Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2181

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/02181

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байрлах Скайтел ХХК-ийн /2576376/ нэхэмэлжтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус 4 байр 7 тоотод оршин суух, Энхтайваны Пүрэвбаасанд /РВ85090517/ холбогдох,

 

138,654 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад  

 

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Э.Пүрэвбаасан нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дараа төлбөрт Бизнес клас үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96969701 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Э.Пүрэвбаасан нь гэрээний үүргээ үл биелүүлж 96969701 дугаарын 2014 оны 06 дугаар сарын байдлаар төлбөр 183,654 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Э.Пүрэвбаасанд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Э.Пүрэвбаасангаас төлбөрийн үлдэгдэл болох 183,654 төгрөг үүнээс барьцаа 50,000 төгрөгийг хасч үлдэгдэл 133,654 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 138,654 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 138,654 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь Э.Пүрэвбаасангаас 138,654 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүснийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Э.Пүрэвбаасанд холбогдох 138,654 төгрөг гаргуулах тухай Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,810 төгрөгийн тал хувь болох 2,405 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Пүрэвбаасангаас 2,405 гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

             

 

 

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ