгрөг, шүүгдэгч эс 2.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн өмчлөлийн 45-40 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг хохирол нөхөн төлүүлж, илүү гарсныг улсын төсөвт  шилжүүлж,

Хохирогч *******ийн өмчлөлийн ширээтэй чойндон тамгатай хээр, хар зүсмийн 2 тооны адууг 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 8 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”-оор битүүмжилж иргэний нэхэмжлэгч  адуунд  битүүмжилж 2 тооны адууг хадгалах хамгаалах үүргийг иргэний нэхэмжлэгч Б.Гүррагчаад хүлээлгэсэн байна /6-р хх-ийн 109-110/,  тус 2 адуу нь тус бүр нь 400.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ны 12/24 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар тогтоогдож байна. /3-р хх-ийн 193-197

Иймд битүүмжлэгдсэн хээр, хар зүсмийн  2 тооны адууг иргэний нэхэмжлэгч Б.Гүррагчаагаас гаргуулж хохирогч *******эд олгож, шүүгдэгч *******, , ******* нарын шүүгдэгч *******эд төлөх хохирлоос 2 тооны адууны үнэ  болох 800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хасч тооцсон болохыг дурдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62-18 ӨВО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригт буцаан олгож, “Өв эко мийт” ХХК-ий жижүүрийн тэмдэглэл, гэрч гар утаснаас хэрэгт ач холбогдол бүхий файлыг хуулж авч бэхжүүлж хадгалсан CD-1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Д.Ариунболдоос гаргаж өгсөн даагануудын зураг 8 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 8 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн хээр, хар зүсмийн  2 тооны адууг иргэний нэхэмжлэгч Б.Гүррагчаагаас гаргуулж хохирогч *******эд олгож,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, , ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, , ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5,  3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь 

1. Шүүгдэгч Зээ овгийн Чулуунбатын ыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Гэндэндоржийг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

  Шүүгдэгч Жамба овгийн Өлзийсайханы бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн,

  Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч Зээ овгийн Чулуунбатын ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

  Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Гэндэндоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

  Шүүгдэгч Жамба овгийн Өлзийсайханы Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 80 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн нийт эдлэх ялыг 6 жил 80 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч д оногдуулсан  6 жил 80 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ид оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 448 хоногийг түүний эдлэх ялд, шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийн цагдан хоригдсон 392 хоногийг түүний эдлэх ялд, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч ******* нь хохирогч Р.Батжаргалд 3.500.000 төгрөгийг,  хохирогч од 5200000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргалд 1.500.000 төгрөгийн, хохирогч *******т 4.600.000 төгрөг, хохирогч *******т 2.600.000 төгрөг, хохирогч *******т 1.895.000 төгрөгийн, шүүгдэгч нь  хохирогч *******эд 5.000.000 төгрөг, хохирогч Ж.Гансүхэд 1.000.000 төлсөн, шүүгдэгч ******* нь хохирогч *******т 400.000 төгрөг, хохирогч *******т 1.310.000 төгрөгийг, хохирогч *******эд 2.350.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбадралд 901.600 төгрөгийг төлсөн, хохирогч Р.Батжаргал, иргэний нэхэмжлэгч Ц.Өвгөнбүргэд, Б.Гүррагчаа, Д.Бүдээжав, Т.Билэгдэмбэрэл, Р.Өлзийжаргал, Ц.Ариунболд нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч *******, , ******* нар нь хохирогч Р.Батжаргал, , иргэний нэхэмжлэгч Ц.Өвгөнбүргэд, Б.Гүррагчаа, Д.Бүдээжав, Т.Билэгдэмбэрэл, Р.Өлзийжаргал, Ц.Ариунболд нарт төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

шүүгдэгч *******аас 2.471.666 төгрөг гаргуулж  хохирогч *******т, 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч *******т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч д, 266.666 төгрөг гаргуулж Д.Гэндэнпилд, 6.900.000 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 1.333.333 төгрөг гаргуулж хохирогч *******т, 3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д, 

эс 4.200.000 төгрөг гаргуулж хохирогч *******т, 4.366.666 төгрөг гаргуулж  хохирогч *******т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч д, 266.666 төгрөг гаргуулж Д.Гэндэнпилд, 1.900.000 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 1.333.333 төгрөг гаргуулж хохирогч *******т,  3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д 5.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Гансүхэд,

шүүгдэгч *******оос 3.056.666 төгрөг гаргуулж  хохирогч *******т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч д, 266.666 төгрөг гаргуулж Д.Гэндэнпилд, 4.550.000 төгрөг гаргуулж хохирогч *******эд, 933.333 төгрөг гаргуулж хохирогч *******т, 3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д тус тус олгож,

Шүүгдэгч эс 4.099.999, *******оос 3.899.999 төгрөг  тус тус гаргуулж шүүгдэгч *******т олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжлэлээс 3.900.000 төгрөгийн, хохирогч *******ын нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн, *******ийн нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн,  хохирогч *******ын нэхэмжлэлээс адуугаа эрж хайсны зардал 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч нараас гаргуулахаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******, нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч өмчлөлийн 62-18 ӨВО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 2.500.000 төгрөг, шүүгдэгч эс 2.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн өмчлөлийн 45-40 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг хохирол нөхөн төлүүлж, илүү гарсныг улсын төсөвт   шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62-18 ӨВО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригт буцаан олгож, “Өв эко мийт” ХХК-ий жижүүрийн тэмдэглэл, гэрч гар утаснаас хэрэгт ач холбогдол бүхий файлыг хуулж авч бэхжүүлж хадгалсан сд-1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Д.Ариунболдоос гаргаж өгсөн даагануудын зураг 8 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 8 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн хээр, хар зүсмийн  2 тооны адууг иргэний нэхэмжлэгч Б.Гүррагчаагаас гаргуулж хохирогч *******эд олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч *******, , ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, , ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         М.МАНДАХБАЯР

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,  ШҮҮГЧ                        Х.ОТГОНЖАРГАЛ

                                                                 ШҮҮГЧ                        Д.ЦЭЦЭГЭЭ