| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/03375/И |
| Дугаар | 2482 |
| Огноо | 2017-08-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2482
| 2017 оны 08 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2017/02482 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолбор, 5 давхарт оршин байрлах Номин карт ББСБ ХХК /2712008/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 хороо, 13 хороолол, 6 байр, 3 тоотод оршин суух, Ооногийн Цолмонбаатарт /ОК76080611/ холбогдох ,
1,763,998.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Цолмонбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Номин Карт” ББСБ-тай NС/ЦЗГ72900 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч О.Цолмонбаатар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, анх зээл авснаасаа хойш байнга хугацаа хэтрүүлж төлөлт хийдэг бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй болно. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хоршооноос мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй. Нэхэмжлэл гаргасан өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 1,685,756.23 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 71,550.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,691.27 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийтдээ 1,763,998.15 төгрөгийн өртэй байна.Улсын тэмдэгтийн хураамжид 43,174 төгрөгийг хуульд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Нацагдорж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь төлбөрөө төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,763,998.15 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Нацагдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Номин карт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Цолмонбаатарт холбогдох 1,763,998.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,174 төгрөгийн тал хувь болох 21,587 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ